Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 7]

Дараа долоо хоногын үнэгүй [1/3] + нэмэлт [0/8] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна.

Хэрэв гүйлгээ хийсэн тохиолдолд аль зохиол гэдгийг нь тодруулаарай. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Сурталчилгаа
2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 5, Луугийн илд, Цустягаан – Хэсэг 7, Түүхэндээ хоёрдугаарт

Юлан тивийг бүхэлд нь авч үзэх юм бол хос элементийн долдугаар зэрэглэлийн шидтэн хүчтэй хүмүүсийн тоонд дөнгөж хөл тавьсан хэрэг.

Гэхдээ ‘арван долооон настай’ гэдэг хэдэн үгийг ‘хос элементийн долдугаар зэрэг’ гэдэг үгэн дээр нэмэх аваас өөр түүх. Гэрэлт сүм долдугаар зэрэглэлийн хос элементйин шидтэнг үл тоож болно. Эцсийн эцэст Юлан тивд олон ийм шидтэнгүүд бий.

Гэвч…

Арван долоон настай хос элементийн шидтэнг үү? Ариун Сүмийг л орхьё. Түүнээс гадна Юлан тивийн олон хүчирхэг улсууд энэ шидтэнг өөртөө авах гэж шүлсээ асгаруулна.

“Суутан. Үнэхээр суутан” Дэд канцлер Делианд хэллээ. Тэрээр наймдугаар зэрэглэлийн шидтэн бөгөөд машид баярлав.

Бүх багш шидтэнгүүд цочирдоцгоолоо. Тэд арван долоон настай хос элементийн шидтэн юуг илэрхийлж байгааг мэднэ. Энэ бол гайхамшиг! Ядахнаа энэ бол Эрнст сургуулийн гайхамшиг!

“Хэх Хэх.” Иел, Жорж, Рэйнолдс бүгдээр жуумалзав.

Тэд бүгдээрээ шидтэнгүүд ямар царайтай болох бол гэж төсөөлж байсан. Энэ царайнууд тэдний найдаж байсанчлан үнэхээр мөнгөөр төлж авамгүй сайхан харагдаж байлаа.

Хүчнийхээ хувьд Дэд канцлер Деланд Эрнст сургуулийн гурван хүчтэнд ч орохгүй. Гэхдээ туршлагынхаа хувьд тэрээр үлэмж туршлагатай. Тэрээр Линлэйн хажууд догдлон хамгийн түрүүнд ирлээ. “Линлэй арван долоон настай долдугаар зэрэглэлийн шидтэн юу гэсэн үгийг чи мэдэх үү?”

“Хэх, асуух юу байна?” Делин Кевоте бөгжнөөс гарч ирэн сахлаа илбэв. “Делин Кевоте миний сурагч гайхамшигтай биш бол өөр хэн гайхамшигтай гэж?”

Энд байсан багш нар Гэгээнтэн зэрэглэл хүрэх хол дутуу. Тэд Делин Кевотийн сүнсийг олж мэднэ гэдэг байж боломгүй.

“Арван долоотой…” Деланд дахин магтан санаашрав. “Эрнст сургуулийн түүхэнд Линлэй чи долдугаар зэрэглэлийг хамгийн залуудаа хүрлээ. Харин өмнөх рекорд эвдсэн хүн 19 настайдаа хүрсэн. Тэр дараачаар Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн болсон байдаг.”

Мөнгөлөг үстэй настан үргэлжлүүлж хэллээ. “Эрнст сургуулийг больё. Юлан тивийн бүх түүхэн цаг үед, чи долдугаар зэрэглэлийн шидтэн хүрсэн хоёрдахь залуу хүн боллоо.”

Юлан тив тоо томшгүй олон жилийн түүхтэй. Энэ бас өргөн уудам нутагтай билээ. Эрнст сургууль энэ рекордыг эзэмшинэ гэдэг бас тун хэцүү.

“Түүхэнд хоёрт оо?” Линлэй харин гайхшрав.

Юлан тив энэ болон жил ямар олон суутангууд төрүүлж байсан бол? Бүх цаг үеийн хоёр дахь залуу долдугаар зэрэглэлийн шидтэн байна гэдэг бас л том амжилт.

