Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 9]

Дараа долоо хоногын үнэгүй [3/3] + нэмэлт [0/8] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Хэрэв гүйлгээ хийсэн тохиолдолд аль зохиол гэдгийг нь тодруулаарай. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Сурталчилгаа
2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 5, Бурхны илд, Цустягаан – Хэсэг 9, Хулгайлуулах гэсэн нь

Зочны өрөөнд.

“Гүнээ хүлцэл өчье, Маяа захирал аа.” Линлэй эелдэгээр хэллээ. “Би одоо сийлбэрийг дуудлага худалдаанд оруулах эсвэл үзэсгэлэнд тавьмааргүй байна. Гэхдээ хэрэв би ирээдүйд дуудлага худалдаанд оруулж зарахыг хүсвэл, эсвэл үзэсгэлэнд тавьмаар байвал Прулк галерэй надад туслана хэмээн итгэж байна.”

Маяа захирал Линлэй уруу инээмсэглэв. “Өө, зүгээр дээ. Энэ удаа галерэй дээр сийлбэрээ тавиач гэж би хүсэх гэж ирээгүй юм. Миний гол зорилго бол энэ суут сийлбэрчнийг харах гэсэндээ юм.”

Төд удалгүй зочид буудлын менежер ирлээ.

Зочид буудлын менежер хүндэтгэлтэйгээр Маяа захирал уруу инээмсэглээд Линлэй, мөн Иел уруу харав.

“Залуу эзэн Иел, залуу эзэн Линлэй, Рине эзэнт гүрний төлөөлөгчид буудлын гадаа ирсэн байна. Линлэй залуу эзэнтэнтэй уулзахаар иржээ.”

“Хаха.” Маяа захирал бослоо. “Линлэй чи ойрдоо их завгүй байгаа бололтой. За чамд төвөг удаад яахав. Би ингээд явья даа.”

Маяа захирал ийнхүү хэлээд бараа бологч нартайгаа цуг буудлаас явлаа.

Линлэй зочид буудлын менежерт хэллээ. “Тэднийг оруулахгүй хорьж болох уу? Би Дөрвөн их эзэнт гүрэн эсвэл Харанхуйн нэгдлийн ямар ч хүнтэй уулзмааргүй байна.” Линлэй бусад ирж уулзах гэсэн ямар ч хүнтэй уулзсангүй. Хэрэв тэрээр Дөрвөн их эзэнт гүрэн, эсвэл Харанхуйн нэгдлийн ямар нэгэн хүнтэй уулзах аваас тэдний урмыг ихээхэн хугална.

Гэрэлт Сүм түүнд санал тавьсан ч тэрээр татгалзсан. Хэрэв тэрээр өөр талын хүнтэй уулзвал тэд түүнийг сэжиглэнэ. Гэрэлт сүмийн ямар ч хүн түүний дэргэж байхгүй учир юу гэж ярилцсан нь тодорхойгүй.

Гэрэлт сүм Юлан тивийн ямар ч талас дутахааргүй хүчтэй. Юлан Тив Дөврөн Их эзэнт гүрнээс дутахааргүй хүчтэй. Тиймээс Линлэй Дөрвөн Их эзэнт гүрэнд эсвэл Харанхуйн Нэгдэлд нэгдэхгүй.

………..

Гурван өдрийн дараа Линлэй Иел хоёр Фэнлай хотын зүг сүйх тэргээр явна. Харин Рэйнолдс мөн Жорж хоёр сургуульдаа үлдэв.

“Гуравдугаар дүү. Чи үнэхээр ухаантай юм. Хоёр юмуу гурван өдрийн дараа Харанхуйн Нэгдэл мөн Дөрвөн их эзэнт гүрнийхэн чамтай уулзах гэж хичээх байсан.” Иел хөхрөн инээв. Линлэйтэй уулзах гэсэн байгууллагаас илгээгдсэн төлөөлөгчид Гэрэлт Нэгдэлд байх их хүчтэй хүмүүс юм.

