Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 5]

Энэ хэсгийг 10 share авсан учраас оруулж байна. Баярлалаа. Энэ долоо хоногын [3/3] + Bonus [1/2] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Одоогийн зорилго хуримтлагдсан мөнгө Хуйларч буй луу [5000₮] Хэрэв гүйлгээ хийсэн тохиолдолд аль зохиол гэдгийг нь тодруулаарай. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 5, Бурхны илд, Цустягаан – Хэсэг 5, Сэлмийн бэлтгэл

Ямар ч дуу чимээ гаргалгүй Маяа захирал энэ сийлбэрийн өнцөг булан бүрийг сайтар нягтлан судлана. Зүүднээс сэрсэн нь сийлбэрт эзэмдүүлсэн мэт тэрээр зогсч байв.

“Иел даргаа, аль хэдийн хоёр цаг өнгөрчихлөө.” Рэйнолдс Иел уруу харав.

Иел толгойгоо сэгсрээд хэллээ. “Битгий цухалдаад бай. Маяа авга ах сайтар судлаадах л даа. Прулкс галерэйн ерөнхий захирал учир тэр Прулкс мастерийн үр хойч байх ёстой. Түүний сийлбэр шүүмжлэх чадвар маш өндөр. Гуравдугаар дүү ямар түвшинд сийлсэн бол гэхээс би бас сониучирхаж байна.”

Рэйнолдс мөн толгой дохив.

Гурван цаг өнгөрсний дараа Маяа захирал тэнийж зогслоо. Тэрээр уртаар амьсгаа авна.

“Энэ сийлбэрийн нэр Зүүднээс сэрсэн нь гэсэн билүү?” Маяа захирал асуув.

Иел толгой дохин хэллээ. “Тиймээ. Гуравдугаар дүү өөрөө нэрийг нь өгсөн.”

Маяа захирал уртаар санаашрав. Тэрээр сийлбэрийг дахин нэг сайтар хараад магтав. “Танай дүү Линлэй хэлэлт үгүй суут сийлбэрчин юм. Прулкс мастертэй дүйцэх суут хүн шүү.”

“Техникийн хувьд түүний сийлбэр Прулкс мастераас үл ялиг дутуу байна. Гэхдээ сүнс болоод эрчимийн хувьд Линлэй ижил зиндаанд хүрчээ.” Маяа захирал магтан бишрэв.

“Техникийн хувьд аа?” Иел асуув.

Маяа захирал толгой дохив. “Зөв өө, багахан хэмжээний техникийн алдаа гаргасан ч гэсэн энэ сийлбэр өөрийн гэсэн давуу талтай байна.”

“Энэ сийлбэрийн өө гэвэл, үүнд зөөлөн зураасуудыг төгсөөр уусгаж гаргаагүй байна. Линлэйн сийлбэр гэхдээ бүхэлдээ харин толигор, Прулкс мастерийн агуу бүтээлүүд шиг агуу сэтгэгдэл төрүүлж байна. Хамгийн чухал нь энэ сийлбэр үнэхээр агуу том юм.”

Маяа захирал магтан бишрэв. “Аливаа сийлбэр олон жил өнгөрөхөд бүхэл зүйлсийг нь төгс хийсэн байх ёстой. Ганц алдаа гаргах аваас бүхэл сийлбэрийн үнэ цэнийг үгүй хийдэг. Нэг хүний сийлбэр сийлнэ гэдэг агуу. Гэхдээ Линлэй бүр таван хүн сийлсэн байна. Хамгийн гайхамшигтай нь таван хүн тавуулаа өөр өөрийн гэсэн онцгой эрчимтэй, яг л нэг түүхийг хүүрнэн өгүүлж буй мэт байна. Хэрэв би буруу бодоогүй бол дүү чинь саяхан хайр дурлалаасаа хагацаж зүрх нь шархалсан болов уу?”

Маяа захиралын гярхай нүд энэ сийлбэрийн цаана ямар түүх өгүүлж байгааг тольдон харна.

“Зүүднээс сэрсэн нь. Линлэй энэ сийлбэрийг сийлсэн нь үнэхээр гайхамшигтай.” Маяа захирал зогсоо зайгүй магтав.

