Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 16]

Энэ долоо хоногын үнэгүй [3/3] + Bonus [7/8] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 5, Бурхны илд, Цустягаан – Хэсэг 16, Эзнээ олсон нь

“Калан ах аа.” Алис намуухнаар хэллээ. Түүний нүдэнд сандрал хурсан нь илт харагдана.

Их мастерийн сийлбэрийг олон хүн бишрэн хүндэлдэг. Гэхдээ Линлэйн “Зүүднээс сэрсэн нь” сийлбэр өөр түүхийг агуулдаг. Энэ сийлбэрийг харсан хүн бүр энэ Линлэй болон Алисийн хайрын түүхийг шингээсэн сийлбэр гэдгийг ойлгоно.

Хэрэв Алис жижигхэн овогт бэр орсон бол асуудал биш.

Гэхдээ… Алис Дебс овгийн Калантай гэрлэх гэж буй.

Калан Дебс овгийн ирээдүйн ахлагч, шууд угсаа залгамжлагч. Энэ нь Фэнлай хаант улсын том гурван овгийн нэг.

“Тайвшир. Тайвшир.” Калан Алисийг хөтлөн аргадана.

Алис Каланы гар хөлөрч байгааг мэдэрнэ.

“Ааваа…” Калан аав уруугаа харлаа. Тэрээд ээж уруугаа харна. Түүний хоёр эцэг эх Каланы төлөө найман сая алтан зоос өгөхөд бэлэн. Энэ мэдээж Дебс овгийн хувьд их хэмжээний мөнгө.

“Калан, санасны ч хэрэггүй. Чиний сүйт бүсгүйн төлөө манай овог арван сая алтан зоос гаргана гэж байхгүй.” Бернардын царай ихээхэн баргар байв.

Калан цочирдов. Алис Бернард уруу харвал түүний нүдэнд уур уцаар дүүрэн байв.

“Өмнө ярьсанаараа л бай.” Бернард Алисийг чимээгүй өөр уруу нь харсан ч зүрх нь уярсангүй.

Калан хэсэг зуур хөлдсөн мэт хөдөлсөнгүй. Алис гараа чанга атгаж, Каланы нүд уруу ширтэнэ. Алис Бернард юу гэж хэлснийг сайн ойлголоо. Алис гэхдээ үүнтэй эвлэрч одоо хүртэл чадахгүй байв.

Калан Алисийг харлаа. Тэрээр цөхрөнгөө барж санаашрав. Тэрээр толгойгоо сэгсрэн.

Калан Алисийн нөгөө гарыг атган аваад, дахин толгойгоо сэгсрэв. “Өөр арга алга даа Алис минь…. Би энэ овгийн өв залгамжлагч. Би эхлээд овгоо бодох ёстой. Миний төлөө ийм золиос гаргаасай гэж би чамаас хүсч байна. Гэхдээ чиний төлөө гэсэн зүрх минь хэзээ ч хувирахгүй.”

Алис дуугаа аядав.

Калан бол овгийн шууд залгамжлагч.

Энэ таван үг Каланыг овгийнхоо төлөө бүхнээ зориулж, өөрийгөө нэр төртэйгээр явахыг батлан даана. Бернард хүүгээ ихээхэн хайрлаж энхрийлдэг ч одоо Алисийг Каланы жинхэнэ эхнэр болохыг зөвшөөрөхгүй.

Өөрөөр хэлбэл Калан ирээдүйд Алисаас хүүхэдтэй болвол энэ хүү овгийн шууд угсаа залгамжлагч болж чадахгүй гэсэн үг.

Үнэнийг хэлэхэд Дебс овгийн олон настангууд Каланыг Алисаас салахыг ятгасан. Калан түүнтэй гэрлэсэн ч гэсэн тэд Алисийг түүний жинхэнэ эхнэр болохыг хүсэхгүй. Гэхдээ л Калан зөрүүдэлсээр байжээ.

Эцэст нь Бернард хүүгээ эрхлүүлэн бөөцийлсэн. Хэрэв “Зүүднээс сэрсэн нь” сийлбэрийг худалдаад авчихвал энэ асуудал дуусна гэж тэрээр бодож явжээ.

