Чөтгөр бурхдын домгууд 89

Дараа долоо хоногийн +10 бонус хэсгийг ивээн тэтгэсэн болно. Дараа долоо хоногт Хуйларч буй луу +8 хэсэг бас захиалагдсан учраас амжихгүй байж магадгүй хэмээн энэ хэсгийг урьдчилж оруулж байна. Дараа долоо хоногын үнэгүй [2/3] + Bonus [0/10] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Одоогийн зорилго хуримтлагдсан мөнгө Чөтгөр бурхдын домгууд [25000₮] Хэрэв гүйлгээ хийсэн тохиолдолд аль зохиол гэдгийг нь тодруулаарай. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 78 – Цасан хатан

Таас! Таас! Таас!

Тулааны талбар дахь тулаан улам ширүүснэ.

Шэн Сяо галзуу мэтээр хариу довтлоно. Тэрээр өөрийн хүчирхэг эрчимээ гадагшлах болгонд Не Ли түүнийг нь давж гарна. Хүчирхэг, хурдтай түүнийг харсан Шэн Сяогийн нүдэнд айдас хураастай. Не Ли түүнийг хэтэрхий ихээр дарамталж байлаа.

“Ариун Луугийн тулгуур!” Шэн Сяо ууртайгаар орилов. Ариун Луу тэнгэрээс шумбан бууж, багана мэтээр доош хүчтэй унана.

Үзэгчдийг тэрээр гайхшруулж чадав.

“Ямар хүчтэй дайралт вэ?” Тэд Не Ли-д санаа зовинож эхэллээ.

Түүн уруу шумбан унаж буй багана мэт Шэн Сяог хараад Не Ли айж тэвдэлгүй инээмсэглэв.

“Ийм дайралтыг харахад сайхан ч нэмэргүй дээ. Доод зэрэглэлийн чөтгөрийн араатантай нүүр тулахад нэмэр болж магадгүй л юм. Гэхдээ хүчтэнгүүд нүүр тулсан тохиолдолд энэ зүгээр сүнсний хүч гарзадсан хэрэг!” Не Ли энэ бодлоо гэхдээ дотроо нуулаа. Өмнөх амьдралынх нь тулааны туршлага бий учир ийм дайралтыг нэг нүдээрээ ч тоох хэрэг үгүй.

Не Ли Шэн Сяо өөрийнхөө бүх тулааны чадвараа ашигласныг мэдэхгүй. Даанч түүний бүх дайралт нэмэргүй болсон учраас тэрээр Ариун Луугийн Тулгуурыг ашиглаж буй. Шэн Сяо энэ дайралт Не Лиг алж чадна гэж найдаж байлаа. Энэ түүний эцсийн найдвар. Не Ли тайван байгааг хараад Не Ли олон хөзрөө дэлгээгүйг ойлгов.

Не Ли үсрэн харайв. Тэрээр галт баганыг тойрон зугтааж “Псү” гээд тэрээр Шэн Сяогийн ард ирлээ.

Аянгат цохилт!

Не Лигийн үлэмж алга тэнгэрийг сүлбэх мэт боллоо. Хэнгэрэг хагалам хүчтэй дуу чимээ гарав.

Таас!
Тэрээр Шэн Сяогийн нурууг хүчтэй алгадав.

Шэн Сяо даруй солир мэт нисэн газар мөргөж уналаа

Таас!

Дахин хэнгэрэг хагалам хүчтэй чимээ гарав. Бүхэл тулааны талбар чичирхийлэн доргино. Тулааны талбарт томоос том тойрог нүх үүсэв. Шэн Сяо энэ нүхэн дунд хүчтэй аахилан амьсгална. Тэрээр нуруугаараа дээш харан хэвтэж, нүднээс нь ажвал удахгүй ухаан алдах гэж байв.

Тэр ялагджээ! Не Ли анхнаасаа түүнийг дарамталж эхэлсэн. Түүнд ямар ч хариу үйлдэл үзүүлэх боломж өгсөнгүй. Түүнчлэн тэр бүхий л тулааны явцад биеэ барьжээ. Не Ли үнэхээр няцашгүй хүчтэн мэт санагдана. Юугаар ч турхирсан бай Не Лиг дийлж чадахгүй юм байна.

Шэн Сяо нүдэнд харуусал төрөв. Тэр хэзээ ч хоёр Чөтгөрийн сүнс хүчирхэгжүүлэх үрлэн эм уугаад ялагдана гэж төсөөлөөгүй. Тэр Не Ли хүчийг хэтэрхий аймшигтай л гэж хэлж чадна.

Даанч дээ. Арван гурван настай жаал шүү дээ!

Үнэхээр тэр хоёрт асар том ялгаа байх ажээ.

