Тэр шулмыг сулла – 1

Тэр шулмыг сулла зохиолын эхний хэсэг. Амарбаясгалан орчуулагчаа хүлээн авна уу.

Advertisements
One comment

Дараагийн


Нэгдүгээр бүлэг – Өнөөдрөөс, би хааны удмын ханхүү

Чэн Яаньд өөрийг нь хэн нэгэн дуудах шиг санагдав.

“Эрхэм дээдсээ, сэрээрэй…”

Тэр толгойгоо эргүүлсэн ч, тэр хоолой алга болсонгүй харин ч улам чангарав. Тэгээд, тэр хэн нэгэн өөрийнх нь ханцуйг алгуурхан татах шиг боллоо.

“Эрхэм дээдэс, ханхүү”

Чэн Яанийн нүд нээгдлээ. Түүний эргэн тойрон дахь танил зүйлс нь болох ажлийн ширээ мөн хана дүүргэсэн тэмдэглэгээт цааснууд алга болсон байв. Тэд бүгдээрэй хачин хэлбэртэй зүйлсээр солигдсон байлаа. Жижиг тоосгон байшингуудаар хүлээгдсэн нийтийн талбай, мөн тэр талбайн голд дүүжлүүр байх нь ажиглагдав.

Түүний доор ажлынх нь зөөлөн эргэдэг сандал бус хүйтэн хар төмөр сандал байлаа.

Түүний дэргэд түүнийг ажиглан хэсэг хүмүүс сууж байв. Тэдний зарим нь дундад дууны үеийн ноёд мөн барууны кинон дээрх эмэгтэйчүүдийн хувцас өмссөн байх нь инээд хүргэнэ.

Юу гээч нь вэ? Би хугацаа дуусахаас өмнө өөрийнхөө механикийн зураг төслийн зургийг дуусгахаар яарч байгаагүй билүү? Чэн Яань дотроо бодолхийлнэ. Тэрээр гурван өдрийн туршид илүү цагаар ажилласан. Тиймдээ ч тэрээр бие болоод сэтгэл санааны хувьд хязгаартаа хүрсэн байсан. Түүний зүрхний цохилт тогтворгүйжин, ширээн дээрээ хэсэг хэвтэж завсарлага авахыг л хүсэж байснаа тэрээр санаж байлаа.

“Эрхэм дээдсээ, шийдвэрээ гаргана уу.”

Энэ түүний ханцуйг татсан нууц ноёнтон байлаа. Тэрээр 50-60-аад насны хөгшин шиг харагдах бөгөөд цагаан урт дээл өмссөн байлаа. Хальт харахад тэрээр, Бөгжний эзэн дээрх Гендальф шиг харагдав.

Би зүүдэлж байна уу? Чэн Яань хуурай уруулаа долоонгоо бодно. Юун шийдвэр билээ?

Тэрээр хурдлан эргэн тойрноо ажваас түүний төөрөгдөл арилав. Эргэн тойрных нь хүн бүр талбайн төвд байх дүүжлүүрийг харцгааж байв. Хотын олон хүмүүс тэр талбайд байх бөгөөд дүүжлүүр рүү хашхичиж мөн чулуу шидэцгээж байлаа.

Чэн Яань кинон дээрх эртний үхлийн хэрэгсэл байгааг л харав. Дүүжлүүр хоёр тулгуур багануудаар газраас 4м өндөрт өргөгдсөн байх агаад, хоёр тулгуур багана нь хоорондоо хөндлөвчтэй тэрхүү хөндлөвчний голд шар өнгийн олс байна.

Олсны нэг үзүүрийг дүүжлүүртэй холбон нөгөө үзүүрийн хоригдолын хүзүүнд угласан байв.

Энэхүү хачирхалтай зүүдэндээ Чэн Яань, бүх зүйлсийг тов тодорхой харж байгаагаа олж мэдлээ. Ихэвчлэн тэрээр компьтерийн дэлгэц дээрх үсгийг харахын тулд шил зүүх хэрэгтэй болдог байлаа, гэсэн ч одоо тэрээр шилгүйгээр 50м зайд байгаа дүүжлүүрийн нарийн ширийн зүйлсийг цөмөөрөнг нь харж чадаж байв.

Дүүжлүүр дээр байх хоригдолын толгойг битүү таглаж мөн гарын ард талд нь хүлсэн байлаа.

Тэр нимгэн, саарал, бохир хувцас өмссөн байх бөгөөд гарын хүлээсээс шагай хүртлээ юу ч өмсөөгүй байв. Чэн Яань яллагдах гэж буй хоригдол эмэгтэйг арай ядаж цээжээ тэнийлгэн, хүйтэн салхинд сэгсчүүлж байгааг харсан ч, тэрээр одоо болтол хөл дээрээ босож зогсон хувь тавилантайгаа нүүр тулахыг хичээж байлаа.

