Чөтгөр бурхдын домгууд 88

Дараа долоо хоногийн +10 бонус хэсгийг ивээн тэтгэсэн болно. Дараа долоо хоногт Хуйларч буй луу +8 хэсэг бас захиалагдсан учраас амжихгүй байж магадгүй хэмээн энэ хэсгийг урьдчилж оруулж байна.

Дараа долоо хоногын үнэгүй [1/3] + Bonus [0/10] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Одоогийн зорилго хуримтлагдсан мөнгө Чөтгөр бурхдын домгууд [25000₮] Хэрэв гүйлгээ хийсэн тохиолдолд аль зохиол гэдгийг нь тодруулаарай. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 88 – Домог

Тулаан эхлэхээс өмнө, Ариун Гэр бүл өөрсдийгөө доош хийлээ.

Ариун Гэр бүл гэхдээ үүнийг үл тооно. Тэд нэр төрөө алдсан ч гэсэн энэ нь гурван зуун сая чөтгөрийн зоосны хажууд юу ч биш.

Энэ мөчид үзэгчид хоорондоо завгүй ярилцана.

“Тэр бурхны азыг өөртөө авсан ч ялж чадахгүй боллоо!”

“1-одтой Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн. Түүн дээрээ хоёр Чөтгөрийн сүнс хүчирхэгжүүлэх үрлэн эм уулаа. Не Ли ялагдах заяатай юм байна!”

Энэ мөчид Не Хай, Не Эн бүгдээрээ Не Лиг ялж чадахгүй хэмээн бодож байлаа. Өрсөлдөгч нь хэтэрхий хүчтэй юм.

“Ариун Гэр бүл гурав дараалж хожино гэж би бооцоо тавьсан. Ядахнаа энэ удаа Ариун Гэр бүлийг ялна гэж итгэхээс өөр аргагүй боллоо.”

“Өмнөх хоёр тойрог үнэхээр шудрага бус болоод өнгөрсөн. Энэ удаа би бүгдийг нь буцааж эргүүлж хожноо.”

“Би одоо ч гэсэн мөнгөө Не Ли дээр тавьсан. Не Ли ялна гэж совин татаад байна. Энэ жаал үнэхээр этгээд юм. Би одоо бооцоогоо алдлаа ч гэсэн өмнөх хоёр тойрогт хангалттай мөнгө олсон.”

Тулааны талбарт.

Шэн Сяо өөрийнхөө бэлтгэлээ хийж хангалаа. Түүнээс хүчтэй ариун гал гарч эхлэв.

Таас! Таас! Таас!

Бүхэл тулааны талбарт аалзны тор мэт хагархайнууд газарт үүслээ.

Шэн Сяо Не Ли уруу алхам алхмаар ойртоно.

Не Ли инээмсэглэн Соёот Хулсны баавгайтайгаа нэгдлээ. “Чи хүмүүсийг, ялангуяа миний Соёот Хулсны баавгайг басах дуртай юм бол үнэхээр том алдлаа даа.”

Татах хүчний талбай!

Не Ли хүйтнээр хариулав. Үл үзэгдэх татах хүчний талбай тулааны талбарыг бүрхэн авлаа. Энэ нь Шэн Сяод хүчтэй нөлөөлнө.

Шэн Сяо гэнэт өөрийнхөө жингээ хэд дахин хүндэрсэн мэт санагдлаа. Тэрээр алхах тоолонд хэцүү болсон мэт санагдана. Түүний царай барайв. Не Ли үнэхээр энгийн нэгэн жаал биш бололтой.

Тэр үнэндээ Татах хүчний төрлийн тулааны чадвартай юм байна. Түүний зүрх хүчтэй цохилж царай нь нухацтай боллоо.

Таас! Таас! Таас!

Шэн Сяо алхам тулааны талбарын газарт нүхнүүд үүсгэнэ. Энэ аймшигт хүч бусдыг алмайруулан бишрүүлнэ.

