Чөтгөр бурхдын домгууд 83

Энэ хэсгийг ивээн тэтгэсэн хүнд баярлалаа. Энэ долоо хоногын [3/3] + Bonus [4/8] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Одоогийн зорилго хуримтлагдсан мөнгө Чөтгөр бурхдын домгууд [25000₮] Хэрэв гүйлгээ хийсэн тохиолдолд аль зохиол гэдгийг нь тодруулаарай. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

 

Өмнөх хэсэг

Дараагийн

Хэсэг 83 – Чи надад найр тавьж өглөө

Тулааны талбайд олон хүмүүс орилолдоцгооно.

Энэ мөчид тулааны талбайн голд Шэн Фэй алгадуулан нисч газардаад, толгой нь эргэснээс босоход хүндрэлтэй байв. Шэн Фэй уур тэнгэрт хүрэв. Шэн Мин настан зааварчилгаа өгсөн учраас тэр чөтгөрийн сүнсээ дуудаагүй. Не Ли хорин хөдөлгөөний дараа л ялах учиртай. Не Ли чөтгөрийн сүнсээ ямар ч дохио өгөлгүй дуудна гэж хэн санах бэ?

Шэн Фэй өөрийнхөө буруугаас биш бусдын буруугаас хохирол амссан учраас уурссандаа тэсрэх шахав. Тэр Шэн Мин зааварчилгааг даруй мартлаа.

“Чи л хүссэн учраас би чамайг алаад өгье.” Шэн Фэй ууртайгаар архирав. Түүний сүнсний тойрон чичирхийлж байв. Түүний биеэс чөтгөрийн сүнсний эрчим ялгарна.

Шэн Фэй нэгдсэн сүнс бол Улаан Хар Бар. Улаан Хар Бар аймшигтай чөтгөрийн араатан. Ариун Гэр бүлийн Овгийн ахлагч өөрийн биеэр энэ чөтгөрийн араатныг ангуучилсан. 1- одтой Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнс учраас энэ маш хүчтэй. Шэн Фэй хүчийг хэд дахин нэмэгдүүлэв.

“Шэн Фэй залуу эзэнтэн одоо л чөтгөрийн сүнсээ ашиглах гэж байна…..”

Үзэгчид хөөрөв.

“Энэ эрчим чинь….”

“Тэнгэр минь гэж! Ямар хүчтэй юм бэ? Улаан Хар Бар юм бишүү?”

Улаан Хар Барын эсрэг Соёот Хулсны баавгай юу даа? Эцсийн үр дүнг хүн бүр таамаглаж суулаа. Нэг хөдөлгөөний дараа Соёот Хулсны Баавгайг цааш харуулах нь ойлгомжтой.

Шэн Фэй эрчим нэмэгдсээр. Улаан Хар Бар үнэхээр хүчтэй учраас үзэгчдийг алмайруулав.

Не Хай, мөн Не Эн суудалдаа ч тогтолгүй цухалдав. Не Ли Соёот Хулсны Баавгайн эсрэг Улаан Хар Барын эсрэг үзэж чадахгүй. Тэдний хүчний ялгаа хэтэрхий их!

“Одоо яах вэ? Сяо Ли-г бууж өгүүлье.”

Шэн Фэй дээр мөрий тавьсан хүмүүс баярлан уухайлна. Тэд Шэн Фэй дэмжиж байлаа. Тэдний бодлоор Шэн Фэй гарцаагүй ялна.

Гэсэн хэдий ч бүгд чив чимээгүй болов.

Шэн Фэй сүнсний тойронгоо ажиллуулаад сүнсний чөтгөрөө дуудах яг торгон агшинд Не Ли хэдэн алхам ойртоод, Шэн Фэй дагзыг алгадав.

Таас!

Шэн Фэй чөтгөрийн сүнстэйгээ нэгдэх торгон агшинд газар унатлаа алгадуулна. Түүний унасан газар цуурч хагарав. Түүний өсч байсан эрчим зогсов. Шэн Фэй энэ мөчид нүд хальтрам байлаа. Түүний царайлаг нүүр яг одоо газар наалдаастай.

