Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 14]

Энэ долоо хоногын үнэгүй [3/3] + Bonus [5/8] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна.

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 5, Бурхны илд, Цустягаан – Хэсэг 14, Дуудлага худалдаа

Дебс овгийн уншлагын танхимд Дебс овгийн ахлагч сууна

“ Юу? Та нар бүтэлгүйтсэн?” Бернард улаан дээлтэй эмэгтэйг ууртайгаар харлаа. “Чи бүтэлгүйтсэн ч гэсэн яагаад дахиж оролдоогүй юм бэ? Цустсарнай хэзээ ийм амархан бууж өгдөг болчихов?”

Бернард ихээхэн сэтгэл дундуур байлаа.

Тэрээр Чинжаал хутга байгууллагаас тусламж хүссэн ч татгалзсан. Тэрээр энэ даалгаврыг Цустсарнайд өгсөн ч Цустсарнай зөвхөн сийлбэрийг устгахыг зөвшөөрсөн. Линлэйг алахын хувьд Их ламтанг алахтай адилхан үнэ санал болгосон юм. Ийм өндөр үнийг Дебс овог төлж чадахгүй.

Цустсарнай Линлэйг алах аваас Давсон худалдааны пүүс, мөн Гэрэлт сүмийг хилэгнүүлнэ.

Түүнээс гадна…

Линлэй Их мастер сийлбэрч. Их мастер сийлбэрчийг олон хүмүүс хүндэлдэг. Хэрэв Их мастер сийлбэрчийг алах аваас олон хүмүүсийн дургүйцлийг хүргэнэ. Тэр дунд сийлбэрт хайртай хүчтэнгүүд байвал тун аюултай. Линлэйн үхэл олон хүний уур хилэнг тэдэн уруу төвлөрүүлнэ.

Тиймээс л Линлэйн толгой Их ламтангийн толгойтой адилхан үнэтэй байгаа юм.

“Бид дахиж энэ даалгаврыг хүлээж авахгүй. Бид таны төлсөн төлбөрийг эргүүлж төлье.” Улаан дээлтэй эмэгтэй хэллээ. Түүний царай хүйтэн бавй.

“Яагаад гэж надад хэлж болохуу?” Бернард юу болоод байгааг ойлгохгүй байв.

Сийлбэрийг устгах тийм ч хэцүү биш байх. Тэд ганц удаа оролдоод яагаад бууж өгөв?

“Хэрэв бид шалтгааныг нь хэлвэл танд буцааж мөнгийг чинь төлөхгүй. Та хүлээн зөвшөөрч байна уу?” Улаан дээлтэй эмэгтэй тайвнаар хэллээ.

Алуурчны байгууллага нэгэн төрлийн мэдээллийн брокер юм. Тэд мэдээллийг ч гэсэн зардаг.

“Болж байна.” Дебс овгийн ахлагчийн хувьд тэрээр уужим тэнүүн сэтгэлтэй.

Улаан дээлтэй эмэгтэй зөөлхөнөөр хэллээ. “Би таньд үүнийг л хэлье. “Зүүднээс сэрсэн нь” сийлбэрийг шүтэн бишрэгчид дунд манай байгууллагын хилэгнүүлж зүрхлэхгүй хүн бий. Танай Дебс овог ч гэсэн хилэгнүүлж болохгүй.”

“За. Миний мэдээлэл ингээд дууслаа.” Улаан дээлтэй эмэгтэй инээмсэглээд яваад өгөв.

Бернард ихээхэн ууртай байлаа.

Улаан дээлтэй эмэгтэй Цустсарнайн хилэгнүүлэхийг хүсэхгүй хүнийг хэлсэнгүй. Гэхдээ Бернард нэг зүйлийг ойлгосон. Цустсарнайг айлгаж чадах хүний нэр л маш өндөр үнэтэй байх учиртай.

……

Юлан он тооллын 9999 оны Дөрөвдүгээр сарын 21. Прулкс галерэйн дуудлага худалдааны газар.

