Чөтгөр бурхдын домгууд 81

Энэ хэсгийг 30 share авсан учраас оруулж байна.
Баярлалаа.

Энэ долоо хоногын [3/3] + Bonus [2/4] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Одоогийн зорилго [5000₮ /5000₮] Хэрэв гүйлгээ хийсэн тохиолдолд аль зохиол гэдгийг нь тодруулаарай. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 81 – Бооцоо

Не Ли хараад, Ян Синь юу болоод байгааг ойлгов. Не Ли Шэн Фэйтэй зөрчилдөөнтэй юм байна. Не Ли өөрийг нь дуудсан зорилго маш тодорхой. Ариун Гэр бүлтэй зөрчилдөхөд нэмэр болно.

Ариун Гэр бүлийг өдөх хэдий ч гэсэн Не Ли талд тэрээр маргаангүй зогсоно. Ян Синь шийдвэртээ хүрлээ.

“Хмм” Шэн Фэй хамраараа амьсгаа хүчтэй гаргана. Өөрийгөө Не Ли мэтийн хүнтэй үг хэлээ барах шаардлага түүнд байхгүй. ‘Чамайг хэсэг зуур онгируулж л байя. Тулаан эхлэвэл чамайг үхэх сэхэхтэйгээ байхыг чинь харна даа.’

“Хаха, Залуу эзэн Шэн их нөхөрсөг шүү.” Не Ли хөхрөн инээв. “Нин Арь чиний талаар олонтаа ярьсан. Чамайг их өгөөмөр хүн гэж байсан.”

Не Ли Сяо Нин Арийг дурдвал, Шэн Фэй уурандаа дэлбэрэх шахна. Не Ли үнэхээр өөрийнх нь эмзэг сэдвийг хөндсөн байлаа. Шэн Фэй толгойндоо ногоон малгай өмссөн мэт санагдана.

[Орчуулагчийн тэмдэглэл: Хятадад Ногоон малгай өмсөх гэдэг нь эхнэр эсвэл нөхөр нь өөрийг нь өөр хүнтэй сүүлэрч хуурахыг хэлдэг.]

Шэн Фэй гахайн элэг шиг өнгөтэй царайтай болохыг Не Ли анзаараагүй мэт жүжиглэв. Үргэлжлүүлэн “Нин Арь саяхан сүнсний хөгжилдөө зөндөө ахиц гарган Мөнгөн зэрэглэл удахгүй хүрэх гэж байгаа! Би түүнд массаж хүртэл хийж өгсөн. Түүний Артик өвчин бараг эдгэрсэн шүү. Энэ тал дээр залуу эзэн Шэн надад талархах хэрэг гарах буй заа!”

Массаж….

Не Ли үгийг сонссон Шэн Фэй толгойнд янз бүрийн дүр зураг орно. Тэрээр барагтай л цусаар бөөлжсөнгүй. Сяо Нин Арь өөрийнх нь гарыг хөтлөж ч үзээгүйг хүн бүр мэднэ.

“Не овогтон чи хэтэрч байна. Би чамайг өөрийн гараар алах болно.” Не Ли өөрийгөө барьж дийлсэнгүй. Түүний хоёр нүд томоос том бүлтийсэн байлаа. Ариун Гэр бүлийн шууд угсаа залгамжлах хүн учраас тэр ихэд бардам бас сэхүүн хүн. Өмнө хэзээ ч ийм гутамшгийг тэр амсч үзээгүй. Шэн Фэй хурдлан Не Ли уруу нудрага далайлгав.

Энэ мөчид Ян Синь хөмсгөө зангидав. Тэрээр тэр хоёрын дунд үсрээд орлоо. Не Ли энэ залууг албаар өдөж үгээр идэж байгааг мэдсэн ч гэсэн дотроо тэрээр инээмсэглэнэ. Шэн Фэй нэгэнт Не Лиг асуудал гэж гарж байгаа бол Ян захирал зүгээр хараад суугаад байж чадахгүй.

Не Ли албаар Шэн Фэй өдөж хоргоогоод, Ян Синь өмнүүр нь орснийг хараад Шэн Мин уур нь хүрч байв. Тэр Шэн Фэйг үг дуугүй хойш нь татлаа.

“Залуу эзэн Шэн Фэй, тэнэглэхээ больж үз.” Шэн Мин хэллээ, тэрээр инээмсэглэн. “Тулааны тэмцээн удахгүй эхэллээ. Не овог тулаанд хүн явуулах ёстой. Өмнөх амар амгалан битгий эвд ээ.”