“Маяа захирал аа, дүү маань ямар түвшинд байгааг та нарийн хэлээд өгөөч. Прулкс мастерийн түвшинд хүрсэн юмуу?” Рэйнолдс асуув.

Маяа захирал хөмсгөө зангидав. “Үнэнийг хэлэхэд би ч гэсэн сайн мэдэхгүй байна. Ер нь ингэж тайлбарлая. Техникийн хувьд энэ сийлбэр зөвхөн мастерийн зэрэглэлд багтаж байна. Харин хүний сэтгэл зүрхний утсыг хөндөх түвшинд энэ сийлбэрийн түүх Прулкс мастертэй адилхан түвшинд хүрчээ. Гэхдээ нэг гайхалтай нэг зүйл бас байна.”

“Сийлбэрийн зураасууд бүгд маш цэмцгэр, бас хурдан байсан байна. Эхлэхээсээ төгсгөх хүртлээ энэ таван дүрс бие биенээсээ салшгүй нэгэн хэсэг болжээ. Энэ уламжлалт бус мэдрэмжийг би өмнө харах байтугай хэзээ ч сонсч байгаагүй.” Маяа захирал бишрэв.

Иел яаравчлан хэлэв. “Маяа авга ахаа. Тэгэхээр энэ сийлбэр ямар түвшинд байна.”

Маяа захирал арга аа барав. “Би үнэхээр тодорхой хэлж мэдэхгүй байна. Уламжлалт үнэлгээгээр энэ мастерийн түвшнийх юм. Гэхдээ энэ сийлбэрийн эрчимийг хэн ч муулж чадахгүй. Энэ сийлбэрээс агуу сүр жавхаа цацарч байгаа нь гарцаагүй.”

“Уламжлалт үнэлгээний аргаар аа?” Иел Рэйнолдс хоёр хоёул Маяа захирал уруу харна.

Маяа захирал толгой дохив. “Энэ уламжлалт үнэлгээний аргыг дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн шудрага үнэлгээний арга гэдэг юм. Энэ аргыг тоолшгүй олон жил мөрдөж хэрэглэж ирсэн. Гэхдээ надад… Линлэйн сийлбэрийг бүхлээр нь харвал ямар ч өө байхгүй мэт санагдах юм.”

“Сийлбэрийг бүхэлд нь харвал бүх зүйлийг тодорхойлж болно. Тиймээс ингэж тогтоё. Линлэй их мастерийн түвшинд хүрээгүй ч гэсэн энэ сийлбэр Агуу Арван Сийлбэрийн тоонд бол орж чадна.” Маяа захирал хөхрөн инээв.

Арван Их мастерийн зэрэгт хүрээгүй хүний сийлбэр Агуу Арван Сийлбэрийн тоонд орлоо шүү дээ. Өмнө ийм зүйлийг хэн ч дуулж байгаагүй.

Маяа захирал ч гэсэн ийм зүйл дахин тохиохгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв.

“Өө.” Рэйнолдс Иел хоёр толгой дохив.

Шулуун цүүцний сургуулийн нэг өө гэвэл энэ. Ганц шулуун цүүцийг ашиглах аваас зарим нэгэн муруйлтийг тэд тусгай багаж шиг гаргаж чаддаггүй. Тиймээс Линлэйн шулуун цүүц бусад энгийн мастерууд шиг муу харагдаж байгаа юм.

Мастер сийлэрчний нүдээр энэ алдаа мэдээж ил тод дэлгэсэн ном мэт ажээ.

Гэхдээ Шулуун Цүүцсний сургуульд өөрийн гэсэн давуу талууд ч бий. Тухайлбал үргэлжилсэн сийлэлт, мэдээж бусад мастерууд шиг цаг үргэлж багажаа солих шаардлага үгүй. Тиймээс Шулуун цүүцний аргыг зөвхөн газрын шидтэн ашиглаж чаддаг ба энэ нь сийлэх явцдаа өндөр хурдаар сүнсний эрчимийг нь өсгөж чаддаг билээ.

“Линлэй хаана байгаа юм бэ?” Маяа захирал асуув.

