Бамбайт Баатрын сэргэн мандалт – Хэсэг 1

Бамбайт Баатрын сэргэн мандалт зохиолын эхний хэсэг. Энэ долоо хоногийн үнэгүй (1/3)+ Бонус (0/0) хэсэг. Хаан банкны 5447267653 дансанд 5000₮ орох тутамт нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Мөн явуулсан гэдгээ 95585838 утас руу мэдэгдэнэ үү. Орчуулагч Ариунбилэг би энэхүү зохиолыг орчуулж байгаа бөгөөд цаашдаа идэвхтэй орчуулж оруулах болноо

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Дараагийн

1-р хэсэг: Хааны дуудлага

“Юу ?”
Би номын санд бага зэрэг юм уншихаар ирээд байв.

Намайг Наофүми Иватани гэдэг, их сургуулийн 2-р курсийн оюутан. Миний нэгэн сайн мэдэх зүйл бол би ангийнхаа ихэнх хүүхдээс ухаан муутай. Видео тоглоом, анимэ болон Отакутай холбоотой зүйлсд сэтгэлээ зориулсан цагаас эхлээд л хичээлээсээ их цагийг тоглож өнгөрүүлдэг болсон юм.

Эцэг эх маань үүний тухай мэддэг бөгөөд, миний тухайд аль хэдийн бууж өгчихсөн. Оронд нь тэд дүүг минь алдартай хувийн сургуульд явуулсан нь ирээдүйн сайн сайхныг нь баттай болгох гэсэн зорилготой аж. Гэхдээ түүний мэдэрч буй дарамт хэтэрхий их байлаа. Хичээлдээ нухлагдаж гэртээ байнгын хараасан, асуудалтай нэгэн өсвөр насны хүүхэд болон хувирав. Хэсэгхэн хугацаанд бүх л гэр бүл маань надад үнэхээр зовлонтой санагдаж билээ.
Тэгтэл гэнэтхэн нэгэн аврагч гарч ирсэн нь: би

Дүү минь үргэлж л хүн болгон руу муухай харж, харааж явдаг байсан ч гэсэн надад нэг мэргэн төлөвлөгөө байлаа. Би түүнийг нэгэн тоглоом тоглохыг зөвлөв, маш алдартай тоглоом. Энэ нь нэгэн төрлийн болзох simulator төрлийн тоглоом байсан бөгөөд хөөрхөн охидуудтай болзоонд явах хэрэгтэй болдог.

“Ямар новш нь вэ?”

“Зүгээр л тоглоод үз! Дуртай болох гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй”
Үүний хэлсний шалтгаан нь түүнийг яагаад ийм танхай болсон жинхэнэ шалтгааныг нь би мэдэж байсан. Биднийг өсгөж байхдаа эцэг эх минь намайг юу ч хэлсэн шууд л надад өгдөг байлаа. Харин түүнд хэзээ ч адилхан хандаж байгаагүй. Тэр над шиг дураараа байхыг л хүсдэг байсан.

Хөгжилдөж зугаацах тал дээр би мэргэжилтэн байсан бөгөөд, тэрээр үүнийг мэддэг байсан учраас л миний санал болгосон тоглоомыг сонирхож үзэв.

Зүгээр шууд төгсгөлд нь юу болсныг нь л хэлье: Дэлхий дээр ахин нэг Отаку бий болсон байлаа.
Хэрвээ түүний өрөө лүү нь одоо ороод үзвэл миний түүнд танилцуулсан тоглоомтой нэлээд төстэй тоглоомнуудын poster, фигурүүд байхыг харах болно. Зөвхөн энэ ч биш, тэрээр хичээлдээ ахин хичээж эхэлсэн бөгөөд ангидаа толгой цохих сурлагатнуудын нэг болсон.

Эцэг эх минь миний энэхүү нөлөөлөлд маш баярлаж үр дүнд нь намайг улам л дураар минь тавив. Тэгээд л коллежийн эрх чөлөөтэй амьдралаараа амьдарч буй нь энэ билээ.

Саяных бага зэргийн далийралт байлаа. Номын сан руу бага зэрэг юм уншихаар явсан билээ.
Манай эцэг эх халаасны мөнгө хэмээн надад 10’000 еэн өгдөг. Замбараагүй тоглоомууд сэтгүүлүүд, хөнгөн тууж манга аваад л халаасны мөнгө минь дорхноо дуусчихдаг. Би сарын 50’000 еэний цалинтай цагийн ажил хийдэг маань сайхан ч зун өвлийн фестивалуудад оролцох гээд мөнгөө дуустал нь үрчихдэг.

Миний дүү өөрөө яваад фестивалд оролцох төрлийн хүн биш ч гэсэн эцэг эх минь түүний оролцоог нь дэмжихийн тулд фестивал болдог талбайтай ойрхон өрөө түрээслэж өгсөн. Ямартай ч тэдэнд өөрсдөнд нь өөрсдийнх нь амьдрал байгаа учраас надад тийм ч их мөнгө өгөөд байж чадахгүй. Тэд яаж ийгээд түрээсний мөнгө, төлбөрийг минь төлдөг, энэ нь ч үнэндээ надад хангалттай. Тийм учраас мөнгөө хямгадах хэрэгтэй болсон үедээ хуучин номын дэлгүүр юм уу, номын сан руу очиж юм уншдаг. Зав гарвал би онлайн тоглоом тоглох дуртай ч гэсэн, дүрдээ нэг орчихсон үед түүнийгээ сайжруулахын тулд хичнээн их цаг зарцуулснаа ч анзаарахгүй байх нь их.