Шэн Фэй бажимдаж байв. Тэр уураа хүчээр барина. Не Ли уруу тэрээр ширтэж байв. Не Лиг Алхимийн Холбоо хамгаалж байгаа нь илт тодорхой. Тиймээс Не Лид айгаад байх зүйл үгүй. Энд тэр Не Лиг яаж ч чадахгүй. Гэхдээ тулаан эхлэх аваас тэрээр Не Лид үзүүлж өгнө.

Не Ли босч ирэхгүй аваас, тэрээр Тэнгэрийн Хээ овгийн бусад хүмүүсийг зодно. Тэр үед Не Ли үнэхээр гарч ирэхгүй байхыг тэрээр үзэх болно.

Шэн Фэй гүнзгий амьсгаа аван, зогслоо.

Үүнийг сонссон Не Ли хөнгөхөн хэллээ. “Тэмцээний хувьд ашиг олохгүй бол утга юун байх билээ? Мөрий тавихгүй бол сонирхолгүй шүү дээ.”

“Өө?” Шэн Мин Не Ли уруу хараад асуув. “Ямар мөрий тавимаар байгаа юм бэ дээ?”

 

“Энэ тулааны раунд дээр би банкир хийе. Ариун гэр бүл хэдээр ч мөрий тавимаар байна, бүгдийг нь би хариуцья. Гэхдээ хэтэрхий бага мөрий тавибал би тоглохгүй шүү.” Не Ли хөнгөхөн хэллээ.

“Чи банкир болно гэнээ? Чамд тэгэх мөнгө нь байгаа юмуу?” Шэн Мин хөмсөг зангирав. Мөрий тавих тохиолдолд нөгөө хүн нь түүнтэй тэнцэх мөнгийг бас мөрий болгож тавих ёстой. Ялсан хүн нь бүгдийг нь авдаг. “Тэнгэрийн Хээ овог тоглож чадахгүй болвуу хэмээн би айх юм!”

“Ян Синь эгч хажууд минь байхад Ариун гэр бүл намайг тоглож чадахгүй гэж бодсоор л байх уу?” Не Ли хөнгөхөн инээмсэглэв.

Ян Синь яагаад Шэн Фэй уурлуулсан шалтгааныг ойлгов. Не Ли Шэн Фэй өдөж хоргоосноор Ариун Гэр бүл урхинд нь унаж түүнтэй мөрий тавина. Не Ли Шэн Фэйтэй тулалдаад ялна гэсэн итгэл дүүрэн байх шиг байна.

“Не Ли дүү маань төлж барахгүй бол, би өмнөөс нь төлчихнө.” Ян Синь инээмсэглэн хэллээ.

“Ян захирал хэлсэн юм чинь ганц хоёр удаа тоглоод л үзье. Залуу эзэн Шэн Фэй болоод энэ Залуу эзэн Не Ли хоёрын хооронд мөрий тавья. Хэрэв Шэн Фэй ялвал би ялна. Бооцоонд тавин сая алтан зоос тавилаа, зөвшөөрөх үү?” Шэн Мин нүдээ гялталзуулж Не Ли уруу харна.

Шэн Фэй ч мөн Не Лиг ширүүнээр харна.

“Тавин сая чөтгөрийн зоос оо?” Не Ли гэнэтхэн нүдээ бүлтэлзүүлэв.

“Яасан, айгаа юу?” Шэн Фэй хүйтнээр хэллээ. Тавин сая чөтгөрийн зоос дэнжинд тависан учраас чамайг айлгасна байлгүй.

“Тавьхан сая чөтгөрийн зоос бооцоонд тавьчихаад та нар тогломоор байгаа хэрэг үү? Ариун Гэр бүл шиг том гэр бүл яагаад ийм бага мөнгөөр мөрий тавина вэ?” Не Ли гайхшран Ян Синь уруу хэллээ. “Ян Синь эгчээ, Ариун Гэр бүл ийм ядуу юмуу? Тавин Сая чөтгөрийн зоосоор хүүхдүүдэд чихэр ид гэж өгөөд ч хүрэхгүй.”

Не Ли хараад Ян Синь дотроо хөхрөн инээлээ. Не Ли үнэхээр хорон санаатай юм. Ариун Гэр бүлийг албаар өдөж байна. Тэр толгойгоо сэгсрэн нухацтай хэлэв. “Не Ли дүү минь. Ариун гэр бүл шиг төрлийн гэр бүлд тавин сая гэдэг чинь их мөнгө юм шүү дээ.”

