Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 6]

Энэ хэсгийг ивээн тэтгэсэн хүнд баярлалаа. Энэ долоо хоногын [3/3] + Bonus [2/2] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Одоогийн зорилго хуримтлагдсан мөнгө Хуйларч буй луу [5000₮] Хэрэв гүйлгээ хийсэн тохиолдолд аль зохиол гэдгийг нь тодруулаарай. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Сурталчилгаа
2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 5, Бурхны илд, Цустягаан – Хэсэг 6, Төгссөн нь

Хуадели зочид буудалд

Линлэй, Жорж, Иел, Рэйнолдс бүгд урт ширээг тойрон сууцгаана. Энд машид тансаг амттай сайхан хоолнууд байлаа. Хоолнуудын хажууд жимсний дарс, ликёр, болон бусад уух зүйлс байв. Тэд дарсийг шимэн ууж, сүүлд тохиолдсон зүйлсээ хууч ярина.

“Линлэй, өнгөрсөн жилийн төгсөлтийн шалгалтанд ороод Шидэт араатнуудын уулсийн хөндий явах хэрэгтэй байсан юм. Өнгөрсөн жил шалгалтын үеэр Дикси зургадугаар зэрэглэл болсон. Гэхдээ чи оролцож чадаагүй. Зарим хүмүүс Дикси чамайг гүйцсэн гэж хэлж байна лээ. Бид дөрөв л чамайг зургадугаар зэрэглэл аль эрт хүрснийг мэдэж байгаа.” Рэйнолдс санаашрав.

Линлэй хундага дарс уугаад жуумалзав.

Зургадугаар зэрэглэлийн шидтэн?

Сийлбэрээ урлах ховор сэтгэл санааны нөхцөлд орсныхоо дараа тэрээр “Зүүднээс сэрсэн нь” урласан. Арван шөнө арван өдөр түүний сүнсий эрчим арав дахин өсч, тэрээр зургадугаар зэрэглэлээс долдугаар зэрэглэл шууд хүрсэн.

Сүнсний энергийнхээ хувьд Линлэй дундаж долдугаар зэрэглэлийн шидтэнгүүдээс их сүнсний энергитэй.

“Дөрөвдүгээр дүү. Чи гуравдугаар дүүг ийм зүйлийг тоодоггүйг мэднэ дээ. Тэр хэрвээ ийм зүйлд анхаарлаа хандуулдаг байсан бол жил бүрийн тэмцээнд орох л байсан шүү дээ.” Иел хэллээ. “Нээрээ тийм. Гуравдугаар дүү сая хичээлийн улирал эхлэсэн өдөр танай Авга Хиллман чамайг хайж энд ирсэн.”

Линлэй цухалзав. Иел уруу харан тэрээр даруй асуув. “Хиллман авга ах юу гэж хэлсэн бэ?”

Линлэй өнгөрсөн жилүүдэд шинэ жил болгоноор гэртээ харьдаг байсан. Харин нодлин жил Линлэй өвөл, хаврыг Шидэт араатнуудын уулсийн хөндийд өнгөрүүлсэн.

“Юу ч хэлээгүй. Чамайг шинэ жилийн үеэр хариагүй болхоор санаа нь зовоод ирсэн юм билээ.” Иел хэллээ. “Өө нээрээ. Чамд хэлэх ёстой өөр зүйл байна. Хиллман авга ах чинь ирдэг өдөр Прулкс галлерэйн ерөнхий захирал ирж чиний сийлбэрийг чинь харсан.”

 

Линлэй цочирдсондоо хахлаа. “Ерөнхий захирал аа? Тэр яаж “зүүднээс сэрсэн нь” мэддэг байнаа.”