“Юлан тивийн түүхэн дэхь хамгийн залуу шидтэн 8000 жилийн өмнө амьдарч байсан Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн байсан юм. Тэр 16 насандаа Долдугаар зэрэглэлийн шидтэн болж байсан юм. Өмнөх хоёрдугаар залуу шидтэн буюу одоо гуравдугаар байранд орсон хүн 18-тайдаа долдугаар зэрэглэл хүрч байсан. Тэр есдүгээр зэрэглэл хүрээд гацсан юм даа. Учир нь тэр энэ амжилтанд хүрээд түүний зан араншин өөрчлөгдсөн юм.  Юу гэхээр… чамаас гадна хамгийн залуу шилдэг арван хүний зургаа нь Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн болж, дөрөв нь есдүгээр зэрэглэлийн шидтэн болсон.”

Долдугаар зэрэглэлийн шидтэнг ‘Ахлах шидтэн гэж нэрлэдэг’

Наймдугаар зэрэглэлийн шидтэнг ‘Мастер шидтэн’

Есдүгээр зэрэглэлийн шидтэнг ‘Амин шидтэн’

Харин Гэгээнтэн зэрэглэлийн шидтэнг ‘Их шидтэн’ гэж цоллодог.

“Чиний авьяас чадвараар бол… чи есдүгээр зэрэглэлийн шидтэн болно гэдэг асуудал биш. Чамд цаг хугацаа л хэрэгтэй. Чи харин үргэлжлүүлэн шаргуу хичээллэх аваас чамд Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн болох нөөц байна. Чи түүхэн дэх хоёрдугаар хамгийн залуу шидтэн боллоо шүү дээ.” Мөнгөн үст настан Линлэй уруу нухацтай харав.

Линлэй Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн болох хүслэнтэй. Гэхдээ тэрээр Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн болох тийм ч их хүсэлтэй биш.

Учир нь Линлэй Гэгээнтэн зэрэглэлийн их шидтэн болох Гэгээнтэн зэрэглэлийн дайчин болохоос хүнд гэдгийг мэднэ.

Дайчид мөн шидтэн хоёул сүнсний эрчим ашигладаг.

Шидтэнгүүд  дийлэнхи цагаа сүнсний эрчим бий болгоход зарцуулдаг. Ингэснээр тэд сүнсний эрчимээ ашиглан шидийн хүч цуглуулж чадах билээ. Энэ нь элементийн эрчимийг шууд удирдах боломжийг ч бий болгоно. Хүчтэй шидтэнгүүд аймшигтай их хэмжээний сүнсний эрчимтэй байдаг.

Харин дайчидад энэ өөр байдаг.

Дайчдын хувьд хамгийн чухал зүйл нь тэдний бие юм. Сүнсний эрчим тулааны-ки хоёр хоёул удаач асуудал. Хүчирхэг биетэй байж байж л тэд их хэмжээний тулааны-ки хуримтлуулж чадна. Сүнсний энерги бол өөрсдийн тулааны-ки удирдах ердөө нэг хэрэгсэл билээ.

Долдугаар зэрэглэлийн шидтэн, долдугаар зэрэглэлийн дайчныг харьцуулвал шидтэн арав дахин их сүнсний эрчимтэй.

“Ирээдүйд би Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн болох хугацаа зөндөө их байна. Би Луугийн цуст дайчны авьяасаа ч бодсон их хурданаар Гэгээнтэн зэрэглэл хүрэх байх.” Линлэй ч гэсэн Луугийн цуст дайчин хэдэн арван жилд Гэгээнтэн зэрэглэлийн хүчтэй болдогыг мэднэ.

Түүнээс гадна…

Луугийн цуст дайчин гэгээнтэн зэрэглэл хүрээд аймшиггүй хүчтэй болдог. Гэгээнтэн зэрэглэл хүрсэнийхээ дараа ч гэсэн Луугийн цуст дайчид Гэгээнтэн зэрэглэл дотроо хүчтэйд ордог.

