Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 11]

Энэ долоо хоногын үнэгүй [3/3] + Bonus [2/8] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна.

Advertisements
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 5, Бурхны илд, Цуст ягаан – Хэсэг 11, Мөнгөний дутагдал

Лукас овгийн зочны өрөөнд лаа асан өрөө гайхалтай сайхан гэрэлтэй харагдана. Үйлчлэгч охидууд амттай идээ ундаа авчирна. Бүгд бие биетэйгээ хууч хөөрцгөөнө.

Линлэй хүүхэд ахуйгаасаа ааваасаа заавар зөвлөгөө их авч байсан. Тиймээс тэрээр өөрийнхөө биеэ хэрхэн зөв авч явахаа мэднэ. Тэрээр язгууртан ноёдтой харилцан яриа аядуу тайвнаар үүсгэж байгаа хэдий ч дотроо тэрээр ихэд цухалдана.

“Боналд вантан та аян замдаа сайн яваарай.”

Линлэй Боналд ванг гаргаж өглөө. Тэрээр шулуухан Лукас овгийн ахлагч уруу чиглэн очив. Линлэй өөр уруу нь ирж байгаа нь Линлэй мэдээж “Алуурчин” сэлмийн талаар дахин ярихгүй байж чадахгүйг илтгэнэ

Линлэй мөн Жебс тайж хоёр зочны өрөөний буланд сууцгаав.

“Жебс тайжтан, таны авга дүү надад миний өнөөдөр ямар шалтгааны улмаас ирсэнийг мэдэгдсэн байх.”

Жебс тайжтан санаашрав. “Линлэй. Би аль хэдийн хөгшин зөнөг өвгөн болсон. Би өөрийнхөө цуглуулгаасаа хагацаж чадахгүй.”

“Жебс тайжтан, Баруч овог маань таван мянган жилийн түүхтэй. Би өөрийгөө Баруч овгийн үр удам гэдгээрээ ихэд бахархдаг. Гэхдээ өвөг дээдсийн маань дурсгалт илд “Алуурчин” өөр овогт байна гэдэг бидэнд гутамшиг. Жебс тайжтан танд энэ илд зуун жилийн туршид байлаа. Манай овог энэ илдээ сэргээх гэж их хичээлээ. Би хүүхэд цагаасаа ингэж шаргуу бэлтгэл хийсэн нь өвөг дээдсийнхээ дурсгалт сэлмээ авахын тулд юм шүү дээ.”

Линлэй гаднаа ихэд тайван харагдаж байгаа хэдий ч түүний дуу хоолой шийдэмгий байлаа.

“Би ойлгож байна. Ойлгож байна.” Жебс тайжтан ихэд хичээж инээмсэглэв.

Баруч овог өөрсдийнхөө өвөг дээдсийнхээ дурсгалт илдийг эргүүлэн авахыг хүсэх нь аргаггүй. Жебс тайжтан ч хэрэв энэ “Алуурчин” сэлмийг өгөхгүй гэж тас гүрийж зүтгэвэл арван долоон настай энэхүү залуухан хөвгүүн түүний овгийг орвонгоор нь эргүүлэхийг мэднэ.

Жебс тайжтан энэ залуу хөвгүүн ямар их нэр нөлөөтэйг мэднэ.

Гэрэлт сүмийг л мартья. Давсон худалдааны пүүс дангаараа Жебсийн овгийг дампууралд хүргэж чадна.

“Линлэй. Энэ “Алуурчин” илд маш үнэтэй эрдэнэс. Өнгөрсөнд надад нэг сая алтан зоос санал болгосон ч гэсэн би энэ илдийг өгөөгүй. Би энэ сэлмээс хагацаж чадахгүй байсан юм болхоор шүү дээ.” Жебс тайжтан яриагаа мөнгө уруу шилжүүллээ. “Үнэнийг хэлэхэд манай Лукас овог эртний овог хэдий ч тийм их мөнгөтэй овог биш.”

Линлэй энэ талаар сайн мэднэ. Иел хэлсэн ёсоор бол Лукас овог маш эртний өвөг. Фэнлай хотон их нэр нөлөөтэй. Гэхдээ санхүүгийн хувьд тэд тийм ч баян овог биш. Тэд Каланы Дебс овогтой дүйцэхгүй.