Ичсэн Рэйнолдс хэллээ. “Бүгд миний буруу. Уулнаас чиний сийлбэрийг буулгаж байх үед хэн ч түүний үнэ цэнийг мэддэггүй байсан. Тэгээд бид чиний сийлбэрийг дотуур байрандаа хадгалж байсан юм. Гэхдээ Аустони гэнэтхэн чамайг хайж ирээд манай дотуур байранд орчихсон. Тэр “Зүүднээс сэрсэн нь” сийлбэрийг чинь хальт харчихаад явсан юм. Тэгээд тэр Прулкс галерэйн ерөнхий захиралд мэдээлсэн.”

Линлэй толгой дохив.

“Линлэй, нээрээ Прулкс галерэйн ерөнхий захирал сийлбэрийг чинь дуудлага худалдаагаар оруулах хүсэлтэй байсан. Хэрэв чамайг хүсэхгүй байвал үзэсгэлэнд гаргаж бас болно гэж байна лээ. Чи зөвшөөрөх юмуу?” Иел Линлэй уруу харан асуув.

Линлэй эргэлзэлгүйгээр толгой сэгсрэв.

“Одоохондоо “Зүүднээс сэрсэн нь” олон нийтэд дэлгэмээргүй байна. Тэгээд ч надад мөнгө хэрэггүй.”

Линлэй хувьд “Зүүднээс сэрсэн нь” түүний хайр дурлал, мөн алдаа гунигийг илэрхийлдэг. Тиймээс Линлэй энэ сийлбэрийг урлаад хувирч өөрчлөгдсөн.

Тэр Шидэт араатнуудын уулсын хөндийд бүр хувирсан. Тэр зуун үлэмж луунуудад хөөгдөж, хоёр хүчирхэг шидэт араатан бие биенээ хөнөөхийг харсан. Тэр үхэх шахан луугийн цус ууж Луугийн цуст дайчин болсон билээ.

Ийм олон зүйлсийг туулсны дараа Алис юу ч биш харин дурсамж л болоод хувирсан.

“Хэрэв аав намайг Луугийн хувирал хийж чаддагийг мэдвэл ямар их баярлах бол?” Линлэй аавынхаа талаар бодлоо.

Хогг аавынх нь хамгийн том мөрөөдөл аль нэг хүү нь Луугийн цуст дайчин болох юм. Линлэйн дүү Вартоны цусан дахь Луугийн цусны хэмжээ өндөр байсан. Үнэн. Гэхдээ Линлэй Луугийн Хувирал хийж чадна. Тэр Луугийн хувиралтайгаа Наймдугаар зэрэглэл хүрч чадна.

Хэрэв энэ мэдээг Хогг дуулах аваас. Тэр бахдалтайгаар баярлана биз. Гарцаагүй.

…….

Линлэй ‘Зүүднээс сэрсэн нь’ сийлбэр ямар өндөр үнэ хүрэхийг мэднэ. Энэ үлэмж том сийлбэр Вушан тосгонд аюулгүй байж чадахгүй. Тиймээс тэрээр Иелийг энэ сийлбэрийг хадгалж байгаарай гэж үлдээсэн.

Давсон худалдааны пүүс агуу том. Түүнийг басч яахан болох билээ.

Зочид буудлаас гарцганан, Линлэй ахан дүүстэйгээ Бүрэг төглийн гудамжаар алхална.

“Иел дарга, Хоёрдугаар дүү, Дөрөвдүгээр дүү. Та нарт хэлэх нэг юм байна.” Линлэй удаан хугацаанд чимээгүй байж байгаад хэллээ.

Линлэй ямар нухацтай байхыг хараад Иел, Жорж, Рэйнодлс бүгд анхааралтай сонсно.

“Хэдэн өдрийн дараа би төгсөх өргөдлөө өгнө.” Линлэй энэ үгнүүдийг хүчилж хэлнэ.

Эрнст сургуулийг төгснө гэдэг тэрээр гурван ахан дүүсээ энд үлдээнэ гэсэн үг. Линлэй эрнст сургуульд есөн настайдаа орсон. Тэрээр одоо арван долоон настай. Энд амьдралынхаа найман жилийг өнгөрүүлсэн билээ. Энэ олон хүүхэд насных нь найзууддаа тэрээр хар муу санаж, хэзээ ч ашиг хонжоо харахгүй.