Тэр өөрийгөө хэнийг ч өмнөө гаргахгүй суутан гэж боддог байсан. Гэтэл худганд байх мэлхий юмдаа.

[Худганд байх мэлхий. Эхний ангийг унш!]

Не Лигийн ялалтыг харсан бүх үзэгчид үхсэн мэт дуугаа хураав. Түүний дараа цунами мэт тэд хашгиралдан дэмжив.

“Не Ли! Не Ли! Не Ли!”

Үзэгчдийн хөгжөөн дэмжилт газрыг доргиулах мэт.

Не Ли тэдний зүрхэнд ортол бишрүүлэв. Супер суутан бүгд өөрсдийн үе тэнгийнхээ харвал тэдэнд дарамт ирдэг. Гэхдээ Не Ли өөрийнхөө үе тэнгийн хүүхдийг дарамталсангүй. Хорин настай хуучний суутанг дарамталлаа!

Не Ли ирээдүйд хэн болох бол? Үүнийг хэн ч хариулж мэдэхгүй. Өнөөдөр тэд түүхэнд бичигдэх түүхийн хуудасны гэрч болов.

Е Зиюун булангаас Не Лигийн нурууг харна. Энэ мөчид тэрээр Не Ли ямар хүчтэйг мэдээд цочирдов. Ямар аймшигтай авьяас бэ? ‘Өвөө 13 настай байхаас ч илүү хүчтэй юм гээч.’ Е Зиюун дотроо бодно. Не Ли үнэхээр өмнө хэлсэн шигээ Домгийн Зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн болчих юм биш биз?

Энэ үнэхээр гарцаагүй боллоо.

Е Зиюун өмнө Не Лид хэлж байсан тоглоомоо эргэн санав. Не Ли хэрэв Домгийн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн болчих юм бол Е Зиюун түүнтэй гэрлэнэ гэж хэлж байсан. Амлалтандаа тэр хүрэх ёстой юм болвуу? Зүрх нь тээнэгэлзэн шийдвэртээ хүрч чадахгүй байлаа. Гэхдээ Сяо Нин Арьтай ямар нэгэн тодорхой шийдвэртэй харилцаа тогтоогоогүй учраас Е Зиюун дотроо дургүйцэв. Тэр хэзээ ч Не Ли шиг хүүхэмсэг эртэй гэрлэхгүй.

Хөгжөөн дэмжсэн уухай удалгүй намжив. Не Ли-н гайхамшиг энэ газраар ингээд дуусчихгүй. Бүхэл Яруу алдрын хотоор нэг тарах болно.

Шэн Мин бодолдоо автан төөрөгджээ. Өнөөдрийн дараа Ариун Гэр бүлийн Үйл ажиллагаа хариуцсан настан байна гэдэг өнгөрсөн хэрэг.

Не Ли гурван зуун сая чөтгөрийн зоос энэ тэмцээнээс хожив. Не Ли нийтдээ дөрвөн зуун тавин сая чөтгөрийн зоос хожив. Мөнгөөр дутаагүй ч Ариун гэр бүлд төвөг удсандаа тэрээр баяртай байв.

Не Лид мөнгө тийм чухал биш ч гэсэн Ариун Гэр бүлийн толгойг хэсэгтээ гашилгахаар болсон нь сайхан хэрэг.

Ян Синь Не Ли уруу харан санаа зовон хэлэв. “Не Ли өнөөдөр ингэж хүчээ харуулсан чинь сайнгүй. Харанхуйн бүлгэм чамайг онилвол…” Не Ли өнөөдрөөс тодоор гэрэлтэн бадамлана. Ийм их авьяастай учраас Харанхуйн бүлгэм түүнийг алахын төлөө бүхнээ зориулна.

Не Ли гэхдээ хөнгөхөн инээмсэглээд толгой сэгсрэн хэллээ. “Надад нэг санаа байгаа.”

Не Ли үгийг сонсоод Ян Синь толгой дохив. Не Ли мэдээж ямар нэг юм бодсон байгаа. Гэхдээ л Ян Синь Не Лид илүү олон бие хамгаалагч томилохоор шийджээ.

“Өө тийм, Ян Синь эгчээ. Би таньд өмнө нь Ариун Гэр бүл, Харанхуйн бүлгэм ямар нэгэн харилцаатай байна уу мэдээтэх гэж асуусан. Ямар нэгэн юм илрэв үү?” Не Ли нууцаар Ян Синээс асуув.