Сая алтан зоосны үнэтэй эрдэнэсээ үнэгүй өгнө гэдэг тийм ч бодитой харагдахгүй.

“Тэгэхээр тэр мөнгө л авмаар байгаа юм байхдаа?” Линлэй санаа амрав

Хэрэв мөнгөний асуудал бол түүнд тийм ч хэцүү биш.

“Жебс тайжтан, өнгөрсөнд танай овог энэхүү сэлмийг өндөр үнээр худалдаж авсан учраас бид ч гэсэн таны сэтгэлийг хангах үүднээс хангалттай гарыг тань хүндрүүлэх хэрэгтэй. Мэдээж Жебс тайжтан амандаа багтсан үнээ хэлэхгүй байлгүй дээ.” Линлэй жуумалзан хэллээ.

Жебс тайжтан инээмсэглэв.

Дайны сэлэм “Алуурчин” нэгэнтээ өгөхөөс хойш, Жебс тайжтан бага зэрэг ашиг олох хэрэгтэй.

“Линлэй. Чи манай Лукас овогт чин сэтгэлээсээ хандаж байгаа учраас манай Лукс овог ч гэсэн чамд нүүр өгөх хэрэгтэй. “Алуурчин” сэлэм маань сая алтан зоосны үнэтэй хэдий ч гэсэн чи бидэнд зургаан зуун мянган алтан зоос өгөхөд хангалттай.” Жебс тайж хэллээ.

Зургаан зуун алтан зоос.

“Алуурчин” сэлмийн анхны үнэтэй харьцуулвал энэ тийм өндөр үнэ биш.

Линлэй яг одоо 200,000 гаруй алтан зоос л сийлбэрүүдээсээ олсон. Мэдээж тэрээр Шидэт араатнуудын уулсын хөндийгөөс их хэмжээний үнэт эдлэлүүд авсан билээ. Тэрээр олон шидэт араатнуудын цөм цуглуулсан ба энэ цөмүүд 100,000 гаруй алтан зоосны үнэ хүрнэ. Даанч одоогоор түүнд хангалттай мөнгө байхгүй байлаа.

Линлэйд байгаа хамгийн үнэтэй эд гэвэл…

Цэнхэр зүрхэн өвс мөн Гэгээнтэн Ягаан Шивээст Баавгайн цөм.

Линлэй зуу гаруй боодол Цэнхэр зүрхэн өвстэй. Нэг боодол Цэнхэр зүрхэн өвс хэдэн арван мянган алтан зоосны үнэтэй. Мэдээж Гэгээнтэн зэрэглэлийн шидэт цөм түүнд байгаа хамгийн үнэтэй зүйл. Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатны цөмийг мөнгөөр үнэлэшгүй эд. Есдүгээр зэрэглэлийн шидэт араатны цөмтэй энэ цөм харьцуулашгүй.

Өнгөрсөнд есдүгээр зэрэглэлийн шидэт араатны цөмийг таван сая алтан зоосоор худалдаж авч болдог гэж уншиж байсан. Гэхдээ Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатны цөм хязгааргүй өндөр үнэтэй. Энэ нь есдүгээр зэрэглэлийн шидэт араатны цөмөөс олон дахин үнэтэй билээ. Гэхдээ Линлэйн уншиж байсан ном нь эртний ном учраас тэр үеийн таван сая алтан зоос өнөө үеийн арван сая алтан зоосны зэрэгт дүйцнэ.

Гэгээнтэн зэрэглэлийн шидэт цөмийг зуун сая алтан зоосоор ч худалдаж авч хүрэхгүй биз.

Энэ хэмжээлшгүй эрдэнэ билээ.

Линлэй Гэгээнтэн зэрэглэлийн шидэт цөмөө хүнд зарахыг хүсэхгүй байв. Цэнхэр зүрхэн өвс ч гэсэн ирээдүйд овогт нь тун хэрэгтэй. Боодол бүр нь түүнд хэрэгтэй.

“Зүүднээс сэрсэн нь” сийлбэр байгаа шүү дээ!

Линлэй гэнэтхэн “Зүүднээс сэрсэн нь” сийлбэрээ санав. Энэ сийлбэрээ тэрээр харахыг хүсдэггүй. Тиймээс л Иелийг энэ сийлбэрийг хадгалж бай гэж тэрээр өгсөн.

