Чөтгөр бурхдын домгууд 85

Энэ хэсгийг ивээн тэтгэсэн хүнд баярлалаа. Энэ долоо хоногын [3/3] + Bonus [6/8] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Одоогийн зорилго хуримтлагдсан мөнгө Чөтгөр бурхдын домгууд [25000₮] Хэрэв гүйлгээ хийсэн тохиолдолд аль зохиол гэдгийг нь тодруулаарай. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 85 – Бараг л

Зуун сая мөрийгөө тавиад Ариун Гэр бүл үрэлжлүүлэн банкир болсонгүй. Харин банкирын үүргийг Ян Синь хийлээ.

Ян Синь банкир болсон учраас Не Ли оролцсонгүй.

“Не Ли, чи хичээх хэрэгтэй шүү. Ариун Гэр бүлийг 90% нь ялна гэсэн байна. Би чам дээр бүх мөрийгөө тавьсан шүү.” Ян Синь Не Ли уруу харна. Түүний ягаахан уруул сэтгэл татам цорвойсон байлаа. Не Ли хацарны хажууханд Ян Синь хэлнэ. Түүний уран гуалиг бие Не Ли хажууд байна. Түүний торгомсог зөөлөн арьс бараг л мэдрэгдэх шахуу санагдана.

Энэ эмэгтэй үнэхээр чөтгөрийн гэмээр татах юм!

“Ян Синь эгч тоглож байгаа байлгүй дээ. Ийм бага мөнгийг та юман чинээ санахгүй байлгүй. Танд ялагдсан ч тийм их төвөг удахгүй л болвуу.” Не Ли хэлнэ. Мэдээж Ян Синь урхинд тэрээр орохгүй.

“Би өөрийнхөө хувийн бүх мөнгөө тавьсан” Ян Синь сэтгэл дундуур хэллээ.

“Тэгвэл би яа ёстойгоо үнэхээр мэдэхгүй л юм байна. Та өөрийнхөө хувь тавилантай эвлэрээд залбирахаас л өөр яалтай.”

Удалгүй бооцоо эхлэв.

Не Ли, Шэн Нин хоёр тулааны талбарт гарлаа.

Бүхэл тулааны талбайд байх үзэгчид хөөрцгөөнө. Зарим хүмүүс Шэн Нин дэмжиж орилно. Зарим хүмүүс Не Лиг дэмжиж орилно.

“Өмнөх удаа Не Ли намайг зальдаад их хэмжээний мөнгө хожсон. Энэ удаа би бүгдийг нь буцааж авах болно доо!”

“Тэнгэрийн Хээ овгийн жаал Соёот Хулсны баавгайтай ч нэгдэх гэж. Үнэхээр тэнэг юм даа. Ариун Гэр бүлийг нэг удаа хуурч дөнгөсөн ч энэ удаа чадахгүй. Шэн Нин 5-одтой Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн. Тиймээс заавал ялж л таараа.”

Өмнөх тойрогт Не Ли ялсан ч тийм баатарлагаар ялаагүй. Шэн Фэй шудрага бусаар хожигдсон. Тиймээс олонхи хүмүүс Шэн Нин бооцоогоо тавьсан байла. Гэхдээ зарим хүмүүс Не Ли ялна гэж бодсон учраас бооцоогоо мөн тавьсан юм. Не Ли нэг тойрог ялсан учраас тэр дахин гайхамшиг бүтээж чадна гэж итгэсэн юм.

Не Ли тулааны талбарт байхыг хараад Е Зиюун хөхрөн инээнэ. Тэрээр Ариун гэр бүлийг дахин зуун сая чөтгөрийн зоос бооцоонд тавьсан гэж сонссон. Не Ли үнэхээр хорон санаатай юм. Жилийн эцсийн шалгаруулалтын үед түүний хүч чадал тийм ч хүчтэй байж чадаагүй. Гэхдээ Е Зиюун түүнийг өөрийнхөө хүчээ гайхамшигтай удирддаг гэж бодож байгаа. Эс бөгөөс тэр яаж ийм хурдан хугацаанд Шийм өндөр зэрэглэлийн сүнсний хүчтэй болж чадах билээ? Не Ли Ариун гэр бүлийн Шэн Нинийг ялна гэж Е Зиюун дотроо бат итгэсэн. Тиймээс тэрээр бүх хадгаламжаа Не Лид бооцоо тавьсан байв.

