Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 12]

Энэ долоо хоногын үнэгүй [3/3] + Bonus [3/8] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн

Ном5, Бурхны илд, Цуст ягаан – Хэсэг 12, Хилэгнэл

Дебс овгийн хувийн цэцэрлэгт хүрээлэнд Алис Калан хоёр хамтдаа суун гэрлэх талаараа ярилцана.

“Алис.” Калан дүүрэн мишээл тодорсон царайтай байлаа. “Би аль хэдийн аавтайгаа ярьсан. Бид хоёр зургадугаар сарын 18-нд сүй тавьж, дараа жилийн нэгдүгээр сарын 1-нд хуримаа хийнэ. Энэ дараа жилийн Юлан фестиваль болох өдөр шүү дээ.”

Алисийн царайнд инээмсэглэл ч мөн тодорлоо.

“Дараа жил Юлан он тооллын 10000 дэх жил болно шүү дээ. Зөв үү? Бид хоёр Юлан он тооллын 10000 дахь жилийн эхний өдөр хуримаа хийвэл үнэхээр төгс болно доо.” Энэ талаар бодох тусам Алис улам баяр хөөртэй болно.

Алис баярлаж байхыг харсан Калан мөн сайхан байв.

“Алис, энэ талаар аавтай чинь эртхэн ярилцая. Танай талаас ирэх зочдын тоогоо гаргавал маш сайн. Тэгвэл өмнөх бэлтгэл хурдан хангагдана шүү дээ.” Калан шалавлав.

“Тэгье” Алис толгой дохив.

Калан Алисийн үсийг зөөлхөнөөр илбэв.

Калан гэхдээ өөрийнхөө овгийн санхүүгийн хэцүү нөхцөл байдлаа бодвол тэрээр уурлана. Алистэй үерхэж удаагүй байхад Дебс овог өмнө авч байгаагүй хүнд цохилтоо авсан. Давсон худалдааны пүүс тэдэнтэй бүх харилцаагаа тасалсан юм.

Дебс овгийн одоогийн амжилт тэд Давсон худалдааны пүүстэй сайн харилцаатай байсанд оршдог.

Гэтэл өнгөрсөн арван хоёрдугаар сард Давсон худалдааны пүүс олон нийтэд Дебс овогтой дахин худалдаа эрхлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнээс гадна тэд Фэнлай хот дахь бүх худалдааны овог мөн бизнесийн газруудтай холбоо тогтоон Дебс овгийг орлох газар хайж эхэлсэн.

Түүгээр ч үл барам…

Давсон худалдааны пүүс Дебс овгийн зарим бизнесийг дарамтлах болсноор Дебс овог хийж буй бүх бизнестээ алдагдал хүлээх болсон.

“Давсон худалдааны пүүс манай овгийг яагаад ингэж дарамталж байгаа юм бол? Дебс овог Давсон худалдааны пүүсийг хилэгнүүлсэн юм болвуу? Калан дотроо цөхрөнгөө барав. Тэрээр Дебс овгийн дараагийн угсаа залгамжлагч. Тиймээс тэрээр ийм асуудалд анхаарлаа төвлөрүүлэх ёстой.

Калан Алис хоёр үерхэж удаагүй байхад ийм асуудал гарсан учраас зарим овгийн гишүүд Алисийг муу ёр дагуулдаг гэж бодсон.

Эс бөгөөс зүв зүгээр байсан Давсон худалдааны пүүс яагаад нэг өглөө гэнэтхэн тэднээс нүүр буруулав?

Аз болж Дебс овог олон жилийн туршид их хэмжээний эд баялгыг хурааж чадсан. Тэд их хэмжээний мөнгө алдсан ч гэлээ Дебс овгийн үндэс угсаа баттай хэвээр. Дебс овгийн ахлагч үл мэдэгдэх шалтгаанаас Давсон Худалдааны пүүс тэднийг дарамталж байгааг мэднэ. Харамсалтай нь энэ шалтгаанаас л Дебс овог бүх бизнес боломжуудаа алдлаа.

Хэн ч Давсон худалдааны пүүс гэсэн үлэмж том магнатыг уурлуулахыг хүсэхгүй.

Дебс овог одоо ганц л замналаар явахаас өөр аргаггүй болсон.