Дуудлага худадлааны газар гурван түвшинд хуваагдсан байв. Эхний эгнээнд энгийн суудлууд байв. Хоёрдугаар түвшинд машид баян овгийн эсвэл хүчирхэг язгууртнуудын хэсэг байлаа. Хоёрдугаар түвшний өрөөнд орох үнэ машид өндөр. Гуравдугаар түвшин харин том танхим байлаа. Энэ танхимыг маш чаминаар чимэглэсэн.

Энэ мөчид эхний эгнээний суудлууд дүүрлээ. Энэ суудлуудын нэг нь зуун алтан зоосны үнэтэй. Хоёрдугаар түвшний арван хувийн өрөөны хувьд тус бүрийн үнэ нь мянган алтан зоосноос арван мянган алтан зоосны үнэтэй.

Гуравдугаар түвшин харин олон нийтэд ил биш.

“Зүүднээс сэрсэн нь” сийлбэр олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгэж байгаа. Энэ дуудлага худалдааны газарт ирсэн хүмүүс Юлан тивийн хамгийн хүчирхэг язгууртнууд мөн баян хүмүүс. Гэхдээ энд байгаа хэдхэн суудал зуун алтан зоос ч гэсэн гадуур шахааны наймаачдын гарт ороод маш өндөр үнэд хүрсэн байгаа.

Дебс овог Прулкс галерэйд танил талтай учраас дуудлага худалдааны газрын хамгийн муу өрөөнөөс нэгийг олж чадсан.

Дебс овгоос бусад бүх хоёрдугаар түвшний гэр бүлүүд Юлан тивийн хамгийн хүчирхэг гэр бүлүүдийн нэг билээ. Тухайлбал Давсон овог буюу Давсон худалдааны пүүсийн эзэн хүртэл хоёрдугаар түвшинд байв. Мэдээж хоёрдугаар түвшинд сууж байсан Давсон овгийн төлөөлөгчид нь шууд угсааны Давсоныхон биш.

“Алис дотогш орж бай”

Дебс овгоос зургаан хүн ирсэн байв. Алис Калантай мөн хадам ээжтэйгээ хамт орно. Алис нүүрээ халхалсан малгай өмссөн байна. Машид хурднаар энэ зургаан хүн хоёрдугаар түвшний өрөөн д яваад орлоо.

Хоёрдугаар түвшний коридорт Дебс овгийн ахлагч хүн бүртэй хүндэтгэлтэйгээр мэндэлнэ. Дебс овог энд юу ч биш. Иел өмнө нь тэднийг “жижиг овог” гэж дурдсан шүү дээ.

Юлан тивийн бүхэлд нь хамарч нөлөөлдөг гэр бүлүүдийн хувьд ганц хаант улсын хүчирхэг овог мэдээж жижиг овгоос өөрцгүй.

“Дебс овог маань хэзээ нэгэн өдөр энэ овгууд шиг хүчтэй болно. Үгүй ээ. Бид тэднээс ч хүчтэй болно.” Калан дотроо бувтнав.

Дебс овог энд ирсэн учраас бүтэлгүйтэж болохгүй.

Юу ч болсон бай энэ сийлбэрийг тэд өөрсдийнхөө эдлэнд тавьсан нь илүү дээр. Хэрэв өөр гэр бүл энэ сийлбэрийг авах аваас тэдний нэр төр унана. Калан Алистэй сүй тавьсан учраас хүмүүс “Зүүднээс сэрсэн нь” сийлбэрийн эмэгтэй Дебс овгийн гишүүн болохыг мэднэ. Тэд өнөөдөр бүтэлгүйтэж болохгүй ч гэсэн өөрдсийнхөө санхүүгээ бодолцох хэрэгтэй.

“Калан ах аа.” Алис Каланы хажууд суув.

Хүчирхэг овгуудын дунд суугаад Алис ихээхэн дарамтыг мэдэрнэ. Дебс овог мөн Алисийн овог хоёр энд өчүүхэн жижигхэн овгын тоонд багтана.

“Битгий санаа зов. Өрөөн дотор чамаас  доошхи хүмүүс чамайг харж чадахгүй. Линлэй үнэхээр хэтэрч байна. Тэр..” Калан энэ сийлбэрийг бодох бүртээ уур нь ихээхэн хүрнэ. Энэ сийлбэрийг харсан хүн бүхэн Линлэй мөн Алис хоёр хайр сэтгэлийн холбоотой байсныг ойлгох болно.

