Чөтгөр бурхдын домгууд 92

Энэ долоо хоногын үнэгүй [3/3] + Bonus [2/10] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна.

Advertisements
3 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 92 – Хотын захирагч ирсэн нь

Е Зиюун нэг зүйлийг санаад орилов.

“Не Ли, эргээд хар!” Е Зиюун царай улайж тэрээр газар дэвсэллээ.

“Юу болсон юм бэ?” Не Ли ирмэж дахин нэг хэсэг харлаа. Ийм зүйлийг тэр үргэлж хараад байж чадахгүй. Хэрэв тэр одоо эргэж харах юм бол хичээл зүтгэл талаар болно.

“Не Ли, чи яаж ийм байж чадаж байна. Би..” Е Зиюун ихэд ууртай байлаа. Тэрээр дотоод орон зайт бөгжнөөсөө хувцас аван нөмөрлөө. Е Зиюун дотроо ихэд балмагдаж байлаа. Залуу байхаас нь эхлэн өмнө хэзээ ч ямар ч эрэгтэй хүн түүнийг ийм байдалтай байхыг харж байгаагүй.

“Би ийм зүйлийг өмнө харж байгаагүй биш дээ..” Не Ли амандаа бувтнав. Тэрээр аяархнаар эргэж харлаа. Тэрээр хөхрөн инээв. “За цамцаа өмс дөө, би чамайг дахиж харахгүй.”

“Чи эргэж харж болохгүй шүү. Тэгэх юм бол би чамтай дахиж үг дуугарахгүй шүү.” Е Зиюун өөр хатуу үг ололгүй ийнхүү хэллээ.

Хувцасны шаржигнах чимээ сонсдоно. Не Ли дотроо төсөөлж байв. Не Ли гэсэн ч эргэж харсангүй. Энэ үзэсгэлэнтэй эмэгтэйг тэрээр уурлуулахыг хүссэнгүй. Энд ирсэн шагналаа Не Ли аль хэдийн авчихсан.

“За, чи одоо эргэж харж болно.”

Е Зиюуны үгийг сонсоод Не Ли эргэж харлаа. Е Зиюун одоо цагаан өнгийн даашинз өмссөн байлаа. Түүний нил ягаан үс одоо ч гэсэн чийгтэй хэвээр мөрөн дээрээ тавьсан нь хээнцэр харагдуулж байв. Цав цагаан арьс арилгасан өндөг мэт цагаан байлаа. Том алаг нүд нь үг хэлэх гэсэн мэт өөрийг нь ширтэнэ. Түүний хацар дээрх жижигхэн хоёр хонхорхой Не Лиг алмайруулав.

“Не Ли, өнөөдрийг би мартахгүй. Чи ирээдүйд төлөөсөө төлөх л болно доо!” Е Зиюун Не Лиг ууртайгаар ширтэж байлаа. Гэсэн хэдий ч энэ үзэсгэлэнтэй эмэгтэй уурласан шинж огт үгүй мэт Не Ли харна. Яагаад ч юм Е Зиюун Не Лиг харвал түүний уур хүрдэггүй харин ч их этгээд сонин мэдрэмжийг мэдэрдэг байв.

“Өө би бараг мартах шахлаа, чи надад тус хүргэнэ гэсэн байх аа” Не Ли Е Зиюун уруу инээмсэглэн хэллээ.

“Би чамайг харчихсан юм чинь одоо өргүйд тооцьё.”

“Үгүй ээ. Энэ хоёр бол тусдаа асуудлууд. Би чамд тус хүргэх өртэй хэвээрээ. Харин энэ асуудлыг ийм амархан шийдчихэж болохгүй.” Е Зиюун сэтгэл дундуур хэллээ. Не Ли өөрийнх нь биеийг харсан учраас Е Зиюун илүү ихийг алдсан мэт санагдана.

“За ингэвэл яаж байна. Чи намайг ч гэсэн эргүүлээд харж болно шүү дээ.” Не Ли өөрийнхөө хувцасаа тайлан хэлэв.

