Чөтгөр бурхдын домгууд 82

Энэ хэсгийг 30 share авсан учраас оруулж байна. Баярлалаа. Энэ долоо хоногын [3/3] + Bonus [3/8] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Одоогийн зорилго хуримтлагдсан мөнгө Чөтгөр бурхдын домгууд [25000₮] Хэрэв гүйлгээ хийсэн тохиолдолд аль зохиол гэдгийг нь тодруулаарай. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

 

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 82 – Соёот Хулсны баавгайн эхний тулаан 

Бүгд Ариун Гэр бүл болоод Тэнгэрийн Хээ овог уруу анхаарлаа хандуулав.

Олон Овгийн ахлагч нар энэ үзүүлбэрийг үзэхэд таатай байлаа.

“Тэнгэрийн хээ овог Ариун Гэр бүлтэй 50 сая чөтгөрийн зоосоор бооцоо тавьсан гэж сонссон.”

“50 сая чөтгөрийн зоосийг зөвхөн Ариун Гэр бүл бас Алхимийн холбоо л гаргаж мөрий тавьж чадах юм даа. Тэнгэрийн Хээ шиг жижиг овог ийм мөнгийг гаргаж чадахгүй. Алхимийн Холбооны нөмөр нөөлгө байгаагүйсэн бол Тэнгэрийн Хээ овог мөрийтэй тоглож ч чадахгүй эмээх байсан биз.”

Хоёр гэр бүлийн бооцоо тулааны талбарт байсан хүн бүрийг хөөргөж орхив.

Не Ли хувийн бооцоо тавьснаас гадна, Ариун Гэр бүл олон нийтэд бооцоо тавих боломж олгож бооцоогоо дэлгэлээ. Не Ли хожих магадлал 1:1.5 байлаа. Шэн Фэй хожих магадлал 1:1:3. Харин Шэн Фэй Не Лиг нэг хөдөлгөөнөөр хожих магадлал 1:1:9 байв.

‘6 саяыг хамгийн дээд талд нь тавьж болох нь өрөвдөлтэй юм. Хэрэв хязгаар байгаагүйсэн бол Ариун Гэр бүл дампуурах байсан биз.” Не Ли дотроо бодлоо. Эхний тойрогт та нартай зүгээр наадья. Харин дараачийн тойрогт томоор мөрий тавина.

Не Ли мөн Не Хай хоёр нууцаар хүмүүс явуулж мөрий тавиулсан. Зарим бооцоог багаар тавьж сэжиг татуулахгүй байв. Не Ли хожно гэж гучин сая чөтгөрийн зоос тавьсан. Үүнээс Не Ли Шэн Фэйг гучин хөдөлгөөнд ялна гэсэн мөрий ч багтсан юм. Хэрэв Не Ли хожих аваас 1:3 буюу мөнгөө гурав дахин нугалж авна.

Үзэгчдийн хөгжөөн, уухай дор хоёр талаас оролцогчид тулааны тавцанд гарахад бэлдэцгээнэ.

Тэнгэрийн Хээ овгийн Не Хай, мөн Не Эн болоод бусад хүний царайнд баяр хөөр догдлол гэрэлтээстэй.

Ян Синь захирал Не Ли уруу харлаа, түүний уруул дээшээ үл ялим инээмсэглээстэй. Тэрээр Шэн Фэй өрөвдөлтэйгөөр ялагдана гэсэн совинтой байв.

Шэн Мин болоод бусад Ариун Гэр бүлийнхэн өөрдсдийнхөө үзэгчдийн суудалд ирцгээлээ. Тэд Шэн Фэй уруу харан хэллээ. “Тэмцээнд тулааны хуяг өмсөх хориотой. Гэсэн хэдий  тэмцээнд  тан уухыг зөвшөөрнө. Биедээ хоёр Чөтгөрийн сүнс хүчирхэгжүүлэх үрлэн эм аваад орчих, хэрэг болж юуны магад.”

Чөтгөрийн сүнс хүчирхэгжүүлэх үрлэн эмийг Алхимын Холбоо Үндсэн гэр бүлүүдэд өгдөг. Энэ үрлэн эмийг ихэвчлэн чөтгөрийн араатны эсрэг хэрэглэдэг юм. Хэн үнэтэй тан ашиглаж тэмцээнд орохоор баян байх билээ? Гэхдээ Не Литэй тавьсан бооцоо байгаа учраас Чөтгөрийн сүнс хүчирхэгжүүлэх үрлэн эм нэг саяын үнэтэй ч харамсах зүйлгүй.

