Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 13]

Энэ долоо хоногын үнэгүй [3/3] + Bonus [4/8] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна.

Сурталчилгаа
3 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 5, Бурхны илд, Цустягаан – Хэсэг 13, Хөгшин эзэн

“Линлэйг алах аа?” Бернард хүүгээ харав. “Калан, бид Линлэйг яагаад алах ёстой гэж? Тэр Дебс овогт нөлөөлөх юмуу? Тэр дөнгөж Их мастер сийлбэрчин болсон шүү дээ.”

Линлэй долдугаар зэрэглэлийн хос элементийн шидтэн болсон нь Фэнлай хотод олон нийтэд тараагүй байгаа. Бернард өөрийн овгийн асуудлаа шийдэх гээд толгой гашилсан байгаа учраас Линлэйн талаар юу ч дуулаагүй.

Калан толгой дохив. “Аав аа. Линлэй энэ жил арван долоон настай. Тэр аль хэдийн Их мастерийн зэрэглэлийн сийлбэр урласан. Хамгийн чухал нь… тэр Юлан тивийн хамгийн суут шидтэнээр тодроод байна. Тэр бүх цаг үеийн хоёрдугаар суут шидтэн. Учир нь тэр арван долоон настай хос элементийн долдугаар зэрэглэлийн шидтэн.”

“Арван долоон настай хос элементийн долдугаар зэрэглэлийн шидтэн?”

Бернард уртаар амьсгаа авлаа. Линлэй өөрийнх нь овогт аюул заналхийлэл болж магадгүй гэсэн мэдрэмж төрлөө.

“Линлэй амьд үлдэх учиргүй.” Бернард даруй хэлэв.

Аавынхаа үгийг сонссон Калан инээмсэглэв. Гэхдээ төд удалгүй Бернард царай барайв. “Хүлээгээрэй. Юлан тивийн хоёрдугаар суут шидтэн ирээдүйд их чухал хүн болно. Гэрэлт Сүм, Харанхуйн сүм, Дөрвөн их эзэнт гүрэн энэ хүнийг зүгээр хурууны завсраараа тавиад явуулчихгүй. Линлэй аль хэдийн Гэрэлт сүмтэй нягт уялдаа холбоотой болсон нь дамжиггүй.”

“Калан. Линлэйг бид алж болохгүй.” Калан уруу хараад Бернард их ширүүнээр хэллээ.

“Аваа, энэ чинь ердөө долдугаар зэрэглэлийн хос элементийн шидтэн шүү дээ.” Калан яаравчлуулан шахамдуулна. Тэрээр хоолойгоо намуухнаар болгон аавдаа шивнэв. “Ааваа, бид өөрсдийнхөө гараар Линлэйг заавал алах хэрэггүй. Бид өөр хүчтэй хүмүүст мөнгийг нь өгөөд алуулж болно шүү дээ. Шүүхийн сайдыг хэрхэн алуулж байсан шигээ.”

Бернард хэсэг зуур чимээгээ хураалаа. “Калан, чи энэ хэрэгт оролцсоны хэрэггүй. Би бүх асуудлыг өөрөө шийдчихье.”

Бернард Линлэйг ална гэж шулуухан хэлсэнгүй. Энэ нь Каланыг цухалдуулна.

……

Шөнийн харанхуй тэнгэрийг бүрхэн авч Фэнлай хотод намуухан байв. Бернард зочид буудлын өмнө бэлтгэсэн тансаг өрөөнд орж ирлээ. Энд цагаан буурал үстэй хөгшин эр түүнийг хүлээж байв.

“Ноён Бернард.” Бернардыг харсан цагаан үст хөгшин эр баярлан мишээв

Бернард толгой дохив. “Ноён Баёонет. Би таны тусламжийг эрж энэ удаа ирсэн юм.”

“Ярь ярь. Та чинь бидний үнэнч үйлчлүүлэгч шүү дээ.” Цагаан үст хөгшин эр инээмсэглэв.

Бернард шулуухан загналаа. “Хоёр зүйл байна. Нэгдүгээр “Зүүднээс сэрсэн нь” сийлбэрийг Прулкс галерэй дотор сүйтгэмээр байна.” Бернард Прулкс галерэйд сийлбэрийг устгах боломжгүй хэрэг биш гэдгийг мэднэ.

“Зүүднээс сэрсэн нь” сийлбэрийг устгах аа?” Цагаан үст хөгшин эр хэллээ. Тэрээр цухалдав.

“Танай Чинжаал хутга байгууллага энэ төрлийн даалгавар биелүүлдэггүй юмуу?” Бернард хөхрөн инээв.