Тиймээс Линлэй ахан дүүсээсээ салахад тун хэцүү байв.

Гэхдээ амьдралд хүн амжилтанд хүрэх ёстой. Төгссөний дараа тэрээр цол хэргэм, язгуур угсаа, эсвэл цэргийн зэрэг дэв авах биз. Тэр үед түүний амьдрал огцом дээшлэнэ.

“Төгсөх өө?”

Иел, Жорж, Рэйнолдс бүгд цочирдов. Иел хамгийн түрүүнд сэргэв. “Гуравдугаар дүү. Яагаад ийм хурдан төгсөх гээд байгаа юм бэ? Эрнст сургуулийг эрт төгсөх ямар хэрэг байна? Дөрвүүлээ хамт байх сайхан биш байна гэжүү? Эрнст сургууль гаднах ертөнцөөс их гоё нам гүм шүү дээ.”

Жорж, Рэйнолдс бүгд Линлэйг ятгана.

Линлэй толгой сэгсчив. “Үгүй дээ. Эрнст сургуулийн хашаанд үргэлж нуугдаад байж болохгүй. Гаднах ертөнцтэйгээ харьцах хэрэгтэй шүү дээ.”

“Гуравдугаар дүү. Чи одоо зургадугаар зэрэглэлийн шидтэн. Зургадугаар зэрэглэлийн шидтэн гадна ертөнцөд хүчтэй ч гэсэн маш олон хүмүүс чамаас хүчтэй. Ингэвэл яаж байна.. чи долдугаар зэрэглэл хүрчих. Тэгээд төгсч болно шүү дээ.” Жорж санал болгов.

Жорж мэдэж байгаа зүйл гэвэл шидтэн хоёр том саад тотгорыг давж гадраг. Эхнийх нь есдүгээр зэрэглэлээс Гэгээнтэн зэрэглэл хүрэхэд. Хоёрдугаарт зургадугаар зэрэглэлээс долдугаар зэрэглэл хүрэхэд байдаг юм.

Есдүгээр зэрэглэлээс Гэгээнтэн зэрэглэл хүрэхэд туйлын хэцүү. Хүн сүнсний эрчим, шидтэний хүч хангалттай байлаа ч гэсэн тоо томшгүй олон жилийг үрэн таран хийж магадгүй байдаг. Энэ тийм том даваа билээ. Хүн азтай байж бас гэнэтхэн нэг зүйлийг ухаарч амжсанаар хүрч болдог том даваа.

Харин зургадугаар зэрэглэлээс долдугаар зэрэглэл хүртэл хүн арван жилийн турш хүрч чадна.

“Би аль хэдийн долдугаар зэрэглэл хүрчихсэн.” Линлэй тэдэнд шалавлан хэллээ.

“Долдугаар зэрэглэлийн шидтэн?”

Гурван ахан дүүс Линлэйг аянганд ниргүүлсэн мэтээр харна. Дикси арван зургаан насандаа ердөө зургадугаар зэрэглэл хүрсэн. Тэрээр хатуу шаргуу хичээллэсэн ч гэсэн гучин насандаа долдугаар зэрэглэл хүрэх байх.

Гэхдээ Линлэй…

Тэр ердөө арван долоон настай.

“Гуравдугаар дүү. Чи сая долдугаар зэрэглэл хүрсэн гэсэн үү?” Иел сонссон зүйлдээ итгэсэнгүй.

“Гуравдугаар дүү, биднийг хуурах гээд хэрэггүй шүү.” Жорж ч мөн итгэсэнгүй.

Рэйнолдс харин чимээгээ  хураан Линлэйг үг дуугүй ширтэнэ.