Не Ли зальтай харцыг харсан Е Зиюун бага зэрэг дургүйцсэн ч яагаад Не Лид санаа зовоод байгаагаа ухаарсангүй. Тэрээр Не Ли тэмцээнд оролцоно гэдгийг сонсоод энд яаравчлан ирсэн.

‘Найзуудын хоорондох санаа тавилт юм байлгүй дээ’ Е Зиюун Не Лиг харан бодлоо. Түүний хацар хөнгөхөн улайсан байв. Тэрээр өмнө хэзээ ч эрэгтэй хүнд санаа тавьж үзээгүй.

Тулаан эхэллээ.

Шэн Нин даруй өөрийнхөө чөтгөрийн сүнстэй нэгдлээ. Түүний бие гал халуун галаар дүрэлзэж хүчирхэг Ариун Улаан Баавгай болон хувирав.

“Аар!”

Шэн Нин нэг алхаад тэнгэрт дүүлэв. Түүний хүчтэй эрчим тулааны талбайг чичирхийлүүлнэ. Газар түлэгдэн шатжээ.

“Энэ Ариун Улаан баавагай байна шүү дээ.”

“5 одтой Мөнгөн Зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн, дээрээс нь Ариун Улаан баавгайтай юм байна. Манай хойч үеийнхий дундаас цойлон гарч ирсэн суутан гэж энэ дээ. Не Ли энэ удаа сүйрэх нь дамжиггүй. Өмнө нь Ариун Гэр бүлийн угсаа залгамжлагч залуу эзнийг ялсан ч одоо Ариун Гэр бүлийн савраас амархан мултарчихгүй байх.”

Шэн Нин дэмжсэн хүмүүс гараа өргөн уухайлан дэмжинэ.

“Талбайд орж ирмэгцээ чөтгөрийн сүнстэйгээ нэгдээд, чи жаахан бүдүүлэг үү гүй юу?” Не Ли амандаа бувтнав.

Не Ли үгийг сонсоод Шэн Нин гашуунаар инээмсэглэв. Өмнөх тойрогт Шэн Фэй өөрийн чөтгөрийн сүнстэйгээ нэгдэх ч боломж авалгүй Не Лид зодуулсан. Одоо тэр Не Лид энэ боломжыг яахан дахин өгч болох билээ? Энэ түүний хувьд маш чухал тулаан. Тэр юунаас ч түрүүнд өөрийнхөө чөтгөрийн сүнстэйгээ нэгдэх учиртай. Өөрийнхөө чөтгөрийн сүнстэйгээ нэгдэх аваас Не Лигийн Соёот Хулсны баавгай өөрийг нь зодож чадахгүй.

Ялалт аль хэдийн Шэн Нинд амтагдаж эхлэв.

Не Ли ч мөн өөрийнхөө Соёот Хулсны баавгайтай нэгдлээ. Тэрээр булцгар гэмгүй Соёот Хулсны баавгай болон хувирлаа.

 

Яаж ч харсан энэ Соёот хулсны баавгай ямар ч аюулгүй харагдана.

“Ааар!” Шэн Нин Не Ли уруу турхирав. Түүнээс халуун агаар бүх чигт давалгаалан тархлаа.

Аянгат гал!

Шэн Нин гэнэт үсрэн сарвуугаараа давшлаа. Солир мэт гал нэг нэгээрээ унав.

Үүнийг харсан Не Ли тулаанд оролцсонгүй. Харин ч зугтааж эхлэв.

Таас! Таас! Таас!

Галт солирууд газар унан, газар тойрог нүхнүүд үүснэ.

Не Ли үсэрч ирсэн бүх галт солироос зугтаана. Үүнийг харсан хэний ч болов хүйт хөлс цувж урсна. Хэрэв Не Ли энэ галт солиронд оногдвол үхэхгүй юмаа гэхэд хагас үхлүүд болно.

Үзэгчид шуугиж муулж эхлэв.

“Тэнгэрийн Хээ овгийн жаал үнэхээр зүрхгүй юмаа. Тулаан эхлэнгүүт зугтааж эхлэх юм. Ийм аавын хүү байх уу?”

“Энэ тулаан үнэхээр утга учираа алдлаа. Тэнгэрийн Хээ овгийн жаал ялж чаддаггүй юм бло зүгээр буугаад өгчих. Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглочих юм!”

