Чөтгөр бурхдын домгууд 90

Дараа долоо хоногын үнэгүй [3/3] + Bonus [0/10] хэсэг.

УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна.

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

ДараагийнДараагийн


Хэсэг 90 – Хотын захирагчийн эдлэнд орсон нь

“Не Ли, надад чи үүнийг яагаад өгч байгаа юм бэ?” Е Зиюун толгойгоо өргөж том хоёр нүдээ ирмэн Не Лиг харж байлаа.

“Учир нь би чамд хайртай.” Не Ли Е Зиюун уруу инээмсэглэн хэллээ.

“Тэгвэл би үүнийг чинь авч чадахгүй ээ.” Не Ли сэтгэлээ илчлэхийг сонсоод Е Зиюуны хацар улайв. Тэрээр Не Лигээс аль хэдийн маш их зүйлийг авсан. Тэр дахин Не Ли-с ямар нэгэн зүйл авбал түүний ачыг яаж хариулахаа мэдэхгүй.

“Ингэвэл яаж байна. Би чамд тус хүргэсэн гээд бодчих. Дараа нь чамаар туслуулах зүйл байвал чамаас асууя.” Не Ли хэсэг зуур бодсоноо хэллээ. Энэ үзэсгэлэнтэй эмэгтэй энэ бэлгийг авахыг зөвшөөрүүлнэ гэдэг хэцүү зүйл.

“Чамд миний тус болно гэж үү?” Е Зиюун толгойгоо гудайлган түүний хацар улайж байлаа.

“Мэдээж дараа нь чиний тус надад хэрэг болно. Чи хотын захирагчийн охин. Чиний тусыг авах гэж олон хүн оочерлон зогсдог байх. Түүнтэй адилаар би чамаас тус гуйна гэж саначихья. Би аль хэдийн өөрийнхөө чөтгөрийн сүнстэйгээ нэгдсэн. Тэглээ ч Цасан хатны шинж чанар надад тохирохгүй. Надад үүнийг хадгалаад байх шаардлага алга.” Не Ли Е Зиюун уруу харлаа. Е Зиюун толгойгоо гудайлган бодов. Не Ли энэ охиныг өдөр ирэх тусам илүү үзэсгэлэнтэй болж байгааг анзаарна.

Не Ли-н үгийг сонссон Е Зиюун хэсэг зуур тээнэгэлзсэнээ толгой дохив. “За яахав. Тэгвэл би энэ чөтгөрийн сүнсийг авья. Чи надаар муу зүйл хийлгэх хэрэггүй шүү.”

“Мэдээж, надаас илүү шудрага эрэгтэй хүнийг чи харж байсан уу?” Не Ли нухацтайгаар хэллээ.

Е Зиюун гэнэтхэн хөхрөн инээв. Тэрээр дэлгэрч буй цэцэг лугаа адил инээмсэглэнэ. Не Ли сая хэлсэн үг мэдээж тоглоом байсан. Саяхан тэрээр Ариун Гэр бүлтэй үгээр наадсан хүн шүү дээ.

“Не Ли, би энэ Цасан хатныг чинь хүлээн зөвшөөрьё. Бурхны өсөлтийн хурдтай гэх чөтгөрийн сүнсийг чинь ямарыг харъя. Чамд тус хүргэх өртэй гээд бодчихьё. Чи надаас нэг зүйлийг хүсч болно. Гэхдээ энэ нь ямар нэгэн муу зүйл биш байх ёстой шүү. Эс бөгөөс ааваасаа би мөнгө аваад энэ чөтгөрийн сүнсний үнийг нь төлүүлье. Е Зиюун гараа сунгаад, эрвээхэй мэт гүйн алга боллоо.

Е Зиюун Не Лиг дотны хүнээ гэж аль хэдийн зөвшөөрснөө анзаараагүй. Шэн Юүэ эсвэл өөр хүн байсан бол Е Зиюун яасан ч хүлээн зөвшөөрөхгүй байх байсан.

Е Зиюуны уран гуалиг дүрийг явахыг харсан Не Ли инээмсэглэн амандаа бувтнав. “Удахгүй бид дахин уулзана. Өнгөрсөн ч бай энэ удаагийн амьдралд ч бай хувь тавилан бид хоёрыг нийлүүлжээ. Чи энэ холбоог таслахыг хүссэн ч энэ боломжгүй зүйл.” Не Ли үүнийг хэлээд яваад өглөө.

Не Ли Ариун гэр бүлийн 1-одтой Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн Шэн Нинг ялсан гэдэг мэдээ хурдан тархав. Бүхэл Яруу алдрын хот энэ мэдээнд шуугина. Олон жилийн туршид Яруу алдрын хотод ийм авьяаслаг хүн гарч ирж байгаагүй.

Тэнгэрийн Хээ овог дахин хүмүүсийн анхаарлын төвд орж ирлээ. Өдөр бүр Тэнгэрийн Хээ овогт бараалхах хүмүүсий тоо үл тасрана.