Дөрвөн их эзэнт гүрэн, Харанхуйн нэгдлээс ирэх хүмүүс гэвч тэдний хамгийн хүчтэй хүчтэй хүмүүс байж чадахгүй. Учир нь Харанхуй нэгдэл мөн Дөрвөн их эзэнт гүрэнд Линлэй арван долоон настай долдугаар зэрэглэлийн дайчин болсон мэдээ их удаж очино. Тэд маш хол байдаг.

Линлэйтэй хүмүүс өөрдийнхөө эрх мэдэлдээ тулгууурлан холбоо тогтоох гэсэн оролдлого хийж байлаа.

Гэхдээ тэд бүгд Линлэйн гэрийн хаалганий үүдэнд ирээж цаашилж чадахгүй байв.

“Иел, тэр “Лукас” овог манай овгийн өвөг дээдсийн илд Алуурчинг авсан гэсэн үү? Тэд нараас би өвөг дээдсийнхээ илдийг авах хэцүү юм болвуу?” Линлэй Фэнлай хотод энэ асуудлыг зохицуулах гэж ирсэн.

Иел толгой дохив. “Өө тийм. Би чамд энэ мэдээг дуулгах гээд энэ овгийг нарийн судлаагүй. Гэхдээ Лукас овог их онцгой бололтой.”

Линлэй толгой дохив.

Өөрийнх нь өвөг дээдсийн илдийг хэдэн зуун жилийн өмнө авсан овог жижигхэн овог байх учиргүй.

“Лукас овог их эртний овог. Тэд мянган жилийн түүхтэй овог юм. Фэнлай хотод тэдний эд хөрөнгө бага ч гэсэн тэдний язгууртнууд дундах нэр нөлөө их юм. Хамгийн чухал нь… Лукас овгийн ахлагч маш хөгшин эр байдаг. Танай өвөг дээдсийн илд нэгдүгээр Луугийн дайчны хүчирхэг зэвсэг байсан байна. Луугийн цуст дайчин хамгийн сүүлд мянган жилийн өмнө гарч ирсэн. Тиймээс энэ зэвсэг одоо хүртэл чухал ач холбогдолтой байх учиртай. Танай өвөг дээдсийн илд багадаа хэдэн зуун мянган алтан зоосны үнэтэй байх.”

“Чамд мөнгө байсан ч гэсэн Лукас овгийн ахлагчийн зөрүүд зангаас болоод чи энэ илдийг авч чадахгүй л байх.”

Иел санаашран хэллээ.

Зарим хүнийг мөнгөөр хөдөлгөж болохгүй.

“Линлэй, манай Хоёрдугаар авга ах Давсон худалдааны пүүсийнхээ нэр нөлөөг ашиглавал тэр зөрүүд өвгөн зөрүүдлэхээ болих байх.” Иел санал болгов.

Линлэй Иелийн сайхан сэтгэлийг ойлгож байлаа. Гэхдээ тэрээр бусад хүмүүс өөрт нь туслаасай хэмээн хүсэхгүй байв.

“Би эхлээд оролдоод үзье. Хэрэв ятгаж чадахгүй бол Иел дарга таны тусламж хэрэгтэй болох нь дээ.” Линлэй хөхрөн инээв.

Гэнэтхэн Линлэй хажуудаа хөдөлгөөн мэдэрлээ. Тэр үед жижигхэн Бэбэ толгойгоо цухуйлгаад Линлэй, Иел хоёр уруу залхуутайгаар харав. Бэбэ Линлэй уруу оюунаараа хэллээ.” Эзэн сүйх тэрэг хэтэрхий удаан юм. Би хангалттай нойроо авсан ч гэсэн хэдүүлээ Фэнлай ороогүй л байна.”

Бэбэг тэврээд Линлэй хэлэв. “За удахгүй дээ. Бид төд удалгүй ФЭнлай хот орчихно.”

Гэнэтхэн….

“Ааах.” Өрөвдөлтэйгөөр нэг хүн орилов. Сүйх тэрэг гэнэтхэн зогслоо.

