Чөтгөр бурхдын домгууд 93

Энэ долоо хоногын үнэгүй [3/3] + Bonus [3/10] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна.

Advertisements
3 comments

Өмнөх хэсэг

Дараагийн

Хэсэг 93 – Эсэргүүцсэн нь

Өмнөх амьдралдаа Не Ли Е Зиюуны аавтай бараг ярилцаж байгаагүй. Е Зиюуны аавыг их хүйтэн хөндий хүн гэдгийг мэднэ. Түүнтэй учраа олно гэдэг хэцүү. Е Зиюунээс тэрээр аавыг нь их хатуу чанга хүн байсан гэж сонссон. Тиймээс Е Зиюун ч гэсэн аавтайгаа сайхан харилцаатай байгаагүй.

Хэрэв хадам аав нь охиных нь өрөөнд нүцгэн усанд орж байгааг олж мэдвэл юу гэж бодох бол.

Не Ли оюун ухаанаа цэгцлээд дотуур өмдөө хурдтайгаар өмсөв. Тэрээр Сүүдрийн чөтгөрийн сүнстэйгээ нэгдээд үл үзэгдэх дүрдээ орлоо.

Одоо л эндээс гарахгүй бол өөр боломж олдохгүй. Е Зиюуны аав Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн. Бүгдээрээ түүнийг Домгын зэрэглэлд тун ойрхон гэдгийг сайн мэднэ.

Энэ үед гаднах цэцэрлэгт.

Ихэмсэг нэгэн эр алхан орж ирэв. Тэрээр саарал дээл өмссөн ба үсээ хойшоогоо боосон байв. Түүний хүйтэн хөндий эрчим сүр жавхаатай харагдуулна.

Е Зиюун голдоо ортол айсан байлаа. Тэрээр аавыгаа яг өдийд ирнэ гэж санаагүй. Тиймээс Е Зиюун айж цочирдсон царайтай байв. Хэрэв Не Ли өрөөнд нь усанд орж байгааг аав нь олж мэдвэл Не Лиг яах нь тодорхойгүй.

“Юн эр, чиний царай тоогүй харагдаж байна. Чи ойрдоо өвдөө юу?” Е Зонг барайн асуув.

“Ү… Үгүй ээ.” Е Зиюун хурдан толгой сэгсрэв. Түүний зүрх сэтгэл ихэд түгшсэн байлаа. Не Ли аавыг нь ирснийг мэдвэл одоо яах бол гэдгээс айна. Не Лиг аав нь олох учиргүй. Хэрэв аав нь мэдэх аваас Не Ли уур хилэнгээс нь амьд мултарч чадахгүй.

Энэ мөчид Е Зиюун Не Ли-н аюулгүй байдалд санаа зовно.

Е Зонг гэнэтхэн нэгэн зүйлийг мэдэрлээ. “Энд өөр хүн байгаа юмуу?”

Е Зонгийн үгийг сонссон Е Зиюун ихэд гайхав. Аав нь Хар алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэнг тэрээр мэднэ. Тэр дундаа аав нь Хар алтан зэрэглэлийн оргилд хүрсэн. Аав нь Домгын зэрэглэл хүрэхэд ганц алхам дутуу. Тиймээс өөр хүний эрчмийг тэрээр сайн мэдэрдэг.

“Яаж байж болдог юм бэ? Би энд ганцаараа байна.” Е Зиюун хурдлан толгойгоо сэгсрэн гар нь чичирч байлаа.

Е Зонг охиноо хүйтнээр нэг харлаа. Өөрийнх нь охин Е Зиюун худлаа хэлж байгааг тэрээр мэднэ. Энд өөр хүн байгаад зогсохгүй энэ хүн эрэгтэй хүн байна. Е Зонг хүйтнээр амьсгаагаа гаргаад бүхэл цэцэрлэгт хүрээлэнг өөрийн эрчмээрээ бүрхэн авлаа.

Цэцэрлэг хүрээлэнг орхих гэж байсан Не Ли өөрийг нь хүчтэй сүнсний хүч даран авсныг мэдэрлээ. Тэрээр хөдөлж зүрхэлсэнгүй. Өөрийнх нь айж байсан зүйлс биеллээ олсон бололтой. Тэрээр өөрийнхөө эрчимээ дотроо хумин нууна. Түүний бүх сүнсний хүч Сүүдрийн чөтгөрийн сүнсэнд шингэн орлоо.