“Юу, хэн чамайг харья гэсэн юм бэ?!” Е Зиюун газар дэвслэн нүдээ таглалаа. Е Зиюун хэлэх үггүй болов. Не Ли яаж ийм ичгүүргүй байж болдог юм бэ? Үнэхээр хөгийн амьтан юм. Гэсэн хэдий ч Е Зиюуны зүрх догдлоно. Хотын захирагчийн охинд найз гэж үгүй. Өөрийг нь өдөж хоргоох ийм хүн яахан байх билээ? Не Ли гарч ирсэн учраас түүний энгийн даруу амьдрал өнгөтэй өөдтэй санагдаж эхэлсэн.

“Хармааргүй байвал чиний хүслээр больё.” Не Ли мөрөө хавчив. Е Зиюун ямар эгдүүтэй хөөрхөн болохыг хараад тэрээр инээмсэглэнэ. Не Ли ихэд сэтгэл хангалуун байлаа. Е Зиюуныг дахин харж болохоор дахин төрсөн нь ямар сайхан аз завшаан бэ? Энэ бурхан мэт эмэгтэйгээ тэр яаж ч гомдоохгүй.

Не Ли эргэн тойрноо харж ажиж байгаад Е Зиюуны байшинд яваад орлоо.

“Чи яах гэж байна?” Не Ли орж байгааг харсан Е Зиюун хурдтайгаар хэллээ.

“Би ирсэн юм чинь өрөөг чинь сонирхож байгаад явья. Чи хэтэрхий бүдүүлэг байна шүү” Не Ли байшинд яваад орлоо.

Бүдүүлэг ээ? Е Зиюун галзуурах шахав. Эмэгтэй хүний эдлэнд хаалга тогшилгүй орчихоод, өрөөнд нь яваад ордог хэн бүдүүлэг бол доо?

“Не Ли, зогс!” Е Зиюун чангаар дуудав. Өөрийнх нь өрөөнд хэн дуртай нь ороод байдаггүй.

“Шүү!” Не Ли яг л муур мэт хурднаар Е Зиюуны өрөөнд давхиад оров. Не Ли өмнөх амьдралдаа Е Зиюуны өрөөнд орж байгаагүй учраас сониучирхан тэрээр өрөөнд нь яваад оров. Е Зиюуны өрөө ямар харагддаг бол гэдгийг тэрээр мэдэхийг машид хүснэ.

Байшинд орсоныхоо дараа тэрээр Е Зиюуны өрөөнд давхиад яваад орлоо. Е Зиюуны өрөө ихэд сайхан чимэглэлтэй байв. Цэцгийн хээ угалзнууд, мөн ягаан ваартай савнууд үнэхээр хөөрхөн харагдана.

Не Ли эргэн тойрноо ажиж нэгэн хаалтыг олж харав. Энэ хаалтны цаана усны онгоц байлаа. Энэ модон усны онгоцонд одоо хүртэл уур савссан халуун ус байлаа. Е Зиюун саяхан энд халуун усанд орж байсан. Е Зиюун энэ усан онгоцонд саяхан орж байсан гэдгийг төсөөлвөл Не Ли зүрх халуу төөнөж шатна.

Е Зиюун яаравчлан ороод ирлээ.

“Не Ли чи яаж эмэгтэй хүний өрөөн дайран орж чадаваа? Хурдан эндээс гар!” Е Зиюун ууртайгаар мөн ичгэвтэр хоолойгоор хэллээ. Ичгүүргүй Не Литэй яаж харьцахаа тэрээр мэдэхгүй байв.

“Энэ чинь том асуудал биш шүү дээ. Би зүгээр өрөөг чинь сонирхсон юм. Би чамайг жирэмсэн болгох гэсэн хэрэг биш.” Не Ли гүнзгий амьсгаа авлаа. Е Зиюуны сайхан анхилуун үнэр үнэртлээ. Энэ үнэр түүнд маш танил юм.

