Чөтгөр бурхдын домгууд 91

Энэ долоо хоногын үнэгүй [3/3] + Bonus [1/10] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 91 – Хамт амьдарч байгаа?

Яруу алдрын хотын захирагчийн эдлэн

Төгсгөл үгүй эдлэн үнэхээр сүр жавхаатай харагдана. Эдлэнгийн цэцэрлэгт хүрээлэнд хиймэл нуур, дээр нь гүүр байлаа. Өндөр өндөр баганы дор харуулууд эдлэнг сайтар хамгаалж байлаа. Эндэх энгийн цэрэг Мөнгөн зэрэглэлийн тулаанч байна. Харин Алтан зэрэглэлийн тулаанчид үе үе эргүүлд гарна. Энэ эдлэнгийн байшингуудад Хар алтан зэрэглэлийн тулаанчид, мөн Чөтгөрийн сүнстнүүд амьдардаг гэсэн яриа бий.

Энэ бол Яруу алдрын хотын төв билээ.

Не Ли мөн Не Юу хоёр байшингуудын нэгт нь оров. Хар алтан зэрэглэлийн дайчин ч дайрч чадахгүй.

“Не Ли ахаа, бид нар яагаад Хотын захирагчийн эдлэнд амьдрах юм бэ?” Не Юу асуулаа. Яруу алдрын хотын захирагчийн эдлэнд ирснээсээ хойш Не Юу ихэд сандарсан байв.

“Энэ газар аюулгүй учраас юмаа.” Не Ли Сяо Юугийн нуруун дээр гараа тавин хэллээ. “Дахиж айх зүйл байхгүй. Ах нь энд байхад чамд айх зүйл байхгүй учраас чи тайвширч болно. Яруу Алдрын хотын захирагчын охин чиний бэр эгч шүү дээ. Түүнийг дараа харвал бэр эгчээ гэж дуудахаа мартаваа”

“Бэр эгч ээ? За.” Не Юу Не Ли уруу гайхан харлаа. Не Ли ийм хурдан хүнтэй гэрлэнэ гэж тэрээр санасангүй. Түүний гэрлэх эмэгтэй Яруу алрын хотын захирагчийн охин байна шүү дээ.

Не Юу их эргэлзсэн ч Не Ли цаашид тайлбарласангүй. Хотын захирагч ийм суутныг гэртээ авчирсан нь чоныг бэлчээртээ авчирсантай адил гэж мэдэхгүй байгаа. Не Ли анхнаасаа зальхай санаагаар энд ирсэн байна шүү дээ.

“Цү цү. Хотын захирагчын эдлэнд ирээд би бэлтгэл сургуулилтандаа анхаарч, уйдсан үедээ Е Зиюуныг өдөж хоргоож болох нь. Үнэхээр төгс амьдрал. Ариун гэр бүл, эсвэл Харанхуйн бүлгэмийн хорон санаа эсвэл чөтгөрийн араатнуудын дайралт болохгүй байх байсан бол энд амьдрал төгс байх байжээ.”

Ирээдүйн сайхан амьдралаа бодоод Не Ли Ариун гэр бүлийг устгах хэрэгтэй. Өмнөх амьдралд нь Ариун Гэр бүл урваагүй бол Яруу Алдрын хот амархан унахгүй байх байсан. Бүх асуудлын суурь шалтгаан нь дотроосоо байсан юм.

Не Ли одоохондоо 2-одтой Мөнгөн зэрэглэл. Гэхдээ түүний хүчээр 1-2 одтой Алтан зэрэглэлийг буулгах асуудалгүй. Өөрийнх нь хүч маш бага байгаа учраас Не Ли шамдан хичээллэх хэрэгтэй.

“Сүнсний хөгжлөө яаж хамгийн хурдан өсгөх билээ байз?” Не Ли толгойгоо илбэв. “Өө нээрээ, би тэрийг яаж мартаж чадав аа? Би Тэнгэрийн Ариун Хилийг мартчихсан байна шүү дээ.” Ариун Орчид сургуульд Тэнгэрийн Ариун Хил гэж байдаг.

‘Эхлээд Тэнгэрийн Ариун Хил орох боломжоо хараадахья.” Не Ли дотроо бодлоо.

