Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 15]

Энэ долоо хоногын үнэгүй [3/3] + Bonus [6/8] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна.

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 5, Бурхны илд, Цустягаан – Хэсэг 15, Тэнгэрт хадсан үнэ

Тавцан дээр зогсч буй алтан үст залуу үргэлжлүүлэн шагшин магтана. “Арван Суут сийлбэрийг дурдвал хамгийн хямдхан нь 5.25 сая алтан зоос хүрч байсан. Харин хамгийн өндөр үнэтэй нь Прулкс галерэйн Юлан Эзэнт гүрний салбарын дуудлага худалдаанд зарагдсан “Цуст арслан” сийлбэр юм.”

Бүх язгууртнууд дуугаа хураалаа.

Энэ сийлбэрийн үнэ ч гэсэн тэнгэрт хадна.

“Цуст нүдэт арслан” сийлбэрийг сийлсэн хүн Гэгээнтэн зэрэглэлийн “Цуст нүдэт арслан” ашиглаж хийсэн гэсэн. Энэ сийлбэрийг Их мастер Хувер зуун мянган жилийн өмнө амьдарч байсан хүн. Арван мянган жилийн туршид Юлан тивд ердөө хоёр Их мастерийн түвшний сийлбэр төрсөн. Энэ нь Прулкс мастерийн мөн Хопе Женсен нарын урласан сийлбэрүүд юм.”

Алтан үст залуу хөхрөн инээлээ.

“Бүгдээрээ Их мастерийн сийлбэрийн түүхийг мэднэ. Одоо их мастеруудын талаар ярилцахаа больцгооё. Их мастерууд бүгдээрээ зуу гарсан настай хүмүүс байдаг гэж бид мэднэ шүү дээ. Гэхдээ та нар өмнө нь гучтай мастер сийлбэрч гэж сонссон уу?”

Алтан үст эрэгтэй үзэгчид уруу харав. “Өнгөрсөнд та нар сонсч байсан уу? Үгүй ээ. Гэхдээ одоо нэг байгаа.”

“Линлэй мастер бол агуу суутан билээ. Тэрээр одоо арван долоон настай. Тэрээр арван долоон настай хос элементийн долдугаар зэрэглэлийн шидтэн. Шидийн салбарт тэрээр Юлан тивийн хоёрдугаар суут шидтэн юм. Гэхдээ тэрээр сийлбэр сэлэх урлагт хүн бүхэнд ч гэсэн танигдлаа.”

Алтан үст залуу сийлбэр уруу харлаа. “Зүүднээс сэрсэн нь”

Хоёр эмэгтэй үйлчлэгч сийлбэрийг бүтээж байсан даавууг сөхвөл “Зүүднээс сэрсэн нь” сийлбэр ил тод харагдана.

“Сийлбэрийг Линлэй мастер урласан. Гэхдээ манай судалгаа ёсоор энэ сийлбэр өнгөрсөн арван хоёрдугаар сарын их шуурганаар урлагдсан. Тиймээс Линлэй мастер тэр үедээ арван зургаан настай байсан гэсэн үг.” Алтан үст залуу хөхрөн инээв. “Тэр үед гадаа яагаад ийм аймшигтай цасан шуургатай байгаа юм бол гэж би их гайхаж байсан. Гэхдээ тэр цасан шуурга Линлэй мастерийн сийлбэр төрж буйг илтгэж байжээ.”

Олон язгууртнууд мөн магнатууд хөхрөн инээлдэцгээв.

“За одоо ингээд энэ яриагаа дуусгая.” “Зүүднээс сэрсэн нь” сийлбэр уруу заагаад алтан үст эрэгтэй хэлнэ. “Энэ сийлбэр Их мастерийн түвшинд хүрсэн сийлбэр. Бас энэ сийлбэр үлэмж том хэмжээтэй. Үнэнийг хэлэхэд энэ сийлбэрийг таван хэсэг хуваагаад тус бүрт нь зармаар байна.”

