Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 10]

Энэ долоо хоногын үнэгүй [3/3] + Bonus [1/8] хэсэг.

УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна.

Сурталчилгаа
3 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 5, Бурхны илд, Цуст ягаан – Хэсэг 10, Статус

Линлэй өөрийнхөө аврагч нараа харав. Хар дээлтэй настан мөн ‘Шүүхийн гүйцэлдүүлэгч’ нар машид хүчтэй. Эс бөгөөс Харанхуйн нэгдлийн шүүгч айсандаа тулалдалгүй зугтаагаад явахгүй.

Хар дээлтэй настан их хүйтэн эрчимтэй харагдав.

“Шадар шүүгч ээ? Энэ олон жилийн дараа ч Гэрэлт сүм өөрчлөгдөөгүй бололтой. Шадар шүүгч ‘Шашны шүүхийн гүйцэтгэгч’ нарт харьяалагддаг юм.” Делин Кевоте дуу хоолой Линлэйн оюун бодолд цуурайтав. “Гэхдээ тэд нараас тэр “шүүхийн цэрэг” илүү хүчтэй”

Шүүхийн цэрэг ээ?

Линлэй өөрийн эрхгүй шүүхийн цэрэг уруу харлаа

Тэр хөл  нүцгэн, ноорхой хувцастай урт үстэй хөгшин эрийг харвал эртний гэмээр эрчим түүнээс ялгарна. Энэ шүүхийн цэрэг Линлэй уруу харав. Линлэй түүнээс хаврын урин дулааныг мэдэрлээ.

“Үнэхээ хүчтэй юм.” Линлэй дотроо бодлоо.

Линлэй уруу хараад хар хувцастай настан инээмсэглэв. “Линлэй, чи Ариун Нийслэл уруу буцаж ирвэл яасан юм бэ? Чи Ариун нийслэлд ирвэл өөр ямар ч байгууллага чамаар оролдохгүй.”

Фэнлай хот бол Гэрэлт нэгдлийн Ариун нийслэл билээ. Гэрэлт сүм Фэнлай хотод байрладаг. Энэ хотод ил ч бай эсвэл нууцаар ч бай их олон хүчтэй хүмүүс амьдардаг. Харанхуйн нэгдэл ч бай Дөрвөн их эзэнт гүрэн ч бай энэ хотод тэд хүссэнээрээ дургиж чадахгүй.

….

Фэнлай хотын зүүн хэсэг. Ногоон навчит гудамжинд нэгэн эдлэнд Иел Линлэй хоёр ‘Алчуурчин’ сэлмийн талаар хэлэлцээр хийнэ.

“Гуравдугаар дүү. Би аль хэдийнээ хүмүүс явуулж энэ сэлмийн талаар мэдээ дуулгасан. Лукас овгийн ахлагч энэ “Алуурчин” сэлмийг огт зарахгүй гэнэ. Түүний хэлснээр Лукас овог мөнгөөр дутаагүй гэсэн шүү.” Иел бухимдав. “Чи өөрөө очоод үзсэн дээр гэж бодож байна. Лукас овгийн ахлагч чиний статусыг чинь харгалзан бодож үзэх байлгүй.”

Юлэн тивийн хоёрдугаар суут шидтэн, ирээдүйд Гэгээнтэн зэрэглэлийн дайчин болох өндөр магадлалтай нэгнийг Лукас овгийн ахлагч юу ч болсон бай үл тоохгүй. Тэрээр Линлэйд нүүр өгөх хэрэгтэй билээ.

“Тэгвэл өнөөдөр орой Лукас овгийн ахлагчтай уулзацгаая.” Линлэй алуурчин сэлмээ юу ч болсон авах хэрэгтэй.

Өөрийнх нь овгийн өвөг дээдсийн дурсгал сэлэм яаж өөр овгийн эзэмшилд байж болох билээ? Хамгийн чухал нь Линлэйн аав Хогг энэхүү сэлмийн буцаан авчрахыг насаараа мөрөөдсөн.

