Чөтгөр бурхдын домгууд 80

Энэ хэсгийг ивээн тэтгэсэн хүнд баярлалаа.

Энэ долоо хоногын [3/3] + Bonus [1/4] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Одоогийн зорилго [5000₮ /5000₮] Хэрэв гүйлгээ хийсэн тохиолдолд аль зохиол гэдгийг нь тодруулаарай. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 80 –  Удаан уулзсангүй.

Ариун Орчид сургууль.

Сахалтай хөгшин эр өмнөө байгаа Сяо Нин Арь-ийг харна. Энэ хөгшин эр бол Ариун Орчид сургуулийн дэд захирал Е Шэн.

“Сяо Нин Арь, чи үнэхээр Тэнгэрийн Ариун Хил уруу ормоор байна уу?” Е Шэн хэллээ. Тэрээр хөмсгөө зангидав. “Чи Тэнгэрийн Ариун Хил уруу орох аюулын талаар мэднэ биз дээ? Хэдэн сурагч Тэнгэрийн Ариун Хил уруу орсны дараа тэдний сүнсний тойронд асуудал гарсан.”

“Дэд захирал аа, би Тэнгэрийн Ариун Хил уруу орох шаардлагыг хангахгүй байна уу?” Сяо Нин Арь толгойгоо өргөн хэллээ. Тэрээр Е Шэн-ээс асуулаа. Түүний нүд итгэл дүүрэн байв.

“Мэдээж. Чиний авьяас чадвар чинь хүрнэ. Тэнгэрийн Ариун Хилийг Мөнгөн зэрэглэл хүрэхээс өмнө орох олон давуу талуудтай.” Е Шэн толгой дохив. Ийм гайхалтай сурагч гарч ирэлгүй ихээхэн удсан байна.

“Би Тэнгэрийн Ариун хил уруу орохоор сэтгэл шулуудсан.” Сяо Нин Арь толгойгоо хүчтэй дохив. Түүний нүд сэтгэл шулуудсан хүний итгэл дүүрэн харц байлаа.

“Аав чинь юу гэх болж байна? Тэр зөвшөөрсөн юм уу?”

“Тиймээ!” Сяо Нин Арь толгой дохив. Үнэн хэрэг дээрээ Сяо Нин Арь гэр бүлдээ дуулгалгүй наашаа шууд ирсэн.

“За тэгвэл. Чиний хүслийг чинь тааллаар чинь болгооё.” Е Шэн толгой дохив. Хэдэн багш нарын хамтаар тэрээр Сяо Нин Арийг Ариун Орчид сургуулийн ард талд байрлах их байшинд авчирлаа.

Ариун Орчид сургуулийн багш нар бие биенээ харна. Үнэнийг хэлвэл тэд бүгдээрээ Сяо Нин Арийн зоригийг үнэлж байлаа. Сяо Нин Арь Тэнгэрийн Ариун Хил уруу орох зориг зүрхтэй юм. Тэнгэрийн Ариун Хил бол машид нууцлаг газар. Ороод гарч ирсэн олон хүний сүнсний тойронд асуудалч гарч байсан удаа бий. Орсон хүмүүс юу ч олж хүртэхгүй гарах нь элбэг. Тэнгэрийн Ариун Хилийг цөөхөн хүн тэнцэж ашиг олж гарч байсан. Тэнцэж Тэнгэрийн Ариун Хилээс ашиг хүртсэн хүмүүс маш хүчтэй угсаа залгамжилж хүчтэй болдог. Тэд хамгийн багадаа Хар алтан зэрэглэл хүрдэг билээ. Е Мо ганцаар Домгийн зэрэглэл хүрч чадсан хүн нь юм.

Тэнгэрийн Ариун Хилийн талаар нэг домог байдаг. Тэнгэрийн Ариун Хилийг нэвтэрч амжилт олсон хүмүүс Яруу алдрын хотын харьцуулашгүй гоц ухаантнууд болдог гэж. Хотын захирагчийн газар энэ гоц ухаантнуудыг бүх хүчээрээ хамгаалдаг гэсэн домог бий. Тэр хүний бэлтгэл сургуулилалтийг хэн ч зогсоож, эсвэл төвөг удах эрхгүй байдаг. Тийм учраас тэр хүмүүс ихэд хүндлэгддэг юм.

Яруу алдрын хот чөтгөрийн араатнуудын дайралтаас аврагдан үлдсэн шалтгаануудын нэгдүгээрт Яруу алдрын хотын гоц ухаантнуудын хүчин чармайлт ордог. Хэрэв гоц ухаантныг төрүүлж чадах аваас Яруу алдрын хот тэсч үлдэж чадна. Тиймээс Яруу алдрын хот өөрсдийн гоц ухаантнуудаа бүх хүчээрээ хамгаалдаг байна.