“Линлэй чи энэ сургуулийн хамгийн амжилттай сурагч. Чамайг сургуульдаа хэд хоног үлдээсэй гэж бид хүсч байна. Хамгийн сайн зураачид болоод сийлбэрчдийг урьж авчраад чиний хөрөг болон сийлбэриийг үлдээх гэсэн юм. Энэ манай сургуульд чамайг дурсах дурсамж болж үлдэг.” Дэд канцлер Деланд дару йхэллээ.

Юлан Тивийн хоёр дахь залуу шидтэн болно гэдэг мэдээж Эрнст сургуулийн бахархал.

“Хөрөг үү дээ?” Линлэй хөшиж орхив.

Сийлбэрчид мөн зураачдын өмнө Линлэй олон цаг хөдөлгөөнгүй зогсох хэрэг гарна. Юлан тивийн хоёр дахь залуу шидтэн болно гэдэг магад сонсогдож байгаа шигээ сайхан зүйл биш бололтой.

…….

Эрнст сургуулийн түүхэн дэх хамгийн шилдэг сурагч, Юлан тивийн хоёр дахь суутан. Арван долоон настай хос элементийн долдугаар зэрэглэлийн шидтэн. Энэ мэдээ Эрнст сургуулиар хурдтай тарав.

“Арван долоон настай хос элементийн долдугаар зэрэглэлийн шидтэн? Яаж байж болдог юм бэ?”

“Энэ мэдээ худлаа байна гэж байхгүй. Сургуулийн маш олон багш тэнд байсан. Дэд канцлер Деланд хүртэл түүний хөрөг зургыг зуруулахаар маш олон зураачдыг урьсан. Энэ манай сургуулийн нэр хүндийг үргэлж өсгөх санаатай юм шүү дээ.”

“Тэнгэр минь. Арван долоон настай хос элементийн долдугаар зэрэглэлийн шидтэн. Арван жилдээ наймдугаар зэрэглэл хүрч, хорин жилийн дараа есдүгээр зрээглэл хүрэх нь ээ? Тэр дөчин настайдаа есдүгээр зэрэглэлийн Амин шидтэн болохнээ. Энэ зуун гэхэд тэр Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн болох нь байна.”

…..

Эрнст сургуульд энэ мэдээ тарж, Эрнст сургууль оронгоороо эргэлээ. Хэрэв ямар нэгэн сурагч үе тэнгийнхнээсээ илүү байвал түүнийг үе тэнгийнхэн атаархан ярьдаг. Гэхдээ ямар нэг сурагчийн амжилт хэтэрхий өндөрт гарах аваас, тухайлбал Юлан тивийн хамгийн залуугаасаа хоёрдахь долдугаар зэрэглэлийн шидтэн болох юм бол. Бүх хүмүүс бишрэн хүндэлнэ.

Тэдний бодлоор Линлэй ирээдүй хязгааргүй уудам. Тэд өөрсдийгөө түүнтэй зүйрлэх ч хэрэг үгүй.

Өнгөрсөнд Диксиг сургуулийн шилдэг нь гэж байсан хүмүүс одоо юу ч хэлсэнгүй.

Эрнст сургуулийн шилдэг хүн мэдээж Линлэй. Линлэй одоогийн шилдэг сурагч ч биш, Эрнст сургуулийн таван мянган жилийн түүхэн дэх хамгийн шилдэг сурагч. Дикси одоо зургадугаар зэрэглэлийн шидтэн. Хэдэн жилийн дараа долдугаар зэрэглэл хүрэх ч юм билээ?

“Линлэй долдугаар зэрэглэлийн шидтэн?” Делия өөрийн бясалгалаа дөнгөж дуусгаад энэ мэдээг сонссон.

Линлэйг зургадугаар зэрэглэлийн шидтэн болсондоо баярлан Дикси сэтгэл хангалуун явж байсан. Хэрэв энэ мэдээж дуулах аваас түүхий ах Дикси ихэд гутрах биз. Линлэйн өсөлтийн хурд үнэхээр гайхамшигтай юм. Линлэйг бүхий чадлаараа хоосон ч Дикси хол ард үлдэх юм шиг байна.

“Ахаа.” Делия хөнгөхнөөр хэллээ. Тэрээр ахынхаа төлөө санаа зовнино.