“Зарья.” Линлэй энэ шийдвэрт хүрэв. Линлэй дотроо энэ сийлбэрийг Алис харвал юу гэж бодох бол гэж зурсхийн бодов.

Линлэй Делин Кевоттэй зөвшилдөв.

“Линлэй энэ сийлбэрээ чи зарсан хамгийн зөв. “Чи ирээдүйд энэ сийлбэрийг харахыг хүсэхгүй байгаа. Гэхдээ чи үүнийг хадгалаад байх юм бол энэ сийлбэр үргэлж оюун бодолд чинь үлдэнэ. Зарсан нь хамгийн зөв. Энэ мөн миний шулуун цууц сургуулийг илүү алдартай болгоно шүү дээ.”

Линлэй жуумалзав.

“Жебс тайжтан, та санаа амар байж болно. Би тун удалгүй 600,000 алтан зоосыг авчраад ирье. Та харин намайг хүлээгээд сууж байгаарай. Өөр хүнд “Алуурчин” сэлмийг зарж болохгүй шүү.” Линлэй чин сэтгэлийн гүнээс хэлэв.

Жебс тайжтан хурдлан хариулав. “Линлэй, тайван байж болно. Өөр хүн надад хоёр сая алтан зоос санал болгосон ч гэсэн би зарахгүй.”

Мэдээж хэрэг Линлэйн өндөр статусаар Жебс тайж яахан өөр хүнд энэхүү сэлмийг зарж зүрхлэх вэ?

…..

Прулкс галерэйн Аустони менежерийн өрөө.

”Юу? Чи үнэхээр энэ сийлбэрээ дуудлага худалдаагаар зарах гэж байгаа юмуу?” Аустоны нүд сэргэн тэрээр баярласандаа суудлаасаа босов.

Линлэй хөнгөхөн толгой дохив. Түүний дэргэд Иел Линлэйг ширтэн зогсоно.

Иел Линлэйтэй хамт өссөн. Линлэй ямар ааш зантайг тэрээр сайн мэднэ. Линлэй дэргэдэх найз нөхдөө ихээхэн анхаардаг. Линлэй найзууддаа маш үнэнч хүн. Гэсэн хэдий ч тэрээр хүнд өртэй байх дургүй. Иел энэ удаа Линлэйд хэдэн зуун мянган алтан зоос зээлүүлэхийг хүссэн ч Линлэй дургүйцсэн юм.

Линлэй ийнхүү айлджээ. “Би “зүүднээс сэрсэн нь” сийлбэрийг хармааргүй учраас зарсан нь хамгийн зөв сонголт юм байна.”

Иел хэрэв Линлэй энэхүү сийлбэрээ зарах юм бол Линлэйн нэр алдар дэлхий даяар цуурайтна гэж дотроо нууцаар бодно. Энэ нь Линлэйн нэр нөлөөг улам бүр өсгөх сайн хэрэг. Тиймээс Линлэйд тэрээр мөнгө гарт нь шулуухан атгуулаад өгч болохгүй.

“Гайхалтай. Гайхалтай.” Аустони машид баярлана. “Линлэй битгий санаа зов. Бид чиний сийлбэрээс ганц ч болов зоосыг шилжүүлгийн мөнгө гэж авахгүй.”

“Би дараа долоо хоног гэхэд сийлбэрээ зарсан баймаар байна.” Линлэй шулуухан өөрийн шаардлагаа хэлэв.

Аустони итгэлтэйгээр хэлэв. “Санаа битгий зов. Маргааш манай Прулкс галерэй таван өдрийн үзэсгэлэн зохион байгуулна. Бид “Зүүднээс сэрсэн нь” гэсэн сийлбэрийг бүхэл баян овгуудад зарлан дуулгах болно. Долоон хоногын дараа бид дуудлага худалдааг зохион байгуулна.”

Линлэй толгой дохив.

“Иел даргаа. Явцгаая.” Прулкс галерэйд сийлбэрээ албан ёсоор хүлээлгэж өгөөд Линлэй нэг л зүйл мартсан мэт гар нь хоосон орино. Мэдээж Линлэй одоо илүү уужуу тайван сийрэг ухаантай болсон байв.

….

Прулкс галерэйн их танхим.