“Скүэак” “Скүэак” Линлэйн мөрөн дээр байгаа Бэбэ баяртайгаар догдлон соёогоо гаргана. Линлэй Бэбэн хоолойг оюундаа дууллаа. “Эзэн таны гурван ахан дүүс танд итгэхгүйнээ. Эзэн муусайн моньднуудад долдугаар зэрэглэлийн шид харууладах. Аливээ.”

Линлэй Бэбэ уруу харлаа. “Бэбэ хангалттай.”

Гэмшсэн дүр Бэбэ үзүүллээ. Тэгээд тэрээр чимээгээ аядав.

“Бэбэ үнэхээр сайн жүжиглэх юмаа. Үнэхээр сайн шүү.” Линлэй дотроо хөхрөн инээгээд гурван ахан дүүстээ хандав. “Иел эзэн. Та гурав надад итгэхгүй байж болно. Гэхдээ маргааш төгсөх өргөдлөө өгөхөөр харж байгаарай.”

Иел, Жорж, Рэйнолдс Линлэйг ямар хүн гэдгийг мэднэ. Линлэй хүнд худал хэлээд байдаг хүн биш.

“Гуравдугаар дүү. Нээрээ долдугаар зэрэг хүрчихсэн юмуу?”

Линлэй толгой дохив. “За би та нар дүүлэх техник харуулвал яаж байна?” Линлэй шишдэт шившлэг амандаа бувтнаж эхэллээ. Иел болон бусад ахан дүүс чимээгүй харна. Хэсэг хугацааны дараа Линлэйг салхин элементийн эрчим бүрхэн авч, Линлэй агаарт хөөрөв.

Линлэй агаарт хорин сантиметр өргөгдлөө. Хүнийг холоос харвал хэн ч түүнийг нисч байгааг анзаарахгүй.

“Энэ чинь хөвөх техник байна.” Рэйнолдс хэллээ.

Хөвөх техникээр дээш доош л явж болно.

“Сайн харж бай.” Линлэй агаарт гэнэтхэн хурдалж хэдэн арван метрийн өндөрт гарлаа. Тэрээр өндөр хурдаар доош шумбав. Тэгээд дахин 20 сантиметр өндөрт агаарт хөвнө.

Хэсэг хугацаанд энэ өндөрт байж байгаад Линлэй газартав.

 

“Дүүлэх техник үү дээ?” Иел болон бусдууд бүгд цочирдов.

Линлэйн үзүүлсэн энгийн ч гэсэн энэ нэг зүйлийг тод харуулна. Агаарт ийм хурдаар зөвхөн Дүүлэх Техник л гарч чадна.

“Хөөе, Линлэй! Удаан уулзсангүй. Чи ингэж үсрэх техникээ үзүүлнэ гэж санасангүй шүү”  Холоос залуу эрэгтэй алхан ирлээ. Линлэйн саяын хөдөлгөөн үсрэх мэт харагдаж байлаа холоос.

Хүчтэй дайчин өндөрт үсрэнэ гэдэг асуудал биш.

Эрнст сургуулийнхан Линлэйг гоц шидтэнгээс гадна дайчин гэдгийг мэднэ. Тэд Линлэйг мянган паунд жинтэй бул чулууг хөнгөхөн өргөж чаддагыг мэднэ.

Линлэй, Иел, болон бусад хүмүүс бахдалтайгаар бие биенээ харна. Энэ залуу дотуур байрны хажуу хаалганд амьдардаг эр байлаа.

“Гуравдугаар дүү. Чи үнэхээр долдугаар зэрэглэл хүрчээ. Гэхдээ… Гэхдээ энэ байж боломгүй юм. Гэхдээ би дөнгөж сая…” Жорж хөрш явсаны дараа хамгийн түрүүнд ам нээв.

“Арван долоон настай долдугаар зэрэглэлийн шидтэн. Тэнгэр минь гэж. Юлан тивийн түүхэнд ийм гоц ухаантан байж байлуу?” Рэйнолдс ч гэсэн баярлав.