Сүйх тэргэнд сууж байсан Линлэй, Иел хоёр сүйх тэргийг чичирхийлэхийг мэдэрлээ. Иел царай барайгаад хэлнэ. “Сайнгүй шүү.”

“Залуу эзэн Линлэй, Иел хоёрыг гараад ирнэ үү хэмээн урьж байна.” Хүйтэн хоолойтой хүн гаднаас хэлэв.

Линлэй, Иел хоёр бие биенээ харлаа. Тэд гадна байгаа хүнийг хэн ч байсан машид хүчтэй хүн гэдгийг мэднэ. Эсэргүүцэл үзүүлэлгүйгээр тэд сүйх тэргээсээ гарав.

Яг одоо долдугаар зэрэглэлийн хоёр бие хамгаалагч нь газар цусанд будагдсан хэвтэж байв. Сүйх тэргийн жолооч ч гэсэн газар унасан байлаа. Долдугаар зэрэглэлийн дайчин хариу ч үзүүлж чадахгүй үхсэн гэдэг нь тэд ямар хүчтэйг илэрхийлж байгаа юм.

“Линлэй, Иел залуу эзэнтээн, та хоёрт муу санаагүй агуулаагүй үшү. Линлэй залуу эзэнтэнг зочноороо хэсэг зуур урих гэсэн юм. Иел залуу эзний хувьд бид таныг гэмтээхгүй.” Холгүйхэн гурван хар өнгийн хувцастай залуус зогсож байлаа. Тэдний эзэн хутганы сорвитой залуу энэ үгийг хэлсэн байв.

Иел өөрийнхөө хоёр долдугаар зэрэглэлийн бие хамгаалагч нас барсанд хилэгнэсэн байв. Гэхдээ тэрээр энэ хилэгднэлээ гадагшлуулж болохгүй. Тэрээр дайснуудыгаа ямар хүчтэй гэдгийг мэднэ.

Хар сорвитой эр Линлэй уруу инээмсэглэв. “Линлэй битгий эсэргүүц. Миний туслахууд чамайг амархан олзлоод авчихаж чадна. Яг одоо чи биднийг дуулгавартай дагаж явах хэрэгтэй байна. Чи зөвшөөрч байна уу? Эсвэл бид хүч хэрэглэх үү?”

Линлэй Иел уруу харлаа. Линлэй Иелийг хэцүү байдалд оруулахыг үнэхээр хүсэхгүй байв.

“Гуравдугаар дүү. Тэдэнтэй битгий яв.” Иел хэлэв.

Дотроо Линлэй энэ тулаанчдыг Харанхуйн нэгдэл эсвэл Дөрвөн их эзэнт гүрнээс аль нэгээс ирснийг мэднэ. Тэдний хүчээр Бэбэ бүхнээ дайичлсан ч хангалттай биш. Тэд өөрийг нь өөрсдийн эгнээндээ оруулах гэж буй учир тэд түүнийг гэмтээхгүй байх.

“За яахав би дагаад явья.” Линлэй толгой дохив.

Хутганы соривитой эр инээв. “Сонсоход сайхан байна. Залуу эзэн Иел энд болсон зүйлсийг өршөөнө үү хэмээн хүсч байна.” Тэрээр ингэж хэлээд нөгөө хоёр уруугаа харлаа. тэр хоёр Линлэй уруу өндөр хурдаар ойртов.

“Явцгаая.” Хутганы сорвитой залуу тушаав.

…….

Бэбэ бариад Линлэй тэр хоёр залуугаар чиглүүлэн зүүн өмнөд зүг явна.

“Эзэн энэ хоёр залууг би алж чадах байх. Харин тэр хутганы сорвитой залууг уу? Би сайн мэдэхгүй байна.” Бэбэ оюун бодлоороо мэдлээ.

Линлэй Бэбэг машид сайн зөн совинтойг мэднэ.