Иел толгой сэгсрэв. “Гуравдугаар дүү чинь сурагч шидтэн шүү дээ. Тэр ихэнхи цагаа сургуулилт хийхэд зарцуулдаг. Тэр одоо Шидэт араатнуудын уулсын хөндийд байх ёстой. Хэзээ ирэхийг нь би сайн хэлж мэдэхгүй байна.”

“Тэгвэл Иел, чи Линлэйн өмнөөс энэ сийлбэрийг Прулк галерэйд дуудлага худалдаанд оруулах зөвшөөрөл өгч чадах уу?” Маяа захирал санал болгов.

“Тэр боломжгүй.” Иел шулуухан хариулав. “Гуравдугаар дүүгийн зөвшөөрөлгүй би энэ шийдвэрийг гаргаж чадахгүй.”

Маяа захирал хөмсгөө зангидан дахин асуув. “Тэгвэл үзэсгэлэнд гаргавал яасан юм бэ? Прулкс галерэйг энэ сийлбэрийг үзэсгэлэнд гаргавал асуудал гарахгүй биз. Линлэйн өмнөх сийлбэрүүд бүгд Прулкс галерэйн үзэсгэлэнд өмнө нь дуудлага худалдаанд орохоос өмнө гарч байсан шүү дээ.”

Гэхдээ Иел энэ сийлбэр Линлэйн хувьд ямар билгэ тэмдэгтэйг мэднэ.

Энэ Линлэйн амьдралын хэцүү шархалсан үеийн цаг хугацааг илэрхийлдэг. Линлэй энэ сийлбэрийг үзэсгэлэнд гаргах эсэх нь тодорхойгүй. Тиймээс тэрээр Линлэйг эвгүй байдалд оруулахыг хүссэнгүй.

“Болохгүй. Би энэ сийлбэрийг зөвхөн хамгаалах үүрэгтэй. Энэ сийлбэрийг үзэсгэлэнд гаргах, эсвэл зарах талаар Гуравдугаар дүүг ирэхээр больё.” Иел хоолой хүчтэй байв.

…..

Шидэт араатнуудын уулсын хөндийд

Хоёр сар өнгөрчээ. Энэ хугацаанд Линлэй Цуст ягаан илдийг судлана. Цустягаан илд Линлэйн өмнө харч байсан хамгийн сайн илд. Зургадугаар зэрэглэлийн араатнууд хүртэл хурц ирэнд нь яаж ч чадахгүй. Гэхдээ Цустягааны нэг давуу тал нь л түүний хурц ир билээ.

Цустягаан илдний давуу тал бол түүний таамаглашгүй хурд, бас ёрын эрчим.

Тиймээ. Муу ёрын эрчим.

Линлэй хэдэн шидэт араатныг хөнөөснийхөө дараа энэ муу ёрын эрчмийг анзаарсан. Цустягаан илдийг бүтээсэн материал өөрийн гэсэн эрчимтэй. Энэ илдээр аливаа зүйлийг цавчих болгонд энэ төгс ёрын эрчим гадагшилдаг.

Энэ ёрын эрчим яг луугийн аймшигт эрчимтэй адилхан. Үнэндээ энэ үнэхээр аймшигтай биш хэдий ч тулааны үед энэ муу ёрын эрчмийг ашиглах олон талын хэрэглээтэй.

Шөнө блов. Шидэт араатнуудын хөндийд Линлэй зуу харуй Салхин чононд хүрээлүүлсэн байв. Салхин чонын сүргийн ахлагч Линлэйг өөрийг шар ногоон нүдээрээ ширтэнэ. Чангаар уливал Салхин чонууд нэг нэгээрээ Линлэй уруу үсрэв дайрав. Гэхдээ салхи мэт бултаж, Линлэй бүх салхин чоноос дутааж чадлаа. Түүний гар цэнхэр өнгөөр гэрэлтэв.

Салхин шидийн хүчээ идэвхжүүлээд, Цустягаан бурхны илдийн хурд улам бүр нэмэгдэв. Бурхны илд тэгшрэн, салхины эсэргүүцлийг огтхон ч амссангүй.

“Шүүү.”

Харанхуйд ягаан өнгийн гэрэл цэнхэр өнгөтэй холилдон өндөр хурдаар гялбав. Энэ тодорхой бус хөдөлгөөнөөр гялбан хөдөлж байлаа. Нэг салхин чоно хоёр хуваагдав. Салхин чонууд ердөө дөрөвдүгээр зэрэглэлийн шидэт араатнууд юм. Сүрэг салхин чононуудын хүчтэй нь тавдугаар зэрэглэл, харин хоёр ахлагч нь зургадугаар зэрэглэл байв.