Линлэй уруу харан Иелийн нүд сэргэв. “Би гуравдугаар дүүгийн төгсөлтийн баярыг хармаар байна. Шалгалт авч байгаа хүмүүсийн царайг ч гэсэн…”

….

Маргааш өглөө шидийн чадвар шалгах талбай. Эрнст сургууль дээр.

Гучин багш эгнэн зогссон байлаа. Үнэнийг хэлэхэд дөрвөн багш л хангалттай байдаг. Гэхдээ Эрнст сургуульд Линлэй төгсөхийг сонссон бүгд харахаар хүрээд ирсэн юм.

Сурагчид зургадугаар зэрэглэл хүрвэл төгсөх боломжтой байдаг юм. Зургадугаар зэрэглэл хүрсэнийхээ дараа л тэд төгсөх өргөдлөө өгч болно. Энэ нөхцөлд төгсөлтийн шалгалт өгөх шаардлагаггүй. Төгсөлтийн шалгалт тиймээс их ховор зүйл.

Гучин багш, гурван сурагч – Иел, Жорж, Рэйнолдс.

Гучин багш нараас Дэд Канцлер Деланд хүрэлцэн ирсэн байв. Деланд хэлнэ. “Манай сургуулийн хоёр суутны нэг нь төгсөх өргөдлөө өгсөн учраас би гэрчлэх ёстой.”

“Линлэй газрын шид “Газрын жадаа” үзүүлээдэх. Чиний газрын жадаар чинь чиний зэрийг чинь тогтооё.” Нэг шалгагч багш хэллээ.

Хэрэв зургадугаар зэрэглэл хүрсэн бол тэрээр төгсч болно.

Линлэй толгой сэгсрэв.

Энд хүрэлцэн ирсэн хүн бүр сэжиг төрөв. Дэд Канцлер Деланд хэллээ. “Линлэй чи төгснө гэж хэлээгүй билүү? Юу болоод байна?”

“Би салхин шид хэрэглэмээр байна.” Линлэй инээмсэглэн хэллээ.

Дэд канцлер (захирал) Деланд болон бусад хүмүүс хөхрөлдөн инээлээ. Линлэйг хос элементийн шидтэн гэдгийг тэд мэднэ. Салхи болон газрын шидтэн. Шидийн хүчийг хамгийн голдоо сүнсний эрчимээр тодорхойлдог. Тиймээс ямар ч элемент ашигласан ялгаагүй. Ямар ч шид хэрэглэсэн сүнсний эрчим өөрчлөгдөхгүй.

“За алив үзүүлээдэх тэгвэл.” Дэд канцлер Деланд болон бүх хүмүүс Линлэй уруу харна.

Линлэй долдугаар зэрэглэлийн салхин шид ‘Дүүлэх техник’ ээдрээтэй шивлэгийг амандаа бувтнаж байлаа. Хэсэг хугацааны дараа салхи Линлэйг тойрон авч Линлэй агаарт хөөрлөө. Тэрээр харин агаарт дүүлэн шумбан ниснэ. Тэрээр заримдаа доош шумбаж, заримдаа өндөр хурдаар эргэлдэн ниснэ.

“Дү… Дүүлэх техник үү дээ?!!!”

Гучин шидтэний багш нар бүгд цочирдов. Энэ дүүлэх техник ямар утгатайг тэд бүгдээрээ мэднэ.

“Арван долоон настай Долдугаар зэрэглэлийн хос элементийн шидтэн. Энэ….” Дэд канцлер Деланд нам гүм Эрнст сургууль дахин удаан хугацааны туршид хөл хөдөлгөөнд дарагдахыг мэдэж байлаа.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

2 comments on “Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 6]”

    1. харин тийнмээ хурдхан л уншмаар байна. Ёстой цангаж цангаж орж ирээл сайхан цангаагаа тайлж байгаа юм шиг л санагдаж байна.

      Таалагдсан

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.