Энэ хэргийн эзэн мэдээж Не Ли. Тэрээр суниан биеэ сунгаж байв.

Цочирдлоо.

Бүхэл үзэгчид цочирдов.

Не Хай, Не Эн, Ян Синь бүгдээрээ цочирдов.

“Ичгүүргүй юмаа. Хэтэрхий Ичгүүргүй юм.” Не Хай, Не Эн, бусад нөхдүүдийн нүүр улалзав. Тэдний эрхэм чанарыг газар унагасантай адил санагдлаа. Энэ Тэнгэрийн Хээ овог мөн үү? Тэнгэрийн Хээ Овог үнэхээр ийм ичгүүргүй хойч үетэй юм гэжүү?

Не Ли дээр бооцоо тавьсан хүмүүсийн нүүр ч улалзав. Не Ли давуу талтай буй мэт боловч…. энэ арай биш ээ.

Тэд энэ олон жил суутнуудын эсрэг тулааныг үзэхэд өмнө нь ийм зүйл харж байгаагүй.

Өмнөх тулаануудад өрсөлдөгч нар бие биенийхээ тулааны урлагаас суралцдаг. Энэ бусад хүмүүсийн тулааны онгодыг өдөөж өгдөг билээ. Хоёр тал бүгд чөтгөрийн сүнсээ дуудан байгаа бүхнээрээ өрсөлддөг. Гэдхээ Не Ли хийж байсан шиг зүйлийг тэд өмнө нь хэзээ ч харж байгаагүй. Өөрийнхөө чөтгөрийн сүнсээ дохио өгөлгүй дуудсан. Одоо дээр нь бүр өрсөлдөгчийнхөө чөтгөрийн сүнсээ дуудах явцыг тасалдууллаа.

Ариун Гэр бүлийн талд байсан хүмүүс суудлаасаа арай л үсрээд босчихсонгүй.

“Тэнгэрийн хээ овог, танай гэр бүл арай хэтэрч байна! Энэ үнэхээр харьцангуй тулаан болж байна.” Ариун Гэр бүлийн гишүүн Тэнгэрийн Хээ овог уруу хашгирлаа

Не Хай, Не Эн хоёр ч гэсэн Не Ли-ийн үйлдэл ичгүүр сонжуургүй мэт санагдсан ч тэд Ариун Гэр бүлийнхэнд мэдэгдүүлж болохгүй. “Бид тэмцээний дүрмийг зөрчөө юу? Та нарт биднийг гүтгэх байр суурин дээр байхгүй байгаа шүү”

“Та нараар би Тэнгэрийн Хээ овгийнхоо дотоод хэргийг заалгахгүй.”

“Танай Шэн Фэй залуу эзэн оюуны хомсдолтой юмуу? Тэр гахайн толгойтой байх. Тулаанд орохоосоо ч өмнө чөтгөрийн сүнсээ дуудаж чадаагүй. Чөтгөрийн сүнсээ өмнө нь дуудаж чадаагүйгээ өрсөлдөгчийнх нь буруу гэх гээ юу? Зүхмээр байвал өөрийнхөө тэнэгийг л зүх”

Энэ мөчид Ян Синь Шэн Мин уруу харан хэллээ. “Үйл ажиллагаа хариуцсан настан Шэн Мин, танай Ариун гэр бүл мөрийгөө алдвал төлөх мөнгөггүйдээ ингэж байгаа юм биш биз дээ?” Не Ли үнэхээр ичгүүр сонжуургүй байсан ч тэрээр Не Ли талд зогсоно.

Тулааны талбарт болж байгаа бүхнийг хараад Ян Синь улам сэтгэл татахуйцаар инээмсэглэв. Не Ли үнэхээр таамаглашгүй хүн юм. Гаднаа гэнэн цайлган хүн мэт боловч ясандаа тултал тэрээр овжин зальтай! Тэр гаднаа шалиг мэт боловчийг хэн нэгэн түүнийг өдөж сээтэн хаях аваас уул мэт хөдөлшгүй.