Юлан тивийн дарван алуурчны бүлгэмүүд байдаг. Тэд өөрсдийн гэсэн арга барилтай. Чинжаал хутга байгууллага энэ дундаасаа ихээхэн хүчтэйд тооцогддог. Үнэ нь өндөр байж чадах аваас тэд Их ламтанг алахаас ч үл эмээнэ.

Мэдээж Гэгээнтэн зэрэглэлийн дайчныг алах нь хэтэрхий хэцүү.

“Та нар Прулкс галерэйгаас айгаад байгаа юм биш биз дээ?” Бернард сэжиглэн хэллээ.

“Үгүй ээ. Мэдээж бид Прулкс галерэйгаас айгаагүй. Та хоёрдугаар хүсэлтээ бидэнд хэлээч.” Цагаан үст өвгөн даруй асуув.

Алуурчны бүлгэм учраас мэдээжийн хэрэг зарим хүмүүсийг уурлуулж таарна. Тэд Гэрэлт сүмийг уурлуулж чадахаар байтал яалаа гэж Прулкс галерэйгаас эмээх билээ.

“Миний хоёрдугаар хүсэлт гэвэл гэвэл та нар Линлэйг алж чадах болвуу хэмээн найдаж байна.”

Цагаан үст хөгшин эр хөхрөн инээлээ. Тэрээр толгойгоо сэгсрээд Бернардад хэлэв. “Ноён Бернард. Биднийг өршөөж үз. Бид энэ хоёр даалгаврын алийг нь ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Гүнээ хүлцэл өчье.”

“Биелүүлж чадахгүй ээ?” Бернард хөл дээрээ босон цагаан үст хөгшин эрийг үл итгэх харцаар харлаа. “Ноён Баёонет, танай байгууллага ямар хүчтэйг би мэднэ. Ийм өчүүхэн даалгавар биелүүлж чадахгүй байна гэжүү?” Энд хий хоосон ирсэндээ тэрээр итгэсэнгүй.

Дөрвөн их эзэнт гүрний сайдуудыг хөнөөж, Гэрэлт сүмийн Их ламтангуудыг алж чадах байгууллага Линлэйг алж чадахгүй гэнээ.

“Бид алж чадахгүйдээ биш юм. Харин бид алахыг хүсэхгүйдээ байгаа юм. Манай байгууллага яагаад түүнийг алахыг хүсэхгүй байгааг танд хэлэх албагүй.” Цагаант үст хөгшин эрийн царай ихэд хүйтэн болов.

Бернард шалавлан инээн хэллээ.” Өршөөгөөрэй ноён Баёонет. Энэ даалгаврыг хүлээж авахыг хүсэхгүй бол би ингээд явья даа.”

Цагаан үст хөгшин эр толгой дохив.

Бернард явсаны дараа цагаан үст хөгшин эр бослоо. Тэрээр амандаа бувтнан хэллээ. “Энэ Бернард нээрээ. Олон сая хүнийг хөнөөж болох атал яагаад заавал Линлэйг гэж? Бас тэр сийлбэрийг нь устгана гэнэ шүү. Тэр Линлэйг хөнөөхийг завдах учраас би үүнийг Хөгшин эзэнд хэлэх ёстой. Хэрэв хөгшин эзэн би энэ даалгаврыг аваагүй гэж сонсвол ихэд сэтгэл хангалуун байх байхдаа.”

Цагаан үст хөгшин эр Чинжаал хутга байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг.

Тэрээр хэтэрхий хөгшин учраас даалгавар авдаггүй. Дийлэнх цагаараа тэрээр Фэнлай хотод сайхан тансаг амьдралаа таалан өнгөрөөдөг. Тэрээр заримдаа баян язгууртнуудтай уулздаг.

Гэхдээ түүний дурдсан ‘Хөгшин эзэн’ бол…

Чинжаал хутга байгууллагад ‘Хөгшин эзэн’ бол домог. Чинжаал хутга байгууллагын эзэн Хөгшин эзэнтэй уулзсан ч түүнийг хүндэтгэтгэлтэйгээр ‘Хөгшин эзэн’ гэж дууддаг байна. Энэ байгууллагад Хөгшин эзнээс илүү том хүн гэж үгүй.

…..

Прулкс галерэйд “Зүүднээс сэрсэн нь” үзэсгэлэнд тавигдах дөрөвдэх өдөр өнгөрч байлаа.

Мастеруудын танхимд хачин зүйл боллоо. Хэрэв Зүүднээс сэрсэн нь сийлбэрийг хэн нэгэн харахыг хүсвэл дугаарлан эгнээнд орж хүлээдэг. Сийлбэрийг гурван минут харчихаад хүн хэрэв дахин харахыг хүсэх бол дахин дугаарлаж хүлээх ёстой болдог.