Е Шэн-ий зааварчилгаа дор, Сяо Нин Арь энэ их барилгын өмнө ирэв. Тэрээр толгойгоо багахан гудайлган мөрөөдөж байв. Тэрээр Не Ли юу хийж байгаа талаар бодлогоширно.

‘Би чиний араас нэхэн хөөж, мөр зэрэгцэн тулалдана. Тэгээд нэг өдөр, чи надад санаа тавих өдөр ирнэ!” Сяо Нин Арь дотроо бодлоо. Түүний царай хөнгөхөн улайсан байв. Тэрээр Не Литэй учирсан тэр учирлаа эргэн санана. Өөрийн мэдэлгүй Не Ли гэсэн хүн зүрхэнд нь хоногшжээ.

Сяо Нин Арь ийнхүү хичээж бэлтгэл сургуулилалт хийж байгаа шалтгааны нэг нь Не Ли-ийн анхаарлыг татах гэсэндээ билээ.

Сяо Нин Арь толгойгоо өргөн, том том алхалж байв.

Хэдэн өдрийн дараа, Яруу Алдрын хотын хойд зүгийн Тулааны талбайд.

Хойд зүгийн Тулааны талбай бол хэдэн километр уужим газар. Тэнд мянган хүн тойрон зогсч, тулааны талбайг хүрээлнэ. Энэ газар олон бооцоот тэмцээн уралдаанууд болдог. Яруу алдрын хотын иргэд тулааны урлагт ихээхэн сонирхолтой учраас энд олон хүн цуглардаг байна.

Энэ мөчид, Хойд зүгийн Тулааны талбайд олон овгийн гэр бүлүүд суудлаа эцэлцгээсэн байлаа. Тэнгэрийн хээ овгийн гишүүд хойд буланд сууцгааж байв. Тэд Ариун гэр бүлийн гишүүдээс холгүйхэн байлаа.

Өмнө нь уруудаж яваа Тэнгэрийн Хээ Овгийг хэн ч тоодоггүй байсан. Гэхдээ одоо хэн ч Тэнгэрийн Хээ овгийг үл ойшоож чадахгүй.

Бусад хүмүүсийг атаархуулж, үзэн ядлыг нь төрүүлж байгаа зүйл гэвэл Ян Синь захирал энэ тэмцээнийг үзэхээр ирсэн явдал юм. Тэрээр Алхимийн Холбооны гурван Настанг авчирч Тэнгэрийн Хээ овгийн яг хажууханд суулгасан байна. Тэд Тэнгэрийн Хээ овгийн гишүүдтэй ярилцаж, хөхрөлдөн инээлдэцгээж байлаа. Энэ нь олон гэр бүлийн атаа хорслыг төрүүлж байв.

Ерөнхийдөө Алхимийн Холбооны Ян Синь эсвэл Алхимийн Холбооны настангуудад хүмүүс долгинож, хандардаг. Гэхдээ хичнээн их бялдуучилсан ч гэсэн тэд анхаарлыг нь татаж чаддаггүй байна. Гэхдээ Ян Синь Тэнгэрийн Хээ овгийнхонд ихээхэн уриалгахан хандах юм.

“Не Ли чиний тэр тогоо Ян Синь эгчийг нь золтой л алчихаагүй шүү. Эгчийгээ аюулд өртүүлэх зүйл чи яаж сэдэж чадваа?” Ян Синь хэллээ. Тэрээр Не Ли уруу ялдам бүсгүйн харцаар харан хэлнэ. Үнэнийг хэлэхэд ноцтой асуудал тэр өдөр үүсээгүй. Түүнийг алахаар ирсэн хүмүүсийг бие хамгаалагч нар нь хоромхон зуурт үгүй хийсэн. Ямар ч аюулд тэрээр ороогүй. Гэхдээ Не Ли өмнө тэрээр их аюултай зүйл болсон мэт жижиглэн хүүрнэнэ.

Не Ли Ян Синь захиралыг юу хүсч байгааг мэднэ. Тэрээр хөнгөхөн инээгээд. “Энэ хэрэг дээр би Ян Синь захиралд өртэй боллоо.”