Толгойгоо сэгсрээд Калан Алис уруу харан инээмсэглэв. “Алис, би Прулкс галерэйд маш сайхан урлагын бүтээл байгаа гэж сонссон. Энэ Их мастерийн зэрэглэлийн сийлбэр байх шиг байна. Олон хүмүүс тэнд очиж үзсэн гэсэн. Надтай хамт явж үзмээр байна уу?”

Алис ч уйтгарласан байсан учраас “Тэгье” хэмээн хэллээ.

…..

Калан мөн Алис хоёр Прулкс галерэй уруу сүйх тэргээр явлаа.

“Энэ сийлбэр үнэхээр гайхалтай байх ёстой. Сүүлийн хэдэн өдөр хуримаа бэлдээд наашаа ирж чадаагүй байсан юм. Эс бөгөөс аль хэдийн чамтай энд ирэх байлаа.” Калан сүйх тэрэгнээс хамгийн түрүүнд буув. Тэрээр маш боловсоноор Алисийг буулгахад гараа өгч туслана.

Алис Калан хоёр бие биенээ хөтлөн Прулкс галерэйд оров.

“Калан ах аа, энэ олон хүнийг хараач дээ.” Алисийн нүд сэргэн энд хуран цугласан олон хүмүүс уруу заав.

Прулкс галерэйн төвд мастеруудын танхим байдаг. Энд далай мэт их хүмүүс цуглажээ. Гэхдээ мастерын танхимд хүн бүр машид эмх замбараатай эгнэн зогсч байлаа. Энд орж ирсэн хүмүүс гурван минут л байх эрхтэй.

Гурван минутын дараа хүмүүс мастеруудын танхимаас заавал явах ёстой. Тэд хэрэв энэ сийлбэрийг дахин харахыг хүсвэл дахин дугаарлан хүлээх хэрэгтэй болно.

За яахав. Хойшоо явж дахин дугаарлая даа.

“Ямар урт эгнээ вэ?” Калан ч гэсэн биширлээ. Энэ олон жилийн туршид Прулкс галерэйд ийм олон хүн байхыг тэрээр хараагүй.

Алис Калан хоёр дуулгавартайгаар хорин минут эгнэн хүлээлээ. Тэдний бүлэг хүмүүсийн орох ээлж болвол л тэд мастеруудын танхим уруу орлоо. Бүлэг хүмүүсээс бүлэг хүмүүс ээлжлэн мастеруудын танхимд орно. Тэд бүгдээрээ урагшаагаа чиглэж алхаж байлаа.

Сониучирхан Алис Калан хоёр ч гэсэн тийшээ явна.

Алис сийлбэрийг хамгийн түрүүнд харсан учраас тэрээр аянганд ниргүүлэх мэт болов. Юу болоод байгааг ойлгохгүйгээр тэрээр тэндээ хөшсөн аястай зогсоно. Энэ таван үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд өөр өөрийн гэсэн онцлог эрчимтэй байлаа.

Бусад хүмүүс “Зүүднээс сэрсэн нь” гэсэн сийлбэрт автан манаран зогсч байлаа.

Гэхдээ Алис энэхүү үлэмж сийлбэрийг харвал Линлэйтэй хамт байсан дурсамжуудаа эргүүлж санана.

Линлэй тэнгэрээс анх удаа бурхан мэт шумбан унасныг

Гэрийнх нь тагтан дээр орой бүр нуугдан ярилцдаг байснаа.

….

Нэгээс нөгөө дурсамж нүдэнд нь зурвас хийн өнгөрнө. Алис үнэхээр хэлэх үггүй зогсно. Тэрээр энэ алдартай Их мастерийн сийлбэр өөрийнх нь тухай гэдгийг яахан мэдэх билээ.

“Лин…. Линлэй…” Алис юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа.

Өөрийн эрхгүй сийлбэрийн товч танилцуулгыг тэрээр уншив.

“Энэ сийлбэрийг Линлэй урласан. Тэрээр одоо арван долоон настай. Эрснт сургуулийн төгсөгч, мөн арван долоон настай хос элементийн долдугаар зэрэглэлийн шидтэн. Энэ өдөр тэрээр Юлан тивийн хамгийн шилдэг шидтэн. Харин Юлан тивийн түүхэн дэх хоёр дахь суут шидтэн юм”

“Гэвч Линлэй суут шидтэн байхаас гадна сийлбэрийн урлагт өндөр амжилт гаргасан. Арван долоон настайдаа “Зүүднээс сэрсэн нь” гэсэн ….”