Шэн Мин царай хувирал өөрчлөгдөв. Не Ли үнэхээр зальтай юм. Өөрийнхөө ялагдалтай нийцэхээс өөр сонголт үгүй. Не Ли 3 тойрог тулалдахыг зөвшөөрсөн. Тиймээс эхний тойрог тийм ч ач холбогдолгүй. Не Ли чөтгөрийн сүнс Соёот Хулсны баавгайг мэдсэн Шэн Мин дотроо баярлав. Тэр дараачийн тойргуудад алдсан бүх мөнгөө буцааж авна.

Шэн Мин Ян Синь уруу хараад хэллээ. “Юу гэж дээ. Ийм бага мөнгийг манай Ариун гэр бүл алдаад юу шалив гэж.”

Энэ мөчид Шэн Фэй газар хэвтэнэ. Тэр уурандаа тэсрэх шахна. Хоёр удаа Не Лид алгадуулаад түүний царай газар шалтай наалдсан байв. Түүний хамраас цус урсаж, царай нь олон газраа хөхөрсөн байв. Өмнө нь чөтгөрийн сүнстэйгээ нэгдэхйг оролдсон боловч Не Лид алдгадуулаад тэрээр амжилт олоогүй.

“Шэн Фэй залуу эзэн зүгээр үү? Бид тулаанаас бусдаасаа тулааны урлаг л сурч байгаа. Та босч ч чадахгүй бол зүгээр бууж өгөхгүй юмуу?” Не Ли Шэн Фэй хажууд явган суув.

Бууж өгөх өө?

Тэр бууж өгвөл тавин сая чөтгөрийн зоос ингээд урсаад алга болно.

Тэр үүнийг хүсэхгүй.

Тэрээр ууртайгаар орилон дахин босов. Тэрээр сүнсний тойронгоо идэвхижүүлэв. Чөтгөрийн сүнсний дүр гарч ирлээ. Тэр чөтгөрийн сүнстэйгээ нэгдэх гэж оролдов. Хүчтэй эрчим түүнээс давалгаалан гарч байлаа. Түүний бие хувирч эхлэв. Тэрээр хурц шүд, ирт сарвуутай болов. Улаан Хар Бар хүчтэй орилон, түүний хүч нэмэгдсээр.

‘Би чөтгөрийн сүнстэйгээ нэгдвэл, чиний Соёот Хулсны баавгай намайг яаж ч чадахгүй. Намайг дахиж нэгдэхээс таслаж чи чадахгүй. Улаан Хар Барын гал чамайг үнс болтол шатаах байлгүй!’ Шэн Фэй дотроо бодлоо. Түүний биеэс гал дүрэлзэв.

“Залуу эзэн Шэн Фэй хүчээ үзүүлэх гэж байна.”

“Улаан Хар Барыг улаан гал тойрч дүрэлзэж байна. Энэ гал үнэхээр ширүүн. Эргэн тойрондох бүхнээ шатаана.”

“Үнэхээр залуу эзэн Шэн Фэй мөн шүү. Ийм хүчтэй тулааны техниктэй байна гэдэг чинь энэ удаа Не Ли сүйрсэн. Тэр улаан галд нь ойртож ч чадахгүй. Залуу эзэн Шэн Фэй чөтгөрийн сүнстэйгээ нэгдэж дуусаад ганц цохилтоор энэ Соёот Хулсны баавгайг дуусгана.”

“Соёот Хулсны баавгай яаж Улаан Хар Бартай дүйцэх билээ? Өмнө нь давуу байлаа гээд яадаг юм бэ?”

Тулааны талбайд хүмүүсийн дуу хангинаастай.

“Улаан гал уу? Хүчтэй гэсэн үү?” Энэ мөчид Соёот Хулсны баавгайтайгаа нэгдсэн Не Ли улаан галны дэргэд юу ч болоогүй мэт зогсоно.

