Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 8]

Дараа долоо хоногын үнэгүй [2/3] + нэмэлт [0/8] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Хэрэв гүйлгээ хийсэн тохиолдолд аль зохиол гэдгийг нь тодруулаарай. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 5, Бурхны илд, Цустягаан – Хэсэг 8, Юлан тивийн дээд давхрагынхан

Хуадели зочид буудлын үүдний хүлээн авах өрөөнд хоёр долдугаар зэрэглэлийн Гэрэлт сүмийн дайчид бие биенээ харан зогсоно. Линлэй харин нөгөө хаалгаар орж ирлээ. Тэдний хөлийн чимээ гантиг шалан дээр түг түг хийн дуугарна.

Иел, Линлэй болон бусдууд хүлээн авах өрөөнд орж ирвэл долоон хүмүүс тэднийг аль хэдийн хүлээж байлаа.

“Их лам, гурван санваартан, гурван Хуягт баатрууд байна.” Линлэй тэдний зэрэг дэвийг хувцсаар нь танив. Тэд аймшигтай хүчтэй хүмүүс. Линлэй мэдэж байгаагаар бол…

Их Ламтангууд зөвхөн Гэрэлт сүмийн Ариун эзэн хааны дараа ордог том хүн. Их ламтан болохын тулд нэр төр байгаад ч хангалтгүй. Тэр хүн хамгийн багадаа есдүгээр зэрэглэлийн Амин Шидтэн байх ёстой.

“Есдүгээр зэрэглэлийн Амин Шидтэн үү?” Линлэй өмнөө байгаа Их ламтаныг болгоомжтой ажив.

Урд нь байгаа Их ламтан дунд орчим насны хүн байлаа. Түүний үс буржигар мөнгөлөг үсээр дүүрэн. Түүний хамар машид хурц бас өндөр байлаа. Тэрээр инээмсэглэн өөр уруу нь харж байв.

“Сайнуу Линлэй. Чи чинь залуу Иел байх шив дээ.” Их ламтан суудлаасаа өндийв. “Алив өөрсдийгөө товчхон танилцуулья. Энэ гурван Санваартан миний туслахууд. Харин энэ хүлэгт баатрууд Гэрэлтт сүмийн ‘Алдар’ салааных. Энэ Маркус захирагч, харин энэ хоёр түүний орлогч захирагч нр. Харин миний хувьд… намайг Гулермо гэж дуудаж болно.”

Их лам Гулермо.

Линлэй Ариун нэгдэлд өмнө нь найман хүчит хуягт баатруудын салаа байдаг гэж сонссон. Тэдний нэг нь “Алдар” салаа юм. Найман салаа хуягт баатрууд бүр маш хүчтэй дайралтын хүчтэй.

“Ноён Гулермо, Ноён Маркус, мөн бусад ноёдоо. Та бүхэн ямар хэргээр ирсэн юм бол?- Линлэй эелдэгээр хэллээ. Үүнтэй зэрэгцэн Линлэй Маркус захирагчийг ажив.

Маркус маш хүчтэй халзан хүн байв. Тэрээр сууж байгаа нь уул сүндэрлэж буй аястай санагдуулна. Гэрэлт сүмийн явуулсан хүмүүсээс Маркус болоод Гулермо хамгийн өндөр албан тушаалтай. Найман салааны нэг салаан захирагчийн хувьд Маркус Гулермогоос хүчин сул байх ёстой. Тэрээр Гулермотой адилхан зиндааны хүн байх учиртай.

Маркус амаа нээн, хүчтэй хан хуур дуугаараа хэллээ.  “Би Гулермог манай Ариун Нэгдэлд суутан төрсөн гэж сонссоно. Арван долоон настай хос элементийн долдугаар зэрэглэлийн дайчин. Энэ суутан ямар төрхтэй байдгийг би их сониучирхан бодож байлаа. Одоо би өөрийн нүдээр харах завшаантай болсон болхоор хаха сайхан байна.”

Маркус туршлагатай хүн учраас Линлэйг ганц хараад мөн дайчин гэдгийг мэднэ.

“Хүү мин, чи хэддүгээр зэрэглэлийн дайчин бэ?” Маркус шулуухан асуув.

Гулермо чимээгүйхэн сууж байлаа. Маркусын асуултанд тэрээр дургүйцэхгүй байв.

Линлэй толгой дохив. “Энэ жил, би зургадугаар зэрэглэлийн дайчин болсон.”

