Чөтгөр бурхдын домгууд 86

Энэ хэсгийг ивээн тэтгэсэн хүнд баярлалаа. Энэ долоо хоногын [3/3] + Bonus [7/8] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Одоогийн зорилго хуримтлагдсан мөнгө Чөтгөр бурхдын домгууд [25000₮] Хэрэв гүйлгээ хийсэн тохиолдолд аль зохиол гэдгийг нь тодруулаарай. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 86 – Ухаан алдсан

Татах хүчний талбай

Не Ли Соёот хулсны баавгайн татах хүчний талбай чадварын идэвхижүүллээ. Энэ нь ойролцоох татах хүчийг өсгөдөг юм.

Таас

Шэн Нин бүхэл бие газар хүчтэй уналаа.

Шэн Нин Не Ли цохих тэрхэн агшинд Не Ли хажуу тийшээ үсэрлээ. Тэрээр галаас нь арай дөнгөж бултсан. Тэрээр зүүн талдаа хөнгөхөн түлэгдсэн байв. Не Ли дотроо баярлав. Тэр барбекю хулсны баавгай болох гэж байв. Өрсөлдөгчөө ялах амархан ч, түүнээс сул дорой мэт жүжиглэх нь харин тун хэцүү.

Бүхэл тулааны талбай чичирхийлэв. Шэн Нин газар унавал арван метр тойрог нүх газар үүсч, гал тэнгэрт дүүлэн бадмална. Тоос эргэн тойронд босов.

Үзэгчид суудлаасаа хөөрөн босч орилно.

“Хөөх, ямар хүчтэй энерги вэ?”

“Тэнгэр минь. Энэ Ариун Улаан баавгайн хүч үү? Үнэхээр аймшигтай юм.”

“5 одтой Мөнгөн зэрэглэл ч гэсэн энэ их хүчээр Алтан зэрэглэлтэй нүүр тулж чадах юм байна.”

“Шэн Нин ялсан нь баталгаатай боллоо.”

“Шэн Нин, Шэн Нин….” Үзэгчид түүний нэрийг улам чангаар дуудна.

Бооцоог мартья. Не Ли тулаан эхэлмэгц зугтаан гүйж Шэн Нин тахиа шиг нисч, нохой мэт зугтаж байлаа. Тэд бүгдээрээ Не Лид дургүй хүрсэн. Хэрэв Не Ли ялвал үнэхээр шудрага бус.

Шэн Мин ч гэсэн сэтгэл хангалуун инээмсэглэнэ. Тэрээр толгойгоо дохиод хэллээ. “Шэн Нин ч муугүй юм. Энэ үзүүлсэн хүчээрээ бол аль хэдийн Алтан зэрэглэл хүрсэн байна. Үнэхээр шаргуу хичээллэсэн байна. Хэрэв тэр Тэнгэрийн Хээ овгийн жаалыг ялвал би түүнийг буцаж очоод шагнана.”

Шэн Мин үгийг сонсоод Шэн Сяо атаархав. “Шэн Нин ердөө 5-одтой Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн. Ийм их хүчийг яаж гаргадаг байна? Энэ хүчээр дор хаяж 3-одтой Алтан зэрэглэл хүрсэн байх учиртай даа.”

Е Зиюун энэ болсон явдлын хараад нүдэндээ үл итгэнэ.

Энэ мөчид тулааны талбайн боссон тоос шороо намдав. Тойрог нүхэнд нэг хүний дүрс харагдана.

Тойрог нүхэнд Шэн Нин үхсэн нохой мэт хэвтэж үл хөдлөнө. Түүний бүхэл бие шархадан түлэгдсэн байв.

“Энэ….”

“Яг юу болчихвоо? Юу болсныг надад хэлэх хүн байна уу?” Шэн Мин орилов.

Шэн Нин үсрээд галт солир бөмбөгдсөн. Дараа нь өөрөө унаад ухаан алдчихвуу? Энэ үгэнд хэн итгэх юм бэ?

Шэн Мин ч бус Ян Синь, Не Хай, Не Эн бүгдээр алмайрав.

“Ариун Гэр бүлийнхэн бүгдээрээ ийм усан тэнэг байж болохгүй байх. Эхний хүн нь чөтгөрийн сүнсээ дуудалгүй ялагдсан. Хоёр дахь нь чөтгөрийн сүнсээ дуудаад Алтан зэрэглэлийн хүчээ гаргасан ч гэсэн өөрөө унаад ухаан алдчих гэж.”

Тэд нүдэндээ итгэсэнгүй.

Ян Синь нэг зүйлийг ойлгосон бололтой. “Шэн Нин 3-одтой Алтан зэрэглэлийн хүч гаргасан. Не Ли дүү маань ямар нэгэн юм хийсэн юм байхдаа?”

Үзэгчид үхсэн мэт чимээгүй болцгооно. Нүдээ томоо бүлтийлгэж тулааны талбарыг харна. Удаан хугацаа өнгөрсөн ч Шэн Нин үхсэн нохой мэт газар хэвтсээр.

“Хараал идсэн Ариун Гэр бүл. Алив үүнийгээ тайлбарлаадах.”

“Хараал идэг! Ариун Гэр бүл үнэхээр хэнд ч хэрэггүй юм!” Бооцоогоо алдсан хүмүүс Ариун Гэр бүлийг зэмлэнэ.

“Алхимын Холбоо Ариун Гэр бүл хоорондоо хуйвалдан биднийг хуурмааргүй юм даа.”