Шэн Фэй Улаан Хар Бар муугүй. Гэхдээ Не Ли Соёот Хулсны Баавгайтай харьцуулвал үнэхээр сул дорой. Хэн ч энэ Соёот Хулсны баавгайн хүчийг таашгүй. Энэ дорд зэрэглэлийн тулааны чадвар Соёот Хулсны баавгайг нь гэмтээнэ гэж үү?

Гэхдээ одоо тэрээр хүчээ бусдад харуулж болохгүй.

Шэн Фэй чөтгөрийн сүнстэйгээ нэгдэх тэр агшинд, Не Ли хөлөө өргөөд Шэн Фэй хүчтэй дэвсэв. Шэн Фэй сүнсний тойрон дахин чичирхийлээд тэрээр чөтгөрийн сүнстэйгээ нэгдэж чадсангүй. Түүний сүнсний тойронгоос чөтгөрийн сүнс нь гарч ирсэнгүй.

Тулааны газар байсан хүмүүс дуугаа аядлаа. Хүн бүр гайхав. Тэдний өмнө улаан галаас болж газар өнхрөх Соёот Хулсны баавгайн дүр харагдсангүй. Харин ч Шэн Фэй газар нь өршөөлгүйгээр дэвсүүлж байлаа.

“Дахиад нэгдэж чадсангүй юу?”

“Яаж байж болох юм бэ?”

“Ингэж өшиглөх нь харин ч сайхан ч юмуу. За Нин Арийнхаа өшөөг ингээд авлаа.” Не Ли дотроо бодов. Шэн Фэйг тэр тамлан зовоолоо. Гэхдээ Не Ли ингээд зогсохгүй.

“Шэн Фэй залуу эзэнтэнг цэцэгсийн амтанд дуртай гэж сонссон. Залуу сайхан охидуудтай их цэнгэдэг гэж байсан шүү. Шэн Фэй залуу эзэнтэнд зөвлөхөд дахиж охидуудтай битгий наргиж цэнгээрэй дээ!” Не Ли Шэн Фэй эмзэг газарлуу нь өшиглөв. Өнөөдрөөс эхлэн Шэн Фэй дахиж эр эмийн ёсны ажлыг гүйцэтгэж чадахгүй.

Шэн Фэй дээр бооцоо тавьсан хүмүүсийн нүд орой дээрээ гарлаа. Тэд хүн орилох чимээ сонсвол Шэн Фэй сэргэж байгаа гэж бодсон. Гэтэл Не Ли хэдэн өшиглөлт тэдний горидлогыг таслав.

“Пүй, пүй пүй.. Үнэхээр азгүй юм. Ингэж ялагдах  гэж дээ.”

[Пүй : Нулимах дуу.]

“Энэ гахайн толгойт Шэн Фэйг л буруутга. Өөрийгөө хэт дөвийлгөн өөрийнхөө чөтгөрийн сүнсээ ч тулааны эхэнд дуудсангүй. Ингээд чөтгөрийн сүнсээ ч дуудаж чадалгүй ялагдлаа.”

“Гэхдээ энэ Тэнгэрийн хээ овгийн залуу үнэхээр увайгүй юм. Шэн Фэй чөтгөрийн сүнсээ дуудах боломж өгсөнгүй. Тулааны урлагыг уландаа гишгэх мэт болж байна.”

Тулааны явцыг эргэж хараад үзэгчид олон төрлийн зүйлс бодоцгооно. Ийм ичгүүргүй хүнийг тэд өөрөө юу гэж хэлэх билээ? Не Ли ёс суртахуунгүй зүйл хийсэн ч тэмцээний дүрмийг зөрчөөгүй.

Шэн Мин Шэн Фэй чөтгөрийн сүнстэйгээ нэгдэх боломжгүйг мэдэв. Шэн Фэй үргэлжлүүлэн тулалдвал Не Лид зодуулахаас өөрцгүй.

“Энэ тойрогт, манай Ариун гэр бүл бууж өглөө, одоо зогсоо.” Шэн Мин ууртайгаар хэллээ. Түүний хоолой бүхэл тулааны талбарт сонсогдоно. Бүгд түүний ууртай хоолойны өнгийг сонсч байлаа.