Чөтгөрийн сүнс хүчирхэгжүүлэх үрлэн эм чөтгөрийн сүнсний хүчийг гайхалтай өсгөдөг. Гэсэн хэдий ч үүнд сөрөг нөлөө ч бий. Энэ нь чөтгөрийн сүнсийг нь урт хугацаанд гэмтээдэг байна. Энэ нь мэдээж сүнс хөгжүүлэгч эзэндээ ямар ч хор нөлөөгүй. Ариун гэр бүлийн хувьд энэ бол юу ч биш. Шэн Фэй чөтгөрийн сүнс гэмтсэн ч, Ариун гэр бүл илүү хүчтэй чөтгөрийн сүнсээр сольж чадна.

“Түүнчлэн, чи Не Ли хорин хөдөлгөөний дараа ялах ёстой. Тэгвэл, бид жинхнээсээ ялж хожино.” Шэн Мин, Шэн Фэй уруу харуулав.

“Намайг түүнийг хорин хөдөлгөөний дараа хож гэнээ? Үнэхээр амархан юм.” Шэн Фэй хэрцгийгээр харлаа.

“Залуу эзэн Шэн Фэй, та өрсөлдөгчөө дутуу үнэлж болохгүй.” Шэн Мин Шэн Фэйд санууллаа.

“Ойлголоо.” Шэн Фэй толгойгоо дохив. Тэр өөр юм хэлсэнгүй. Гаднаа зүгээр мэт авч, дотроо тэрээр бухимдаж байлаа.

Олон овгийн ахлагч нар мөрийгөө тавьцгааж байв. Олонхи нь Шэн Фэй хожино гэж тавина. Шэн Фэй хорин хөдөлгөөний дотор Не Лиг хожино гэж тавьсан. Не Ли хожино гэсэн бооцоо машид бага. Алхимийн Холбоо Ариун Гэр бүлийг ялах итгэлгүй бол бэлэг болгож 50 сая чөтгөрийн зоос өгөх учиргүй гэж бодсон хүмүүс ч байв.  Бүх үзэгчид хөөрч, Не Ли болоод Шэн Фэй тулааны тавцанд гарч ирэхийг харцгаана.

“Залуу эзэн Шэн Фэй, тэр Тэнгэрийн Хээ овгийн Не Ли болгоод өг.”

“Шэн Фэй залуу эзэнтэнд амжилт!”

“Не Ли амжилт хүсье! Ариун Гэр бүлийг ялаарай! Чи чаднаа!”

Үзэгчдийн уухай улам бүр чангарч байв. Шэн Фэй Не Ли хожвол, Ариун Гэр бүл асар их хэмжээний мөнгө хожино.

Мянган хүний харц дор, Не Ли мөн Шэн Фэй өөрсдийн тулааны тавцан дахь байрлалаа эзлэв.

“Би чамайг өрөвдөлтэй болгож ялагдуулах болно. Тэгээд чамайг зүгээр ч нэг явуулахгүй дээ.” Шэн Фэй хурцаар инээмсэглэв. Тэрээр Не Ли гутамшигтайгаар ялагдлыг амсуулж, өөрийнх нь эмэгтэйд хүрсэний өшөөг авна.

“Залуу эзэн Шэн Фэй намайг үргэлж магтах юм даа. Эргэж очоод, би Нин Арь үүнийг заавал хэлнээ.” Не Ли хөхрөн инээлээ.

Не Лиг хараад Шэн Фэй тэсрэхээ шахам уурлана. Тэрээр уураа хүчлэн дарж байлаа. шэн Миний үгийг тэрээр санаж байв. Тэрээр Не Лиг зөвхөн хорин хөдөлгөөний дараа л явж болно гэж.

Шэн Фэй ууртайгаар амьсгаагаа гаргав. Түүний биеэс хүчтэй тулааны эрчим ялгарч байв. Шэн Фэй хоёр гараа Не Ли уруу чиглүүлэн давшлав. Не Ли шиг өрсөлдөгчтэй учраас тэрээр эхэндээ чөтгөрийн сүнстэйгээ нэгдсэнгүй. Чөтгөрийн сүнстэйгээ нэгдэх аваас Не Ли өөрийнх нь цохилтыг дааж чадахаа байж магад. Хорин хөдөлгөөний дараа л Не Лиг хожих тэгвэл бүтэлгүйтнэ.

Үүнийг хараад Не Ли инээмсэглэв. Тэрээр энэ усан тэнэг чөтгөрийн сүнсээ ашиглахгүй гэж төсөөлж байсан. “Тэгвэл энэ залууг нэг цохилтоор ялаадахья.”

‘Үнэхээр хэлэх үг алга. Би чамайг чүү айтай дөнгөхөн ялж байгаа гэж жүжиглэх гэж байсан юм. Одоо харин тэгэх ямар ч шаардлага алга.!’ Не Ли дотроо бодлоо. Тэрээр сүнсний тойронгоо идэвхижүүлэв. “Алив! Соёот хулсны баавгай!”

