Тэр шулмыг сулла – 2

Энэ долоо хоногийн үнэгүй [2/3] хэсэг. Капитал банкны 2003031375 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараагийн


Хоёрдугаар бүлэг – Тэр шулмын нэр Анна (1-р хэсэг)

Шинэ ертөнцийн талаарх дурсамжаа нягталж үзэхээр Роланд өрөөндөө өөрийгөө цоожлоод, үйлчлэгчээрээ хоолоо авчрууллаа.

Тэрээр амьдрах хүслээр дүүрэн агаад, мэдэхгүй газраас айж тавгүйрхэх мэдрэмжээ цөмөөрөнг нь даржээ. Эргэн тойрны хүмүүсээ сэжиглэхээс зайлс хийн, аль болох хурдан илүү их мэдээлэл олж авах ёстойг тэр мэдэж байлаа. Түүнчлэн, түүний шинэ дурсамжинд язгууртнуудын хүүхдүүдтэй сэлгүүцдэг байснаас нь чухал дурсамж гээд байхаар зүйл байсангүй. Тэр ямар ч чухал мэдээлэл санаж чадахгүй байлаа, язгууртнуудын мэдээлэл, улс орны нөхцөл байдал, эсвэл хөрш орнуудтай тогтоосон дипломат харилцаа гээд… Хотуудын нэр, томоохон үйл явдал болсон он жилүүд гэх мэт ерөнхий мэдэгдхүүнүүд байсан ч, тэдгээр нь түүний мэдэх Европын түүхээс тэс өөр байлаа.

Иймдээ ч тэр хаан сэнтийг залгах ямар ч боломжгүй гэдэг нь тодорхой байв. Магадгүй Грэйкастлийн хаан үүнийг мэдэж байсан болохоор л түүнийг ийм зэлүүд газарт илгээсэн биз. Тэр ямар ч зүйл хийсэн, тийм ч их хохирол учрахгүй болохоор.

Дараагийн санасан дурсамж нь Роландын ах эгч нарынх нь талаарх дусамж байх бөгөөд, үүнийг санаад тэр уйлах эсвэл инээхийн аль нь болохыг мэдэхээ байлаа.

Роландын ах болох анхны ханхүү их тэмцэгч хүн. Хоёр дахь ах нь аймшигтай, гурав дахь эгч нь догшин ширүүн харин охин дүү нь ихэд ухаалаг. Юу гэсэн үг юм? Тэр тэдэнтэй 10-аас ч илүү жил хамт амьдарсан хэрнээ, тэднийг хэдхэн үгсээр л тодорхойлж байна. Тэр тэдний эрх мэдлийн цар хүрээ, баруун гарын хүн эсвэл авъяас чадварын талаар юу ч мэддэггүй юм байна.

Хилийн хот түүний удирдлага дор ороод ердөө 3 сар л болж байгаа, язгууртнууд ч түүн рүү илгээх жигшил зэвүүцэл, үзэн ядалтаа нууцлахаа больсон. 4-р ханхүү удирдлагаас унахаар болж. Аз болоход, Хааны хотоос явахад нь, хаан хоёр туслахаа түүний иргэдийн асуудал, мөн цэргийн асуудалд туслуулахаар илгээсэн, эсвэл ноцтой зүйл болгохгүйн тулд тэгсэн биз.

Дараа өглөө нь Роландыг сэрэхэд, үйлчлэгч нь түүнийг дахин дахин дуудаж байв, Тир, туслах сайд Баров түүнтэй уулзахыг хүсжээ. Тэр татгалзаж болохгүй гэдгийг мэдээд, үйлчлэгч охин руу хоёронтоо хараад, Роландын заншил ёсоор Баровыг зочдын өрөөнд хүлээж бай хэмээн хэлүүллээ.

Хаалгаар гаран алхаж байхад Тирийн царайг улайсан байх нь харагдана. Гэнэтхэн, Роланд бодлоо, “Хилийн нутаг газар тариалангийн салбарт голлон оролцдог, тиймээс энэ газарт ямар нэг төрлийн систем байгаа юм биш биз?” Түүний толгойндоо “систем” гэх үгийг дахин дахин давтсан ч юу ч санаанд орсонгүй.

Үнэндээ, яг л уран зохиол дээрх шиг байв. Баров зочдын өрөөнд тайван гэгч нь хүлээж байлаа. Роландыг орж ирмэгц, түүнээс яаравчлан асуулаа, “Эрхэм дээдсээ, яагаад өчигдөр цаазаар авах тушаал гаргасангүйв? Нэг өдрийн дараа хойно ямар ялгаа байна вэ?” Роланд үйлчлэгчид өглөөний цайг авч ирэхийг тушаагаад, “Суугаад ярилцацгаая” хэмээлээ.

Түүнд хүмүүсийн өмнө хүлэгт баатрын ахмадын асуусан асуулт санагдах бөгөөд туслах сайд ихэвчлэн хувьчлан ярихыг сонгодог нэгэн. Юу ч боллоо гэсэн, тэр хоёр үнэнч байх ёстой гэдэгт итгэдэг, ингэснээр хааны даалгасан үүргийн биелүүлж буй хэрэг хэмээн тэрээр үздэг.