“Үнэхээр хүчтэй юм! Ийм их хүчийг ердөө 1-одтой Алтан зэрэглэлтэйдээ эзэмшиж байна.” Үзэгчид бишрэн хоорондоо ярилцацгааж байлаа.

Шэн Сяо л өөрийгөө татах хүчний талбайд байгаагаа мэднэ. Тэр одоо яг юу болоод байгааг ганцаар мэднэ. Шэн Сяо ямар хэцүү байгаагаа хэлж чадахгүй байв. Шэн Нин яагаад ялагдсаныг тэрээр ухаарав. Тэрээр одоо өрсөлдөгчөө дахин бассангүй. Түүний нуруунаас хос далавч урган дэлгэгдлээ. Тэрээр хос далавчаа дэвэн дээш хөөрч нислээ.

“Чи миний урьд өмнө харж байсан хамгийн хүчтэй хүн бололтой. Би Улаан Луугийн Архирааг хийх гээд үзье.” Шэн Сяо архирав. Түүний амнаас өндөр халуун гал гарлаа. Энэхүү гал Не Ли уруу чиглэн ирэв.

Не Ли уруу давалгаалан гал ирвээл Не Ли түлэгдэх мэт санагдав.

Улаан Луугийн бүргэд Луугийн удамтай чөтгөрийн сүнс. Тиймээс түүний гал луугийн өчүүхэн галын хэлтэрхийтэй. Энэ нь түүний тургилтийг илүү хүчтэй болгоно.

“Чиний Улаан Луугийн архираан илүү хүчтэй байна уу? Эсвэл миний Ин-Ян бөмбөг илүү хүчтэй байна уу харья л даа.” Не Ли хойшоо үсэрлээ. Тэрээр амаа ангайлган хоёр хар цагаан бөмбөлгийг гаргалаа. Хоёр бөмбөлөг агаар дээр хоорондоо мөргөлдөн тэнгэрт хүртэл тусам хүчтэй гэрлийг цацруулна.

Таас!

Хар цагаан бөмбөг галтай мөргөлдөв

Аймшигтай хүчтэй тэсрэлт сонсогдов. Хоёр хүчин тэсэрч газрыг чичирхийлүүлэн, чулуунуудыг ийш тийшээ шидэлж, газрыг эвдэв.

Не Ли хойшоо үсрэн тэсрэлтийн зайнаас зайлсхийв. Түүний царай тайван хэвээр байлаа. Харин Шэн Сяо хувьд тэсрэлтэнд өртөж хэдэн метр хол нисч байж л хөл дээрээ тогтлоо.

Тулааны талбарыг харсан үзэгчид таг чимээгүй болов.

“Юу болоод байна?”

“Би буруу хараад байна уу даа? Хоёр тал мөргөлдсөн ч Не Ли давуутай байна уу?”

“Шэн Сяо чинь Ариун Гэр бүлийн суутан шүү дээ! Тэр 1-одтой Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн. Дээрээс нь тэр хоёр Чөтгөрийн сүнс хүчирхэгжүүлэх үрлэн эм уусан! Гэтэл тэр Не Литэй дүйцэж чадахгүй байна!” Үзэгчид алмайрав.

Ян Синь Не Лигийн нурууг харан нүд нь гэрэлтэнэ. “Арван гурван настай хүүхэд Алтан зэрэглэлийн хүчтэй байна гэжүү. Би чамайг үнэхээр дутуу үнэлсэн бололтой”

Цочирооноосоо гараад Не Хай, Не Эн үнэхээр догдлон баярлана. Арван гурван настай Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн. Ноён Е Мо ч гэсэн ийм хүчтэй байгаагүй. Өнөөдрийн тулааны дараа Не Ли солир мэт дүүлж, Хотын Захирагчийн газрын хамгаалалтанд орох болно. Өнөөдрөөс хойш хэн ч Не Лид гар хүрч чадахааргүй боллоо.