Баян язгууртнууд хөхрөлдөн инээлдэж хоорондоо ярилцана.

“За мэдээж би тоглож байсан юм. Энэ таван сийлбэр дээрх хүмүүс бүгдээрээ өөрсдийн гэсэн онцгой эрчимтэй. Хамгийн чухал нь энэ маш том сийлбэр. Энэ таван хүнийг нийлүүлвэл гайхам сайхан хайрын түүх үүсч байна.”

Алтан үст эрэгтэй санаашрав. “Энэ таван эмэгтэйг Их мастерийн түвшинд урласан. Тэднийг цугт нь харвал маш сайхан төгс мэдрэмж мэдрэгдэж байна. Энэ сийлбэр ямар үнэ хүрэх бол гэхээс үнэхээр сонирхол татаж байна.”

“Хамгийн чухал нь энэ сийлбэр Линлэй мастерийг арван зургаан настайд бүтсэн.” Алтан үст эрэгтэйн хоолой цангинаж байв. “Би хэзээ ч өмнө нь хэлэх үгээ олж ядаж байгаагүй. Линлэй мастерийг шүтэн биширсэндээ би харин яаж магтах үгээ ч олж чадахгүй байна. Тэр… үнэхээр суутан билээ!”

Доор үзэж буй язгууртнууд бүгд шагшиж уулга алдав

Арван зураан настай хүн ийм сийлбэр урлана гэдэг гайхамшиг

Өрөөн дотроо Дебс овогтнууд чимээгүй сууцгана.

“Ямар хөгийн новш вэ?” Калан алтан үст эрийг үзэн ядаж байлаа. Энэ алтан үст эрэгтэй сийлбэрийн үнийг улам өндөрт хүргэж байгаа учраас түүний уур хүрч байв.

“Би Линлэй мастерийн ирээдүйн амжилт ололтыг гайхан сониучирхаж байна. Линлэй мастерийн сийлбэр өнөөдөр дэлхийг донсолгож байна. Харамсалтай юм… надад хангалттай мөнгө даанч алга. Би гэр бүлийнхээ бүх хөрөнгийг зарсан ч гэсэн сийлбэрийг даанч худалдаж авч чадахгүй.” Алтан үст эр хөхрөн инээлээ. “За дуудлага худалдааг ийнхүү нээе. Үнэ 1 сая алтан зоосоос эхэлнэ. Хэн ч дургүйцэхгүй байх гэж бодож байна?”

Нэг сая алтан зоос.

Энэ ердөө дуудлага худалдааны эхлэх үнэ.

Доод язгууртнууд энд ирж аз тохионо гэж бодож байсан. Харамсалтай нь тэд ухаан оров. Хэрэв хүчирхэг, баян овог биш л бол “Зүүднээс сэрсэн нь” сийлбэрийг авна гэдэг үнэхээр мөрөөдөл.

“Үнэ хаялт бүр 100,000 алтан зоосоор илүү өндөр байх ёстой.” Алтан үст эрэгтэй нэмж хэлэв. “За Линлэй мастерийн “Зүүднээс сэрсэн нь” сийлбэрийн дуудлага худалдаа албан ёсоор эхэллээ.”

Дуудлага худалдааны танхим дуугаа аядав.

“1.5 сая!” доод эгнээнд сууж байсан язгууртан хамгийн түрүүнд үнэ хаяв.

Линлэй гуравдугаар давхраас дуудлага худалдааг үзнэ. Линлэйн хувцаснаас жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ толгойгоо цухуйлган мөн дуудлага худалдааг харж байв.

“Эзэн. Та ирээдүйд надад хичнээн шарсан тахиа, шарсан нугас бас дарс өгч чадахаар боллоо доо.” Бэбэ дуу Линлэйн оюунд хангинав.

“Асуудалгүй ээ.” Линлэй Бэбэгийн толгойг илбэв.

Бэбэ өөрийнх нь хувьд дүүтэй нь л адилхан амьтан.