Е Зонг сүнсний хүч дахин дахин цэцэрлэгт хүрээлэнг бүрхэн авна. Хэсэг зуур өнгөрсний дараа тэрээр Не Лигийн эргэн тойронг харав.

Не Лигийн зүрх ихэд балмагдана. Тэрээр сүнсний хүчээ хөгжүүлэх их хугацаа байгаагүй учраас одоо ердөө 2-одтой Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн. Хэрэв тэр Алтан зэрэглэл хүрээд Сүүдрийн чөтгөрийн сүнстэйгээ нэгдсэн бол ийм амархан олдохгүй байх байсан.

Е Зонг аль хэдийн түүний байршлыг оллоо.

“Үл үзэгдэх тулааны чадвар байна. Ийм чадвартай болохоор усан тэнэг биш юм байна.” Е Зонг хүйтнээр харна. Тэрээр олон зүйлтэй нүүр тулгарч байсан учраас үл үзэгдэх тулааны чадварын талаар бага зэрэг зүйлсийг мэднэ. Түүний биенээс сүнсний хүч давалгаалан гарч Не Лиг хүлэв.

Хүчтэй сүнсний хүчний эсрэг Не Лигийн үл үзэгдэх дүр удаан тэсэлгүй арилан алга боллоо. Түүний бие удахгүй гарч ирэв.

Таас.

Е Зонгийн хүчтэй сүнсний хүч Не Лиг газарт хүчтэй шидэн, газарт тойрог нүх үүслээ.

“Аарх.” Не Ли амнаас цус гулгин гарав. Түүний бие шархадсан байлаа. Дотор эрхтнүүд нь саяын цохилтонд гэмтсэн байв. Е Зонг өршөөлтэй хандаагүйсэн бол Не Ли энэ цохилтонд амь эрсдэж болох байв.

“Не Ли, чи зүгээр үү?” Үүнийг харсан Е Зиюун ихэд сандрав. Тэрээр Не Лигийн хажууд ирэн түүнийг босоход туслав. Тэрээр ууртайгаар аавдаа хэллээ. “Ааваа, найзыг минь та ямар ч шалтгаангүйгээр гэмтээлээ шүү дээ.”

“Найз аа?” Е Зонг ууртайгаар Е Зиюуныг харав. “ Зиюун аа, надад юу болоод байгааг нэг тайлбарла даа.”

“Намайг Не Ли гэдэг. Хотын захирагчийн амгаланг эрж байна.” Не ли сүнсний хүчээ эргэлдүүлэн өөрийгөө эмчлэн Е Зонг хэллээ. Тэрээр хоёр гараараа ёслосон байлаа. Юу ч болсон бай энэ хүн бол Е Зиюуны аав. Түүний ирээдүйн хадам аав. Анх удаа ингэж уулзаж байгаа нь бага зэрэг ичгэвтэр хэрэг.

“Не Ли? Би чиний талаар бага зэрэг зүйл дуулсан юм байна. Чи манай Хотын захирагчийн эдлэнд элссэн хүү байх чинь. Ярь. Миний охины эдлэнд юу хийж байсан юм бэ?” Е Зонг хүйтнээр Не Лиг харлаа. Не Ли одоо зөвхөн дотуур хувцастайгаа байлаа. Тэрээр цээж нүцгэн байсан учраас Е Зонг түүнийг хүйтнээр харна.

“Мэдээж би энд Зиюунтай уулзах гэж ирсэн. Зиюун бид хоёр нэг ангийн хүүхдүүд. Түүнийг энд амьдардагийг мэдээд би энд ирсэн юм.” Не Ли гашуунаар инээмсэглэн хэллээ.

“Уулзах гэж ирсэн? Уулзахдаа чи хувцасаа тайчих хэрэг байсан юмуу?” Е Зонг хүчтэйгээр турхирвал Не Ли зүрх зүсэгдэх шиг боллоо. Не Лигийн итгэлтэй царайг харсан тэрбээр “Зиюун аа, чи миний урмыг хугаллаа. Чамайг манай гэр бүлийн нэр хүндийг унагах зүйл хийнэ гэж би үнэхээр санасангүй.”

Е Зонгийн үгийг сонссон уян туяхан Зиюун цухалдав. Түүний царайнд цус хуралдан ихэд гунигтай харагдаж байлаа.

Зиюун гунигтай байхыг хараад Не Ли толгойгоо өргөн Е Зонд хэллээ. “Авга ахаа, битгий буруугаар ойлгоод бай. Зиюун бид хоёрын хооронд юу ч боллоогүй. Хэрэв тийм зүйл болсон байлаа ч уураа надад гаргаач.”