Ийм суутан Яруу алдрын хотын оргилд хүрэх нь гарцаагүй. Удаан тэссэний эцэст Тэнгэрийн Хээ овог эзэрхийлэх үе ирдэг юм байна!

Энэ мөчид юу болоод байгааг үзэгчид ойлгов. Өмнөх хоёр тулаанд Не Ли зориудаар хүчээ нуусан байжээ. Не Ли цэвэр азаар хожсон мэт авч үнэн хэрэг дээрээ тийм биш. Тэднийг гайхршуулсан өөр нэг зүйл гэвэл Не Лигийн аймшигт хүч чадал болоод авьяас байлаа.

Арван гурван настай Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн! Өө тэнгэр минь!

Е Могийн дараа дахин Домгийн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн удахгүй төрөх гэж байгаа юм болвуу?

“Не Ли! Не Ли! Не Ли!” Бүхэл үзэгчид хөөрцгөөлөө. Тэд бүгдээр баярлан орилж хашгирна.

Шэн Сяо хожино гэсэн олон хүмүүс эргэлзэж тээнэгэлзэж эхлэв. Гэхдээ тэд бүгдээрээ Не Лиг чин сэтгэлээсээ дэмжиж байв.

Яруу алдрын хот Харанхуйн эринээс хойш тэсч үлдсэн. Чөтгөрийн сүрэг дайрах тутамд Яруу алдрын хот Ноён Е Мод найдан хамгийн хүчтэй Чөтгөрийн араатнуудыг даатгадаг байжээ. Тийм ч учраас Яруу алдрын хот одоо хүртэл тэсч үлдсэн юм шүү дээ. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам Ноён Е Мо улам хөгширч зөнөж эхэлсэн. Яруу алдрын хотынхон санаа зовж эхлэлгүй яахав. Домгийн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн үгүй бол Яруу алдрын хот аюулд унана. Хар алтан зэрэглэлийн цөөхөн хүчтэнгүүд байх авч тэд бүгдээр дөч гарсан дундаж насны эрчүүд. Тиймээс тэд Домгийн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн болох үнэхээр хэцүү.

Тэд бүгдээр суут ухаантан төрөхийг найдан хүлээцгээнэ. Харин Не Лигийн хувьд энэ олон суут авьяастнуудын дундах суутан билээ. Арван гурван настайдаа Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн гэдэг чинь!! Энэ насанд хүн хөгжиж хүчирхэг болох хамгийн таатай. Не Ли залуу насандаа аль хэдийн ийм хүчтэй болсон учраас ирээдүйд ямар хүчирхэг болох бол? Не Ли ноён Е Могоос ч хүчтэй Домгийн Зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн ч болохыг хэн мэдэх билээ!?

Мөнгөө алдсан ч яадаг юм бэ? Ийм суут авьяастныг олж харах үнэхээр сайхан байна.

Арван гурван настайдаа Не Ли яаж Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн болсон байж таарах бэ? Тэд даанч Не Лиг 2-одтой Мөнгөн зэрэглэл гэдгийг мэдэхгүй. Не Ли ийм хүчтэй байгаа шалтгаан нь тэрээр сүнсний хүчээ төгс удирдаж чаддагт оршиж байгаа юм. Үүнээс гадна Не Ли нэгдсэн Соёот Хулсны баавгай Бурхны өсөлтийн хурдтай Чөтгөрийн сүнс билээ. Үүнийг л бодолцвол Не Лиг бассан хэн ч болов хатуу шангаа хүртэх эрхтэй.

Хэрэв Шэн Сяо алагдвал тэр Ариун Гэр бүлийн ялтан болно. Түүний хувь тавилан нэгэнт шийдэгдэнэ.

“Үгүй ! Шэн Сяо арай ялагдаагүй байна!” Шэн Мин нүдэнд итгэл найдварын оч одоо хүртэл асч, тулааны талбайг нүд салгалгүй ширтсэн хэвээр.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s