Чөтгөр бурхдын домгууд 87

Энэ хэсгийг ивээн тэтгэсэн хүнд баярлалаа. Энэ долоо хоногын [3/3] + Bonus [8/8] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Одоогийн зорилго хуримтлагдсан мөнгө Чөтгөр бурхдын домгууд [25000₮] Хэрэв гүйлгээ хийсэн тохиолдолд аль зохиол гэдгийг нь тодруулаарай. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 87 – Чөтгөрийн сүнс хүчирхэгжүүлэх үрлэн эм

Зуун тавин сая чөтгөрийн зоосоо төлөөд, Шэн Мин урьд өмнө овогтоо оруулж байсан бүх хувь нэмрээ алдана. Овгийн ахлагч тусгаарласан бэлтгэлээсээ гарч ирвэл түүнийг зүгээр үлдээхгүй.

Үйл ажиллагаа хариуцсан настангын суудал бол хоёрдахь асуудал. Овгийн ахлагчийн арга ёсоор бүх гэр бүлийн нууцыг мэддэг учраас түүнийг амьд үлдээхгүй!

“Гуравдугаар тойрогт заавал ялах ёстой.” Шэн Мин тооцоо хийж байв. Тэрээр дахин хоёр зуун сая чөтгөрийн зоос гаргаж чадна. Энэ Ариун Гэр бүлийн одоо гар дээр байгаа мөнгө. Тэр Алхимийн Холбооноос тан худалдаж авах бодолтой байсан юм.

Хоёр зуун сая чөтгөрийн зоос. Хэрэв тэрээр ялвал энэ бүхнийг овгийн ахлагчид тайлбарлаж чадна.

Бүхнээ хийе даа.

Шэн Мин нүдэнд цус хуралдав.

“Өвгийн ахлагч Не Хай, бидэнд гуравдах тойрог байгаа шүү дээ, зөв үү?” Шэн Мин Не Хай уруу хүйтнээр хэллээ.

Не Хай хэсэг зуур чимээгүй зогсож байснаа Не Ли уруу харна. Не Ли толгой дохихыг харвал тэрээр “Зөв өө, гуравдах тойрог гэж байгаа шүү.”

Ян Синь хөмсөг зангирав. Тэр Шэн Минийг ямар хүнд байдалд байгааг мэднэ. Тэр зуун тавин сая чөтгөрийн зоос алдсан шүү дээ. Гэртээ ирвэл гэрийн хорионоос гарч чадахгүй. Тиймээс Шэн Мин бүх мөнгөө өгөх бодолтой байх учиртай

Энэ нөхцөл байдалд Шэн Мин ухаана алдсан байв. Тиймээс тэрээр өөрийнхөө сүүлчийн боломжоо ашиглах нь үнэн.

“Энэ тойрогт гурван зуун сая чөтгөрийн зоос бооцоонд тавих болно.” Шэн Мин хүйтнээр хэллээ. Тэрээр Ариун Гэр бүлийн дэлгүүрүүдэд мөнгө авчир гэж тушаасан байсан.

Арийн гэр бүлийн овгийн ахлагч байсан бол тэрээр Шэн Мин зогсоох байсан. Гэхдээ Овгийн ахлагч Шэн Минийг олон жил Үйл ажиллагаа хариуцсан настан хийсэн учраас түүнд итгэдэг. Тиймээс түүний эрх мэдэл өндөр байлаа. Тэр Ариун Гэр бүлийн бүх асуудлыг хариуцдаг юм. Хэрэв тэр мөнгө авчир л гэсэн бол үгийг нь сөрж чадах хүн Ариун Гэр бүлд үгүй юм.

Эцсийн бооцоо учраас хэрэв гурван зуун сая чөтгөрийн зоос бооцоонд хожвол тэр Ариун Гэр бүлд өндөр байр суурь эзлэх болно.

“За, гурван сая чөтгөрийн зоос шүү.” Не Ли толгой дохин хэллээ. Шэн Мин царайг харсан тэрээр Шэн Мин өөрийнхөө сүүлчийн аргаа хэрэглэж байгааг ойлгоно.

Не Ли инээмсэглэв. Энэ түүний хүсч байсан зүйл мөн.