“Шулам гарч ирсэн нь ганц өдөрт хангалттай зүйл, Эрхэм дээдсээ! Энэ энгийн зүйл биш, та урьдын адил хийдэг байсан зүйлээ хийж болохгүй!!” хэмээн Баров сэрэмжлүүллээ.

“Яагаад ийм зүйл хэлнэм?” Роланд хөмсгөө атируулан асуулаа. “Би таныг цуу яриа болон бодит баримтуудыг хооронд нь ялгаж салгаж чаддаг хүн гэж боддог юмсан?”

Баров гайхширсан харцаар. “Ямар цуу яриа билээ?”

“Шулам бол чөтгөр мөн чөтгөрийн амьд биелэл,” хэмээн хариулаад. “Энэ сүмийн суртал ухуулга биш үү? Хэрэв бид өөрсдийнхөө үйл хэрэгт тэднийг хөндлөнгөөс оролцуулахгүй байхыг хүсэж л байгаа бол, бид тэдний хэлж байгаагаас эсрэг зүйл хийх ёстой. Бид шулмыг агнахын болиулж, оронд нь ард иргэдэд энэ бол сүмийнхний аргаа барсандаа гаргаж буй цуурхал хэмээн мэдэгд.” гэвэл.

Баров зочирдон.

“Гэхдээ… Шулам үнэхээр…”

“Чөтгөр гэж үү?” хэмээн Роланд хариу асуув. “Тийм бол яаж?”

Туслах сайд хэсэг чимээгүй болоод, ханхүүг хөгжилдөхийн тулд сөргөөцөлдөж байна гэдгийг таамаглаад, “Эрхэм дээдсээ, энэ асуудлыг сүүлд нь хэлэлцэе. Би танд сүм таалагдахгүй байгааг ойлгож байна, гэхдээ зөрчил маргаан нь сөрөг үр дүн дагуулна.” гэвэл.

Роланд уруулаа зуугаад. Үргэлжлүүлэн маргахгүй байхаар шийдлээ. Эцэст нь аяга сүү, шарсан өндөг, шарсан талхнаас бүрдсэн өглөөний цай хүрэлцэн ирлээ. Тэрээр эхлээд сүүгээ Баров руу явуулаад.

“Та өглөөний цайгаа уусан уу? Идэнгээ ярилцацгаая.” гэлээ. Баров өглөө үүр цаймагц л гарч ирсэн, тиймээс цайгаа уух цаг байгаагүй. Тэр хуучин хунтайжийн амьдарлын хэв маягийг дуурайхаар шийдсэн бөгөөд хүмүүст өөрийгөө бага багаар өөрчлөгдөж байгаагаар ойлгуулахаар шийджээ. Тэр Ханхүү Роланд гэдгээрээ эхнээс нь хиймээр байсан ч, бага багаар өөрчлөлт гаргахыг хүслээ. Туслах сайд бол миний төлөвлөгөөний эхний бай. Роланд дотроо бодлоо. “Өөрсдийгөө өндрөөр үнэлдэг хүмүүс ажилдаа өөрсдийгөө илүү зориулдаг. Энэ санаачлагийг гартаа авах хамгийн үр дүнтэй арга биш гэж үү?”

Баров Роландын өгсөн аягатай сүүг авсан ч уусангүй. Тэрбээр зовнисон байдалтайгаар, “Эрхэм дээдсээ, бидэнд асуудалд тулгарсан. Гурван өдрийн өмнө, баруун ойд шулмын бааз олдсон талаараа хамгаалагчид мэдэгдсэн. Тэд тэндэхийг яаравчлан орхисон тул, ул мөрөө баллаж чадаагүй. Тэгж л хамгаалагч тэр баазыг олсон.

“Тэрээр халааснаасаа нэгэн зоос гаргаж ирэн Роландын урд тавьлаа. Энэ хаант улсад тийм ч их харагдаад байдаг мөнгөн тэмдэгт биш агаад, Роланд ийм зоос огт харж байгаагүй ажээ. Үнэндээ, металаар хийгдсэн гэж харагдахгүй байлаа. Гартаа зоосыг атгаж үзтэл зоос бүлээсэж байгаа юм шиг санагдав. Энэ Туслах сайдын биеийн дулаан биш бөгөөд, дор хаяж л 40 градусын дулаантай байсан нь халаагуурыг санагдуулна.

“Энэ юу вэ?” Роланд асуулаа.

“Би энийг шулмын хийсэн муухан хямд зүйл гэж бодож байгаа ч, энэ илүү ноцтой зүйл.” Баров өөрийн магнайг арчихаа түр азнаад. “Энэ хээ угалз нь Шидэт Нүд болон Ариун Уулын бэлэг тэмдэг бөгөөд Шулмын Хамтралын Холбооны бэлэгдэл юм.” Роланд, зоос нь тэгш бус гадаргуутай агаад зоосыг шатаасан керамикаар хийсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байв. Үнэндээ, зоосны төвд уулыг дүрсэлсэн аятай гурван зэрэгцээ гурвалжин байх бөгөөд тэдгээрийн хоорон дахь зайд нүд дүрслэн харуулжээ. Сийлбэр дээр маш том гүйцэт дуусгаагүй тэгш өндрийн шугам байх агаад гараараа өнгөлсөн гэлтэй байлаа.