Яг одоо Линлэй хүн төрхөндөө байлаа. Тэр зургадугаар зэрэглэлийн дайчны хүчтэй.

Долдугаар зэрэглэлийн дайчин хүртэл зуу гаруй сүрэг салхин чонын өөдөөс шууд тулалдаж чадахгүй. Тооны олноор ч баатар эрийг буулгаж авч болдог. Салхин чононууд маш хурц сарвуутай учир энэ түүнийг аюулт өртүүлж болно. Линлэйн бие ч гэсэн салхин чононы хурц сарвуунд өртөх аваас шархадан цус гарна. Гэхдээ түүний Луугийн хувирал түүнийг хамгаалж чадна.

“Аауу” Салхин чоно өөр уруу нь өндөр хурдаар давшиж, том амаа ангайв.

“Шүү”

Цустягаан бурхны илд гялбав. Салхин чоно толгойноосоо сүүл хүртлээ хоёр хуваагдав.

“Цустягаан бурхны илд маань Хурдны луугийн хуягыг нэвтэлхэд багахан саадтай учирч магадгүй. Гэхдээ та нар уу даа?” Линлэйн гарт байгаа Цустягаан бурхны илд улам бүр хурдан хөдлөнө.

Салхин чонууд хүчирхэг байдаг шалтгаан тэдний тооны олон ба тэдний өндөр хурд. Арван салхин чоно долдугаар зэрэглэлийн дайчин уруу дайрах аваас бүгдийг зэрэг хамгаалах хэцүү. Тэрхүү дайчны ганц сонголт өөрийн тулааны-ки хамгаалалт болгон ашиглах болно.

Линлэйн хувьд өөр хэрэг.

“Шүү” Цустягаан илд дахин гэрэлтэн, дахиад нэг Салхин чоно тэн голоороо хуваагдав.

Цуст ягаан илд хэтэрхий хурдан юм. Салхин чоно илдийг бүдэгхэн харна. Линлэй зуу гаруй салхин чоныг ямар ч шарх авалгүй нядаллаа. Зарим салхин чоно айсандаа дутаан зугтав.

Тэд үхлээс айдаггүй хэдий ч ямар ч утга учиргүй энд үхэхийг хүсэхгүй байв.

“Аауу” Хоёр том Салхин луу ард зогсч байгаад одоо л ууртайгаар улив. Үлдсэн Салхин чононууд толгойгоо гудайлгаад бүхий хурдаараа зугтацгаав. Тэдний ууртай, гунигтай улиан холоос ч сонсогдоно. Тэд өнөөдөр олон хамтрагч, нөхдөө алдсан ч юу ч хожсонгүй.

Бугуйгаа хөнгөхөн хөдөлгөөд, Цустягаан бурхны илд түүний бүсэлхийг ороогоод эргээд бүс боллоо.

“Тэдний эсрэг Цустягааны жинхэнэ хүчийг ч ашиглах шаардлагаггүй.” Линлэйн дээлэнд цус тогтсон байв. Гэхдээ энэ Линлэйн цус биш, Салхин чононуудын цус.

Бүхэл тулааны туршид, эхлэхээс дуусах хүртэл, Цустягаан бурхны илд шулуухан байсан. Салхин чононуудын эсрэг, Цустягааны хурц ир л хангалттай. Гэхдээ Цустягаан илд уян хатан, догшин хатуу хоёрын хооронд хэлбэлзэх аваас дайралтын хүч нь хэд дахин нэмэгддэг.

“Эзэн, та улам бүр хүчирхэг болоод байх юм.” Бэбэ Линлэйн мөрөн дээр хэвтэнэ.

Линлэй хөхрөн инээв. “Чи ч гэсэн сул дорой биш шүү дээ.”

Урт гүнзгий амьсгаа аван гаргасныхаа дараа Линлэй эргэн тойрноо ажив. Тэрээр цүнхнээсээ гурван уут гаргаж ирлээ. Сүүлийн хоёр сарын турш Линлэй бурхны илд Цустягааныг судласан. Линлэй аль хэдийн гурван уут шидэт араатны цөмтэй болсон билээ.