“Өө.” Маркусын нүд сэргэв. “Арван долоон настай зургадугаар зэрэглэлийн дайчин. Бас л муугүй шүү. Маркус миний бие өмнө хүнийг биширч байсан тохиолдол ховор. Чи харин суут шидтэнгээсээ гадна бас сайн дайчин байхнээ.”

Линлэй эелдгээр инээмсэглэв.

Маркусын хажууд байсан хоёр Хуягт баатар ч мөн гайхшран харж байлаа.

Гулермо цухалдав. “Маркусаа одоо хангалттай. Линлэй зургадугаар зэрэглэлийн дайчин гэдэг нь тийм чухал биш. Бид тийм хүмүүсийн ганц хоёроор нь дайчны аль ч сургуулиас олж харж болно. Түүний жинхэнэ авьяас түүнийг шидтэн гэдэгт нь байгаа юм шүү дээ.”

Шидтэн болох шаардлага дайчин болохоос хэд дахин хүнд.

Хэрэв сайн гэр бүлд төрөөд, шаргуу хөдөлмөрлөөд багаасаа тулааны-ки ээр хичээллэсэн бол арван долоон насандаа зургадугаар зэрэглэлийн дайчин болох хүнд биш.

“Линлэй чи Гэрэлт нэгдлийн гишүүнийхээ хувьд маш гайхалтай чадвартай юм. Гэрэлт сүмийн Их лам намайг ч чи үнэхээр омогшуулж чадаж байна. Чамаас харин асуух нэг асуулт байна. Чи Гэрэлт нэгдэлд нэгдэх үү? Чиний авьяасаар бол чи бидэнтэй нэгдвэл даруй Санваартан болж, ирээдүйд Их ламтан болно гэдэг асуудалгүй.” Гулермо өөрийнхөө саналаа даруй хэллээ.

Тэрээр бүх түүхэн дэх хоёрдугаар суутан шүү дээ. Линлэй 90% магадлалаар Гэгээнтэн зэрэглэлийн их шидтэн болно. 10% магадлалаар тэр есдүгээр зэрэглэлийн Амин шидтэн болж үлдэнэ. Энэ 10% нь Линлэй биеэ хэт тоож бэлтгэл сургуулилалтаа орхисноос л болж магадгүй шүү дээ.

Ирээдүйн Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн гэдэг чухал. Линлэй шаргуу хөдөлмөрлөхгүй ч есдүгээр зэрэглэлийн амин шидтэн болно. Ийм авьяастай хүнийг өөртөө элсүүлэх нь зүй ёсны хэрэг.

“Ноён Гулермо, энэ мэдээ хэтэрхий гэнэтийн байна.” Ичингүйрэн Линлэй хэллээ. “Би ердөө энэ жил арван долоо хүрч байна. Энэ талаар надад бодох хугацаа өг л дөө. Өндөр хэргэм зэрэг болоод их эрх мэдлийг би одоо авахаас эмээж байна. Хэдэн жил хүлээж болохгүй юу?”

Линлэй татгалзав.

Гулермо хөмсөг нь зангирав.

Хэрэв Юлан тивийн хоёрдугаар суутан буюу ирээдүйн Гэгээнтэн зэрэглэлийн шидтэнг тэд өөрсдөдөө нэгтгэх ёстой. Эс бөгөөс өөр талынханд яасан ч алдаж болохгүй.

“Линлэй чамайг залуу гэдгийг мэдэж байна. Гэхдээ чи Гэрэлт нэгдлийн иргэн шүү дээ. Суут хүнийхээ хувьд чи чиний энэ од хийморь чинь чамд аз амжилт л авчирна. Саад тогтгор болохгүй шүү дээ.” Гулермо түүнд хэллээ.

“Нэмж хэлэхэд чи хэрэв миний харьяаны Санваартан болвол чамд би эрх чөлөөг чинь хүссэнээрээ өгөх болно. Чи Гэрэлт сүмийн эсрэг зогсохгүй л бол бид яасан ч чамайг хааж боохгүй. Энэ одоо болохоор байна уу?”

“Нэмж хэлэхэд Гэрэлт нэгдлийн аль ч хаант улсад орж болно. Чи вант улсын эзэн болохыг бид батлан дааж болох юм шүү.” Гулермо хэллээ. Тэрээр чин сэтгэлээсээ хэлж байв.

Линлэй хэсэг зуур чимээгүй байв.