“жирэмсэн?” Е Зиюуны нүд бүлтийлээ. Энэ үгийг сонсоод тэрээр аянганд ниргүүлэх шиг болов. Не Ли толгойд юу явж байдаг юм болдоо? Не Ли толгойг задлан нээгээд юу боддогыг нь Е Зиюун хармаар санана.

“Халуун ус бэлтгэсэн байгаа болохоор чи гараад байж бай. Би усанд ороодохьё.” Не Ли хурдан хувцсаа тайлаад модон онгоцонд орлоо. Тэрээр сэтгэл хангалуунаар “Ямар тухтай юм бэ?” хэмээн уулга алдав.

“Үүүрх” Е Зиюун галзуурах шахав. Не Ли энэ газрыг өөрийнх нь газар мэтээр санана. Тэр дөнгөж сая энэ усанд орсон ба усаа ч асгаж амжаагүй байсан. Не Ли энэ усанд яаж ингэж үсэрч орж чадав аа?

Не Ли өөрийнх нь өмнө бас яаж ийм ичгүүргүйгээр нүцгэлж чадав аа?

Е Зиюун цөхрөнгөө барав. Хэрэв Е Зиюун энд үргэлжлүүлэн байх аваас Не Ли усанд орохыг харах юм байна. Тиймээс Е Зиюун аргагүй эрхэнд эндээс гарлаа.

Е Зиюун өөрийнхөө цэцэрлэгтээ сууна. Е Зиюун нэг гартаа чулуу барив. Харин түүний нөгөө гарт боодол өвс баригдлаа. Не Ли түүнийг дээрлэхсэн ч тэрээр гомдоогүй. Харин ч зүрхэнд нь үгээр илэрхийлэмгүй мэдрэмж төрнө.

“Үнэхээр уур хүргэм нөхөр юм.” Е Зиюун ууртайгаар бодов.

Е Зиюун ихээр ганцаарддаг. Сургууль дээр нь найз нөхөд гэж үгүй. Ээж нь өнгөрсний дараа тэр ихэвчлэн аав мөн өвөөтэйгээ амьдрах болсон. Гэхдээ тэд өөрсдийнхөө ажлаа хийн өөрийг нь анхаардаггүй. Түүнийг хэн нэгэн ирж төвөг удах аваас Е Зиюун ихэд баярладаг байна. Не Ли хөгийн зан гаргасан ч гэсэн Не Лиг үзэн ядахгүй байлаа.

Не Ли ч мөн Е Зиюуны ямар хүн болохыг сайн мэднэ. Тиймээс л Не Ли ийм зан гаргаж байгаа юм шүү дээ. Е Зиюуныг өөрөөс нь зайгаа барьдаг болохыг тэрээр хэзээ ч зөвшөөрөхгүй.

Халуун усан дотор Е Зиюуны анхилуун үнэр үнэртэйнэ. Хэрэв тэр хоёр энэ усанд хамт орсон бол ямар сайхан бэ? Не Ли зүрх хурдан түг түг хийн цохилно. Гэхдээ их санасан газар есөн шөнө хоосон гэдэг үг бий. Не Ли алхам алхмаар Е Зиюунтэй ойртоно.

Гаднах эдлэнгийн хаалгыг хэн нэгэн тогшлоо

Энэ дууг сонссон Е Зиюуны царайны өнгө хувирав. Гаднах хаалга тогшино гэдэг түүний аав ирж байгаагийн учир.

Не Ли миний өрөөнд байгаа шүү дээ! Тэр ч сүйрсэн!

Не Ли ч гэсэн гаднах хаалга дуугарахыг сонслоо. Тэрээр ангайв. Е Зиюуны аавыг бодоод Не Ли толгой өвдөх шиг болов.


Өмнөх хэсэг

Дараагийн

3 comments on “Чөтгөр бурхдын домгууд 92”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s