Чөтгөр бурхдын домгууд 84

Энэ хэсгийг ивээн тэтгэсэн хүнд баярлалаа. Энэ долоо хоногын [3/3] + Bonus [5/8] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Одоогийн зорилго хуримтлагдсан мөнгө Чөтгөр бурхдын домгууд [25000₮] Хэрэв гүйлгээ хийсэн тохиолдолд аль зохиол гэдгийг нь тодруулаарай. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 84 – Бага мөнгөөр тоглох гээ юу

Е Зиюун үзэгчид дунд байгааг Не Ли мэдэхгүй. Не Ли Тэнгэрийн Хээ овгийн хэсэг уруу тойргоо дуусгаад эргээд ирлээ. Түүний хоёр дахь тойрог эхлэх гэж байлаа.

Энэ мөчид Шэн Мин хажуудаа байгаа туслахууд уруу хараад асууна. “Бооцооны үр дүн юу болсон бэ?” Шэн Минь дотроо бодно. Тэрээр Не Ли-тэй бооцоо тавьж тулаад 50 сая чөтгөрийн зоос алдсан. Гэхдээ олон нийтийн дунд Ариун гэр бүл банкир байсан. Дийлэнхи олонх Шэн Фэй ялна гэж мөрий тавьсан. Тиймээс тэд зарим мөнгөө буцааж авах болно.

Түүний туслах мэдээлэв. “Нийт зуун жаран сая чөтгөрийн зоос мөрийнд тавьсан. Харин бид зургаан сая алтан зоос алдаад байна.”

“Яаж байж болдог юм бэ? Бид дахиад алдаа юу даа?” Шэн Мин ууртайгаар хэллээ. Тэрээр олон нийтийн мөрийнөөс мөнгө хожино гэж бодож байлаа. Гэсэн хэдий ч дахиад зургаан сая чөтгөрийн зоос алдлаа. Энэ их мөнгө биш ч гэсэн түүнийг цухалдуулна.

“Хараал ид.” Шэн Минь ууртайгаар хараав. Үндсэн үйл ажиллагааны настан болсноос хойш хэзээ ч ийм том алдаа гаргаж байгаагүй. Тавин зургаан сая чөтгөрийн зоос нэг удаа алдана гэдэг хэцүү. Овгийн ахлагч удахгүй эргэж ирэх гэж байдаг. Хэрэв өнгөрсөн сайн хувь нэмрүүдээ эргэн дурсаад энэ удаагийн хохиролыг аргалж болох хэдий ч түүнд таатай санагдахгүй байлаа.

Энэ мөчид Тэнгэрийн Хээ овогийн талд Не Хай, Не эн мөн бусад нөхдүүд баяртай байл. Тэд мөнгө хожоогүй. Хожсон хүн нь Не Ли ч гэсэн тэд баярлацгаана. Тэд Ариун Гэр бүлээс том мах зулгааж авсантай адилхан сайхан байлаа. Өнгөрсөнд Ариун Гэр бүл Тэнгэрийн Хээ овгийг дарамталдаг байсан. Одоо харин тэд бүх өмнөх бухимдлаа тайлж чадлаа.

“Не Ли дүү. Чамайг би их сайхан сэтгэлтэй гэж боддог байлаа. Өөрөөс чинь яаж ийм их заль гарваа? Ян Синь эгч нь болгоомжтой байх хэрэгтэй юм байна.” Ян Синь Не Ли уруу харан хэллээ. Тэрээр Не Лиг ёжлон хэлнэ. Түүний хоёр гар том цээжин дээрээ зөрөөстэй. Тэрээр хөхөө бага зэрэг шахсан байгаа учраас улам илүү татагдам сайхан харагдана.

Не Ли мөрөө хавчив. Тэрээр тайлбарлахыг хүсэвч, нэмэр болохгүй. Тиймээс тэрээр Не Эн уруу хараад асуув. “Энэ удаа бид хэдийг хожсон бэ?”

“Бид хувьдаа тавин сая чөтгөрийн зоос тавьсан. Харин олон нийтэд далан сая чөтгөрийн зоос бооцоонд тавьсан.” Не Хай инээмсэглэн хэллээ. Тэд нүд ирмэх зуур дахиад зуун хорин сая чөтгөрийн зоостой боллоо шүү дээ. Не Ли үнэхээр хурдан мөнгө олох юм.

“За!” Не Ли толгой дохив. Зуун хорин сая чөтгөрийн зоос тийм ч их мөнгө биш. Гэхдээ Ариун гэр бүлийн хувьд бол бас багагүй мөнгө.