Тэгээд, Чэн Яань дотроо бодов, энэ эмэгтэй маш олон хүмүүсийг ингэтлэн уурлуулахаар гэмт хэрэг үйлдээд зогсохгүй, уур хилэн болоод дайсагнал дунд дүүжлүүлэхээ хүлээж байна гэж үү?

Яг энэхүү мөчид түүний дурсамжууд орж ирвэл, тэрээр гэнэтхэн ухаан орон нөхцөл байдлаа ойлгож, асуултынхаа хариултын оллоо.

Тэр бол “шулам”.

Тэрнийг чөтгөрийн урхидалтанд унасан, чөтгөрийн биелэл гэцгээдэг.

“Эрхэм дээдсээ?” Гендальф болгоомжтойхон шавдуулав.

Чэн Яань хөгшин эр рүү харлаа. Түүний шинэ дурсамжаар бол энэ хөгшин эрийг Гендальф бус Баров гэдэг бөгөөд Роландын аав газар нутгаа удирдахад нь туслуулахаар Сангийн яамны туслах сайдаар томилон илгээсэн билээ.

Чэн Яань нь Грэйкастлэ хаант улсын 4-р ханхүү бөгөөд энэ бүс нутгийг захируулахаар илгээгдсэн юм. Хилийн хотын оршин суугчид шулмыг барингуутаа орон нутгийн хамгаалагчдад мэдүүлсэн. Асуулт асуусан уу? Үгүй, эмэгтэйг тэр даруй өөрийгөө өмгөөлөх боломж олголгүй яллуулахаар авчирсан байв.

Шулам хэмээн сэжиглэгдсэн хүмүүсийг орон нутгийн ноёд эсвэл хамба нараар цаазлуулах ажлыг удирдуулдаг байсан ч, түүнийг энэ бүс нутгийг удирддаг болсноос хойш, уг тушаалыг өгөх нь түүнийг үүрэг болсон билээ.

Чэн Яань өөрийн дурсамжнаасаа асуултынхаа хариуг олсон бөгөөд юу ч уншиж тунгаан бодох шаардлагагүй байсан нь тэрээр туршлагадаа үргэлж итгэдэг байсных юм. Тэр хоромхон зуур л эргэлзсэн, энэ олон нарийн ширийн зүйлсээс үзэхэд энэ зүүд байх ямар ч боломж алга. Дараа нь Чэн Яань, энэ үнэхээр зүүд биш гэж үү? Би үнэхээр дундад зууны Европийн харанхуй эрин рүү цаг хугацаагаар аялан ирээд Роланд болчихлоо гэж үү? Ганц шөнийн дотор өрөвдөлтэй механик инженерээс 4-р ханхүү болчихлоо гэж үү?

Түүний түүхийн номноос хэзээ ч харж байгаагүй нэг нэр байсан нь, Грэйкастлэ хаант улс гажуудал болоод газар нутгийн энэ хэсэг үнэхээр тарчиг харагдаж байгаа явдал.

Тэгвэл, би үүнийг яаж зохицуулах вэ? Тэрээр дотроо ийнхүү бодлоо.

Чэн Яань иймэрхүү цаг хугацаа орон зайн шилжилт шиг шинжлэх ухааны эсрэг зүйл өмнөн болж байсан эсэхийг судалж туршиж үзэхээр шийдээд, урд талбайд болж буй хэргийг хэрхэн зогсоох талаар бодон санаагаа чилээнэ. Тохиолдсон гай гамшиг болоод сүйрлийн бурууг “шулам”-д тохох нь мунхагуудын гаргах үйлдэл. Тэрээр хэн нэгэн массыг даган ямар нэгэн тэнэг зүйл хийхийг нь тэвчиж чаддаггүй.

Тэрээр Баров-ын бичсэн албан ёсны тушаалыг шидээд ажуухнаар хэлэв, “Би ядарч байна, шийтгэлийг өөр өдөр гүйцэтгэх болно. Шүүлтийг болиулж хүмүүсийг тараа.”

Чэн Яань өөрт нь ямар ч осолтой эрсдэл дагуулахгүйг мэдэж байлаа, тиймдээ ч тэр дурсамжаа анхааралтай гэгч нь ажиглан хуучин ханхүүгийн зан байдлыг харуулсан. Тэр хуучин ханхүүгийн зан авирыг гаргах ёстой байв. Тиймээ, ханхүү өөрөө бузартсан, таагүй зан араншинтай бөгөөд юмны үр дагаварыг бодолгүй хүссэн зүйлээ хийдэг. Ямартай ч, Чэн Яань санаашран, 20 гаран настай бодлогогүй ч, сайн зан чанартай байж болоогүй юм байх даа? хэмээн бодлоо.