Гулермо гурван туслах Санваартан хөмсгөө зангидав. Гэхдээ Гулермо инээмсэглэсэн хэвээрээ. Линлэйг зөвшөөрнө хэмээн тэр найдаж байв.

Гулермогийн харц дангаараа л татгалзахад тун хэцүү зүйл.

Линлэйлн хажууд Иел, Рэйнолдс, Жорж нар бүгд чимээгүй зогсоно. Энэ үед Иел ч дуу гаргахаас эмээнэ. Энэ хүн Гэрэлт сүмийн Их ламтан шүү дээ!

Гэрэлт нэгдлийн Пирамид гэж зүйрлэвэл Их Ламтан хамгийн дээд оргилд нь байдаг. Аль ч улсын эзэн хаан, Иелийн аав хүртэл тэдэнтэй дүйцэхгүй. Худалдааны пүүсийн залуу эзэн яаж энэ хэрэгт хошуу дүрж зүрхлэх билээ?

Линлэй тасралтгүй бодно. Делин Кевоте өөрт нь харин зөвлөж байлаа.

Дөрвөн их эзэнт гүрэн, хоёр шашны нэгдэл бие биенээ эзлэх гэж олон талаар ширүүнээр үздэг. “Би авч чадахгүй бол, дайсандаа ч өгч болохгүй.” энэ зарчмаар тэд үздэг.

“Ноён Гулермо.” Линлэй хэллээ.

Гулермо нүд сэргэв. Линлэй уруу инээмсэглэн харлаа. “Чи шийдвэрээ гаргасан уу?”

Линлэй толгой дохив. “Ноён Гулермо. Би Фэнлай хаант улсад төрж өссөн.  Мэдээж хэрэг би Гэрэлт нэгдлийн хүн. Гэрэлт нэгдэл надаас нүүр буруулахгүй л бол би хэзээ ч Гэрэлт нэгдлээс урвахгүй. Би ямар ч гадаад талд урваж орохгүй.”

“Чи юу гэж хэлэх гэж байна?” Гулермо гайхан Линлэйг харлаа.

Линлэй үргэлжлүүлэв. “Би хэлэх гэж байгаа зүйл гэвэл би одоо яаравчлаагүй байна. Би эхлээд аавтайгаа зөвлөлдөөдөхье. Би Дөрвөн эзэнт гүрэн эсвэл Сүүдрийн холбоонд орохгүй гэж харин танд баталгаа өгье.”

Гулермо инээмсэглэн толгой дохив. “Зөв. Ийм чухал зүйлийг аавтайгаа зөвлөлдөх хэрэгтэй. Тэгвэл чиний хариуг хүлээж байя.”

Ингэж хэлээд Гулермо босов. Түүний хажууд байх Маркус болон гурван Санваартан бүгд хөл дээрээ бослоо. “Бид зөвшилцөлд хүрсэн учраас Линлэй чамд төвөг удад яах вэ. Гэрэлт сүм чамд чин сэтгэлээсээ хандаж байгаа учраас бид хүлээлгүй яах билээ. Линлэй харин чамайг шийдвэрээ гаргах гэж арав хорин жил болохгүй гэж найдья. Хаха…” Гулермо хөхрөн инээж эхэллээ.

Линлэй болон гурван ахан дүүс бослоо. Гулермо тэр хэдийг буцахыг харав.

Гэрэлт сүмийн хүмүүс буцаж явбал Линлэй болон түүүний ахан дүүс тайвшрав.

“Юүүю. Би үнхэлцэг хагартлаа айлаа. Хүчтэй ч амьсгалж чадсангүй.” Рэйнолдс уртаар санаашрав.

Жорж ч гэсэн толгой дохив. “Их ламтан их эелдэг байсан ч гэсэн би дотроо айгаад яаж ч чадсангүй.”

Иел хөхрөн инээв. “Мэдээж хэрэг. Их ламтан Гэрэлт нэгдлийн хамгийн эрх мэдэлтэй хүмүүсийн нэг. Гуравдугаар дүү чи юу бодож байна? Гэрэлт сүмээс амархан татгалзаж болохгүй. Гэрэлт нэгдлийн бүх нутаг дэвсгэр тэдний мэдэлд байгаа.”