Линлэй Эрнст сургууль уруу явахад түүний аавын хэлсэн үг түүний оюун бодолд цуурайтна.

“Линлэй. Олон зууны туршид Баруч овог ямар хүсэл мөрөөдөлтэй явсныг сана. Баруч овгийн гутамшиг юу болдогийг ч чи бас санах хэрэгтэй!”

“Чи сургуулиа төгсвөл зургадугаар зэрэглэлийн шидтэн болно. Чи шаргуу хичээллэвэл долдугаар зэрэглэлийн шидтэн ч болж чадна. Хамгийн чухал нь чи хос элементийн шидтэн. Хос элементийн долдугаар зэрэглэлийн шидтэн Фэнлай хаант улсад өндөр байр суурьтай хүн болно. Чи ирээдүйд манай өвөг дээдсийн дурсгал сэлмийг авчрах боломж дүүрэн байна. Чи харин энэ сэлмийг буцаан авчрахгүй бол, би үхсэн ч чамайг уучлахгүй.”

…..

“Үхсэн ч би чамайг уучлахгүй.” Түүний аавын хэлсэн энэ үг Линлэйн оюун бодолд шидэгдэн үлдсэн.

Линлэй энэ үгийг хэзээ ч мартаж чаддаггүй. Тэрээр “Алуурчин” сэлмээ авчрах боломжтой болсон бол юу ч болсон бай энэ сэлмийг овогтоо буцаан авчрах учиртай. Зөвхөн овгийнхоо нь төлөө ч биш, аавынх нь мөрөөдөл мөн учираас Линлэй гүйцэлдүүлэх учиртай.

“Юу ч болсон бай буцааж авчрах ёстой.” Линлэй шийдсэн байв.

Хэрэв зөөлхөнөөр ятгаад болохгүй бол тэр хүчээр авах болно.

Мэдээж энэ сэлмээ олон нийтэд ил тодоор мэдэгдэн буцааж авбал сайн хэрэг. Эс бөгөөс тэрээр одоо энэ сэлмийг эзэмшиж байгаа эзнийг нь дарамтлан авах болно.

“Эзэн. Би зүгээр очоод аваар ирвэл яасан юм бэ?” Бэбэ гэнэтхэн Линлэйн оюун бодолд үг хэллээ.

Линлэй өвдөг дээр нь дуг хийж байсан Бэбэг харлаа. Тэрээр Бэбэгийн жижигхэн толгойг илбэв. “Чи битгий асуудал тарьчихаарай.”  Бэбэ өөрийн жижигхэн хамраа илбэв. Хмм гэж хэлээд Бэбэ буцаад Линлэйн өвдөг дээр унтаад өглөө.

Энэ мөчид гаднаас хүн орж ирэх дуу сонсдов. Цэнхэр дээлтэй дунд орчин насны хүн орж ирэв. Тэрээр Иел Линлэй хоёр уруу бөхийгөөд хэллээ. “Залуу эзэн Иел, Фэнлай улсын сайд ,Ноён Калвин гадаа ирсэн байна. Тэр Линлэй залуу эзэнтэй уулзахыг хүсч байна.”

“Калвин аа? Тэр чинь хэн билээ? Иел дургүйцэв.

Иел үнэхээр энгийн нэгэн хаант улсын сайдтай уулзаад байх шаардлагаггүй.

“Залуу эзэн Иел та саяхан Лукас овгийн талаар ярьсан бус уу? Энэ Калвин Лукас овгийн гишүүн билээ.” Цэнхэр дээлтэй залуу хэлэв. “Лукас овгийн ахлагч энэ Калвин гэгч хүний авга ах билээ.”

Иелийн нүд сэргэв. “Өө тиймүү, тэгвэл түүнийг оруулаад аль.”

“Гуравдугаар дүү. Чиний овгийн дургалаа сэргээх боломж өссөн бололтой шүү.” Иел жуумалзан Линлэйд хэллээ.