Мөн түүнчлэн би өөрийгөө бүх юмыг гадарладаг бөгөөд хэзээ ч нэг тодорхой зүйлд өөрийнхөө бүх цагийг зориулахаар хүн биш гэж үздэг. Тиймээс л, тоглоомондоо яаж ч орсон байсан би өөрийнхөө баатрыг хөгжүүлэхийг тэгж их хичээдэггүй. Зүгээр л бодит биш ертөнц дөх өөрийн олсон мөнгөний тухай бодол л надаас салдаггүй. Үүнийг бичиж байх үед ч гэсэн надад зарахад зориулан цуглуулсан ховор дүрүүд болон эдлэлүүд бэлэн байгаа.

Ийнхүү худалдаа хийсний ачаар бодит ертөнц дээр өөрийнхөөрөө байх хангалттай чөлөөт цагтай байх боломжтой болсон.

Тэгээд намайг номын санд сууж байхад эдгээр галзуу зүйлсийн эхлэл тавигдсан юм.

Номын сангийн тавиурын уран зөгнөлт туужууд байдаг хэсгийг харж байв. Би ингэж боддог юм: уран зөгнөлт түүх хүний түүх анх бичигдсэн тэр үеэс л эхлээд оршин байсан. Хэрвээ бодоод үзэх юм бол Библи ч гэсэн нэг төрлийн уран зөгнөл зохиол.

Дөрвөн ариун зэвсэгийн домог ???

Энэ маш хуучны мэт харагдах ном тавиурнаас зүгээр л өөрөө уначихав. Гарчиг нь уншихад хэцүү гаргацгүй болсон байсан ба хамгийн сүүлд уншихаар авсан хүнд аятайхан буцаагаад тавьчих цаг байгаагүй бололтой. Ямартай ч, хувь заяа мэт санагдсан болохоор номыг аваад ширээн дээр авч тавиад, суугаад, дэлгэв.

эргүүлэх….. эргүүлэх

Энэ ном эхлэхдээ ямар нэгэн шидэт ертөнцийн тухай өгүүлж эхэлдэг төрлийн ном байлаа. Ерөнхийдөө, нэгэн маш өвөрмөц ертөнцийн тухай гарах бөгөөд ганц санаа зовох юм нь ертөнцийн төгсгөлийг зөгнөсөн зөгнөл байв. Энэхүү зөгнөлд хэд хэдэн сүйрлийн давалгаа дээр юу ч үлдэхгүй болох хүртэл ертөнцийг арчиж хаяна. Сүйрлээс тэсэж үлдэж, мөхлөөс зугтахын тулд өөр ертөнцийн баатрууд ирж тэднийг аврах ёстой аж. Нэг иймэрхүү.

Хммм…. энэ үйл явдал нь нэг л улиг болсон түүх мэт санагдаж байсан ч, инээдтэй нь энэхүү номны энэхүү хуучирсан байдал нь эсэргээрээ шинэлэг мэдрэмж төрүүлж байлаа.

Тэгээд 4 баатар тус бүрдээ нэг нэг зэвсэгтэй.

Илд, Жад, Нум сум тэгээд бамбай.
Энийг хараад би ярвайв. Бодоод үзвэл бамбай яг үнэндээ зэвсэг биш шүү дээ. Ямартай ч үргэлжлүүлэн гүйлгэн уншлаа.
Тэгээд тэр 4 бэлтгэл хийж, хүчирхэг болон, өөрсдийгөө төгс болгож зөгнөлд дурьдагдсан ертөнцийн сүйрлийг зогсоохын тулд аялалд гарав.

Гэнэт толгой минь дохиж байлаа. Бараг л суудал дээрээ унтах шахаж. Хэтэрхий уйтгартай байсан болоод ч тэр үү эвшээлгэж эхлэв. Энэ ном маш хуучинсаг юм. Яагаад вэ гэхээр энэнд ямар ч хөөрхөн баатар алга. Ганцхан эмэгтэй дүр нь гүнж бөгөөд маш зальтай, баатруудаас огт салахгүй наалддаг болохоор тэр үү миний зэвүүг хүргэв. Тэрээр баатруудын зүг сээтэн өдсөн харц хаялан, баатруудын дунд яс хаяж муудалцуулдаг байв. Зүгээр л нэгийг нь сонгоод тэрэндээ анхаараасай гэж би бодлоо.

Илдэт баатар нь маш идэвхтэй бөгөөд хүчирхэг; Жадат баатарт найз нөхөд нь маш үнэ цэнэтэй ба тэднийгээ байнга хамгаалдаг; Нум сумт баатар хэзээ ч шударга бус явдлыг тэвчдэггүй нэгэн байв. Эдгээр бүх баатар маш сайн бөгөөд гайхалтай зан чанартай хүмүүс байлаа. Өнөө үед иймэрхүү түүх ч ховор шүү. Чи иймэрхүү бүх дүр нь гол дүр шиг анхаарлын төвд байдаг түүх мэдэх үү ?

Юу вэ ? Энэхүү түүх аажмаар Бамбайт баатрын тухай болон хувирав.

“Юу ?”

Би хуудсыг эргүүлээд өөрийн мэдэлгүй дуу алдав. Бамбайт баатрыг танилцуулсан хуудаснаас хойших бүх хуудаснууд хоосон байлаа. Эргүүлээд л, эргүүлээд л байсан боловч цав цагаан хуудаснуудаас өөр юу ч байсангүй.

“Ямар новш нь вэ ?”

Ямар этгээд зүйл болсон тухай бодож байтал толгой эргэж эхлэв. Өөрийнхөө сандарч мэгдэн шивнэхийг сонсоод ухаан балартаж байгаагаа мэдрэв. Өөр ертөнц рүү шилжин очно гэж амьдралдаа зүүдэлж ч байсангүй.

Дараагийн

Орчуулагч: Ариунбилэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s