Энэ мөчид Шэн Минь өөрийгөө барьж дийлэлгүй Тэнгэрийн Хээ овгийн сууж байгаа хэсэг уруу явна.

“Үндсэн үйл ажиллагаа хариуцсан настан Шэн Минь, залуу эзэн Шэн Фэй зүгээр үү? Манай Не Ли арай хүчтэй цохьсон харагдсан. Түүнийг маань өршөөгөөрэй.” Не Хай гараараа ёслон хэллээ. Тэнгэрийн Хээ овгийн ахлагчийн хувьд ёс жудагтай байх хэрэгтэй. Гэхдээ дотроо мэдээж тэрээр хөхрөн инээнэ.

Шэн Минь царай барайв. Шэн Фэйг харсан хэн ч гэсэн түүнийг орноосоо хагас сарын дараа л босохыг мэднэ. Шэн Мин залуу эзэн Шэн Фэйн гэмтлийн яг нарийн учрыг мэдэхгүй. Гэхдээ Шэн Фэй ирээдүйд өөрийн үр удмаа үлдээх боломжгүй болсон нь гарцаагүй. Үүнийг хэрэв Шэн Мин мэдэх аваас улам уурлах байсан биз. Шэн Мин гэхдээ Шэн Нинд Не Лиг ал гэсэн тушаал өгсөн байгаа.

Шэн Мин нүдэнд Не Ли-ийн Соёот Хулсны баавгай яасан ч Шэн Нин эсрэг ялж чадахгүй. Ялангуяа Соёот Хулсны баавгай хүрэл зэрэглэлийн чөтгөрийн сүнс. Не Ли Соёот Хулсны баавгай бага зэрэг онцгой байгаад Мөнгөн зэрэглэл хүрсэн ч гэсэн энэ түүний хязгаар байх болно. Яг одоо Шэн Нин 5-одтой Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн. Түүнээс гадна түүнд Ариун Улаан баавгай байдаг. Энэ нь Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнс. Шэн Фэй Улаан Хар бартай байгаад Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэй байсан ч гэсэн үүнийгээ ашиглаж чадахгүй дууссан. Шэн Нин чөтгөрийн сүнс харин Алтан зэрэглэлийнх.

Гэхдээ энэ удаа тэрээр алдах аваас Ариун гэр бүлд асуудал үүснэ.

“Гурван удаа бооцоо тавина гэж ярьсан. Нэгдүгээр л тойрог өнгөрлөө. Амархан баярлах хэрэггүй шүү. Одоо хоёрдугаар бооцоогоо тавьцгаая.” Шэн Мин Не Хай болон бусад уруу харан хүйтнээр хэллээ.

“Энэ…” Не Хай Не Ли уруу харан түүний байдлыг ажина. Не Ли хүчийг тэрээр сайн мэдэхгүй. Ариун Гэр бүл эхний тойрогтоо ялагдаж болно. Гэхдээ хоёрдугаар тойрогт ялна гэдэг тун ч хэцүү.

Шэн Мин Не Ли уруу харлаа. Не Ли уруу харвал түүний нүдэнд хүйт даагаад явав.

Не Ли хөнгөхөн ханиалгаад хэллээ. “Ариун Гэр бүл ингэх нь үнэхээр асуудлыг хүндрүүлж байна. Эхний тойрогтоо би их хэмжээний сүнсний хүчээ ашигласан. Удахгүй хоёрдугаар тойрогтоо амралтгүй орох гэж байна. Намайг гарцаагүй байдалд оруулж ялах гэж байна уу? Ингэвэл яаж байна? Хоёрдугаар тойргийг хоёр сарын дараа болгож сунгая. Миний сүнсний хүч эргээд сэргэвэл би дахиж тулалдаж болно.”

Не Ли үгийг сонсоод Ян Синь, Не Хай, Не Эн бүгдээрээ цочирдов. Не Ли уруу тэд харцгаана.

Сүнсний хүчээ их ашигласан. Өмнөх тулаанд Не Ли чөтгөрийн сүнстэйгээ хоромхон зуур нэгдсэн. Шэн Фэйг хэд алгадаад дээр нь гишгэсэн ч гэсэн тийм их хүч шаардсан тулаан болоогүй. Тэр арай илт худлаа хэлээд байгаа анзаарагдахгүй банйа уу?