Энэ үгнүүдийг уншаад Алис дахин хөшив.

“Энэ Линлэй байна. Энэ Линлэй байна.” Алис итгэж чадалгүйгээр нүдээ нухав. “Долдугаар зэрэглэлийн хос элементийн шидтэн? Тэр аль хэдийн долдугаар зэрэглэлийн шидтэн болсон юм байхдаа? Тэр өмнө жил… тавдугаар зэрэглэлийн шидтэн байсан шүү дээ.

Алис Линлэйгээс салахад Линлэй аль хэдийн зургадугаар зэрэглэлийн шидтэн болсон байсныг мэдэхгүй. Линлэйг өөрт нь мэдэгдэх боломжийг Алис өөрөө л өгөөгүй.

“Зүүднээс сэрсэн нь. Энэ сийлбэрийг Зүүднээс сэрсэн нь гэдэг юм байна. Таван эмэгтэй хүний сийлбэрийг Алис хараад Линлэй яагаад ийм нэр өгсөнийг ойлголоо.”

“Зүүдэлж байсан хүн сэрсэн байхнээе?” Алисын оюун бодолд шуурга шуурсан мэт эмх замбараагүй байв.

Чин сэтгэлээсээ хайрлаж байсан эрэгтэйгээ Алис зүрхэндээ одоо хүртэл үлдээсэн. Гэхдээ Линлэй “Зүүднээс сэрсэн нь” гэсэн нэрийг сийлбэртээ өгсөнийг мэдвэл түүний зүрхнээс ямар нэгэн зүйл арилан алга болохыг тэрээр мэдрэнэ.

Энэ мэдрэмжийг мэдрэх… үнэхээр хэцүү.

Алис хажуудаа байгаа Калан гараа чанга атгасан байхыг харав. Калан царай ихэд барайсан байв. Түүний судас товойж, царай нь ихэд улаан байв. Түүний нүдэнд үхэл ханхалсан мэт хар өнгө хуржээ.

“Калан ахаа.” Алис түүнийг дуудлаа.

Гэхдээ Калан Алисийг анзаарсангүй.

“Линлэй.. чи арай хэтэрч байна.” Калан хилэгнэн уурсав. Өнгөрсөнд Калан Линлэйг муугаар боддоггүй байсан. Гэхдээ зүрхнийхээ гүндээ одоо Линлэйг тэрээр үзэн ядав. Калан Линлэй хичнээн их зүтгэсэн ч Дебс овогтой нь дүйцэж чадахгүй гэж боддог байлаа.

Түүний гэр бүл Давсон хэмээх мөнгө хүүлэгч машины ивээлд багтсан байсан.

Гэхдээ тавхан сарын дараа юу өөрчлөгдөв?

Түүний овгийг Давсон худалдааны пүүс хаяж одоод Линлэйн хувьд тэрээр хаанаас ч юм хос элементийн долдугаар зэрэглэлийн шидтэн болчихлоо. Хамгийн аймшигтай нь хүмүүс түүнийг энэ цаг үеийн хамгийн шилдэг шидтэнгээр өргөмжилсөн байна.

Юлан тивийн түүхэнд Линлэйгээс илүүрхэх ганц хүн л байгаа.

“Арван долоон настай хос элементийн долдугаар зэрэглэлийн шидтэн, мөн Их мастер сийлбэрч.” Калан өөрт нь маш их дарамт ирж байгааг тэрээр мэдэрнэ.

Энэ хүн үнэхээр аймшигтай юм.

Гэхдээ төд удалгүй Калан ихэд хилэгнэв.

Энэ сийлбэрийг сүйт бүсгүйгээс нь санаа авч урласан байна.

“Хөөе, энэ охиныг хараа. Энэ сийлбэр дээрх эмэгтэйтэй адилхан биш байна уу?” Гэв гэнэтхэн мастеруудын танхимаас хүн хэллээ. Арав гаруй хүмүүс Алисийг ширтэв. Танхимд хүмүүс шуугилдаж эхэллээ.

Линлэйн сийлбэр үнэхээр төгс сайхан учраас хүмүүс одооо л Алисийг анзаарна. Үзэгчид энэ сийлбэр дээрх эмэгтэй Алистэй тун ч төстэй болохыг тэд анзаарав. Тэд нэг хүн гэмээр адилхан байв. Тэдний цогц харц, тэр урт сайхан өндөр хамар.