“Би Ариун Гэр бүлийг сайтар судласан. Тэд Харанхуйн бүлгэмийн нэг хүнийг орогнуулж байгаа юм байна лээ. Тэр хүнийг Юн Хуа ахлагч гэсэн. Гэхдээ зөвхөн энэ мэдээллээр бид Ариун Гэр бүлийг яаж ч чадахгүй.” Ян Синь санаашран хэллээ. Тэрээр толгойгоо сэгрэв. Гэхдээ ядахнаа энэ мэдээллээр тэд Ариун Гэр бүлээс болгоомжлон хариу үйлдэл авах бэлтгэлээ базааж болно. Энэ мэдээллийг тэрээр Ерөнхийлөгчдөө аль хэдийн хэлсэн байлаа. Ерөнхийлөгч нь энэ мэдээллийг заавал Хотын захирагчид дуулгана.

Не Ли толгой дохив. Хэрэв Ариун Гэр бүлийг иймхэн мэдээллээр буулгаж авахыг хүсвэл том эндүүрсэн хэрэг болно. Ариун Гэр бүлийг алхам алхамаар буулгаж авах хэрэгтэй.

Ариун Гэр бүл явбал Тэнгэрийн Хээ овог ч удалгүй тулааны талбарыг орхин гарав. Мэдээж тэмцээн үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Энэ хоёрхон гэр бүлийн хоорондох тулаан биш байсан юм шүү дээ.

Тулааны талбарын үзэгчдийн буланд Е Зиюун энэ явдлыг хараад уруулаа зуулаа. Не Ли үнэхээр муу хүн юм. Ариун Гэр бүлийн Шэн Мин одоо гарцаагүй сүйрсэн. Е Зиюун Ариун Гэр бүлийг сайшаадаггүй учраас Шэн Мин сүйрсэн нь харин ч болсон биз.

Е Зиюун эргээд явах гэтэл нэг танидаг хүн түүнийг харан зогсч байлаа. Тэрээр Не Ли инээмсэглэн өөр уруу нь харж байхыг харав.

“Би тэмцээн харах гэж л ирсэн юм. Чамайг харин энд байна гэж би санасангүй.” Е Зиюун хацар улайж хэллээ.

“Би сая юм хэлсэн билүү?” Не Ли гараа хойноо барин үг хаясан янзтай хэллээ. “Ийм юм бол яагаад тэмцээнээ үргэлжлүүлж үзэхгүй байгаа юм? Явж байгаа юмуу?”

“Чи….” Е Зиюун газар дэвслэв. Юу ч болсон бай тэр Не Лид санаа зовсон гэдгээ хэлж болохгүй. Тэрээр хамраараа ууртайгаар амьсгаагаа гаргаад хэлэв. “Надад сонирхолгүй болсон бол би явж болохгүй юу?”

Эгдүүтэй хөөрхөн Е Зиюуныг харсан Не Ли хөхрөн инээв. Тэрээр чөтгөрийн кристал дотоод орон зайт бөгжнөөсөө гарган ирээд Е Зиюуны туяхан гарт атгуулав. Не Ли инээмсэглэн хэлэв. “Энийг чамд зориулсан юм!”

Не Ли-н алганы дулааныг мэдэрсэн Е Зиюун Не Лиг даруй түлхсэнгүй. Түүний зүрх яагаад ч юм хурдан цохилж эхлэв.

“Энэ юу юм бэ?” Е Зиюун толгойгоо гудайлгав.

Е Зиюуны эмэгтэйлэг анхилуун үнэрийг үнэртээд Не Ли сэтгэл зүрх хөдлөв. Тэрээр инээмсэглэн хэллээ. “Аан энэ Цасан хатан байгаа юм. Энэ Цаст Салхин шинж чанарын чөтгөрийн сүнс байгаа юм.”

“Хар Алтан зэрэглэлийн Цаст хатан чөтгөрийн сүнс үү? Энэ чөтгөрийн сүнсийг хаанаас олсон юм бэ?” Е Зиюун гайхшран асуув. Цаст хатан чөтгөрийн сүнс машид ховор хүчирхэг чөтгөрийн сүнс.

“Энэ Цаст хатан энгийн нэг Цаст хатан биш юм шүү. Энэ Бурхны өсөлтийн хурдтай Цаст хатан. Энэ чөтгөрийн сүнстэй нэгдсэний дараа чи мэдэх болно. Энэ аймшигтай хүчтэй чөтгөрийн сүнс. Нэгдсэнийхээ дараа энэ чөтгөрийн сүнсийг сайн тэтгээрэй. Бас ямар ч Чөтгөрийн сүнс хүчирхэгжүүлэх үрлэн эм хэрэглэж болохгүй шүү!” Не Ли сануулав. Энэ Цаст хатан чөтгөрийн сүнсийг гаргаж авахын тулд Не Ли маш их хичээл зүтгэл гаргасан.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.