Делия бага байхаасаа л ахыгаа маш бардам хүн байсныг мэднэ. Тэр өөрийгөө ихэд зоригжуулдаг байсан. Тэр өмнө хэнд ч бууж өгөөгүй. Линлэй дөрөвдүгээр зэрэглэлээс тавдугаар зэрэглэл хүрэхэд тэр аюулыг мэдэрч байсан.

Түүний ах хамаг чадлаараа хичээж тавдугаар зэрэглэлээс зургадугаар зэрэглэл давах торгон дээсийг алхсан.

Гэтэл Линлэй үнэндээ..

“Зүгээр дээ. Битгий санаа зов.” Дикси толгойгоо сэгсрэв. “Делия, би энэ сургуульд үлдээд байх шаардлага үгүй бололтой. Удахгүй би ч гэсэн төгсөх өргөдлөө өгөөд Эзэнт гүрэндээ буцаад овог уруугаа харилаа.”

Делия цухалдав.

……..

Хуадели зочид буудлын нууц газарт дөрвөн ортой хоёр өрөө байв. Энэ өрөөнд Линлэй гурван ахан дүүстэйгээ амьдарч байлаа.

Линлэй долдугаар зэрэглэлийн шидтэн болсон мэдээ тарсанаас хойш 1987-р дотуур байрны өрөө ганц удаа амар амгалан болсонгүй. Олон хүмүүс Линлэйд хүндлэл үзүүлэхээр ирсэн юм. Линлэй Хуадели зочид буудалт нуугдан энд ирсэн. Хуадели зочид буудлын сүлжээгээр цөөхөн хүн энд нэвтэрч чадна.

“Гуравдугаар дүү. Чи үнэхээр даруухан чимээгүй хүн юм. Гэхдээ чи нэг хөдлөхөөрөө тэнгэрийг нураах шахаж байна шүү!” Иел санаашрав.

Линлэй жуумалзав.

Делин Кевоте удаан ярилцсаны дараа Линлэй энэ шийдвэрт хүрсэн. Баруч овог одоогоор хэтэрхий сул дорой. Хэрэв тэрээр Баруч овгийн хүчийг хамгийн хурдаар өсгөхийг хүсвэл өөрийгөө долдугаар зэрэглэл хүрсэнээ олон нийтэд зарла гэж Делин Кевоте зөвлөсөн.

Арван долоон настай хос элементийн долдугаар зэрэглэлийн шидтэн! Олон байгууллага, талууд өөрсдөд нь нэгд хэмээн түүнийг урина. Маш сайхан нөхцлүүдийг ч мэдээж тэд тавих билээ.

Линлэйн ирээдүйн амьдрал тодоор гэрэлтэнэ.

“Гуравдугаар дүү, одоо энэ талаар нуугаад яахав. Давсон худалдааны пүүс Юлан тивийн хамгийн том гурван пүүсийн нэг. Давсон худалдааны пүүс миний гэр бүлийх юм. Чи манай Давсон худалдааны пүүст нэгдмээр байна уу?” Иел Линлэй уруу харав. Үнэнийг хэлэхэд тэрээр Линлэйг Давсон худалдааны пүүстээ ороосой хэмээн хүсч байв.

Юлан тивийн хоёрдугаар суут шидтэн. Хэрэв ийм суут шидтэн Давсон худалдааны пүүст орох аваас түүний байр суурь өндөрөөс өндөрт дүүлнэ. Энэ мэдээж Иелийн гэр бүл дэх байр суурийг нь нэмнэ.

“Давсон худалдааны пүүс ээ?” Рэйнолдс нүд сэргэв.” Хөөх, Иел даргаа, таныг Давсон овогтой гэж мэддэг байсан л даа. Гэхдээ Давсон нэртэй олон овог байдаг. Гэтэл энэ Давсон худалдааны пүүсийн Давсон овог байсан юмуу? Өө тэнгэр минь. Та үнэхээр баян байхнээ!”

Жорж ч гэсэн Иел уруухарав.

“Иел даргаа, энэ…” Линлэй эргэлзэв.