“Тиймээ. Амьдрал ирээдүйд тун ч сайхан байхнээ” Бэбэгийн нүд гялалзана. Хүзүүгээ гудайлган тэрээр доошоо тухтайя үзнэ. “Хөөх, аль хэдийн хоёр сая алтан зоос хүрлээ. Илүү өндөр үнэ хүрээрэй. Гуйж байна.” Бэбэ үнийг нь өсөхөд ихэд дуртай байв. Бэбэг харсан Линлэй хөхрөн инээв.

Фэнлай хаант улсын эзэн хаан Клайд Линлэйн мөрөн дээр гараа тавьлаа. “Линлэй, чиний төлөө нэг тогтооё.”

“Аустони, таван сая алтан зоос!” Клайд Аустонид үнэ хэллээ.

Аустони тавцан дээр гарч чанга дуугаар хэллээ. “Эрхэм дээдэс Клайд таван сая алтан зоос үнэ хэлж байна.”

“Баярлалаа, эрхэм дээдэстээн.” Линлэй даруй хэллээ.

“Хаха, санаа зоволтгүй.” Клайд Линлэйн мөрөн дээр гараа нөхөрсөгөөр тавьж байлаа.

“Линлэй, чи намайг сонгоно уу эсвэл өөр улсад орох эсэх хамаагүй. Эзэн хаан, албатын яриагаа ингээд өндөрлөе.” Клайд машид чөлөөтэйгээр хэлнэ.

Линлэйд Клайд хаан таалагдаж эхэлнэ.

Үнэхээр уужим сэтгэлтэй харисматик удирдагч юм.

“Эрхэм дээдэстээн, намайг өршөөгөөрэй. Гэхдээ би эхлээд аавтайгаа зөвлөлдөх хэрэгтэй. Онц шаардлага гарахгүй бол би гэхдээ Фэнлай хаант улсдаа үлдэх санаатай байгаа.” Линлэй инээмсэглэв.

“Өө тийм, аавтайгаа зөвлөлдөлгүй яахав.” Клайд хөмсөг зангирав.

“Гэхдээ Линлэй. Миний дуулсанаар аав чинь Вушан тосгоноос явсан гэж дуулсан. Би аавыг чинь мөрдсөн боловч хаана байгааг нь олж чадаагүй. Тэр сураггүй алга болсон мэт болсон.

Линлэйн нэр алдар түгвэл Клайд Линлэйн гэр бүлтэй уулзуулахаар хүмүүс явуулсан.
Гэхдээ Хогг Вушан тосгондоо байхгүй байжээ.

“Аав маань Вушан тосгонд байхгүй байгаа юмуу?” Линлэйд нэг л сэжигтэй санагдав. Тэрээр хөхрөн инээлээ. “Аав маань өөр хаа нэгтээ газар явсан юм байлгүй дээ. Үргэлж Вушан тосгондоо мөнхөрнө гэдэг харин ч хачин хэрэг шүү.”

“Магадгүй ээ.” Клайд энэ яриаг үргэлжлүүлсэнгүй

Хогг өөрийгөө маш сайн нуусан байна. Эс бөгөөс хаант улсын эзэн хаан албатаа яахан олж чадахгүй байх билээ?

…..

Хоёрдугаар түвшний хувийн өрөөнд.

“Таван сая алтан зоос оо? Нохойн баас.” Калан хэлдэггүй хараалын үгээ хэлнэ.

Дебс овгийн ахлагч Бернардийн царай барайлаа. Тэрээр намуухнаар хэллээ. “Калан чи манай овог ямар нөхцөл байдалд байгааг мэднэ. Битгий хэтэрхий их мөнгө үрээрэй. Санхүүгээ тооцвол манай овог найман сая алтан зоос л гаргаж чадна шүү. Түүнээс хэтэрч болохгүй.”

Калан толгой дохив.

Калан өөрийнх нь овог зуу орчин сая алтан зоостойг л мэднэ. Энэ мөнгөний дийлэнхи нь үл хөдлөх хөрөнгө. Тэдний гар дээрх мөнгөн хөрөнгө ойролцоогоор хорь орчин сая алтан зоос. Тэд бүх мөнгөн хөрөнгөө нэг сийлбэрт өгч болохгүй.