“Авхай, таныг Линлэй мастертай ямар холбоотой болохыг мэдэж болохсон болов уу?” Хөгшин цагаан үстэй эр хүндэтгэлтэйгээр Алисаас асуув.

Линлэй аль хэдийн мастер болсон учраас Линлэйг мастер гэж дуудах нь зүйн хэрэг.

Линлэй сийлбэрлэх чадвар хэдэн зууны туршид сийлбэр хийсэн хүмүүстэй дүйцэх учраас хүмүүс түүнийг биширнэ. Түүнийг “мастер” гэж дуудаж байгаа нь чин сэтгэлийнх. Чулуун сийлбэр хийх зуун жилийн туршлагаар бол Линлэйн сийлбэр дээрх эмэгтэй түүний хайртай эмэгтэй.

Алис батаж, Каланыг харлаа.

“Өө, Калан чи ч гэсэн энд байсан юмуу?” Хөгшин эр Каланыг харав. Хөгшин хүмүүс үнэг мэт зальхай учраас Калан Алис хоёрыг ямар харилцаатайг мэдэн байж энэ асуултыг асуусан юм. “Калан энэ залуу авхай хэн юм бэ?”

Калан ихэд ууртай байсан хэдий ч тэрээр бөхийн ёслоод хэллээ. “Ноён Вантан Берне, энэ авхайг Алис гэдэг юм. Миний сүйт бүсгүй байгаа юм.”

“Сүйт бүсгүй?” Берне вантан Калан Алис хоёр уруу харан хөхрөн инээгээд дахиж үг хэлсэнгүй.

….

Алисийн гарнаас хөтлөн Калан хуртайгаар Дебс овог уруу орно.

Дебс овгийн ахлагч Каланы эцэг Бернард хүүдээ итгэсэнгүй. “Чи сая юу гэсэн бэ? Прулкс галерэй дээрх сийлбэрийг Алисаас санаа авсан гэсэн үү?”

Бернард хүүгээ зэмлэх гэж буй

Хүү нь Алистэй гэрлэнэ гэхэд тэрээр дургүйцээгүй. Гэхдээ Алистэй үерхээд хэдхэн өдөр болсоны дараа Давсон худалдааны пүүс тэднийг дарамталж эхэлсэн. Бернард Давсон худалдааны пүүсийн удирдлагуудтай уулзах гэж өвдөг сөгдсөн ч тэд зөвшөөрөөгүй.

Бернард хэдэн сарын турш энэ асуудал дээр толгой гашилгаж байсан учраас Прулкс галерэйд орж сийлбэрийг үзээгүй.

“АЛис. Алисаас санаа авсан гэнээ?” Бернардийн царай барайв

“Тиймээ эцэг минь. Алис бид хоёр албан ёсоор сүй тавиагүй ч гэлээ удахгүй бид сүй тавина. Би түүнийгээ Ариун нийслэлийн олон язгууртнуудад танилцуулах болно. Линлэйн “Зүүднээс сэрсэн нь сийлбэр” биднийг харин онигоо болгох нь байна.”

Бернард хэсэг зуур чимээгээ аядав. “Энэ тийм муу юмуу? Энэ сийлбэр нь биднийг яагаад ичгэвтэр байдалд оруулна гэж?”

“Ааваа, өнгөрсөнд Алис Линлэй хоёр хамтдаа байсан хугацаа бий…” Калан бүх болсон явдлыг аавдаа тайлбарлав.

Бернард дахин үг хэлсэнгүй. Тэрээр хөмсгөө ихэд хүчтэй зангидсан байлаа.

Хэсэг хугацааны дараа Бернард хүүдээ ийнхүү айлджээ. “Калан чи Алисийг орхи гэвэл чи зөвшөөрөх үү?” Калан толгойгоо сэгсрэв. Тэр дөнгөж арван найман настай шүү дээ.

Бернард толгой дохив. “Алисийн тал дээр битгий санаа зов. Би энэ асуудлыг шийдье. Чи санаа зовохгүй байхад хангалттай.”

Калан толгой дохилоо. Тэрээр шүдээ зуугаад аав ууруугаа харав. “Ааваа, Линлэй Алис бид хоёрыг нийлсэнд дургүй байгаа байх. Линлэй маш өндөр потенциалтай хүн. Ирээдүйд Линлэйг алах боломж байна уу судласан дээр бишүү?”


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s