Гэхдээ мастеруудын танхимд нэгэн зочин хоёр цагын турш сийлбэрийг харав. Энэ дүрмээс гадуур шүү дээ.

Зочин гучаас тавь орчим насны эрэгтэй хүн байв. Тэрээр урт сулбагар дээлтэй байсан ба тэрээр хоёр дээлний ханцуйгаа хумиж, хоёр гараа цээжиндээ зөрүүлсэн байв. Энэ залуу “Зүүднээс сэрсэн нь” сийлбэрийг шимтэн сонирхож байлаа.

Зарим хүчтэй харуулууд чимээгүйхэн ярилцацгаана.

“Энэ хүн Аустони ноёнтой ямар холбоотой юм бол? Би түүнийг хөөж тууж болохгүй гэсэн. Энэ хүн маш удаан энд зогслоо шүү дээ. Энэ дүрмээс харш байна.”

“Битгий санаа зов. Зүгээр чимээгүйхэн сийлбэрийг хамгаал.”

“Чи юунаас айгаад байгаа юм бэ? Галерэйг хүчтэй шидийн хамгаалах хээгээр хамгаалсан. Хэн эндээс сийлбэрийг хулгайлж зүрхлэх билээ. Бидний нүднээс ийм том сийлбэр гэнэт алга болчихгүй шүү дээ.

Харуулууд сайха ааштай байлаа.

Ийм том сийлбэрийг хулгайлах хэцүү ажил. Энэ сийлбэрийг гэмтээх нь ч бусдад ямар ч ашиггүй.

“Хөөх, ямар сайхан сийлбэр бэ? Энэ үнэхээр сайхан юм байна.” Гучиас тавин настай хөгшин эр хэллээ. Тэрээр нарийвчлан “Зүүднээс сэрсэн нь” сийлбэрийг ажиж байсан юм. Тэгээд тэрээр дахин товч танилцуулгийг уншив. “Арван долоон настай жаалхүү гэнэ шүү. Түүний ирээдүйн өсөлтийг би үнэхээр хармаар байна.”

Цаг хугацаа өнгөрсөөр бүлэг хүмүүс мастеруудын танхимд нэг нэгээрээ ирсээр.

Гэсэн хэдий энэ залуу байрнаасаа хөдлөлгүй сийлбэрийг харсан хэвээр.

“Ямар толигор зурааснууд бэ? Ямар ч эргэлзээ алга шүү.” Түүний нүүрэнд бишрэл тодроостой. “Намайг үнэхээр тайвшруулахаар сайхан сийлбэр байна. Бас энэ охиныг хараачээ. Сийлбэрч энэ эмэгтэйг яг л амьд хүн мэт сийлсэн байна.”

Танхимд үзэгчидорж гарсаар.

Үзэгчид дахин дахин эгнэн сийлбэрийг үзнэ. Их Мастерийн сийлбэр бол тийм л гайхамшигтай зүйл. Бүхэл өдөржингөө энэ сийлбэрийг харсан ч тэд уйдахгүй.

“Цаг дууслаа. Дараачийн хүмүүс.” Прулкс галерэйн ажилтан чангаар дуудав. Олон хүмүүс үг дуулгавартайгаар гарах хаалга уруу гарав. Дараачийн хүмүүс ч орж ирцгээлээ. Гэхдээ яг энэхэн мөчид.

“Тас” “Тас” “Тас”

Дэлбэрэх дуу сонсдов. Мастеруудын танхим утаан мананд дарагдлаа. Өмнөх зочид ууртайгаар мөн айдас хүйтэстэйгээр орилж зугтаацгааж байв.

Энэ мөчид харуулууд сийлбэрийг хамгаалах гэж давшив.

“Сайнгүй шүү.” Харуулууд юу болоод байгааг ойлгов.

“Хараал ид.”

Урт сулбагар дээлтэй залуу ууртайгаар хараал хэллээ. Түүний нүд эргэн тойрноо ажив. Дөрвөн гялбаа “Зүүднээс сэрсэн нь” сийлбэр уруу давшив.

Прулкс галерэйд нууцаар нуугдаж байсан дайчид ч гэсэн Зүүднээс сэрсэн нь сийлбэрийг хамгаалахаар давшилж байлаа. Хэрэв Прулкс галерэйд тавьсан сийлбэр сүйрэх аваас тэдэнд гамшигт зүйл тохиолдоно.

“Шүүү”

Дөрвөн гялбаан нэг нь маш төвөгтэй хөдөлгөөнтэй байв. Цагаан цас мэт тэрээр хөвж харуулуудаас бултав. Тэрээр хар чинжаал хутга гаргаад сийлбэр уруу онилов.