“Энэ газар ийм сүүмбэгэр байж болохгүй.” Не Ли хэдэн чөтгөрийн кристал карт гаргаад ирлээ. Барагцаалвал хорь гучин чөтгөрийн кристал карт байв. Тэрээр үзэгч уруу шидэв. Даруй үзэгчдийн дунд үймээн үүслээ. Хэн нэгэн хүн хэдэн зуун мянган чөтгөрийн зоос шидлээ шүү дээ. Не Ли машид сэхүүнээр хэллээ. “Ариун Гэр бүл ядуу юм чинь, би та нартай тоглох гэж үзье даа. Би тавин сая чөтгөрийн зоос хожвол би үүнийг үзэгчдэд хуваагаад өгье. Тоглох утга байхгүй юм чинь халаасны мөнгө хүмүүст л өгөхөөс дөө.”

Не Ли үгийг сонсоод Шэн Мин болоод Шэн Фэй царай барайв. Не Ли галзуурсан бололтой. Тавин сая чөтгөрийн зоос бага мөнгө биш. Энгийн язгууртан гэр бүлүүд ийм их мөнгийг барагтай бол гаргаж чадахгүй. Ариун гэр бүл шиг Үндсэн гэр бүлүүд л гаргаж чадна. Гэхдээ мэдээж тэд өөрсдийгөө Алхимийн Холбоотой зүйрлэхгүй л дээ. Алхимийн Холбоо одоо хэт баян байгаа. Тэд Хотын захирагчийн эдлэнгээс ч баян.

“Тавин сая, ийм бага мөнгөөр ч тоглох бодолтой байдаг.” Не Ли дорд үзэн инээлээ.

Шэн Мин амьсгаа авлаа. Тэрээр одоо хүртэл тайван байв. Не Ли Шэн Фэй уурлуулсан учраас тэр өөртөө итгэлтэй байв. Эхний раунд тавин сая мөрий тавих зүгээр. Түүний дараа боломж гарч л таараа. Эхлээд Не Ли хүч чадлыг сорих нь зүйтэй.

“Эхний тойрогт бид тавин саяаар л тоглоно. Дараа нь чамайг тоглох сонирхол байна уу нэг үзье.” Шэн Мин хөнгөхөн инээмсэглэнэ. Не Ли Шэн Фэй ялах итгэлтэй байсан ч Ариун Гэр бүлийн бусад хоёр оролцогч нар бий. Тэр хоёрт бооцоо тавих нь илүү найдвартай.

“Ариун гэр бүл тогломоор л байвал би эцсээ хүртэл дагна. Би Ариун гэр бүл хэдийг ч тавьсан бай би банкир хийнэ. Бүгдийг нь хүлээж авья.” Не Ли хэллээ.

Не Ли сэхүүн бардам царайг харсан Шэн Мин дотроо дургүй нь хүрнэ. Гэхдээ тэрээр эелдэгхэнээр. “Тэнгэрийн Хээ овгийн залуу эзэн шулуухан хүн юм гээч. Би хэн гэрч болох бол гэж гайхаж байна.” Шэн Мин Ян Синь уруухарлаа. “Би Ян Захиралыг гэрчилж чадахгүй болвуу хэмээн айж байна.”

“Энд байгаа бүх гэр бүлүүд энэ мөрийг гэрчлэг.” Не Ли хэллээ.

“Өө тэгэлгүй яахав.” Шэн Мин ч гэсэн шулуухан хэллээ.

Ариун Гэр бүл болоод Тэнгэрийн хээ овог энэ мөрийг олон нийтэд дэлгэв. Тулааны тэмцээний талбай хүчтэй догдлон хөөрцгөөлөө. Бусад овгийн ахлагч нар гэрч болохоор уригдав.

“Тэнгэрийн хээ овог нээрэнгээсээ Ариун Гэр бүлтэй мөрий тавьж байгаа хэрэг үү?”

“Чи мэдээгүй юм уу? Тэнгэрийн Хээ овгийг Алхимийн Холбоо хамгаалж байгаа. Тэд одоо баян болсон. Ариун гэр бүлтэй тэрсэлдээд байх шиг байна.”

“Чи үнэхээр Ариун Гэр бүл, харин Тэнгэрийн Хээ овгийн оронд нь Алхимийн Холбоо гэсэн аваргууд хоорондоо үзэхгүй байгаа гэдэгт итгэлтэй байна уу?”

“Хэн мэдлээ?” Олон овгийн ахлагч нар хоорондоо ярилцана.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s