“Сайн байна!” Ян Синь захирал инээгээд, өөрийнхөө том цээжийг урагш төвийлгөөд хэлэв. “Тэмцээн яагаад эхлээгүй байна? Би уйдаж эхэлж байх чинь.. Не Ли энэ дэвжээн дээр ч гэсэн гарах уу? Тэгвэл эгч нь чамайг дэмжих болно!”

Ян Синь захиралын уран гуалиг, ялдам биеийг бусад гэр бүлийн залуус харан нүдээ баясгана. Тэд нүд салгалгүй харж байлаа. Тэд том цээжийг нь харж, шүлсээ асгаруулна.

Ян Синь зүйрлэшгүй үзэсгэлэнтэй. Түүний өндөр зэрэг зиндааг сөрж зогсох хүн үгүй. Түүнтэй хэн сөргөөцөлдөж чадах билээ? Сөргөлдсөн хүмүүсийн гэр бүлийн хувь тавиланг Ян Синь захирал гарын алгандаа атгаж байдаг. Тиймээс өмнө нь хүмүүс булчимгүй загнаж чаддаггүй.

Ян Синь захирал энэ халуу шатсан харцанд дасчихсан. Тэрээр энэ хүмүүсийг тоохоо болиод удаж буй. Харин ч Ян Синь захирал Не Ли уруу үе үехэн ширтэнэ.

Не Ли  Ян Синьтэй ярьж байх хоорондуур Ариун Гэр бүлийн хэдэн залуус тэдэн уруу ирж айсуй. Тэр залуусыг ахалж буй хүн Ариун Гэр бүлийн үйл ажиллагаа хариуцсан Настан Шэн Мин байлаа.

“Ян Захирал аа, удаан уулзсангүй шүү! Цөөхөн гэр бүлийн хоорондох тулааны тэмцээнийг таалан соёрхоно гэж бодсонгүй шүү.” Шэн Мин инээмсэглэн хэллээ. Түүний нүдэнд хөнгөхөн болгоомжилсон айдас байлаа. Тэнгэрийн Хээ овог Алхимийн Холбооны захирал Ян Синь болоод гурван настанг авчирна гэж тэрээр зүүдлэсэн ч үгүй.

Ариун гэр бүл Гурван үндсэн гэр бүлийн нэг ч гэлээ, Алхимийн Холбоо гэсэн үлэмж хүчний эсрэг тэд гүнээ эмээж явдаг. Бусад гэр бүлийг эс тооцьё. Ариун гэр бүл Алхимийн Холбооноос жил бүр олон тооны эм тан худалдаж авах хэрэг гардаг. Хэрэв Алхимийн Холбоо Ариун Гэр бүлд зарах тангаа багасгах аваас тэдний хүчин ихэд сулрах билээ.

“Надад тулааны тэмцээн сонин биш байна. Би энд Не Ли дүүтэйгээ уулзахаар ирсэн. Түүний тулааныг би хармаар байгаа учраас бооцоо тавья. Ариун Гэр бүл энэ жилийн банкир хийж байгаа гэж сонссон, энэ үнэн үү?” Ян Синь инээмсэглэн хэллээ.

Не Ли дүү? Шэн Мин Не Ли царайг харав. Тэрээр дотроо Ян Синь болоод Не Ли ямар харилцаатай бол хэмээн гайхна.

“Зөв өө. Ариун гэр бүл бид нар энэ жил банкир хийж байгаа. Ян Синь захирал ганц хоёр бооцоо тавих гэсэн юм уу?” Шэн Минь төв царай гаргав. Алхимийн Холбоог ямар баян болсныг хэн эс мэдэх билээ? Ариун гэр бүл байлаа ч гэсэн тэрээр тэдний эсрэг зогсч чадахгүй.

“Би зүгээр л тоглоно. Би Не Ли дүү дээрээ л би бооцоо тавина. Үйл ажиллагаа хариуцсан настан санаа зовсний хэрэггүй дээ. Хаха” Ян Синь хэлээд хөхрөн инээв.

Не Ли Шэн Мин уруу харав. Тэрээр түүний хажууд байх Шэн Фэйг харлаа. Шэн Фэй хорт могойн харцтай байлаа. Сүйт бүсгүйг нь булаасны төлөө Не Ли үхтэл нь хараан зүхэж, хараадаг юм. Хэрэв Ян Синь хажууд нь байгаагүйсэн бол, Не Лиг үгээр идэх байсан юм.

“Хаха! Залуу эзэн Шэн, удаан уулзсангүй шүү!” Не Ли Шэн Фэй хорон муу харцыг үл ойшоон хөхрөн инээж хэлэв. Тэр хоёрын хооронд өс хонзон байхгүй мэтээр тэр хэлнэ.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.