Үлэмж Соёот хулсны баавгай гараад ирлээ, тэрээр Не Литэй нэгдэж Не Ли булчинг хөгжүүлнэ.

Шэн Фэй Не Ли уруу нударгаа зангидан давшлана. Тэрээр Не Ли өөрийнхөө хүчээр эхэлж тулалдана гэж бодсон. Гэхдээ Не Ли өөрийнхөө чөтгөрийн сүнсээ хариу өгөх завдалгүй дуудна гэж санаагүй. Түүнчлэн Не Ли чөтгөрийн сүнсээ дуудах хурд машид хурдан байлаа. Нүд ирмэх зуур Не Ли аль хэдийн чөтгөрийн сүнстэйгээ нэгдэв. Энэ Шэн Фэй хариу үйлдэл үзүүлэх боломж өгсөнгүй. Тэрээр одоо чөтгөрийн сүнсээ дуудахыг хүсэвч, нэгэнт оройтжээ.

Дорд зэрэглэлийн Соёот хулсны баавгай юу даа, ер нь дуудах шаардлага юухан байна? Шэн Фэй өөрийнхөө хүчинд итгэл дүүрэн байв. Хамгийн муудаа тэр Не Ли Соёот Хулсны баавгайн хувиралтай хэд нударга зөрүүлж байгаад өөрийнхөө чөтгөрийн сүнсээ дуудна.

Ийм дорд чөтгөрийн сүнс Соёот Хулсны баавгайтай тулалддаг мулгуй хүн үнэхээр байх уу? Ийм хогийн чөтгөрийн сүнсийг Шэн Фэй аюул ч хэмээн үзэхгүй байв.

“Чи чөтгөрийн сүнсээ дуудаад яадаг юм? ийм Хогийн чөтгөрийн сүнсээр чи намайг яаж ч чадахгүй. Чи миний чилээг ч гаргахгүй.” Шэн Фэй инээмсэглэв. Не Лиг газарт унатал зодмоор байв.

Тэрээр Не Лиг өршөөлгүй гишгэлмээр санагдана. Тэрээр өөрийнхөө өшөөг авахыг тулд юм шүү дээ.

Шэн Фэй өөрт нь ирэхийг хараад энэ мөчид Соёот Хулсны баавгай Не Литэй бүрэн нэгдэв. Тэрээр инээмсэглэн Шэн Фэй толгой уруу алгаараа далайв.

[Орчуулагчийн  тэмдэглэл : Алгадалт хаха!!”

Тааас!

Не Ли-ийн Соёот Хулсны баавгай Шэн Фэй нүүрийг алгадав. Шэн Фэй хүчтэй газарт мөргөвөл газарт хагархай үүслээ. Энэ алгадалтыг амсах үнэхээр таатай биш шүү!

Үнэхээрийн хүчтэй цохилт!

Не Ли алганы амт ийм хүчтэй гэж тэр хэзээ ч төсөөлөөгүй. Энэ хүчнээс үнэхээр айх хэрэгтэй юм байна!

Не Ли Соёот Хулсны баавгайтай нэгдсэн ч, энэ энгийн чөтгөрийн сүнс биш шүү дээ. Тулааны төрлийн Бурхны өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнс билээ. Энэ гаднах дүр төрхөөсөө тэс өөр хүч чадалтай.

Шэн Фэй алгадуулан мангар болсон биз. Нөгөө талд Не Ли үнэхээр заль гаргана. Өрсөлдөгчөөсөө өмнө чөтгөрийн сүнстэйгээ нэгдсэн учраас гадны хүмүүс Не Ли-ийн Соёот Хулсны баавгайг аймшигт хүчтэйг мэдэх боломж өгөхгүй.

Шэн Фэй чих хангинаж байв. Тэр газарт унатлаа хүчтэй алгадуулсан. Түүний сүнсний хөгжил сайнд тооцогддог ч гэсэн, ганц алгадуулаад түүнд аймшигтай санагдаж байв. Түүний толгой яг л задрах гэж буй мэт өвдөнө.

Тулааны газар байгаа бүх хүн орилцгооно.

“Хараал идэг. Шэн Фэй залуу эзэн албаар хожигдож байна тээ? Өөрийнхөө чөтгөрийн сүнсээ ч тулаанд ашиглахгүй юм.”

“Энэ Не Ли үнэхээр ичгүүр сонжуургүй юм. Тэр чөтгөрийн сүнстэйгээ дохио ч өгөлгүй нэгдлээ. Харин залуу эзэн Шэн Фэй чөтгөрийн сүнсээ ч дуудаагүй байна! Үнэхээр ичгүүргүй. Ичгүүргүй юм.” Шэн Фэй дээр мөрий тавьсан хүмүүс ууртайгаар орилно.