“Яарах хэрэг юун, яарах хэрэг үгүй.” Линлэй инээв. “Бусды хүчийг хардаг хүн өөрийнхөө давуу байдлаа ч гэсэн харах хэрэгтэй. Би бусад таван хүчинд орохгүй бол Гэрэлт сүм ч гэсэн миний эсрэг зогсохгүй. Би зөвхөн аавтайгаа зөвлөлдөж байж больё гэсэн. Хэрэв аавтайгаа би уулзахгүй бол үүнийг удаан сунжруулж болно биз дээ зөв үү?”

Тэрээр хэлээд Иел уруу харлаа. “Иел, чамаас гуйх нэг зүйл байна.”

“Хэл хэл.” Иел Линлэй уруу харав.

Линлэй аяархнаар хэллээ. “Нэг гутамшигтай зүйл байдаг юм. Манай Баруч овгийн өвөг дээдсийн эд хогшил, манай дайны сэлэм “Алуурчин” одоо хэний эзэмшилд байдаг юм бол? Мэдээд өгөөч.”

“Өвөг дээдсийн эд хогшил оо? Үүнийг заавал олох болно. Гуравдугаар дүү үүнийг шууд худалдаад аваад өгөх үү?” Иел даруй хэллээ.

Линлэй хөхрөн инээв. “Иел даргаа, надад олоод өгөхөд л хангалттай. Яг одоо надад мөнгө тийм чухал байхаа больсон.” Линлэй бусад хүмүүст өртэй байх дургүй.

……

Хоёр өдрийн дараа. Өглөө эрт.

Линлэйн өрөө газрын өнгийн элементийн эрчмээр дүүрэн байлаа. Газрын өнгөтэй эрчим хоёр гурван метр тойргийн урттай. Тийшээ орсон хүн бүр асар их татах хүчийг мэдэрнэ.

Газрын төрлийн шид – Супертатах хүчний орон!

Долдугаар зэрэглэлийн шидтэн болсны дараа Линлэйн супертатах хүчний орон маш хүчтэй. Энгийн татах хүчнээс дөрөв дахин их хүчтэй. Дөрөв дахин их татах хүчинд өөр хүний биеийн эд эс, эрхтнүүд гэмтэх учиртай.

Линлэй газрын төрлийн шидээ огтоос зогсоохгүй байлаа. Харин ч тэрээр энэ аймшигт татах хүчинд бэлтгэл хийж сургуулилалт хийнэ. Тэрээр нэг хуруун дээрээ тулж, бугалганыхаа хүчийг өсгөх дасгал хийж байлаа.

“…725, 726”

“Дүг. Дүг.” Линлэйн хөмсгөөс хэдэн дусал хөлс дусав.

Хаалга гэнэтхэн савж онгойлоо. Иел догдлонгуй өрөөнд орж ирлээ.

“ Хөөе, гуравдугаар дүү надад “Алуурчин” сэлмийн талаар мэдээлэл байна.” Иел гэнэтхэн Супер татах хүчний талбайд орж ирэв.

“Иел!” Газар алгаараа тулаад Линлэй бушуухан босч, супер татах хүчний талбайгаас Иелийг гаргалаа.

“Хү… хүү..” Иел хүчтэй амьсгална. Тэрээр Линлэйг гайхшран харж байлаа. “Гуравдугаар дүү чи өөрийнхөө унтлагын өрөөнд супертатах хүчний талбай үүсгэсэн юмуу? Сая энэ татах хүчинд өртөөт яг зүрх зогсхоо шахлаа шахлаа.”

АЗ болж Иел энэ талбайд маш богинохон хугацаанд орсон. Эс бөгөөс Иелд гэмтэл учирхаар байлаа.

“Нээрээ, Иел даргаа, чи сая “Алуурчин” сэлмийн талаар ямар нэгэн зүйл хэлсэн үү?” Линлэй анхаарал өвөг дээдсийнхээ үлдээсэн эд хогшилд анхаарал нь төвлөрсөн байв. Аав нь бүхэл насаараа таван мянган жил турш өвлөгдөж ирсэн энэ сэлмийг буцааж авах мөрөөдөлтэй байсан.

Иел толгой дохив. “Өө би танай овгийн сэлэм Фэнлай хотод байгаа гэж сонссон. Тэр овгийн нэр чинь.”“ Иел эзэн хөмсгөө зангидав. Овгийн нэрийг нь тэрээр санахгүй байлаа.

“Хөөе, гуравдугаар дүү. Иел эзэн, тэр Маяа захирал эргээд ирсэн байна.” Рэйнолдс дуу хаалганы цаана хонгилоос сонсогдоно.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.