Гэхдээ одоо дуудлага худалдааг ажвал…

“Калан ахаа.” Алис Каланыг нүдэндээ нулимстай дуудав. Энэ мөчид тэрээр Дебс овгийн бусад хүмүүс уруу харлаа. Гэхдээ Калан ч тэр, Бернард ч тэр, Каланы ээж ч тэр Алисыг юман чинээ тоосонгүй.

Алисийн зүрх өвдөж байлаа.

Линлэйтэй хамт байсан мөчөө Алис гэнэтхэн дурсан санана. Линлэй өөрийг нь хэрхэн хамгаалж, өөрийг нь хэрхэн өхөөрддөг байсан дурсамжууд нүдэнд нь үзэгдэнэ. Линлэйгээс юу ч гуйсан тэрээр биелүүлдэг байсан. Энэ мэдрэмжийг Алис ихэд үгүйллээ.

Толгойгоо өргөн тэрээр Гуравдугаар түвшин уруу харна. Харамсалтай нь түүнд хар шилнээс өөр юу ч харагдахгүй нь.

“Арван сая алтан зоос. Арван сая алтан зооc! Өөр үнэ хэлэх хүн байна уу?” Алтан үст эрэгтэй тавцан дээрээс дуудна.

Сулбагар дээлтэй эрэгтэй эргэн тойрноо харла. Тэрээр хурдан алтан үст дуудлага худалдааны хөтлөгчид хэллээ. “Хөөе, цаг үрэхээ боль. Хурдан тоогоо тоолоочээ.” Бусад язгууртнууд ч хөхрөн инээлдэцгээв.

Дуудлага худалдааны хөтлөгч үнэ хаяж буй хүмүүсийн үгэнд орж болохгүй.

Алтан үст хөтлөгч энэ дуудлага худалдааны сийлбэрийн үнийг тэнгэрт хадах зорилготой.

Сулбагар дээлтэй залуугийн үгийг сонссон алтан үст хөтлөгч ховсдуулсан мэт дуулгавартай үгэнд нь орлоо. “За тэгвэл. Би тоолж эхлэе. Гурав, хоёр…”

“10.1 сая алтан зоос!”

Хоёрдугаар давхрын хувийн өрөөнөөс нэг хүн үнэ хаялаа.

Энэ сулбагар дээлтэй эрэгтэй ч гайхан дээшээ харав. Хоёрдугаар түвшинд Дебс овгоос бусад бүх овгууд Юлан тивийн хамгийн хүчирхэг овгууд.

Энэ овгуудын эд хөрөнгө Дебс овгийн хөрөнгөнөөс илүү.

“Хөөх, энэ сийлбэрийн үнэ цэнийг ойлгодог хүн бас байдаг байхнээ. Гэхдээ 100,000 алтан зоосоор үнээ өсгөнө гэдэг зальхай байна шүү. 10.3 сая алтан зоос.” Сулбагар дээлтэй залуу хэллээ.

Линлэй болон бусад хүмүүс сулбагар дээлтэй залууг анзаарав. Гэхдээ тэд энэ дээрээс түүний царайг сайн харж чадахгүй байв.

“Хмм?”

Гулермо Их ламтан, мөн Лампсон их ламтан нар суудлаасаа өндийв. Тэдний царай ихэд барайна. Тэд сулбагар дээлтэй залууг нухацтай ажина.

Яг энэ мөчид.

Сулбагар дээлтэй залуу хоёр Их ламтанг анзаарсан мэт тэр хоёр уруу хялам хийлээ.

“Өө тэр байна.”

Хоёр Их ламтангын царай цас мэт цайлаа.

Лампсон мөн Гулермо хоёр бие биенээ харад толгой сэгсрэв. Гэрэлт сүм аль хэдийн энэ дуудлага худалдаанаас сийлбэрийг ямар ч үнээр хамаагүй худалдаж авах зорилготой байсан. Энэ нь Линлэйтэй холбох холбоог нь гүнзгийрүүлнэ.

“Энэ галзуу эртэй үнэ хаялцаагүй нь дээр.” Гулермо их ламтан хэллээ.

Ламспон их ламтан ч толгой дохив. “Энэ галзуу эрийг би бас уурлуулмааргүй л байна шүү.”

Энэ хүнийг галзуу эр гэж дуудсан ч гэсэн тэд ясандаа шингэтэл энэ залуугаас айжээ. Ламспон мөн Гулермо хоёр энэ залууг ямар аймшигтай хүчтэйг мэднэ. Ялангуяа Лампсон…

Хэрэв энэ галзуу эр байгаагүйсэн бол Лампсон их ламтан болж чадахгүй байх байсан.