Линлэй дотроо ихэд сэтгэл хангалуун байв.

Линлэй гаднах хаалга уруу ширтэнэ. Хэсэг хугацааны дараа алтлаг үстэй залуу орж ирлээ. Линлэй мөн Иел хоёрыг хараад ихэд хүндэтгэллтэйгээр бөхийв. “Калвин залуу эзэн Линлэй мөн Иел хоёрт гүнээ хүндэтгэл үзүүлж байна.”

“Калвин, чи манай дүүтэй уулзах ямар хэргээр ирэв?” Иел ширүүнээр асуув.

Калвин огтхон ч сэтгэл хөдлөлөө үзүүлсэнгүй. Инээмсэглэн тэрээр хэллээ. “Энд ирсэн хэрэг минь гэвэл Эрхэм дээдсийн тааллаар юм. Залуу эзэн Линлэй Фэнлай хаант улсад ордны шидтэн болох сонирхолтой болов уу? Эрхэм дээдэстэн таньд Тайж хэргэм цолыг өгч, түүнтэй дүйцэх нутаг дэвсгэр мөн өгье гэсэн таалалтай байгаа.”

Линлэй хөхрөн инээв.

Тэр Гэрэлт сүмийн Их ламтангийн санал болгосон нөхцлийг одоо ч санаж байлаа. Гэрэлт сүмийн харьяа аль ч улсад тэрээр зүтгэж болох ба Вант улсын эзэн болох боломжтой. Түүнд ямар ч хариуцлага ирэхгүй ба тансаг амьдралаа таалаад явж байхад болохоор байв

“Калвин, намайг Эрнст сургуульд ирэхэд Гэрэлт сүмийн Их ламж ирж дүүг маанв гэрэлт сүмд нэгдэнэ үү хэмээн урилга өгсөн. Чиний хэлсэн бүх нөхцлүүдээс өндөр саналыг тавьсан шүү.” Иел  жуумалзан хэллээ.

Калвин үргэлжлүүлэв. “Нөхцлүүдийг бол зөвшилцөж болно. Эзэн хаантан Линлэйг Фэнлай хаант улсад л үлдээхийг хүсч байгаа юм шүү дээ.”

Гэрэлт нэгдлийн зургаан хаант улс бүгдээр өөр хүчин чадалтай. Хэрэв Фэнлай хаант улс Линлэйн дэмжлэгийг авбал Гэрэлт нэгдлийн Фэнлай хаант улсын байр суурь улам дээшлэнэ.

Эцсийн эцэст…

Гэрэлт сүм Гэрэлт нэгдлийн аль ч улсын хааныг томилох эрх мэдэлтэй. Эсвэл аль ч алтан ургыг устгах эрх мэдэл ч тэдэнд бий! Алтан ургын хүмүүсээс ч илүү эрх мэдлийг Гэрэлт сүм эрхшээдэг.

Тиймээс алтан ургынхан Гэрэлт сүмээс дэмжлэг авах нь маш чухал.

“Калвин.”

Линлэй эцэст нь ам нээв.

Калвин бөхийн ёслоод өндөр анхааралтай сонсов.

“Чи Лукас овгийнх гэсэн үү? Зөв үү?” Линлэй үндсэн асуудалдаа оров.

Калвин толгой дохив. Түүний царайнд бардамнал тодров. “Зөв. Овгийн ахлагч миний авга ах.”

“Би Баруч овгийнх.” Линлэй Калвин уруу харлаа. “Манай Баруч овгийн өвөг дээдсийн дурсгалт сэлэм “Алуучрин” хэдэн зууны туршид алга болоод байна. Би тэр дурсгалт сэлмийг эргүүлэн авах бодолтой байгаа. Миний мэдэж байгаагаар манай өвөг дээдсийн дурсгалт сэлэм танай Лукас овогт байгаа гэсэн шүү.”

Энэ үгийг хэлсний дараа Линлэй дахин үг хэлсэнгүй.

Калвины царай барайв.