Жуно гүнтэн Прулкс галерэйд өглөө бүр ирдэг. Тэрээр өдөр бүр ирэхдээ эхлээд их танхимаар зочилдог. Түүний дараагаар тэрээр мастеруудын танхимаар зочилдог. Гэхдээ Жуно гүнтэн өнөөдөр Прулкс галерэйд ирвэл нэг зүйлийг анзаарав…

“Хөөе, мастеруудын танхимд яагаад ийм олон хүн орох гэж дугаарлаад байна?” Жуно Гүнтэн гайхширсан байв.

Мастеруудын танхимд өмнө байсан цөөхөн сийлбэрүүд байдгаараа байгаа шүү дээ. Олон хоног энд үзүүлбэрт тавигдсан байдаг учраас бусад хүмүүс энэ сийлбэрүүдийг аль хэдийн сонирхсон байдаг. Тиймээс энд хүмүүс барагтай бол ирдэггүй. Мэдээж шинэхэн мастер сийлбэрчин шинэ сийлбэрээ тавиагүй л бол хүмүүс ингэж шавахгүй. Мастерын танхим тэр л үед олон хүний анхаарлыг татна.

“Шинэ мастер шинэ сийлбэр гаргасан юм байхдаа?” Жуно гүнтэн мөн баярлан мастерийн танхимд ороод ирлээ.

Яг одоо өглөөний найман цаг болж байлаа. Прулкс галерэйд яг одоо олон хүн байх учиргүй. Гэхдээ аль хэдийн мастерийн танхимд хэдэн арван хүн ирсэн байна. Хамгийн гайхалтай нь энд ирсэн бүх хүмүүс мастерийн танхимын тэн голд байрлах нэгэн сийлбэр уруу хүмүүс ширтэцгээнэ.

Арван найман хүчирхэг харуулууд энэхүү сийлбэрийг хамгаалж байв.

“Ийм алдартай сийлбэр юм байхдаа? Ямар мастер энэхүү сийлбэрийг урласан юм бол?” Жуно гүнтэн эгнээ дайрч сийлбэрийг үзэхээр ойртов.

Жуно гүнтэний нүд гэнэт сэргээд ирэв. Тэрээр урдаа байгаа сийлбэрийг харвал Жуно гүн хэсэг зуур таван амьд хүний дүрс хараа юу гэлтэй цочирдов. Галзуу дурлалдаа шатсан эмэгтэй, эгдүүтэй хөөрхөн охин, ичимхий охин, үзэсгэлэнтэй эмэгтэй, мөн хүйтэн цэвдэг зүрхтэй хүнийг тэрээр харав.

Жуно гүнтэн хагас согтсон мэт хэсэг зуур зогсож байгаад тэрээр сэргэв.

“Ямар бурханлиг сийлбэр бэ? Энэ Их мастерийн бүтээл байх ёстой.” Жуно Гүнтэн зүрх даруй хурдлан цохилов.

Жуно гүнтэнгийн зуун жилийн туршлагаар тэр энэ сийлбэр ямар гайхалтай сүнстэй болохыг мэдэрнэ. Ойрхоноос ажиж харвал Жуно гүнтэний нүд сэргэлээ. “Энэ сийлбэрийн загвар чинь…. Эрнст сургуулийн суут шидтэн Линлэйн сийлэх загвар биш үү?”

Жуно гүнтэн сийлэх арга барилаар нь хэн сийлсэн болохыг таньдаг.

Жуно гүнтэн Линлэйн сийлбэрүүдтэй тун танил. Линлэй Прулкс галерэйд анх удаа сийлбэрээ тавихад Жуно гүнтэн түүний сийлбэрийг худалдаж авч байсан. Харин түүнээс хойш Линлэй урлагын бүтээлүүдийн үнэ өндөр өсч бүтээл болгон нь зургаан мянган алтан зоос хүрдэг болсон.

Энэ арван долоон настай Эрнст сургуулийн суутан шүү дээ.

Ганц удаа сийлбэрийг худалдаж авсан учраас тэрээр бараг арван мянган алтан зоосны ашгийг дараа олсон. Жуно гүнтэн тиймээс Линлэйд ихээхэн анхаарал хандуулах болсон.

“Энэ үнэхээр тэр мөн байна.” Жуно гүнтэн “Линлэй” гэх хоёр ханзыг харлаа. Тэрээр хөшөөний доор буланд байх нэрийг сайтар ажина.