Калан Алис хоёрыг нийлүүлэхийн тулд ийм их мөнгө өгнө гэдэг аль хэдийн маш өгөөмөр хэрэг.

“5.3 сая алтан зоос.” Хоёр давхрын өөр өрөөнөөс хүн үнэ хаяв.

Алтан үст эрэгтэй ихээхэн догдлов. “5.3 алтан зоос. Арван суут сийлбэрийн хамгийн хямдхан нь 5.28 алтан зоос байсан. Одоо харин би “Зүүднээс сэрсэн нь” сийлбэр албан ёсоор Арван суут сийлбэрийн тоонд орсоныг зарлах цаг ирлээ.”

“Давсон худалданы пүүсийн залуу эзэн Иел зургаан сая алтан зоос үнэ хаяв.” Аустони гуравдугаар давхраас зарлав.

Үүнийг сонссон Каланы царай барайв

Энэ сийлбэрийн үнэ аль хэдийн зургаан сая алтан зоос хүрлээ. Каланы тооцоолж байснаар Арван суут сийлбэрийн хамгийн хямдхан нь 5.28 сая алтан зоос байсан. Тэрээр 8 сая алтан зоосоор сийлбэрийг худалдаад авчихна гэж бодож байжээ.

Гэвч…

Калан сийлбэр судлаач биш. Тэрээр чулуун сийлбэрийн урлагыг ойлгох ухаан байхгүй.

Энэ уран сайхан хүний сүнс хийморийг огшоом ялгуун “Зүүднээс сэрсэн нь” сийлбэр маш ховор тохиох урлагын гайхамшиг. Энэ таван эмэгтэйг хамтад нь харах шиг сайхан дүр зургыг Юлан тивээс эндээс өөр хаанаас ч олж харж чадахгүй.

Энэ сийлбэрийн урлаач арван зургаан настай залуу байгаа нь ч гэсэн энэ сийлбэрийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ. Линлэйг мөн суут шидтэн гэдгийг хүн бүр мэддэг боллоо.

“Би энэ сийлбэрийн үнийг ингээд өсөөд байхыг харж чадахгүй нь” Калан бухимдав.

Хэрэв сийлбэрийн үнэ алгуураар өсөөд байвал түүнд ялах боломж байхгүйг мэднэ.

“Найман сая алтан зоос.” Каланы чанга дуу танхимаар нэг тарав.

Зургаан сая алтан зоосоос найман сая алтан зоос болов. Сийлбэрийн үнэ гэнэтхэн хоёр сая алтан зоосоор нэмэгдлээ. Үнэ огцом өссөн нь олон хүнийг гайхшруулав. Арван суут сийлбэрээс олон сийлбэр ийм өндөр үнэ хүрч чадахгүй. Прулкс их мастерийн сийлбэрүүд долоон сая алтан зоос хүрсэн шүү дээ.

Жинхэнэ сийлбэр судлаачид энэ сийлбэрүүдийг зүгээр ч нэг цуглуулаад байдаггүй. Тэд мөн энэ сийлбэрийн жинхэнэ үнэ цэнийг харж баясгах нүдтэй байдаг.

Эс бөгөөс тэд мөнгөө хий дэмий үрэн таран хийвэл овгоо дампууруулж дуусна.

Алтан үст эрэгтэй чангаар хэллээ. “Дебс овог найман сая алтан зоос үнэ хаяв. Ямар сайхнаар үнэ өсвөө. Энэ үнэ хаялтаар тэд энэ сийлбэрийг авахаар шийдсэн байгааг мэдэж болохоор байна. Хэрэв Линлэй мастер ирээдүйд Гэгээнтэн зэрэглэл хүрвэл энэ сийлбэр зүгээр ч нэг найман сая хүрээд зогсчих эд биш. Хамгийн багадаа арван зургаан сая алтан зоос хүрнэ.”