“Битгий санаа зов. Юуны түрүүнд чи миний дүү шүү дээ. Чамайг би хүчлэхгүй.” Иел хөхрөн инээв. “Би бусад зүйлийг батлан дааж чадахгүй ч, манай Давсон худалдааны пүүст орвол чамд мөнгө бол асуудал байхаа болино. Чамд бид хамгийн багадаа зуун сая алтан зоос өгч чадна.”

“Зуун сая алтан зоос оо?” Линлэй, Жорж, Рэйнолдс ам эрүүнээсээ салахаа шахав.

Зуун сая алтан зоос. Ямар их мөнгө билээ?

Фэнлай хотын хамгийн баян тансаг гэр бүлүүд бүх хөрөнгөө нийлүүлээд ч зуун сая алтан зоосыг олж чадахгүй байх.

“Линлэй, ахын чинь овог үнэхээр баян юмаа. Зуун сая алтан зоос, өө чөтгөр гэж…” Делин Кевоте хүртэл цочирдов.

Хамгийн алдартай уран их мастер сийлбэрчний өөрийн амин чухал сийлбэр хэдэн сая алтан зоосний үнэтэй. Энэ их мөнгөөр хэдэн их мастерийн сийлбэрийг худалдаж авч чадах бол?

“Гуравдугаар дүү, бусад хоёр худалдааны нэгдлээс гадна Дөрвөн эзэнт гүрэн, Хоёр шашны нэгдэл аль ч улс ийм их мөнгийг нэг дор гаргаж чадахгүй. Хаант улсуудын хувьд уу? хмм..”Иел үгэндээ итгэлтэй байлаа.

Дөрвөн эзэнт гүрэн, хоёр шашны нэгдэл, бүгд Гэгээнтэн зэрэглэлийн дайчидтай. Гэхдээ Дөрвөн эзэнт гүрэн, хоёр шашны нэгдэл бүгдээрээ үлэмж армиа тэтгэх гэж их хэмжээний мөнгө зардаг. Тэд баян ч гэлээ нэг дор зуун сая алтан зоос гаргаж чадахгүй. Хамгийн хурдандаа тэд дотроо их хэмжээний бичиг цаастай зууралдаж байж энэ хэмжээний мөнгийг гаргаж чадна.

Гэгээнтэн зэрэглэлийн дайчин (одоохондоо) биш хүнд ийм их мөнгө өгнө гэдэг? Хэн ч үүнийг хүсэхгүй.

Гурван худалдааны нэгдэл л ийм их эд хөрөнгөтэй. Тэд л ийм их мөнгө өгч чадна. Тэд их хэмжээний мөнгөтэй цэргийн хүч султай. Дөрвөн эзэнт гүрэн, хоёр шашны нэгдлийг тэд яагаад ч гүйцэж чадахгүй. Тиймээс тэд хүчтэнгүүдийг эгнээндээ нэгтгэх дуртай байдаг билээ.

“Тог” “Тог” “Тог”

Гэнэтхэн хаалга тогших чимээ сонсогдов.

Иел хөмсгөө зангидан хаалга уруу очив. Үүдээ нээгээд. “Би садаа болж болохгүй гэж захисан байх аа?”

Хуадели зочид буудлын менежер гашуунаар хэллээ. “Залуу эзэн Иел, Гэрэлт сүмийн Их лам (Кардинал) ирсэн байна. Түүнийг дагаад Гэрэлт сүмийн гурван Хуягт баатрууд дагалдаж байна.”

Иел цухалдав. Гэрэлт сүмийн Их лам нар зөвхөн Гэрэлт сүмийн Гэгээн хааны дараа орох өндөр албан тушаалтай. Хэрэв Их лам энд хүмүүсээ дагуулан ирэх аваас Давсон худалдааны пүүсийн залуу эзэн байсан ч замыг нь хааж болохгүй.

“Гуравдугаар дүү үнэхээр хүчтэй хүнийг анхаарлыг татсан бололтой!”


Өмнөх хэсэг

Дараагийн

 

2 comments on “Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 7]”

  1. Линлэй Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн болох хүслэнтэй. Гэхдээ тэрээр Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн болох тийм ч их хүсэлтэй биш.
    Энэ юу гэсэн үг вэ? ойлгосонгүй ээ. Орчуулгаа эргэж хянадаг байлгүйдээ.

    Таалагдсан

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.