Линлэй хэрэв энэ эмэгтэйд чин сэтгэлээсээ хайртай байгаагүй бол ийм бурханлиг сийлбэр яаж урлах билээ?

Хэрэв Калан Алистэй гэрлэвэл олн хүмүүс Алис Линлэй хоёрын хайр сэтгэлийг энэ сийлбэрээр олж харах болно. Каланы нэр төр энэ сийлбэрээс болж унах билээ.

……

Дуудлага худалдааны гуравдугаар түвшин.

Энд дөрвөн хүн л байлаа. Прулкс галерэйн захирал Маяа, Аустони, Линлэй, мөн Иел.

“Хаха, Маяа захирал аа, Линлэй гэж аль нь вэ?” гуравдугаар түвшинд нэгэн хүний дуу гарав.

Таяагаа тулсан Маяа захирал орж ирсэн залууг найрсагаар хүлээж авна. “Өө эрхэм дээдэс ээ!”

Энэ хүн Фэнлай хаант улсын эзэн хана байлаа. Тэрээр улсынхаа бахархал болсон Алтан арслан Клайд хаан юм. Тэрээр есдүгээр зэрэглэлийн дайчин учраас ард иргэд нь ихээхэн бахархаж явдаг.

Линлэй Клайдыг нухацтай ажиглав.

Эзэн хаан урт алтлаг үстэй эрэгтэй байлаа. Түүний алтан үс нь мөрөн дээр нь унжиж хүчирхэг арсланг санагдуулна. Түүний бүхэл бие хүний зүрхийг үхүүлэм хүчтэй эрчимтэй байлаа.

Клайд Линлэйг харав. “Өө чи Линлэй мастер байхаа.”

“Эзэн хаантан минь, намайг Линлэй гэж дуудахад л болно.” Линлэй даруй хариулав.

Линлэй цөхрөнгөө барж байв. “Зүүднээс сэрсэн нь” сийлбэр олон нийтэд тавигдсанаас хойш хүн бүр түүнийг хүндэтгэлтэйгээр Линлэй мастер гэж дууддаг болсон. Лукас овгийн Жебс тайж хүртэл Алуурчин сэлмээ өгөхгүй гэж байсан бол одоо Линлэйг голдоо ортол биширнэ.

“Сайн хүү юм.” Клайд шулуухан хэллээ. “Чи Иел биз дээ. Аав нь сайнуу? Иел?”

“Аав маань сайн байгаа. Тэрээр харамсалтай нь Гэрэлт нэгдэлд байхгүй байгаа учраас энд биечлэн ирж чадсангүй.” Иел хүндэтгэлтэйгээр хэлэв.

Клайд толгой дохив.

“Маяа захирал аа, өөр хүн ирэх үү?” Клайд тайвнаар хэллээ.

Маяа захирал инээмсэглэв. “Удахгүй Лампсон Их ламтан, мөн Гулермо Их ламтан ирэх байх.”

Гуравдугаар түвшний өрөөнд зөвхөн Прулкс галерэйн хүндэт зочид ирдэг.

Гуравдугаар түвшний өрөөний шилийг зөвхөн дотроосоо харж болохоор хийсэн. Гаднаас энд ямар хүмүүс байгааг олж харж чадахгүй. Энэ төрлийн шилийг алхимич нар маш өндөр үнээр хийдэг. Олон газар ийм төрлийн шилтэй цонх хийж чаддаггүй билээ.

“Ноён Гулермо, мөн ноён Лампсон нар ирлээ.” Маяа захирал гаднаас орж ирж буй хүмүүсийг харав.

Линлэй, Иел, Клайд хаан хүртэл энэ хоёр хүнийг найрсагаар угтаж авав. Гэрэлт сүмийн хоёр Их ламтан нэд ирсэн байна. Өмнө Линлэй Гулермо Их ламтантай уулзсан. Гэхдээ тэрээр Лампсон Их ламтанг танихгүй. Лампсон их ламтан хөхрөн инээвэл түүний нүд онигор болж ихээхэн дулаахан харагдана.