Гэрэлт сүмд таван их лам буюу хамба лам байдаг. Энэ галзуу эр өмнөх нэг Их ламтанг бүрэлгэсэн. Ламспон энэ боломжоор Их ламтан болж дээш дэвшсэн юм. Энэ галзуу эр Их ламтанг алсан ч гэсэн Гэгээн эзэн хаан энэ галзуу эртэй дайсан болохыг хүсээгүй.

“10.4 сая алтан зоос.” Хоёрдугаар түвшнээс дахин хөгшин эрийн хоолой сонсогдов.

Сулбагар дээлтэй эр дээшээ харав. “Чи үнэхээр ядаргаатай юм. 11 сая алтан зоос.”

“11 сая алтан зоос. Энэ эрхэм 11 сая алтан зоосны үнэ санал болгов. Өөр үнэ хаях хүн байна уу?” Алтан үст хөтлөгч ихээхэн догдлов. Арван суут сийлбэрээс Цуст нүдэн арслан л 13 сая хүрч байжээ.

Гуравдугаар давхарт Гулермо аярхнаар Ламспоноос асуув. “Лампсон. Энэ хоёрдугаар түвшинд энэ галзуу эртэй ямар овог үнэ хаялцаад байна? Тэд амьнаасаа уйдсан юм байхдаа?”

“Маяа захирал аа.” Ламспон хажуудаа байсан Маяа захиралыг дуудлаа.

Маяа захирал ч тун удалгүй ирлээ.

“Маяа захиралаа. Энэ өрөөнд ямар овог байгаа юм бэ?” Лампсон асуув. “Өө, тэнд нэг залуухан авхай ахлаад сууж байгаа өрөө шүү.” Ламспон гуравдугаар түвшнээс хоёрдугар түвшний буйдангуудыг харж чадаж байлаа.

Энэ настай эрэгтэй энэ залуухан авхайн зарц бололтой.

Маяа захирал хялам хийгээд хөхрөн инээв. “Лампсон ноён, Гулермо ноён. Энэ Юлан эзэнт гүрний Леон овгийн угсаа залгамжлах гэр бүлийн залуу авхай байна. Энэ өрөөг Леон овгийн нэр дор захиалсан. байсан.

“Леон овог оо?” Ламспон мөн Гулермо хоёр цухалдав.

Юлан тивд Юлан эзэнт гүрэн шиг эртний улс гэж үгүй. Леон гэр бүл бүх овгуудаас тавдугаарт жагссан. Юлан тивийн тавдугаарт жагссан овог Дебс овгийг хүйс тэмтрэх юу ч биш.

Хамгийн чухал нь Юлан тивийн угсаа залгамжлагчид Юлан эзэнт гүрэнд амьдардаг, Юлан эзэнт гүрэндээ тэд машид нэр нөлөөтэй.

“Гулермо, танай Эрнст сургуульд, Дикси гэх нэртэй суут шидтэн байсан байхаа. Тэр чинь Юлан эзэнт гүрний Леон овгийнх биз дээ. Зөв үү?” Лампсон асуув.

Гулермо Эрнст сургуулийн асуудлыг сайн мэддэг.

“Диксигээс гадна дүү нь ч гэсэн байдаг. Дүүг нь хэн гэсэн билээ байз. Тэр хоёр Эрнст сургуульд сурах болзлоо хнгасан. Хэдхэн өдрийн өмнө Дикси төгсөх өргөдлөө өгсөн.” Гулермо мэдэж байсан бүхнээ хэлэв.

Ламспон толгой дохив.

“Энэ охин Диксигийн охин дүү бололтой.” Ламспон тэр өрөө уруу харав

Хоёрдугаар түвшний Леон овгийн хувийн өрөөнд. Ягаан цэнхэр өнгийн даашинз өмссөн Делия тайвнаар сийлбэрийг харна. Тэрээр цонхоороо “Зүүднээс сэрсэн нь” сийлбэрийг ажиж байлаа.

“Залуу авхай. Одоо боль. Энэ хүнийг бид яасан ч уурлуулж болохгүй.” Настан ихээхэн сандарч эхлэв.