Не Ли хумхын тоос болсон мэт замхран алга болов. Тэрээр өөрийгөө бүх хүнээс тусгаарлав. Не Ли-тэй уулзахыг хүссэн хүмүүсийг Тэнгэрийн Хээ овог үл нэвтрүүлнэ.

Яруу Алдрын хотод энэ мэдээ тархасны дараа Яруу Алдрын хотын харуулууд Харанхуйн бүлгэмийн гишүүдийн хөдөлгөөнийг анзаарав. Тэд Харанхуйн бүлгэмийн олон гишүүдийг баривчиллаа. Не Ли аюулгүй байдлын төлөө Яруу алдрын хотын захирагч Е Зон Не Лиг өөрийн эдлэндээ авчирч тэтгэж хамгаалахаар шийдсэн.

Энэ мэдээг сонсоод Харанхуйн бүлгэм хөдөлгөөнөө зогсоов. Хэрэв Не Ли Тэнгэрийн Хээ овогт үлдвэл Харанхуйн бүлгэм Не Ли-г хөнөөхөөр бүхнээ үзэх байсан. Гэхдээ хэрэв Не Ли Хотын захирагчын эдлэнд очвол тэд юу ч хийж чадахгүй. Хотын захирагчийн эдлэнд Домгын зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн, мөн тоо томшгүй Хар алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстнүүд бас тулаанчид бий.

Не Лигаас гадна Не Ли өөрийн дүү Не Юуг авчирна. Не Юугийн сүнсний хөгжлийг Не Ли чиглүүлэн удирдах ёстой. Тэнгэрийн Хээ овгийн хувьд одоогийн хувьд тэднийг оролдох хүн байхгүй. Не Ли Тэнгэрийн Хээ овогтоо үлдэхгүй л бол тэдэнд халгаатай зүйл хийх хүн олдохгүй. Тэнгэрийн Хээ овгийг өдөж хоргоох утгагүй хэрэг.

Не Ли бодсон ёсоор бүх зүйл биелж байв. Энэ тулаанааар өөрийнхөө хүч чадлаа харуулсан.

Ариун Гэр бүлийн Шэн Юүэ Не Лиг Алтан зэрэглэлийн дайчин болоод Хотын захирагчын эдлэнд амьдрахыг сонсоод харуусаж, уурссандаа цусаар арай хийж бөөлжсөнгүй. Е Зиюуныг гэсэн итгэл найдлага түүнд байсан юм. Гэхдээ Е Зиюуны араас гүйгээд амжилт олох ямар ч найдваргүй болохыг тэрээр ойлголоо.

Ян Синь Алхимийн Холбоонд Не Лигийн Хотын захирагчынд амьдрах болсон мэдээг дуулаад Не Ли яагаад ийм их итгэлтэй байсан шалтгааныг ойлголоо. Хэрэв Ян Синь Не Литэй ирээдүйд уулзахыг хүсвэл Хотын захирагчын эдлэн уруу явах шаардлага гарна.

Ариун Гэр бүл

Ариун Гэр бүлийн Овгийн ахлагч Шэн Хон өөрийн тусгаарлагдсан бэлтгэлээсээ гарч ирэв. Тусгаарлагдсан бэлтгэлээрээ тэрээр томоохон давааг гэтлэж чадсан юм. Гэсэн ч тэрээр Домгийн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн болох болоогүй. Домгийн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн тийм ч амар болдог зүйл биш. Өөрийн сүнсний хөгжил өсөх тусам үүнийг тэрээр ойлгосон юм.

Хөгшин эр Е Мо хэрхэн энэ зэрэглэлд хэрхэн хүрсэн талаар бодно. Өдөр бүр Шэн Хон өөрийгөө улам хөгширч байгааг мэдэж байлаа. Түүний сүнсний хөгжил буурч байрсан учраас тэрээр улам бүр санаа зовнино.

Шэн Хон бооцооны талаар мэдээд аянга мэт ниргэн хилэгнэв. Шэн Мин өдөр бүр эрсдэлгүй Ариун Гэр бүлийг захирч үйл ажиллагаагаа явуулдаг байсан учраас түүнд санаа зовох зүйл байхгүй байсан. Гэхдээ Шэн Мин ийм алдаа гаргана гэж тэр хэзээ ч төсөөлж байгаагүй. Дөрвөн зуун тавин сая чөтгөрийн зоосыг нэг удаагаар алдлаа шүү дээ. Энэ мөнгөөр хойч үеэ тэтгэх хэдэн ч үрлэн эм тан авч болох байсан юм билээ?

“Шэн Мин! Чи буруугаа хүлээж байна уу?” Шэн Хон өндөр сандал дээр сууж өмнөө өвдөг сөгдөж байгаа Шэн Мин-ийг хүйтнээр харлаа.