Түүнтэй хамт сууж байсан язгууртнууд гэнэтийн мэдэгдэлд сэтгэл хангалуун байсан ч, хуяг дуулга өмссөн өндөр эр босож зогсон, “Эрхэм дээдсээ, энэ тоглоом биш. Энэ шулам нэн даруй үхэх ёстой эс бөгөөд бусад шулмууд нь түүнийг аврахыг оролдож магадгүй. Та шулмыг амьдрахын зөвшөөрч сүмийг энд хүчээр авчирхыг хүсээ юу? Энэ тал дээр бидэнд сонголт үгүй!” гэлээ.

Картер, уг хээнцэр эр үнэндээ хүлэг баатрын ахмад байв. Чэн Яань барайн хэллээ, “Яагаад, чи айгаа юу?” Түүнийг хоолой дооглонгуй байртай байв. “Шулам” гэж дуудагддаг эмэгтэйн бэлхүүснээс ч өргөн гартай эр үнэндээ эмэгтэйг шоронд хохироос айж байлаа. Шулам үнэхээр чөтгөрийн илч мөн үү? “Ганцынх нь учрыг олж байхаар илүү олонг барьсан дээргүй юу?” гэвэл.

Тэр ахин үг дуугарсангүй, Чэн Яань өөрийн хувийн хамгаалагчдаа дуудахаар гараа даллаа. Картер 4-р ханхүүгийн дэргэдэх цэргүүдтэй зэрэгцэн буухаасаа өмнө түр саатлаа. Тэрээр ноёдод бөхийн хүндэтгэл үзүүлсэн ч, Чэн Яанийг цугласан олны өмнө үл тоомсорлох нь харагдана. Цайзруугаа буцлаа, уг цайз хотын хилээс өмнө зүгт оршдог, сайд Баров танхимын хаалгыг гаднаас нь хаавал, тэрээр ганцаараа үлдээд санаа алдан амьсгална.

Компьтертэй хүмүүстэй харилцах цагийнхаа 90%-ийг өнгөрөөсөн хүний хувьд, тэр аль хэдийн тайвшрах бүсээ даван хүн бүртэй нүүр тулж чадсан. Чэн Яань шинэ дурсамжнаасаа өөрийнхөө унтлагийн өрөөний байршлыг олон, орон дээрээ гарч суулаа, өөрийнхөө ширүүн зүрхний цохилтыг дарснаар одоо л нэг амар амгалан ирэв.

Одоогийн байдлаар хамгийн нэн тэргүүний асуудал бол нөхцөл байдлыг тодруулах. Яагаад ханхүүг Вимблдон хотод үлдээлгүй, хаант улсын нийслэлээс энэ тарчиг газар руу шилжүүлэв?

Түүний олсон  хариулт түүнийг гэнэтхэн цочирдууллаа.

Роланд Вимблдон хааны суудлыг залгах тэмцэлд оролцож ийшээ илгээгдсэн.

Грэйкастлэгийн хаан 3-р Вимблдон хүүхдүүддээ , “Та нар хаант улсыг өвлөн авахыг хүсэж байна уу? Эхний ханхүү заавал ч үгүй хаан болно гэсэн эрх үгүй, зөвхөн өөрийгөө удирдаж чаддаг хүн л энэ улсыг өвлөн авна” хэмээн тунхагласан.

Тэрбээр таван хүүхдээ янз бүрийн газарт суурьшуулан удирдуулж  5 жилийн дараа өөрсдийнхөө газар нутгийг хэр захирсанаас нь хамааран өөрийг нь залгамжлаж болох эсэхийх шийдэх ажээ.

Хаан ширээгээ хамгийн чадварлаг нэгнээр нь удирдуулж хүйсээс үл хамааран ижил боломж олгож байгаа нь сэнхрүүлсэн ойлголт шиг боловч, жинхэнэ асуудал нь хэлсэн санаа нь бодит хэрэгжилттэй холбоотой байв.

Тавуул эхлэхдээ яг ижил нөхцөлтэй байгаа гэсэн баталгаа бий гэж үү? Энэ бодит цаг дээрх стратегийн тоглоом тоглож байгаагаас ялгаатай. Түүний мэдэж байгаагаар, тэр 2-р хүүдээ энэ хил дээрх хотоос илүү газар нутгийг өгсөн.

Үнэндээ энэ тухай бодох үед, тэр тавын хэнийх нь ч түүний хилийн хотоос муу байгаагүй хийгээд, түүний эхлэлийн цэг үнэхээр доогуур байв.


Дараагийн

1 comments on “Тэр шулмыг сулла – 1”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s