Юлан тивийн элит гэр бүлийн хувьд тэд супер хүчтэнгүүд, мөн нууц хүчнүүдийг мэднэ. Тэд элит гэр бүл ч гэсэн уурлуулж болохгүй хүмүүс гэж бий.

Тухайлбал… энэ доор сууж байгаа дөч орчим насны эрэгтэй.

Хөгшин эр аль хэдийн дөрвөн зуун настай. Гэхдээ түүнийг төрөхөөс ч өмнө энэ сулбагар дээлтэй эрэгтэй одоо харагдаж байгаа шигээ харагддаг байсан.

“Сю өвөө, битгий санаа зов. Энэ захиаг тэр залууд өгчих, за юу.” Делия үзэг гарган цаасан дээр захиа бичив. Тэрээр настандаа захиаг утгуулав.

Настан захиаг атгаад цаасан дээрхийг уншаад хөшлөө.

“Авхай, та… энэ чинь…” Настан энэ захиаг уншаад хэлэх үгээ олсонгүй.

“Санаа зоволтгүй ээ. Энэ захиаг хүргээд л өгчих.” Делия огтхон ч эргэлзсэнгүй. Хөгшин настан хэсэг зуур бодож байснаа өрөөнөөс гаран нэгдүгээр түвшин уруу буулаа.

“12 сая алтан зоос!”

Сулбагар дээлтэй эрэгтэй уурлав. Түүний биенээс хорон муу ёрын гэмээр эрчим ялгарна. Гэхдээ Сю нэртэй настан түүний хажууд ирэн зогслоо. Хажууд нь ирээд “Ноёнтон минь, би Леон гэр бүлийн зарц билээ. Манай гэр бүлийн залуу авхай танд захиа илгээсэн байна.”

Гайхширсан харцаар сулбагар дээлтэй эрэгтэй сонирхон захиаг уншлаа.

“Өө…” Захианы агуулгыг уншаад сулбагар дээлтэй эрэгтэйн нүд сэргэн хөхрөн инээв.

“За. за. Би үнийг өсгөхгүй ээ. Би өсгөхгүй. Сулбагар дээлтэй залуугийн гаран дээрх захиа тоос болон замхрав. Тэрээр инээмсэглэн буцаад суудалдаа суулаа. Тэрээр хоёрдугаар түвшний Делия уруу инээмсэглэн харав.

Энэ мөчид дуудлага худалдааны гуравдугаар түвшинд.

“12 сая” алтан зоос гэдэг үнийг сонссон Иел Линлэй хоёул хөшив. Энэ хоолой үнэхээр танил байлаа. Линлэй Эрнст сургууль орохдоо л энэ эмэгтэйн хоолойг сонсч өссөн.

“Энэ Делия байна.” Иел гайхан хэллээ.

Линлэй цонхтой наалдах хүртлээ ойртон Делиягийн өрөөг харлаа. Ягаан цэнхэр өнгийн даашинз өмссөн эмэгтэй үнэхээр Делия байлаа. Тэрээр “Зүүднээс сэрсэн нь” сийлбэрийг ажина.

“Гурав… хоёр… нэг..” “Түүг!”

Алтан үст эрийн алх цохиж, танхимаар цуурайтав. “Леон гэр бүл 12 сая алтан зоосоор эрхэмсэг Линлэй мастерийн сийлбэрийг авч байгаад баяр хүргэе. “Зүүднээс сэрсэн нь” сийлбэр Арван суут сийлбэрийн гуравдугаарт жагссанийг албан ёсоор зарлах нэр төрийн хэрэг надад ирсэнд талархаж байна. Зөвхөн Хувер мастерийн Цуст нүдэн арслан, мөн Прулкс мастерийн Найдвар сийлбэрүүд “Зүүднээс сэрсэн нь” сийлбэрээс өндөр үнэтэй.

Бүхэл танхим шаагин баяслаа. Удаа дараалсан алга ташилт сонсогдоно.

Линлэй гэхдээ гуравдугаар түвшинд Делияг ширтсэн хэвээр. Тэрээр харин Алис суусан өрөөг харлаа. Хоёр эмэгтэй хоёул буйдан дээр сууж байв. Гэхдээ Делия инээмсэглэж байхад, Алисийн нүүрэнд цус үгүй мэт цайжээ.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s