“Хоёр сар бэлтгэл хийсний эцэст, Цустягаанаа ашиглах чадвар маань энэ түвшиндээ гацчихлаа. Би одоо сайжрахыг хүсвэл өөрийнхөө хүчээ бас бугалганыхаа хүчээ л өсгөх хэрэгтэй.”

Сүүлийн хоёр сарын хугацаанд Линлэй илдийг ашиглах хөдөлгөөнд гаршсан. Илдээрээ цавчих, хэрчих, сүлбэх, зэрэг бусад олон хөдөлгөөнийг тэр сурсан. Линлэйн бэлтгэлийн зорилго өөрийнхөө хурдыг өсгөх байв. Тэрээр аль болох өндөр түвшинд хүрэхийг зорьсон юм. Линлэй мөн өөрийн салхин шидээ илүү нарийн удирдахыг хүссэн. Ингэж байж хэмээн Линлэй илдээ илүү нарийвчлан ашиглах боломж үүсэх билээ.

Зуун Салхин чононы эсрэг Линлэй ганц ч шарх авсангүй. Энэ түүний сургуулилалтын ололт амжилт.

Өнгөрсөнд Линлэй ийм түвшинд хүрнэ гэдгийг мөрөөдөж л явсан.

“Одоо би энэ түвшинд гацсанаас хойш Шидэт араатнуудын уулсын хөндийд үлдээд байх шаардлага алга. Алив харьцгаая.”

…..

Өглөөний наран дэлхийд тусан халуун эрчээ ээнэ. Цустягаанаа бүслэн, гуван уут шидэт араатны цөмүүдээ сажигнуулан, цусан толботой дээлээ өмсөөд Линлэй Эрнст сургуулийн төв үүдэнд ирлээ. Бэбэ мөрөн дээр нь сууна.

“Ингээд нэг эргээд ирдэг юм байжээ.” Эрнст сургуулийн хаалгыг хараад Линлэйн зүрх амрав.

Эрнст сургууль мөн Шидэт араатнуудын уулсын хөндий хоёр эсрэг тэсрэгийн туйл. Эрнст сургуульд хэн ч хэнийг алахыг зөвшөөрөхгүй. Харин Шидэт араатнуудын уулсийн хөндий шидэт араатнуудын эзэмшил. Тиймээс хүчтэй нь амьд үлдэж, хүчгүй нь эрсэддэг ширэнгэн ойн дүрэм энд үйлчилнэ. Аллага хаана ч тохиож магад.

“Энэ Линлэй байна.” Эрнст сургуулийн хамгаалагч Линлэйг хараад танив. Тиймээс түүнийг энд удаах эрх түүнд байхгүй.

Линлэй харуултай толгой дохин мэндлээд Эрнст сургуулийн хашаанд орлоо. сургуулийн замаар алхвал зарим сурагчид түүний талаар ярилцаж харагдав.

“Дикси зургадугаар зэрэглэлийн шидтэн өнгөрсөн жил болсон гэсэн. Гэхдээ Линлэй шалгалтанд ороогүй гэж байсан.”

…..

Өөрийнх нь талаар шивнэлдэн ярихыг сонссон ч Линлэй өөрийн дотуур байр уруу алхлаа. Энэ үед Иел, Жорж, Рэйнолдс гурав өглөөний цайгаа уухаар зэхэж байв.

“Өө, гуравдагуур дүү. Чи эргээд иржээ.” Рэйнодлдс хамгийн түрүүнд догдлон түүнийг дуудлаа.

Иел, Жорж, Рэйнолдс бүгдээр догдлон түүнийг тойроод авлаа. Линлэй ч гэсэн гурван ахан дүүгээ хараад баярлан мишээв.


Өмнөх хэсэг

Дараагийн

1 comments on “Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 5]”

  1. За их баярлалаа. Үргэлжлэлийг нь тэсэн ядан хүлээж байя. Тэр 3-н мууртай аймшигтай хүчтэй хүн одоо юу юм болдоо? Тэрийг зогсоох хүн Юлан тивд байгаа болвуу?

    Таалагдсан

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.