“Дайны сэлэм “Алуурчин” анхны Луугийн цуст дайчных уу?” Калвин Линлэй уруу харан хэлэв.

Калвин хэсэг зуур дуугаа хураалаа. “Залуу эзэн Линлэй үнэнийг хэлэхэд манай овогт манай авга ах хамгийн их эрх мэдэлтэй. Гэхдээ манай авга ах нас дээр гараад овгийн үндсэн ажилд оролцохоо болиод удаж буй. Харин түүний хобби бол эд зүйлс цуглуулах. Тэрээр энэ “Алуурчин” сэлмээ ирсэн зочдод үзүүлэх дуртай. Энэ сэлмийн үнэ цэнэ бараг сая гаруй алтан зоосны үнэд хүрч буй. Авга ах маань энэ илдийг бараг амь наснаасаа илүүд үздэг. Танд гэж зөвлөхөд… авга ахыг ятгах тун хэцүү.”

Линлэйн царай барайв.

“Алуурчин” илд анх 180,000 алтан зоосоор зарагдсан. Инфляцаас болж эд зүйлс үнэд ордог ч гэсэн одоогийн ханшаар 400,000 л байх ёстой. Гэхдээ Калвин сая алтан зоос гэж үнэ хэллээ.

Үүнээс үзвэл…

Дайны сэлмийг зарсан овгийн гутамшиг энэ илдийг хэтэрхий хямдаар зарсан байна.

“Калвин. Алуурчин сэлэм бол манай өвөг дээдсийн дурсгал. Үүнийг таван мянган жилийн турш бид өвлөн авсаар ирсэн. Манай овогт ямар чухал гэдгийг чи төсөөлж чадахгүй. Гадны хүмүүст энэ цуглуулгын эд зүйл ч гэлээ, манай овгийн хувьд сэлмээ алдах нь гутамшиг.” Линлэйн царай аймшигтай хувирч хэлнэ.

“Би овгийнхоо энэ гутамшгаа цусаараа угаагаад ч хамаагүй цэвэрлэх ёстой. Тиймээс “Алуурчин” сэлмийг худалдан авахын тулд би ямар ч үнийг төлөхөд бэлэн байна. Чи миний хэлснийг ойлгосон уу?” Линлэй Калвин уруу ширтэв.

Калвин энэ харилцан яриа буруу өрнөж байгааг мэдэрлээ.

Тэрээр Баруч овгийн түүхийг урьд өмнө сонсч байсан. Учир нь түүний овогт Баруч овгийн эзэмшлийн зарим нэгэн эд зүйлс байдаг.

Юлан тивийг эзэрхийлж байсан овгийн өвөг дээдсийн дурсгалт сэлэм ямар үнэ цэнэтэйг тэд мэдэх учиртай. Өнгөрсөнд Баруч овог хүчин мөхөс байсан учраас тэднийг үл ойшоож болох байв. Гэхдээ Линлэй хаанаас ч юм гараад ирсэн. Ирээдүйн Линлэйг орхьё. Яг одоогийн өмнө нь зогсч буй Линлэйг аргалах тун хэцүү.

Хэрэв Линлэй Гэрэлт сүмд Алуурчин сэлмээ эргүүлэн авмаар байна гэж ганц хоёр үг дуулгах аваас Лукас овог үг дуугүй сэлмийг буцаан өгөх шаардлагатай болно.

Гэхдээ хэрэв Гэрэлт сүм энэ асуудалд нэгэнт оролцвол бүх зүйл ээдрээтэй болно.

Линлэй Калвин уруу инээмсэглэн хэлэв. “Лукас овог намайг ямар хэцүү байдалд байгааг ойлгоосой гэж бич хүсч байна. Баруч овгийн гишүүн учраас надад өөр сонголт байхгүй. Калвин чамайг би өнөөдөр авга ахтайгаа очиж уулзаасай хэмээн хүсч байна. Өнөөдөр орой би танай овог дээр зочилж очино.”