Алтан үст эрэгтэй машид сүржин сурталчилж байлаа.

Гэхдээ энд байгаа хүмүүс тэнэг хүмүүс биш. Тэд мөнгөө яаж зарцуулахдаа хянамгай байх ёстой.

….

Линлэй, Иел, Клайд хаан, Гулермо Их ламтан, Лампсон Их ламтан нар хоорондоо ярилцаж хөхрөлдөн инээлдэнэ.

“Гуравдугаар дүү. Калан үнэ хаясан байна.” Иел намуухнаар хэллээ.

Линлэй Каланы өрөө уруу харлаа. Тэрээр Алисийн гарыг атган зогсч байгааг харна. Каланы нүүр ихэд догдлон баясч байв.

“Гуравдугаар дүү. Би түүнд бага зэрэг дарамт өгөөдөхье. Түүний гарт чиний сийлбэр очиж болохгүй.” Иел намуухнаар хэлэв.

“Хэрэггүй дээ.” Линлэй толгой сэгсрэн хэлэв.

Линлэй Алис уруу ширтэж байв. Өрөөндөө суусан Алис ихэд өрөвдөлтэй харагдаж байв. Дебс овгийн бусад гишүүд түүнийг нүдэндээ орсон өргөс мэт харна. Гэхдээ түүний овог Алисийн төлөө их хэмжээний мөнгө хаяхад бэлэн байна.

“Тэд авмаар байвал авч л байна биз.” Линлэйн сэтгэл хөдөлсөн аястай хэлэв.

Гулермо, Лампсон хоёр бие биенээ хараад жуумалзав.

…..

Хувийн өрөөнд,

Дебс овгийн бүх гишүүд ихээхэн сандралтай байв. Алис Калан хоёр хамгийн их сандарч байлаа.

“Тайвшир. Алис. Найман сая алтан зоос аль хэдийн их хэмжээний мөнгө. Үүнээс өсөхгүй биз.” Калан Алисийг аргадан тайвшруулна. Гэхдээ Каланыг хэн аргадах юм бэ? Овгоосоо тэр ердөө найман сая алтан зоос зарцуулах эрх мэдэл авсан.

Алтан үст дунд орчим насны эрэгтэй алхаа өргөлөө. “Дебс овог найман сая алтан зоос санал болголоо. Өөр хүн үнэ хаях уу? Хэрэв үгүй бол… би тоолж эхлэе.”

“Арван сая алтан зоос.”

Нэгдүгээр түвшний дунд суудлаас нэг хүн залхуутайгаар хэллээ. Өдрий хүртэл хоёр ба түүнээс дээш түвшний хүмүүс л “Зүүднээс сэрсэн нь” сийлбэрт үнэ хаяж байжээ. Тэд үнээр дайтаж байгаа мэт өрсөлдөж байв. Гэхдээ нэгдүгээр түвшний үзэгчид энд нүдээ баясгахаас өөр зүйл хийж байсангүй. Энэ дундаас хүн үнэ хаяна гэж тэд төсөөлөөгүй.

“Та нар алсын хараагүй хүмүүс юм. “Зүүднээс сэрсэн нь” сийлбэрээс бүхэл бүтэн шинэ чулуун сийлбэрийн сургуулийн үүслийг би харж байна. Бусад бүх чулуун сийлбэрээс энэ сийлбэр ялгаатай байна. Хамгийн чухал нь энэ таван эмэгтэйг их цогц эрчим холбосон байна. Энэ гарцаагүй арван сая алтан зоосны үнэ хүрэх сийлбэр” Арван сая алтан зоос санал болгосон эр хэлэв.

Энэ урт сулбагар гучаас дөчин настай эрийг хүн бүр ихэд залхуу хүн юмуу гэлтэй харна.

“Арван сая алтан зоос оо?”

Алис Калан хоёр хувийн өрөөндөө цочирдон зогсч байв.


Өмнөх хэсэг

Дараагийн

1 comments on “Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 15]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.