“Линлэй мөн байхаа?” Ламспон Линлэйг урин дулаанаар тэвэрлээ.

“Ноён Лампсон” Линлэй хүндэтгэлтэйгээр бөхийв.

Гуравдугаар түвшинд Лампсон их ламтан, Гулермо их ламтан, Маяа, Иел, Аустони, Клайд хаантан, мөн Линлэй нар доошоо цонхоор харна.

Тэд хоёр болон нэгдүгээр түвшинд юу болж байгааг харна.

“Гуравдугаар дүү, хараач.” Иел Линлэйд гараараа нэгэн хүнийг заана.

Иелийн гарыг дагаж харвал Линлэй хоёрдугаар түвшинд Алис, Калан хоёр цуг сууж байгааг олж харлаа. Алис буйдан дээр Каланы гарыг атган сууж байв.

“Би түүнийг ирнэ гэж бодсонгүй.” Иел аяархнаар Линлэйд хэллээ.

Линлэй зөвхөн инээмсэглэв.

“Линлэй. та хоёр юуны талаар ярилцаж байгаа юм бэ?” Лампсон их ламтан Линлэйгээс асуув.

“Юу ч бишээ.” Линлэй толгойгоо сэгсрэв.

Гулермо Клайдын мөрөн дээр гараа тавьлаа. “Клайд, чиний Фэнлай хаант улс том од төрүүлжээ. Танай хаант улс их сайн менежменттэй юм байна. Линлэй шиг суут сийлбэрчийг төрүүлж байдаг. Өмнө би Линлэйг суут шидтэн гэж боддог байсан. Гэтэл тэр сийлбэртээ ийм чадварлаг болсон байна шүү дээ.”

Иел, Линлэй, Клайд, Кулермо, Маяа захирал нар хоорондоо ярилцана.

Нэгдүгээр түвшний бүх суудал дүүрлээ.

“Зүүднээс сэрсэн нь” сийлбэр даавуугаар бүтээстэй байв. Тавцан дээр үзэсгэлэнтэй эмэгтэй сийлбэрийн хажууд зогсоно. Алтан зүст ноён инээмсэглэн тавцан дээр гарч ирлээ. Тэрээр чангаар тодоор хэлэв. “Хатагтай ноёдоо, би та бүхэнд Линлэй мастерийн “Зүүднээс сэрсэн нь” сийлбэрийн дуудлага худалдаа эхэлснийг зарлахдаа баяртай байна.”

Дунд орчин насны эрэгтэй машид чамин хувцас өмсчээ. Тэрээр удаанаар хэлэв. “Энд ирсэн зочид бүр алдартай хүмүүс. Манай Галерэй Гулермо Их ламтанг урьж авчирсандаа баяртай байна.” Дунд орчим насны залуу гуравдугаар түвшин уруу бөхийн ёслов.

Хоёр болон нэгдүгээр түвшний хүмүүс суудлаасаа босч алга ташив.

“Их ламтан Лампсон ч мөн хүрэлцэн ирсэн.” Дахин хүмүүс хүчтэй алга ташив.

“Фэнлай хаант улсын эзэн хаан Клайд ч мөн хүрэлцэн иржээ.”

“Нэмж хэлэхэд, суут шидтэн, мөн суут сийлбэрч Линлэй мастер ч гэсэн энд хүрч ирсэн байна.

Хүмүүсийн нэр гарах бүрт доод түвшний хүмүүс баяртайгаар алга ташина. Эдгээр хүмүүст Гэрэлт сүмийн Их ламтан, эсвэл Хаант улсын эзэн хаан бол харч чадахгүй чухал хүмүүс.

“Линлэй мастер аа?”

Өрөөн дотроосоо Алис гуравдугаар давхрын цонх уруу харав. Харамсалтай нь тэрээр хар шилнээс өөр зүйл харч чадахгүй байв.

Гуравдугаар түвшинд

Линлэй Алисийн царайг харна… Линлэй нүдээ анин юм бодно.

 


Өмнөх хэсэг

Дараагийн

 

1 comments on “Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 14]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s