Не Ли завилан сууж бэлтгэл сургуулилалтаа эхэллээ. Не Юу Не Лигийн хажууд чимээгүйхэн сууж сургуулилалтаа хийнэ. Не Юу машид мэдрэмтгий тул Не Ли ямар ч дуу чимээ гаргалгүй бэлтгэлээ хийнэ.

Нэг өдөр, хоёр өдөр өнгөрлөө…

Цаг хугацаа өнгөрсөн ч Не Ли Не юу хоёр сайхан амьдарсан хэвээр. Тэд Хотын захирагчийн эдлэнгийн төв хэсэгт орж болохгүй ч бусад газруудаар ямар ч саадгүйгээр нэвтэрнэ. Өдөр бүр тэдний хоол ундыг зарц шивэгчид нар зөөж авчирна. Гадны хүмүүс ч гэсэн энд хүссэн үедээ ирж болж байв. Хэдэн өдрийн дараа Не Литэй хотын захирагч Е Мо өөрийн биеэр ирж уулзана гэсэн мэдээ гарлаа. Не Ли мөн түүний дүү Не Юу хоёрыг харуулууд мөн зарц нар ихэд хүндлэн харьцана.

Не Ли сүнсний хөгжил хурдтай өслөө. Тав дахь өдрийн дараа түүний сүнсний хүч дахин өсч 3-одтой Мөнгөн зэрэглэлд хүрэв.

3-одтой Мөнгөн зэрэглэл болсны дараа Не Ли сүнсний хөгжил дахиж өссөнгүй. Эхлэхээс өдийг хүртэл Не Ли сүнсний хөгжил маш хурдан байсан. Тиймээс сүнсний хөгжлөө өсгөхдөө заримдаа завсарлага авч байх хэрэгтэй. Не Ли хотын захирагчийнд ирсэнээс хойш Е Зиюун нэг ч удаа ирсэнгүй.

Хотын захирагчийн эдлэнгийн алтан шармал хээнцэр чимэглэлүүдэд жаргаж буй нар тусч улам үзэсгэлэнтэй харагдуулав.

“Энэ охин үнэхээр ичимхий учраас над дээр түрүүлж ирж чадахгүй байгаа бололтой. Тиймээс би эхлэж чам дээр очьё.” Не Ли дотроо ийнхүү бодлоо. Хажууд байгаа Не Юуд Не Ли ийнхүү хэлэв. “Сяо Юу, би бэр эгчтэй чинь уулзчихаад ирье. Чи эндээ үлдээд бэлтгэлээ үргэлжлүүлж байгаарай.”

“Мэдлээ.” Сяо Юу том алаг нүд Не Лиг харан хэллээ. Не Ли яаж бэр эгчтэй нь уулзах гэж байгааг Не Юу мэдэхгүй ч гэсэн илүү дутуу зүйл асуух бодол түүнд байсангүй. Тэрээр эдлэнд чимээгүйхэн сууж үлдлээ.

Не Ли өөрийн эдлэнгийн хэсгээсээ гарч Сүүдрийн чөтгөрийн сүнсээ дуудан арилан алга болов. Хэдэн Алтан зэрэглэлийн дайчид Не Лиг мэдэрсэн ч гэсэн тэд эргэн тойрноо харавч хэнийг ч олж харсангүй. Тиймээс тэд буруу санасан юм байлгүй хэмээн үл тоов.

“Миний үл үзэгдэх хувилбар одоохондоо төгс болоогүй байна. Хүчтэй хүмүүсээс би бүрэн нуугдаж чадахгүй нь. Алтан зэрэглэлийн хүмүүс намайг маш багаар мэдэрч, магадгүй Хар алтан Зэрэглэлийн хүмүүс намайг анзаарах байх.” Не Ли дотроо бодон Е Зиюун хаана амьдарч байгааг хайхаар явав.

Не Ли энд өмнө ирж байгаагүй ч Е Зиюунаас Хотын захирагчын эдлэнгийн талаар сонсч байсан. Не Ли Е Зиюун хаана амьдардагийг мэднэ.

‘Хотын захирагчийн охин сонирхолтой хүн шүү.” Не Ли дотроо бодон инээмсэглэв.

Не Ли хотын захирагчийн эдлэнгийн хүчтэнгүүдээс нуугдан явсаар. Алтан зэрэглэлийн дайчид Не Лид ямар ч аюул учруулсангүй.