Не Ли үгийг сонссон Е Зонг улам хилэгнэв. Тэрээр Не Ли уруу алхан ойртов. Цэцэрлэгт хүрээлэнгийн чулуунууд түүний уур хилэнгээс болж агаар дээр хөөрч байлаа. Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстний уур хилэн үнэхээр аймшигтай. Е Зиюун Не Ли хоёр өөрсдийг нь асар их хүч дарж байгааг мэдэрнэ.

“Чамд гаргах юмуу? Чи ч овоо аавын хүү юм гээч. Чи манай Цаст Салхин гэр бүлийн нэр хүндийг унагасан учраас энд амьд гарна гэж саналтгүй.” Е Зонг баруун гараараа цавчин Не Ли уруу давалгаа сүнсний хүч илгээлээ.

Не Ли царай барайв. Е Зонг өөрдсийг нь шийтгэнэ гэж бодсон. Гэтэл Е Зонг өршөөлгүйгээр дайрч байна. Өөрийнх нь хүчээр тэрээр Хар алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэнтэй нүүр тулж чадахгүй. Не Ли дотроо цөхрөнгөө барсан байв. Хэрэв тэрээр Алтан зэрэглэл хүрсэн байсан бол тулалдаж болох байлаа.

Энд тэр үхвэл бүх зүйл дуусна.

Тэр Яруу алдрын хотыг аврах хэрэгтэй!

Тас!

Не Ли сүнсний тойрон чичирхийлж, Не Ли амаараа дүүрэн цус гулгин гаргав. Тэрээр хана мөргөөд газар уналаа.

“Чи ийм сул дорой атлаа Хотын захирагчийн эдлэнд дураараа дургина гэнээ?” Е Зонг зүүн хөлөө урагш тавьбал дахин сүнсний хүч давалгаалан гарав.

“Ааваа, болиоч.” Е Зиюуны хацрыг даган нуилмс урсав. Тэрээр үсрэн Не Лиг хамгаалав. Түүний сүнсний хүч оргилон гарч Цасан хатны дүр гарч ирлээ. Тэнгэрт цасан салхи шуурч, хүчтэй цасан ханыг урд нь гаргаж ирэв.

Таас!

Е Зонгийн хүчтэй цохилтонд цасан хана нуран уналаа.

Тэр хоёрын хүчний ялгаа хэтэрхий их. Е Зонг чөтгөрийн сүнсээ дуудаагүй байгаа. Тэгсэн ч Е Зиюун Не Ли хоёрын чөтгөрийн сүнстэй үед нь ч амархан ялна.

“Цасан хатантай нэгдэн аавынхаа эсрэг зогсоно гэдэг, чи ч том охин болжээ. Одоо харин холд” Е Зонг хүйтнээр Е Зиюуныг харлаа.

Е Зонг аймшигтай эрчимээр өөрийгөө хүрээлүүлнэ.

Энэ аймшигт эрчим Е Зиюуны өмнө харж байгаагүй хүйтэн хөндий эрчим байлаа. “Ааваа, би таниас гуйж байна. Не Лиг явуулаач дээ. Би ямар ч шийтгэл хүлээхэд бэлэн байна.”

Е Зонгийн хүйтэн мэс мэт хурц царайг харсан Не Ли аман дээрх цусаа арчин бослоо. Сүнсний хүч нь түүнийг хүрээлж, нуруунд нь үлэмж том далавч ургав. Түүний сүнс бүрэлдэн тогтож байлаа. Не Лигийн бүрэлдүүлсэн сүнс Сяо Нин Арийнхаас илүү том байв. Түүнчлэн тэрээр гурван хос далавчтай байв. Тэрээр далавчаа хүчтэй дэвж Е Зонгийн сүнсний хүчийг эсэргүүцнэ.

“Би хариу тулалдахгүй байгаа шалтгаан гэвэл та Е Зиюуны аав. Би таниас айгаагүй…” Не Ли хүйтэн хөндий үгнүүдийг хэлэв. Тэрээр хутга мэт ширүүн харцтай байв.

Энэ мөчид Не Ли агаарт хөөрсөн бурхан мэт харагдана. Түүний нүдэнд аймшигт эрчим харагдаж байв.


Өмнөх хэсэг

Дараагийн

3 comments on “Чөтгөр бурхдын домгууд 93”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s