Шэн Мин нүүр хүйт даав. “Тэнгэрийн Хээ овог бага мөнгө хожоод бултах гэж байгаа юм биш биз дээ? Манай Ариун Гэр бүл дандаа цагаан хоолтнууд гэж та нар санаа юу” Шэн Мин Ян Синь уруу харав. “Тэнгэрийн Хээ овог амлалтаасаа ухрах гэж байна. Алхимийн Холбоо одоо хүртэл Тэнгэрийн Хээ овгийг хамгаалаад байх юм биш биз дээ? Хэрэв тийм бол Овгийн ахлагчийгаа дуудан танай Ерөнхийлөгчтэй уулзуулах хэрэгтэй юм байна даа.”

[Цагаан хоолтон: Амархан ашиглуулах, гэнэн хүмүүс биш]

Ян Синь хацар улайв. Тэрээр Не Ли талд зогсож байгаа ч гэсэн түүнд хэлэх үг алга. Не Ли мөнгө хожоод бултах нь үнэхээр буруу.

“Үйл ажиллагаа хариуцсан настан Шэн Мин тэгж хэлж байгаа бол тулалдая. Ариун Гэр бүл элдэв арга хэрэглээд хожсон ч гэсэн Ариун Гэр бүлийн талаар угаас  хүмүүс муулах зүрхтэй хүн олдохгүй байлгүй.” Не Ли Шэн Мин уруу дотроо инээмсэглэн хэлнэ. Тэрээр аль хэдийн Шэн Минийг уурлуулсан бололтой.

“Манай Ариун Гэр бүлийн талаар хэн муу хэлж чаддаг юм!” Шэн Мин хүйтнээр хариулна. Тэрээр гэнэтхэн нэг зүйлийг ойлгов. Дөнгөж сая элдэв арга хэрэглээд хожсон ч муулах хүн байхгүй гэдгээр өөрсдийгөө элдэв арга хэрэглэнэ гэдгээ хүлээн зөвшөөрлөө.Түүний уушиг багтрах мэт болно.

Не Хай, Не Эн хоёр бүгдээрээ биширсэн харцтай байв.

“Ариун Гэр бүл хүмүүсийг дарамтлахдаа үнэхээр сайн юм.” не Ли хэллээ. Не Ли цаад санааг Ян Синь ойлгосон бололтой. Хэрэв Не Ли үнэхээр Ариун Гэр бүлийн гоц тулаанчийг ялж чадах аваас түүний одоо тавьж буй урхи үнэхээр ашигтай. Гэхдээ тэрээр ялж чадахгүй бол бүгд талаар болно.

“Тэгээд юу гэж? Шэн Минь ууртайгаар хэллээ. Тэрээр Не хай, Не Ли болон бусад уруу харан хэллээ. “Тэнгэрийн Хээ овог энэ удаад хэдээр бооцоо тавих гэж байна?”

Не Ли хэлнэ. “Хоёр юмуу гурван зуун сая чөтгөрийн зоосоор тоглоё. Эс бөгөөс утгаггүй зүйл болно.”

Не ли үгийг сонсоод Шэн Мин толгой сэргэв. Тэрээр Не Лид уурлаж байсан хэдий ч хоёр зуун сая чөтгөрийн зоосыг дур мэдэн үрэх эрх түүнд байхгүй. Ариун Гэр бүлд оруулж байсан өмнөх бүх хувь нэмрээ бодоод ч, хоёр зуун сая чөтгөрийн зоосыг нэг дор алдах аваас түүний сайхан өдрүүд үүгээр дуусгавар болох болно.

Не Ли ийм их мөнгөөр бооцоо тавьж байна гэдэг түүнд өөртөө итгэх итгэл байгааг харуулна. Өмнөх Шэн Фэйтэй тулалдсан тулаанд Не Ли бүх хүчээ гаргаагүй. Тиймээс Шэн Мин булчимгүй загнаж болохгүй.

Шэн Мин хэсэг зуур чимээгүй болж байснаа хэллээ. “Дахиж нэг тойрог байгаа юм чинь зуун сая чөтгөрийн зоос бооцоонд тавья.”

Шэн Мин хараад Не Ли ойлголоо. Ариун гэр бүлийн үндсэн үйл ажиллагаа хариуцсан настан хязгаарлагдмал эрх мэдэлтэй байдаг юм байна. Тэрээр хэтэрхий том мөрий тавьж чадахгүй. Хэрэв тэр түүнийг өдөөд байх юм бол Шэн Мин сэжиг авч магадгүй.

“Ариун Гэр бүл зориггүй юм бол зуун сая чөтгөрийн зоосоор л тоглоё.” Не Ли хөхрөн хэллээ.

Не Ли үгийг сонсоод Шэн Мин царай ногооров. Не Ли Ариун гэр бүлтэй ярьж байгаа авч Ариун гэр бүлийг доош нь хийнэ. Энэ Шэн Минийг ихэд уурлуулна.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s