“Линлэй залуу эзэнд манай Лукас овог үргэлж нээлттэй.” Калвин өөрийнхөө авга ахаа хэрхэн ятгах талаар аль хэдийн дүрслэн харав.

Калин явахыг хараад Линлэй өөрийнхөө хүч чадлаа мэдрэв.

Түүнд албан ёсны байр суурь байхгүй ч гэсэн түүний нэр хүндээр хэдхэн үг хэлэхэд аль ч улсын Сайд түшмэл тухгүй болов. Энэ статусаараа тэр эрх мэдэлтэй байгаа. Гэхдээ энэ статус нь түүний хувийн хүч чадлаас төрсөн билээ.

….

Тэр орой.

Лукас овгийн зочны өрөө машид гайхалтай чимэглээстэй. Арван хүн энд сууж байлаа. Тэд бүгдээр Фэнлай хаант улсын нэр нөлөө бүхий хүмүүс. Энд суух хүмүүсээс хамгийн бага хэргэм цолтой нь Гүн байв. Тэд ирсэн шалтгаан гэвэл Линлэйтэй мэндчилэх юм.

Линлэй бол Фэнлай хаант улсын шинэ од билээ.

Линлэй арван долоон настай, мөн хэргэм зэрэг хүртээгүй ч аль ч улсын Вантангууд түүнтэй хүндэтгэлтэй харьцах ёстой.

Энд сууж байгаа хүмүүс ямар ч нэр нөлөөтэй байсан зөвхөн Фэнлай хаант улсын хэмжээндээ тэд дураараа доргиж чадна. Гэхдээ Линлэйн хувьд Харанхуйн нэгдэл мөн Дөрвөн их эзэнт улсад өндрөөр үнэлэгдсэн хүн. Хэдхэн арван жилийн дараа Линлэй Гэрэлт сүмийн их ламтан болж хаанаас ч өндөр хэргэм зэрэгтэй болно.

Тэд Линлэйтэй одоо бага хэргэм зэрэгтэй үед нь сайнаар харьцаж сайхан харилцаатай болох хэрэгтэй. Линлэйтэй сайн харилцаатай байна гэдэг сайн зүйл.

Арван хүмүүс дундаас Лукас овгийн ахлагч Жебс тайжтан л цухалзаж байлаа. Энэ олон жилийн туршид тэрээр ганц хоббитэй байсан. Харин түүний хобби болох үнэт эдлэл цуглуулах цуглуулгийнх нь хамгийн хайртай дурсгал нь хамгийн анхны Луугийн цуст дайчны алуурчин сэлэм юм. Энэ түүний аз жаргал, мөн бахархал.

Гэвч… луугийн цуст дайчны үр удам сэлмээ эргүүлэн авахаар иржээ.

“Ноён Линлэй,та морилно уу.”

“Ноён Иел, та мөн морилно уу.”

Гаднах үйлчлэгчийн хоолой сонсогдвол дотор сууж байсан бүх хүмүүс инээмсэглэнэ. Дургүйцэж байсан Жебс тайжтан ч гэсэн нүүрэндээ инээмсэглэл тодруулав.

Линлэй анх удаа Ноён гэж цоллуулав. Тэрээр мөнгөлөг өнгийн үстэй залуу өөр уруу нь хүндэтгэлтэйгээр ирж байхыг харав. “Линлэй мөн Иел ноёнтон. Манай гэр бүлд тавтай морил. Лукас овгийн ахлагч Жебс миний нэр төрийн хэрэг”

Линлэйн царайнд мишээл тодроод эхлэв.

Боломж байгаа бололтой шүү.


Өмнөх хэсэг

Дараагийн

3 comments on “Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 10]”

  1. Сүүлд уншиж эхлээд шимтэн уншиж дуусгалаа. Хүлээнэ гэдэг ямар хэцүү вэ. гэхдээ орчуулна гэдэг түүнээс ч их ажил орно. Баярлалаа. Дараа дараагийн хэсгүүдийг тэсэн ядан хүлээж байна.

    Like

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s