Тэдний бодолд Шэн Фэй өрсөлдөгчөө хэтэрхий бассан бололтой. Не Ли өөрийнхөө чөтгөрийн сүнсээ дохио өгөлгүй дуудсан. Хэрэв Шэн Фэй өмнө мэдэж байсан бол тэрээр ийм хохирол амсахгүй байх байсан.

“Өрөвдөлтэй цөхрөнгөө барсан юм гээч!”

“Тэнгэрийн хээ овог үнэхээр ичгүүргүй юм.” Ариун Гэр бүлийн зүгээс орилов.

Не Ли дэмжиж мөрий таван хүмүүс ч гэсэн босцгоолоо. Тэд Не Лиг Шэн Фэйг газартай нь нийлтэл нь алгадлаа. Тиймээс тэд баярлалгүй яахав? Тулааны эхэнд давуу талтай болно гэдэг Не Ли магад Шэн Фэйг ялна гэсэн найдлага тэдэнд төрүүлэв.

“Яасан гэнээ? Не Ли буруу юм хийгээ юу? Дайнд ичгүүр сонжуур гэж байдаггүй юм. Шэн Фэй залуу эзний мунхаглал шүү дээ нээ чинь. Өрсөлдөгчөө басч чөтгөрийн сүнсээ ашиглахгүй байна гэдэг, өөрийгөө буруутгахгүй юм бол өөр хэнийг буруутга гэх гээв?”

Тэнгэрийн Хээ овгийн талд харин Не Хай болоод Не Эн хоёр Не Лиг бага сага ичгүүр сонжуургүй хэмээн бодож байлаа.

“Танай Ариун Гэр бүлийн хүмүүсийн нүд нь хаана байдаг юм бэ? Чөтгөрийн сүнстэн чөтгөрийн сүнсээ дуудахгүй байх тэнэглэл биш юм бол өөр юу байх юм бэ?”

Төрөл бүрийн хоолой энэ тэндээс сонсогдоно.

Хэсэг хугацаанд маргалдсаны эцэст чимээгээ аядав. Тэд дахин хүлээж байгаагүй зүйл тохиохыг харлаа.

“Юу, би юу харчихваа?”

“Соёот хулсны баавгай юу даа? Ийм хогийн чөтгөрийн сүнсийг ашиглана гэж байх уу?”

“Тэнгэрийн Хээ овог тийм ядуу юм байхдаа? Хойч үедээ Соёот Хулсны баавгай л авч өгч дийлж байгаа юм байлгүй дээ.”

“Соёот Хулсны баавгай юу хийж чадах юм? Өөр чөтгөрийн сүнс харвал өвсөн идэштэн юу хийхэв дээ?”

“Залуу эзэн Шэн Фэй магад хэсэг зуур түүртсэн байх. Чөтгөрийн сүнстэйгээ нэгдэх хүртэл нь л хүлээчих. Энэ жаалыг яаж хэрцгийгээр тамлахыг нь харья.” Шэн Фэй дэмжсэн хүмүүс буцалж байлаа.

“Н*вш, Соёот Хулсны баавгай авчирч хүүрээ үлдээх гэсэн юм байхдаа. Үнэхээр энэ жаалыг хара*л идэг!”

“Н*вшийг! Хурдан ал!”

Не Хай, Не Эн хоёр мөн Тэнгэрийн Хээ овгийнхон бүгд цочирдов. Ялангуяа Не Эн мөн Не хай. Тэд хэдхэн өдрийн өмнө үлэмж тооны чөтгөрийн сүнс худалдаж авсан. Соёот Хулсны баавгайнаас илүү олон хүчтэй чөтгөрийн сүнс тэнд байсан. Яагаад Соёот Хулсны баавгайг сонгож байгаа юм бол? Үнэхээр ойлгомжгүй юм.

Тэнгэрийн Хээ овог ч биш, Ян Синь хүртэл гайхав. Тэр Не Ли ямар баян гэдгийг мэдэж байгаа. Не Ли хөрөнгөөр гайхалтай чөтгөрийн сүнсийг авах юухан байхав. Гэхдээ Не Ли Соёот Хулсны баавгай сонгосон байна. Энэ хүн бүрийг гайхшруулав.

Тэдний мэдэхгүй зүйл гэвэл энэ Соёот Хулсны баавгай энгийн нэг баавгай биш. Харин Бурхны өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнс!

Не Ли мэдээж эхний нударга зөрүүлэлтэнд давуу талтай байсан. Не Лиг ялна гэж бүх тулааны газарт байгаа хүн бүр итгэхгүй. Тэд бүгд нүдээ бүлтэлзүүлэн Шэн Фэй чөтгөрийн сүнстэйгээ нэгдэхийг хүлээцгээнэ. Үүний дараа тэрээ Не Ли-ийг гөвөх болно.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.