Тэрээр ч гэсэн хажуудаа байгаа залуусыг наймдугаар зэрэглэлийн дайчин гэдгийг мэднэ. Харин урд байгаа хутганы сорвитой залуу есдүгээр зэрэглэлийн дайчин байх. Есдүгээр зэрэглэлийн нэг дайчин, наймдугаар зэрэглэлийн хоёр дайчин явуулж байгаа хүчин тийм ч энгийн биш.

“Бэбэ битгий булчимгүй загнаад бай.” Линлэй хариу хэлэв.

“Энэ хүчтэнгүүд газрын аль гаваас гараад ирэв ээ?” Линлэй хүчин мөхөсдөв.

Делин Кевоте хажуунаас нь гарж ирээд Линлэйг харав. “Линлэй чиний одоогийн нөхцөл байдал урьд өмнөхөөс ялгаатай. Чиний одоо уулзах хүчтэнгүүд чиний өмнө уулзаж байсан хүчтэнгүүдээс тэс хөндлөн хүмүүс байх болно. Дөрвөн их эзэнт гүрэн, Харанхуйн нэгдэлд хэдхэн Гэгээнтэн зэрэглэлийн хүмүүс байж магад. Гэхдээ тэдэнд маш олон есдүгээр зэрэглэлийн дайчид байдаг юм шүү. Тэднээс ганц хоёрыг нь явуулах асуудал биш.”

Хоёр шашны нэгдэл, Дөрвөн эзэнт гүрэнд хэдэн зуун сая ард иргэд бий.

Арван сая хүн тутамд нэг есдүгээр зэрэглэлийн дайчид байдаг гэж бодвол тэнд маш олон есдүгээр зэрэглэлийн дайчид байх нь аргаггүй.

“Бид хаачиж байгаа юм бол?” Линлэй гайхшран Делин Кевотоос асуулаа.

“Хэрэв би зөв таамагласан бол бид Харанхуйн нэгдэл уруу чиглэж байна. Тэд эхлээд Шидэт араатнуудын уулсын хөндий орж, дараа нь чиглэлээ өмнө зүг болон солиод Харанхуйн Нэгдлийн хил уруу яаравчлах байх.” Делин Кевоте өөртөө итгэлтэйгээр хэллээ.

Линлэй хэсэг зуур бодоод толгой дохив.

Дөрвөн их эзэнт гүрэн, Харанхуйн Нэгдэл бүгдээрээ өөрдсийнхөө нутаг дэвсгэрт цэргүүдээ тараасан байдаг. Гэхдээ тэдний алин ч шидэт араатнуудын уулсын хөндийд цэргүүдээ оруулж байгаагүй. Шидэт араатнуудын хувьд цэргүүд хоолноос өөрцгүй үшү дээ.

Энгийн дайчдын хувьд Шидэт араатнуудын уулсын хөндий их аймшигтай газар

Гэхдээ ес болон наймдугаар зэрэглэлийн дайчдын хувьд уу? Энэ гарахад маш энгийн газар. Тэд гурав Шидэт араатнуудын уулсын хөндийн төвөөр явахгүй л бол ямар ч асуудал үүсэхгүй.

…..

Тулаан болсон газраа Иел зогсно. Өөрийнхөө гурван хүний цогцсыг тэрээр ширтэж байлаа. Тэрээр уртаар санаашран Фэнлай хот уруу зүглэхээр шийдлээ. Гэхдээ тэрээр дөнгөж ганц алхав уу үгүй юу хар хувцастай хүн гараад ирэв. Хар хувцастай хүн Линлэй явсан зүг уруу хараад даруй хувцаснаасаа хар лимбэ гарган үлээлээ.

“Шүүүүү” Этгээд дуу Лимбэнээс гарч байлаа.

Энэ дуу машид хачин. Хэрэв Фэнлай хотод суугаа хүн энэ Лимбийг сонсох аваас Фэнлай хотын эсрэг зүгт байх хүнээс мянга дахин тод сонсохоор байв. Энэ либэ дуугаар тардаггүй харин тодорхой чичиргээний хуулиар тархдаг лимбэ байсан юм.

….