Олон Овгийн ахлагч нар хоорондоо ярилцаж байлаа. Тэд бүгдээрээ энэ бооцоог гэрчлэнэ. Зуун тавин сая чөтгөрийн зоос алдсан Ариун Гэр бүл дахин бооцоо тавьж энэ удаад гурван зуун сая чөтгөрийн зоос бооцоонд тавьлаа.

“Ариун гэр бүл бүх мөнгөө шавхаж байна.”

“Ийм их мөнгө алдсан Үйл ажиллагаа хариуцсан настан Шэн Мин магадгүй гэртээ харьвал байр сууриа хадгалж чадахгүй биз. Энэ тойрогт алдсан бүх мөнгөө эргүүлж авах гэж байгаа байх.”

“Шэн Сяо энэ удаа гарна гэж би сонссон”

“Би Шэн Сяо-г мэднэ. Тэр аль хэдийн 1-одтой Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн болсон. Ийм залуу насандаа ийм амжилтанд хүрнэ гэдэг үнэхээр ховор. Не Ли Шэн Фэй, мөн Шэн Нин хожсон шалтгаан зүгээр л аз байсан. Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэнтэй тулгарч байгаа учраас түүнд ялах боломж үгүй.”

“Гурван зуун сая чөтгөрийн зоосоо бүгдийг нь алдвал Үйл ажиллагаа хариуцсан настан Шэн Мин сүйрнэ. Энэ магадгүй Ариун Гэр бүлийн гар дээр байгаа бүх бэлэн мөнгө байх!”

Зарим гэр бүлүүд хоорондоо ярилцав.

Энэ бооцоо дараа тэд амьдралдаа магад ганц л тохиож үзэх зүйлээ харна. Тиймээс тэдний цус хөөрч эхлэв. Ян Синь банкир болж бүгд өөрсдийнхөө бооцоог тавьж эхэлцгээв. Ян Синь хожиж мөнгө олох эсэхэд  Не Ли огтхон санаа тавихгүй. Ян Синь эцсийн эцэст Алхимийн Холбооны захиралын хувьд түүнд хэмжээлшгүй эрх мэдэл бий. Не Литэй нөхөрлөснөөс хойш Алхимийн Холбоо ямар их мөнгө олж, түүнээс Ян Синь хэр хөлжсөнийг бурхан л мэдэх байх. Тэр хэдэн зуун сая чөтгөрийн зоос гаргаж ирсэн ч хэн ч гайхахгүй биз.

Не Ли дахин тулааны талбарт гарч ирлээ.

Шэн Мин Не Ли уруу хүйтнээр харна. Түүний нүдэнд цус хурж, түүний нүд улаанаараа эргэлдэнэ.

Тэрээр цээжнээсээ хоёр үрлэн эм гаргаж ирэв. “Шэн Сяо, энэ хоёр Чөтгөрийн сүнс хүчирхэгжүүлэх үрлэн эм. Орхоосоо өмнө үүнийг уучих.”

Шэн Сяо Шэн Мин уруу гайхан харлаа. “Настан, энэ жаал магадгүй 1 юмуу 2-одтой Мөнгөн зэрэглэл. Би 1-одтой алтан зэрэглэл. Тэр жаалыг би хэд нугалж ялна шүү дээ. Надад Чөтгөрийн сүнс хүчирхэгжүүлэх үрлэн эмийн хэрэг байхгүй.” Тэрээр Улаан Луугийн бүргэдийн чөтгөрийн сүнстэй. Тэр маш хүчирхэг чөтгөрийн сүнс. Энэ үрлэн эм хоёр сая чөтгөрийн зоосны үнэтэй учир энэ үрлэн эмийг уугаад хагас цагын турш түүний хүч нэмэгдэнэ. Гэвч энэ түүний Улаан луугийн бүргэдийг зэрэмдэглэх учраас тэрээр үүнийг хүсэхгүй байлаа.

“Юунаас нь айдаг юм бэ? Энэ хамгийн чухал зүйл болчихоод байна. Хэрэв ямар нэгэн юм болох юм бол чи хариуцлагыг нь үүрч чадах юмуу? Хэрэв чи ялвал би чамд хорин сая чөтгөрийн зоос өгье. Энэ мөнгөөрөө чи хүссэн чөтгөрийн сүнсээ худалдаад л авчих.” Шэн Мин хэллээ.