Не Ли нүдэнд жижигхэн байшин харагдлаа. Түүний гаднах цэцэрлэг үнэхээр сайхан харагдана. Дотор нь төрөл бүрийн цэцэгс, ургамлуудыг тарьсан байв. Үүнийг үнэртсэн хүн бүр анхилуун сайхан үнэрийг үнэртэж чадна. Хоёр давхар үзэсгэлэнтэй байшин бол Е Зиюуны амьдардаг өргөө.

Не Ли жижигхэн эдлэнгийн хашааны хаалгийг нэвтрэн орлоо. Не Ли өөрийнхөө үл үзэгдэх хэлбэрээ арилган дотогш нэвтрэв.

Эдлэнгийн булангийн чулуун дээр Е Зиюун завилан сууж бэлтгэлээ хийж байв. Түүний сүнсний хүч хуйлран эргэж, түүний ард үл мэдэгдэх хүний дүр харагдана.

Цагаан дээлтэй үзэсгэлэнтэй эмэгтэй хүн байлаа. Энэ эмэгтэй хүн толгойндоо мөсөн титэм зүүж байв. Энэ цасан хатан чөтгөрийн сүнс. Чөтгөрийн сүнс дундаас энэ чөтгөрийн сүнс хүнтэй хамгийн төстэй харагддаг. Эрт дээр үеэс Цасан хатныг өмнө нь бурхан байсан гэх домог бий.

Цасан хатнууд маш ховор. Мөн Цасан хатад маш хүчирхэг байдаг. Тиймээс л Е Зиюуны [Есөн Мөсөн Шувуу] техниктэй энэ чөтгөрийн сүнс хоршиж чадаж байгаа юм.

Не Ли Е Зиюун уру харна. Не Ли дотроо урин дулааныг мэдэрлээ. Е Зиюун дөнгөж усанд ороод гарч ирсэн байх. Түүний үс одоо ч нойтон хэвээр байна. Тэр биеэ бүрхэн нимгэн хувцас өмссөн ба хөх нь бага зэрэг харагдаж байв.

Не Ли өмнөх амьдралаа эргэн санана. Тэр шөнө сарны гэрлийн тусгалд Е Зиюун ариун дарь эх шиг харагдаж байсан. Тэд бие биенээ тэврэн, бие биенийхээ амьсгалахыг сонсч байжээ. Не Ли тэрхүү зөөлөн хоёр хөхийг барьж байсан. Энэ нь эрэгтэй хүн хайртай эмэгтэй хүнийгээ мэдрэв тэр ариун нэгэн үйл билээ.

Не Ли гүнзгий амьсгаа авлаа. Одоогийн Е Зиюун том болох болоогүй ч тэр машид үзэсгэлэнэтй хэвээр. Есөн Мөст шувуун техникийг ашиглаж байгаа учраас тэрээр улам үзэсгэлэнтэй харагдана.

Бэлтгэл хийж байсан Е Зиюун нэг зүйлийг мэдрэх шиг боллоо. Тэрээр үзэсгэлэнтэй хоёр нүдээ нээгээд хэлэв. “Хэн бэ?” Тэрээр Не Лиг хараад санаа амрав. Е Зиюун гайхшран асуув. “Чи байжээ? Чи энд яаж ирсэн юм бэ?”

Хэрэв хэн нэгэн өөр хүн байсан Е Зиюун ихэд балмагдах байсан. Е Зиюуны таньдаг хүн байсан ч гэсэн Е Зиюун өөрийнхөө хамгаалалтаа буулгахгүй байх байсан. Гэхдээ яагаад ч юм Е Зиюун энэ хүнийг Не Ли байсныг хараад санаа амрав.

“Би чамайг харахаар энд ирсэн юм. Чиний эдлэн газар их гайхалтай юм. Гэхдээ энд ганцаараа амьдарвал ихэд уйтгартай байдаг байхдаа? Би энд чамтай амьдарвал яаж байна?” Не Ли дөрвөн зүг харж ихэд сэтгэл хангалуун толгой дохв.

Е Зиюун алмайран Не Ли уруу харлаа. Тэрээр ихэд ичимхийрэн хариулав. ‘Энэ хүн ийм ичгүүргүй байж болдог юм байхдаа? Би уйдсан гэж өмнө нь хэлээгүй. Би уйдсан байлаа ч гэсэн чамтай энд амьдрахгүй.”


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s