Роланд энэ хоёр үгийг санахыг оролдоно, “Шидэт нүд болон Ариун уулын бэлэг тэмдэг” мөн “Шулмын хамтралын холбоо,” гэсэн ч тэрээр ямар ч мэдээлэл олсонгүй. Ханхүү Роланд далдын хүчний талаар юу ч мэддэггүй байлаа.

Баров ч гэсэн Роландад энэ талаарх мэдээлэл байгаа гэж хүлээж байсангүй, тэрбээр үргэлжлүүлэн, “Эрхэм дээдэс, та өмнө нь жинхэнэ шулам харж байгаагүй байх, тиймээс танд ямар ч сэтгэгдэл байхгүй байгаа гэдгийг ойлгож байна. Тэд бидний адил л гэмтдэг. Тэднээс цус гардаг, мөн тэднийг ална гэдэг тийм ч хэцүү зүйл биш, гэхдээ энэ бол зөвхөн эсэргүүцээгүй шулмуудын тухайд юм. Чөтгөрийн хүчийг хүлээн авсан шулмын амьдрах хугацаа асар богиносдог, энэ нь тэд нарт жирийн хүмүүсийн тэмцэж чадахааргүй их хүчийг өгдөг. Шулмууд ганц л хөгжвөөс, манай армид ихээхэн зовлон болно.

Тэдэнд гай гамшигийг дарахад ихээхэн хүндрэл учруулна, мөн одоогоор чөтгөрийн хамсаатнууд ихэд доройтсон. Иймээс л Сүм Шийтгэлийн армийг байгуулсан бөгөөд үүрэг нь шулам болж болзошүй эмэгтэйчүүдийг баривчлан, цаазлах. Хаан уг тогтоолыг баталсан ба энэ нь маш үр дүнтэй байж зуун жилийн өмнөхтэй харьцуулахад эсэргүүцэх шулмын тоо буурсан. Ариун уул эсвэл Тамын хаалга нь харин эртний номноос гаралтай цуу яриа.” гэвэл.

Роланд талхаа идэнгээ, сэтгэлдээ үргэлжлүүлэн инээд алдана. Хэдийгээр ертөнц болоод түүх нь өөр ч гэлээ, өөрийнх нь ертөнцийн түүхэн замналтай тунчиг төстэй байв. Сүм бол Сүм, тэр Сүм бол жинхэнэ чөтгөрийн хамсаатан болоод муу муухайн эх үндэс болохыг сайн мэднэ. Хүнд өчүүхэн шинж тэмдэг илэрсэний төлөө бурхны нэрийг ашиглан хууль тогтоон тэднийг баривчлаж, шүүхээр ял оногдуулна, энэ бол өөрөө доройтож буйн нэгэн илрэл юм. Ханхүү Роналдын дурсамжинд Сүм эрх мэдлээ урвуулан ашигласан талаарх дурсамж байсан нь түүний харах өнцгийг улам л баталгаажууллаа.

Роландын бодлыг мэдэлгүй Баров үргэлжлүүллээ, “Эртний номонд шулмууд гагцхүү Ариун ууланд л жинхэнэ амар амгаланг олно гэсэн байдаг. Тэнд, тэдний шидийн хүчний эсэргүүцэх  зүйл үгүй мөн өсөн дэвжих гэсэн хүсэлд нь огтхон ч саад учрахгүй. Ариун уул гэгддэг энэ газар бол эргэлзээгүй муу муухайн төрөлх газар бөгөөд, хүмүүний ертөнц дээрх тамын хаалга юм. Там гагцхүү уг доройтуулагч бүлгэмийг л шийтгэлгүй үлдээнэ гэж бодож байна.” гэхэд.

“Шулмын хамтралын холбооны тухайд? Ариун уултай яг ямар холбоотойв?” хэмээн Роланд асуулаа.

Баров тунчиг ярвигтайгаар тайлбарлав, “Өнгөрсөнд, шуламыг тусгаарлан амьдруулж эсвэл дүрвүүлдэг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд, Шулмын хамтралын холбоо гарч ирснээс ялгаатай зүйл хийх болсон. Тэд бүх шулмуудыг цуглуулан хамтдаа Ариун уулыг олохыг хүсэх болсон. Энэ зорилгын үндсэн дээр Шулмын хамтралын холбоо нь энгийн хүмүүсийг шулам болгож байгаа. Клэарвотэр усан боомт дээр өнгөрсөн жилийн эмэгтэй хүүхэд алга болсон гэх олон хэргүүд нь шулмуудын хийж буй ажил гэсэн цуурхал тархсан.”


Өмнөх

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s