Ян Синь Не Хай уруу харлаа. Түүний царай ууртайгаар барайв.”Чи Не Ли чөтгөрийн сүнсээ сонгоход нь хамт байгаагүй юмуу? Не Лигээр яаж чи ийм хогийн Соёот Хулсны баавгай авхуулж чадаж байна?”

Не Хай гашуунаар инээмсэглэн шалавлан хариулна. “Ян захирал аа. Та буруу ойлгоод байна. Би Не Лид маш олон чөтгөрийн сүнс авчирч өгсөн. Хэдэн арван мянган чөтгөрийн сүнс шүү тэр дундаа. Гэхдээ Не Ли өөрөө Соёот Хулсны баавгай сонгосон байна. Энд бидний буруу байхгүй.”

Не Хай үгийг сонссон Ян Синь гэнэтхэн гайхшран харлаа. Не Лид Не Хай хэдэн өдөрт хэдэн арван мянган чөтгөрийн сүнс авчирсан? Не Ли тулааны талбайд өрөвдөлтэй мэт харагдах боловч бүх дайралтаас дутааж байв. Магадгүй тэрээр үүнийг зориудаар хийж байгаа байх.

“Не Ли маань өөрөө Соёот Хулсны баавгайг сонгосон юм бол тэр ямар нэгэн юм бодсон л байж таараа.” Ян Синь дотроо бодож инээмсэглэв.

Ян Синь харсан Не Хай тайвшран хөмсгөн дээрх хөлсөө арчив. Өөр шиг жижигхэн гэр бүлийн овгийн ахлагч яаж Ян Синийг уурлуулж болох билээ?

Холоо үзэгчид дунд Е Зиюун нүд салгалгүй тулааны талбайг хрна. Тэрээр хөмсгөө зангидсан байлаа. Тэр Не Лиг зориудаар жүжиглэж байгааг мэдэхгүй. Тэрээр Не Ли хамаг чадлаараа чармайн бултаж буй мэтээр санана. Гэхдээ Не Ли ялна гэж тэр дотроо найдсан хэвээр.

Не Ли хажууд галт солирууд нэг нэгээрээ тэсрэнэ. Энэ галт солирууд үнэн хэрэг дээрээ Не Лиг яаж ч чадахгүй. Хэрэв тэр Ин-Ян бөмбөг хаявал Шэн Нин дэлбэлж орхихоос хэцүү зүйл болно. Гэхдээ Не Ли Шэн Нин амар хялбар аргаар ялахыг хүсэхгүй.

Хэрэв Шэн Нин амар хялбар аргаар ялчих аваас Ариун Гэр бүл дахиж түүнтэй бооцоо тавьж тоглохгүй!

Тиймээс тэрээр арай ядан Шэн Нин ялсан мэт жүжиглэх хэрэгтэй.

“Золиг минь, битгий зугтаагаад бай!” Шэн Нин галзуурах шахав. Тэрээр Ариун Улаан баавгайн хүчээ ил гаргалаа. Бүхэл тулааны талбайн газар эвдэж сүйтэгдэнэ.

Шэн Нин гайхшруулсан зүйл гэвэл Не Ли үнэхээр азтай юм. Не Лиг онох гэж буй галт солир болгоныг Не Ли тойроод бултчих юм.

Энэ Соёот Хулсны баавгайг хараад, Не Лиг бултан зугтаахыг хараад Шэн Нин энэ тулаан нэг л биш болсныг зөн совингоороо таамаглана. Не Литэй нэгдсэн Соёот Хулсны баавгай үнэхээр сонин юм.

Хэрэв энэ энгийн нэг Соёот хулсны баавгай байсан бол Не Лиг тэр өлхөн ялчих байсан. Гэхдээ тэр яагаад ийм удаан тэсч байна?

“Аар!” Шэн Нин газар уруу чиглэв. Хоёр гараа нийлүүлэн эцэс төгсгөлгүй галт солирыг гаргана. Энэ нь тэнгэрээс бороо мэт унав.

Не Ли нүд сэргэн хажуу тийшээ өнхөрлөө.

“Зугтмаар байна уу? Оройтож дээ” Шэн Нин нүдэнд баяр хөөр тодрон түүний биенээс улаан гал давалгаалан гарлаа. Түүний бүх бие солир болж хувираад газар хүчтэй унана.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.