Хэрэв тэрээр чинжаал хутгаа дүрж чадваас сийлбэр бутран унах болно.

“Түд” Зүүднээс сэрсэн нь гэрэлтэж чинжаал хутга эргэн тойронд байсан гэрлийг нь нэвтэлж чадсангүй.

“Гэрлийн хамгаалагч уу даа?” Цагаан гялбаа болсон залуу бувтнав. Түүний чинжаал хутга цусан улаан өнгөөр гэрэлтэж тэрээр сийлбэрийг дахин нэг сүлбэв. Гэрлийн хамгаалагчийн шивлэг сарнин алга болов.

“Үгүй ээ.” Дөрвөн хамгаалагч цөхрөнгөө барав. Долдугаар зэрэглэлийн шидтэний тавьсан шивлэгүүд бүгд нурав. Галерэй хэтэрхий үймээнтэй байгаа учраас Галерэйн нууц хүчтэнгүүд амжиж сийлбэрийг хамгаалж чадахгүй.

Сийлбэрийн хажууд байсан харуулууд дөрвөн гялбааны гурвыг нь хорьж чадаж байв.

Сулбагар дээлтэй эр огт хөдлөхгүй байснаа гэнэтхэн хүйтэн хөндий харцтай болов.

“Шүү.”

Маш хөнгөхөн салхины исгэрээ сонсогдов. Энэ мөчид цагаан гялбаа болсон залуу салганаж эхэллээ. “Чү” хэмээх дуу гарч залуу хоёр хэсэг болон хуваагдлаа. Бүхэл биенээс нь шинэхэн цус олгойдон гарна. Хамгаалагчид хорьж байсан гурван гялбаа болсон залуус ч хоёр хэсэг болон хуваагдав. Тэд үүнээс илүүтэйгээр үхэж чадахгүй.

…..

Удалгүй Прулкс галерэй хэвийн ажилда орлоо. Прулкс галерэйгаас сулбагар дээлтэй залуу удалгүй гарч явлаа. Прулкс галерэйн гадаа түүнийг сүйх тэрэг мөн нэг хүн хүлээж байлаа.

Энэ хүн бол Каланы аав уулзсан ноён Баёонет.

Дөч гаруй настай залууг харсан хөгшин эр машид хүндэтгэлтэйгээр “Хөгшин эзэн” гэж дуудлаа.

“Чи энэ удаа сайн ажиллаа.” Дөч гаруй насны залуу хөхрөн инээв. Гэхдээ тэрээр гэнэтхэн муухай царайлав. “Би Цустсарнай ийм муу зүйлсийг хийнэ гэж санасангүй шүү. Ийм сайхан урлагын бүтээлийг устгах нь ямар том нүгэл гэдгийг тэд ойлгодоггүй юм байхдаа.”

Цуст сарнай байгууллага яг л Чинжаал хутга байгууллагатай адилхан дөрвөн алуурчны бүлгэмийн нэг.

“Хөгшин эзэнтээн, бид өнөөдөр хаашаа явах бэ?” Ноён Баёонет асуулаа.

Залуу хэсэг зуур бодож байснаа хэллээ. “Усан хаш диваажин орсноос хойш хоёр жил болсон байна. Би эндэхийн охидуудтай үргэлж зугаацдаг байсан. Тиймээс… би Усан хаш диваажин дахиж орьё. Залуу охидуудтай зугаацаж байж л би залуу насныхаа ааг бяраа мэдрэх юмдаа. Хаха…” Тэрээр чангаар хөхрөн инээнэ.

“За, хөгшин эзэн.” Цагаан үст хөгшин эзэн хүндэтгэлтэйгээр хэллээ. Боёонетийн хувьд тэрээр нэг л зүйлийг ихээр гайхдаг. Хөгшин эзэн хэдэн настай бол гэдгийг. Тэрээр үргэлж дунд орчин насны залуу мэт харагддаг. Чинжаал хутга байгууллагын Хөгшин эзний хамгийн сүүлчийн сурагчдын нэг нь тэр өөрөө.

Хөгшин эзний анхны шавь нар нэг бол алуулсан эсвэл нэг бол нас дээр гарч нас барсан.

“Юу бодоод байгаа юм бэ? Холдооч.” Сүйх тэргээс нэгэн залуугийн хоолой сонсогдов.

Ноён Баёонет сүйх сэргийг хөдөлгөн Усан хаш диваажин зүг чиглэв.


Өмнөх хэсэг

Дараагийн

3 comments on “Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 13]”

      1. Тийнмүү тэгвэл Делон Кевотэ тулалдаж үхсэн байх нь ээ? Гэгээнтэн зэрэглэлийн хэдэн шидтэн нуугдаж яваан болдоо?

        Like

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.