Бэбэ тэврэн Линлэй гурван үл мэдэх хүнийг дагаж явна. Хутганы сорвитой залуу Линлэй өөрсдөдтэй нь гар нийлж байгаад ихэд сэтгэл хангалуун байв.

Тэд Шидэт араатнуудын уулсын хөндий ороод гурван метрийн дараа хутганы сорвитой залуугийн царай барайв.

“Юу?”  хутганы сорвитой залуу Линлэй уруу ойртон ухрав. Тэрээр эргэн тойрноо хүйтнээр ажаад “Гараад ир” хэмээн хэллээ.

Зургаан хар хувцастай залуус гараад ирэв. Хар сорвитой хүн зургаан залуусыг үл тоов. харин тэрээр хол байх хар хувцастай хөгшин эрийг нүд салгалгүй харж байв. Энэ залуу тэдний зүг чиглэж ирнэ.

“Линлэй бол Гэрэлт нэгдлийн иргэн. Чи Харанхуйн нэгдлийн шүүгч байх аа. Яаж Гэрэлт нэгдлийн иргэнийг хулгайлж байна? Гэрэлт сүмийг арай үл тоож байгаа юм биш үү?” Хар хувцастай хөгшин эр хүйтнээр хэллээ.

Хутганы сорвитой эр жуумалзав. “Шадар шүүгч өөрийн биеэр ирсэн нь гайхалтай хэрэг. Удахгүй шүүхийн цэргүүд ч бас ирэх биз. Өө энд бас хэдэн шүүхийн гүйцэтгэгчид байна. Та нар үнэхээр Линлэйг өндрөөр үнэлдэг бололтой.”

Сорвитой эр энэ хөгшин эрийг ялж чадахгүйгээ мэднэ. Гэхдээ айсан шинж огт байхгүй байв.

“Би Линлэйг Харанхуйн нэгдэлдээ уриад жахан хөгжилдөх гэснээс өөрцгүй байсан юм. Та нар саад болж байгаа бол одоо мартахаас.” Хутганы сорвитой эр хэллээ. “Шадар шүүгчээ, би Линлэйг өршөөвөл та миний хоёр туслахыг өршөөх үү? Юу гэж хэлмээр байна?”

Хар дээлтэй хөгшин эр ч гэсэн хутганы сорвитой эрийг Харанхуйн Нэгдлийн шүүгч гэж мэднэ. Ийм хүчтэй хүнийг ганцараа ялах тун хэцүү. Гэхдээ энэ удаа тэрээр Гэрэлт сүмийн шүүхийн цэргүүдийг ч гэсэн дуудсан. Одоо өрсөлдөгчөө ална гэдэг хэцүү биш.

Гэхдээ.. Линлэй дайснуудын гарт байлаа.

“За. Би өөрийнхөө нэр алдараараа чи болон танай туслахуудыг явах зөвшөөрөл өгч байна. Гэхдээ Линлэй эндээ хоцрох ёстой шүү.” Хар дээлтэй хөгшин эр энэ хүмүүстэй тулалдах сонирхолгүй байв.

“За. Тэгвэл явцгаая.”

Хутганы сорвитой эр даруй явлаа. Тэрээр Линлэй уруу эелдгээр хэлэв. “Линлэй чамд хэрэв чөлөөт цаг зав байвал Харанхуйн нэгдэлд хүссэн үедээ ирж болно шүү. Хаха… манай Харанхуйн нэгдэл чамд үргэлж нээлттэй байна.”

Энэ үгээ хэлсний дараа хутганы сорвитой залуу мөн түүний хоёр туслах өндөр хурдаар гялбаа болон хувиран арилан алга болов.


Өмнөх хэсэг

Дараагийн

2 comments on “Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 9]”

  1. Харанхуй нэгдэг л ч бас хүчтэй юмаа. Ойрын үеийн орчуулгууд чинь утга зүйн болон үг үсэгний алдаа ямар их гарж байнаа. Үнэгүй ч гэсэн уншихад төвөгтэй болж байна шүү.

    Таалагдсан

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.