Шэн Мин үгийг сонсоод Шэн Сяо нүд сэргэв. Улаан Луугийн бүргэд үнэтэй ховор ч гэсэн хоёр сая чөтгөрийн зоосоор худалдаад авчихаж чадна. Хэрэв Шэн Мин түүнд хорин сая чөтгөрийн зоос өгөх аваас тэр хүссэн чөтгөрийн сүнсээ ямар ч зэрэглэл байсан худалдаж авч чадна. Өөрийнхөө Улаан Луугийн бүргэдээ зэрэмдэглэх нь хажууд нь юу ч биш билээ.

“За би настангийн үгэнд орьё.” Шэн Сяо толгой дохин хэллээ. Тэрээр хоёр Чөтгөрийн сүнс хүчирхэгжүүлэх үрлэн эмийг дотоод орон зайт бөгжиндөө хийв.

Шэн Сяо Не Ли уруу харан хоёр удаа түүнийг харж баслаа. “Миний гарт алагдах нь чиний хувь тавилан. Миний Улаан Луугийн бүргэдийг зэрэмдэглэн байж чи ялагдаж байгаа чинь нэр төрийн хэрэг шүү.”

Шэн Сяо нүдээр 1-одтой Алтан зэрэглэл Не Лиг хожих тун энгийн хэрэг. Тэрээр 1-одтой Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн юм шүү дээ.

Хоёр хүн орж ирвэл бүхэл тулааны талбарын үзэгчид дахин хөөрцгөөнө

Гуравдах тойрогт хэн ялах нь тодорхойгүй. Не Ли Шэн Сяо-с хүч сул дорой хэдий ч түүнд ямар аз таарахыг хэн ч мэдэхгүй. Тэрээр өмнөх хоёр тулаанаа цэвэр азаар хожсон.

Энэ тойрогт хүмүүс бооцоо тавихаас олон хүн эмээлээ. Не Ли хожино гэж бат итгэсэн хүн зөвхөн Е Зиюун л байлаа. Е Зиюун өөрийн бүх хадгаламжаа мөн өмнө бооцооноос хожсон мөнгөө бүгдийг нь Не Ли дээр тавив.

Бүгдээрээ орилно.

“Чи хоёр дараалж хожино гэж зүүдэлсэн ч үгүй. Гэхдээ энэ удаа чи надад хожигдох болноо.” Шэн Сяо Не Лиг хүйтнээр хараад өөртөө хэллээ. “Тэд нараас би ялгаатай нь би 1-одтой Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн. Түүнчлэн би Улаан Луугийн бүргэдтэй нэгдсэн юм шүү.”

Не Ли залхуутайгаар суниаж байлаа. Тэрээр өмнө жүжиглэхээс үнэхээр залхсан байв. Энэ удаа тэр харин жүжиглэх ямар ч шаардлагаггүй болсон юм.

“Чи намайг сорьж үзээгүй байж ямар итгэлтэй байх юм бэ? Өмнө би хоёр удаа ялсан. Энэ удаа миний аз цойлж дахиж ялахгүй гэсэн баталгаа байна уу?” Не Ли хэллээ. Тэрээр инээмсэглэн тайван харагдаж байлаа.

Шэн Сяо хилэгнэн харна. Не Ли үнэхээр хачин юм. Шэн Сяо Алтан зэрэглэл гэдгийг мэдсээр байж айж тэвдэхгүй юм. Түүний баруун гар хөдөлж тэрээр Шэн Минээс авсан хоёр Чөтгөрийн сүнс хүчирхэгжүүлэх үрлэн эмээ уулаа.

Энэ мөчид үзэгчид шуугив.

“Би буруу хараад байна уу даа? Ариун Гэр бүлийн Шэн Сяо хоёр чөтгөрийн сүнс хүчирхэгжүүлэх үрлэн эм сая уусан уу?”

“1 одтой Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн Соёот Хулсны баавгайн эсрэг Чөтгөрийн сүнс хүчирхэгжүүлэх үрлэн эмийн шаардлагатай юмуу? Бүр хоёрыг шүү!”

“Ариун Гэр бүл өмнөх хоёр ялагдалдаа хулчийж ингэсэн юм байлгүй дээ!”


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s