Үзэгчид гашуунаар инээмсэглэнэ. Энэ тэдний харсан хамгийн ичгүүргүй тулаан байлаа.

Энэ мөчид Шэн Нин, мөн Шэн Сяо хоёр бие биенээ харлаа. Шэн Фэй ийм аргаар ялагдана гэж тэд зүүдэлсэн ч үгүй.  Не Ли Соёот Хулсны баавгайн өчүүхэн хүчийг л гаргаснаас биш өөрөөр юу ч тэд харсангүй.

Шэн Фэй газартаа зодуулж байхыг хараад тэд гутарсангүй. Харин ч дотроо баяртайгаар баясч харцгаалаа. Хэтэрхий эрх танхил залуу эзэнтэн нь эрхийн балай. Түүнд өөрийн бодол тун хомс. Шэн Фэй олон охидуудтай зугаацдаг гэж тэд сонссон. Одоо тэр гэхдээ дахиж тэгэх боломжгүй болсон. Не Лид алдсан мөнгийг нь тэд харин буцааж авчирна. Залуу эзэнтэн нь арчаагүй авч, өөрдийгөө тийм биш гэдгийг харуулах цаг болсон.

Шэн Мин үгийг сонсоод Не Ли дургүй хүрэв. Ийм хурдан бууж өгүүлэх нь сонирхолгүй. Не Ли дахин Шэн Фэй дээр гишгээд, гараараа ёслов. “Хахаха. Үнэхээр сонирхолтой тулаан байлаа. Шэн ах, надад найр тавьсанд баярлалаа.!”

Не Ли үгийг сонссон хүн бүр цочирдов. Не Ли үнэхээр ичгүүргүйн туйл юм.

Хөгжилтэй? Не Ли ганцаараа хөгжилдсөн бололтой. Тулаан эхлэхээс л Не Ли Шэн Фэй газартай нь наалдтал нь зодсон. Түүнд босох ямар ч сөхөө өгсөнгүй. Энэ тулаанд Не Ли ялсан шалтгаан нь Шэн Фэй найр тавьсандаа биш. Харин Не Ли өөрийг нь чөтгөрийн сүнстэйгээ нэгдүүлэхийг тасладуулсанаас болсон юм.

Шэн Фэй дээр мөрий тавьж мөнгөө алдсан хүмүүс зүхнэ.

“Хараал ид, энэ юу болоод байна?”

“Алхимийн Холбоо арай ч Ариун гэр бүлтэй хуйвалдан бидний мөнгийг салгахгүй дээ.”

“Ариун Гэр бүлээ. Би ийм их мөнгө алдсан учраас та нарыг би насаараа үзэн ядах болно.”

Энэ мөчид үзэгчдийн дунд Е Зиюун байлаа. Тэрээр хөхрөн инээнэ. Тэрээр Ариун Гэр бүл тулааны тэмцээн зохион байгуулж байгааг сонссон. Энэ тэмцээнд Тэнгэрийн хээ овог ч оролцож байлаа. Е Зиюун Не Лид санаа зовжээ. Тиймээс тэмцээн эхлэсэн даруй хурдлан ирж, буланд нуугдаад энэ тулааныг үзсэн юм.

Не Ли ялагдана гэж тэр эхэлж бодсон. Гэхдээ Не Лиг дахин харвал тэрээр хий хоосон зүйлд санаа зовсон бололтой. Не Лиг одоогоор хэн ч ялж үзээгүй. Хар алаг нүдээрээ Не Ли нурууг хараад тэрээр инээмсэглэв.

Е Зиюун энэ буландаа ингээд сууж байв. Түүний сайхан дүр бусад олон хүний нүдийг булааж байв. Тэд энэ охиныг Хотын захирагчийн охин гэж мэдэхгүй. Энэ үзэсгэлэнт охин ховор хүмүүсийн нүдэнд үзэгддэг.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.