Шэн Хоны аймшигтай харцыг харсан Шэн Миний бие дагчин чичирнэ. Тэрээр айж сандран хурдан хэллээ. “Овгийн ахлагч минь өршөө. Бид Тэнгэрийн Хээ овгийн Не Лиг ийм залуугаараа Алтан зэрэглэл сүнсний хөгжилтэй байна гэж мэдээгүй! Тэр биднийг хуурсанаас зайлахгүй. Өнгөрсөнд Ариун гэр бүлд их хувь нэмэр оруулж байсныг маань эргэн санаач дээ….”

“Чимээгүй бол!” Шэн Хон ууртайгаар Шэн Мин харлаа.

Шэн Мин дахин амаа ч нээхээс эмээнэ.

Шэн Хон хэсэг зуур бодлоо. Дөрвөн зуун тавин сая чөтгөрийн зоос гэр бүлийнх нь үндэс суурьт нөлөөлж чадахгүй. Гэхдээ түүнийг хэцүү байдалд оруулж буй зүйл гэвэл түүнийг тусгаарлагдсан бэлтгэл хийж байхад Ариун Гэр бүл мөн Тэнгэрийн Хээ овог гал ус болтлоо харшилдсан байв. Тэнгэрийн Хээ овог шиг жижигхэн гэр бүл үнэндээ Ариун Гэр бүлийн санаа тавих зүйл биш. Гэхдээ Не Ли шиг хүчтэй хойч үетэй учраас тэрээр санаа тавихаас өөр аргагүй.

Арван гурван настай Алтан зэрэглэлийн хүчтэй хүн. Шэн Хон атаархаж байлаа. Энэ өсвөр насны хүүхэд ирээдүйд ямар хүн болохыг хэн мэдэх билээ? Хэрэв энэ өсвөр насны хүүхэд томорвол магадгүй Ариун Гэр бүл эсвэл Харанхуйн бүлгэмд гай тарина.

Энэ аюулыг эртнээс арилгах ёстой. Хэрэв Не Ли энэ Ариун Гэр бүлтэй ямар нэгэн атаа хорсол үгүй байсан бол Шэн Хон түүнийг өршөөж болно. Гэхдээ Не Ли анхнаасаа Ариун Гэр бүлийн эсрэг зогссон учраас түүнийг гарцаагүй дуусгах учиртай.

Не Ли одоо хотын захирагчийн хамгаалалтанд байгаа учраас Не Лиг хөнөөнө гэдэг хэцүү.

‘Чи үүрд Хотын захирагчын эдлэнд нуугдаад гарч ирэхгүй байхыг чинь харья!’ Шэн Хон хүйтнээр бодлоо. Тэрээр өмнөө сөгдөж байгаа Шэн Мин хараад хэллээ. “Шэн Мин чи Ариун Гэр бүлийн дүрмийг мэднэ. Чи ийм алдаа гаргасан учраас цаазаар авахуулах ялтай. Гэхдээ чи олон жилийн турш Ариун гэр бүлд хувь нэмрээ оруулж, Ариун Гэр бүлийн ахмад настан болсонг чинь харгалзаад би чамд өөрийгөө аврах боломж өгч байна….”

Шэн Хонгийн үгийг сонсоод нүдний гал нь унтарсан Шэн Мин гэнэтхэн итгэл найдварын гэрлийг харлаа. Тэрээр толгойгоо өргөн хэлэв. “Овгийн ахлагч юу ч зарлигдсан бай, шовх ууланд авирах бай, галт далайд шумбах бай, би бүгдийг нь хийнэ”

“Маш сайн. Чи хэдэн хүн аваад Не Лиг алах хэрэгтэй байна. Хэрэв чи Не Лиг алж чадах юм бол чамайг би Хранхуйн бүлгэмийн асуудал хариуцсан настан болгож болох юм.” Шэн Хон хэллээ.

“Гэхдээ Не Ли Хотын захирагчын эдлэнд байгаа шүү дээ.” Шэн Мин Ариун Гэр бүл Харанхуйн бүлгэм хоёр ямар харилцаатайг мэднэ. Тэрээр нэг бол Не Лиг ална, эсвэл нэг бол өөрөө үхнэ. Өөр ямар ч сонголтгүй болов.

“Тэр нэг өдөр үүрнээсээ гараад л ирнэ!” Шэн Хон хөнгөхөн хэллээ.

“Ойлголоо, таны тушаалаар больё.!” Шэн Мин нүдэнд уур хилэн бадрана. Энэ түүний амьд үлдэх ганц арга. Эс бөгөөс Шэн Хонгийн аргаар тэр аль хэдийн үхсэн байх ёстой!
“Шэн Мин, би чамд сайн хандаж байгаа шүү. Миний урмыг битгий хугалаарай.” Шэн Хон баруун гарын эрхий хурууныхаа бөгжийг эргүүлэн хэллээ.

Шэн Хон үгийг сонссон Шэн Мин бие чичирнэ. Өөрийнх нь амьдралаас гадна өөрийнх нь гэр бүлийн хүмүүсийн амьдрал ч Шэн Хонгийн гарт бий. Энэ удаа азаа туршиж үзэх л хэрэгтэй!


Өмнөх хэсэг

Дараагийн

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд 90”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.