“Боломжгүй. Тэр хэдэн үрлэн эмээрэээ Алхимын холбоо хэдэн чөтгөрийн зоос олсныг хэн мэдлээ? Иймхэн хэмжээний мөнгөөр тэд юу хийнэ бэ? Ариун Гэр бүл зүгээр хог шиг хэрэггүй болхоор л ингэж байгаа юм!”

Не Ли дээр бооцоо тавьсан хүмүүс инээмсэглэнэ. Не Ли үнэхээр азтай юм. Эхний тулаандаа тэнэг Шэн Фэй чөтгөрийн сүнстэйгээ нэгдэж чадалгүй ялагдсан. Хоёрдох тойрогт Шэн Нин өмнөх сургамжийг дагаад чөтгөрийн сүнстэйгээ нэгдсэн ч газар унан ухаан алдлаа. Дахиад нэг үнэгүй ялалт.

Тэд Шэн Нин газар унан ухаан алдаагүйг мэдэхгүй. Не Ли нууцаар түүний унах хурдыг өсгөсөн юм. Шэн Нин галт солир хийж байхдаа аль хэдийн 5-одтой Мөнгөн зэрэглэлийн хүчтэй байсан. Түүний хүрч чадах хамгийн дээд хурд. Харин Не Ли Шэн Нин татах хүчийг өсгөснөөр тэрээр газар хүчтэй унаж татах хүчинд цохигдсон юм. Тэрээр өндөр хурдаар унаж байсан учраас хариу үйлдэл үзүүлж чадаагүй. Өөрийнхөө хурдаас хэд дахин хурдтай тэр унасан юм. Үр дүн нь тодорхой. Хэрэв түүний бүх биеийн яс хугарч үйрээгүй. Нэгхэн яс эсэн мэнд хугараагүй бол өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй.

Шэн Нин газар хөдөлгөөнгүй хэвтэхийг хараад Не Ли инээмсэглэв. Шэн Ни нухаан алджээ. Тэр дараагийн хоёр гурван өдөр босч ч чадахгүй. Татах хүчний талбай бол үл үзэгдэх тулааны чадвар. Бусад хүмүүс үүнийг огтхон ч ойлгохгүй.

Не Ли дахиад хожив.

“Үнэхээр амархан юм аа.” Не Ли мөнгөн зэрэглэл ч гэсэн түүний жинхэнэ хүч аль хэдийн 2-3 одтой Алтан зэрэглэл. Тиймээс Шэн Нин аюул түүнд учруулж чадахгүй.

 

Үүнийг харсан үзэгчдийн дунд байрлах Е Зиюун огтхон ч гайхсангүй. Тэр үүнийг гадарлаж байсан мэт харна. Ариун Гэр бүл дахиад л Не Ли урхинд уналаа. Не Ли үргэлж бүх зүйлийг хяналтандаа байлгадаг хүн. Хүмүүстэй харилцах харилцаагаа ч өөрөө удирддаг. Не Лиг хараад Е Зиюун бишрэхээс өөр арга алга. Не Ли өөрийг нь өөрт нь дурлаж хайртай болно гэдэгт үргэлж итгэлтэй байдаг. Тэр үнэхээр зэвүүн юм!

Нэг өдөр Не Лид тэр үнэхээр хайртай болчихвол яана? Түүний нүд аргаа барсан харадана. Эртний Орчид хотод болсон тохиолдлоо эргэн санаад Е Зиюун дотроо ичингүйрэв. Түүний зүрхний цохилт гэнэтхэн хурдлав. Түг. Түг.

Тулааны үр дүн гарсан учраас Не Ли дахиад Шэн Минээс зуун сая чөтгөрийн зоос хожив.

Ариун Гэр бүл зуун тавин сая чөтгөрийн зоос нийлээд төлөх шаардлагатай болов. Энэ Ариун Гэр бүлийн суурьт нь нөлөөлж чадахгүй ч гэсэн хэсэг хугацаанд санхүүгээ чангалж, санхүүгийн сахилга баттай болгоход хүргэнэ. Ариун Гэр бүл шиг үндсэн гэр бүл 300 – 500 сая чөтгөрийн зоос хамгийн ихдээ гаргаж чадна. Мэдээж тэдний бизнес түүнээс илүү өндөр өртөгтэй. Хэдэн тербум чөтгөрийн зоосны үнэлгээтэй байдаг. Гэхдээ тэдний сул мөнгөн хөрөнгө ийм бага байдаг юм.

Зуун тавин сая чөтгөрийн зоос тийм их ч биш гэлээ Не Ли сэтгэл хангалуун байлаа.

“Үйл ажиллагаа хариуцсан настан, та намайг ялахад хүргэлээ. Танай Ариун Гэр бүлийн ах нар нар үнэхээр өгөөмөр юм.” Не Ли үндсэн үйл ажиллагаа хариуцсан настан уруу хөхрөн инээж хэллээ.

Шэн Мин царай хувьсхийв. Тэрээр уурлан хилэгнэсэнд түүний уруул чичирхийлнэ. Не Ли үнэхээр үг хаяж түүнийг хилэгнүүлсэн учраас тэрээр Не Лиг алгадаад авмаар санагдана.

Зуун тавин сая чөтгөрийн зоос. Энэ алдагдлаа Овгийн ахлагчид яаж тайлбарланаа?


Өмнөх хэсэг

Дараагийн

 

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s