Түүний нэрий хажууд Линлэйн товч танилцуулга байлаа.

“Энэ сийлбэрийг Линлэй урласан. Тэрээр одоо арван долоон настай. Эрснт сургуулийн төгсөгч, мөн арван долоон настай хос элементийн долдугаар зэрэглэлийн шидтэн. Энэ өдөр тэрээр Юлан тивийн хамгийн шилдэг шидтэн. Харин Юлан тивийн түүхэн дэх хоёр дахь суут шидтэн юм.”

“Гэвч Линлэй суут шидтэн байхаас гадна сийлбэрийн урлагт өндөр амжилт гаргасан. Арван долоон настайдаа “Зүүднээс сэрсэн нь” гэсэн Их мастерийн зэрэглэлийн сийлбэрийг тэрээр урласан юм. Энэ үлэмж том сийлбэр учраас ямар өндөр үнэтэй сийлбэрийг та бүхэн гадарлаж буй байх. Та бүхэн арван долоон настай суут шидтэн гэдгийг харгалзаж үзвэл энэ сийлбэр үнэлэшгүй эрдэнэ билээ.”

“Манай Прулкс галерэй энэхүү Линлэйн сийлбэрийг таван өдөр байршуулна. Дөрөвдүгээр сарын 21 өдөр үзэсгэлэн дууссанаар Прулкс галерэй дуудлага худалдаа зохион байгуулна.”

Жуно гүнтэн энэ танилцуулгыг уншаад ухаарав.

“Олон язгууртнууд, бизнесийн магнатууд, алтан ургынхан энэхүү сийлбэрийг авахыг төлөө галзуу мэт дайрна…” Жуно гүнтэн өөр шиг нь хүн худалдаж авч чадах сийлбэр биш гэдгийг мэдлээ.

“Арван долоон настай хос элементийн долдугаар зэрэглэлийн шидтэн?” Энэхүү танилцуулгыг уншаад Жуно гүнтэн ч гэсэн бишрэн шагшив.

Жуно гүнтэнгийн Линлэйг гэх бишрэл улам гүнзгийрэв.

Хоёр салбарт ийм өндөр амжилт гаргасан хүнийг хүндлэлгүй бол алдас болно.

“Энэ сийлбэр Их мастерийн зэрэгт дүйцсэн байна. Энэ сийлбэр мөн үлэмж том юм… түүнийг арван долоон настай Юлан тивийн хоёрдугаар суут шидтэнг харгалзаж үзвэл… энэ сийлбэрийн үнэ тэнгэрт хадна.” Жуно гүнтэн дотроо тооцоолж байлаа.

“Дөрөвдүгээр сарын 21!” Жуно гүнтэн энэ өдрийг хуруу даран хүлээнэ.

Цаг хугацаа өнгөрөх тусам мастерийн танхимд орох хүмүүсийн тоо улам нэмэгднэ. Ариун нийслэлийн олон нэр нөлөө, хөрөнгө бүхий гэр бүлүүд энэ мэдээг дуулаад ирцгээв.

….

Аустони өрөө.

“Эрхэм дээдэс, Вилдер хааныг энэхүү шийдвэрийг би ганцаар гаргаж чадахгүй гэж хэл. Хэрэв эзэн хаан үнэхээр энэхүү сийлбэрийг худалдаж авахыг хүсвэл 21-ны өдөр ирнэ үү хэмээн дамжуулаарай.” Аустони эзэн хааны элчийг үдэж гаргав.

Элчийг үдэж гаргавал түүний царай барайв.

Надаар тоглоод байна уу? Надад ердөө сая алтан зоос өгөөд энэ сийлбэрийг худалдаж авах гээ юу? Битгий мөрөөд! Өчигдөр Фэнлай хаант улсын эзэн хаан Клайд гурван сая алтан зоос санал болгосон!”

Гурван өдөр үзэсгэлэнт тавигдсаны дараа олон нэр нөлөө бүхий хүмүүс хүрэлцэн ирж сийлбэрийг худалдаж авахыг оролдлоо.

“21-ны өдөр энэхүү сийлбэрийн үнэ тэнгэрт хадагдах нь дээ.” Аустони дотроо нууцаар бодов.


Өмнөх хэсэг

Дараагийн

1 comments on “Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 11]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s