Чөтгөр бурхдын домгууд 79

Энэ долоо хоногын [3/3] + Bonus [0/4] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Одоогийн зорилго [5000₮ /5000₮] Хэрэв гүйлгээ хийсэн тохиолдолд аль зохиол гэдгийг нь тодруулаарай. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

 

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 79 – Сүнсний зэвсэг Катар

Не Ли эрдэнэсүүдийг харна.

Энд хос катар илд байлаа. Тэд хэдий хуучирсан ч гэсэн гэрэл нь бүдэгхэн ассан хэвээр. Тэд тоосонд дарагдсан байв. Катар илдийн дээр зэвний ором гарсан байлаа.

“Катар уу даа. Би сүнсний илдийг эндээс олно гэж санасангүй шүү. Үнэхээр азтай байна. Тэнгэрийн хээ овгийн өвөг дээдэстээ талархаж явья.” Не Ли дотроо бодов. Катарыг ханан дээрх гоцгооноос сугалж авлаа.

“Чи үүнийг авахыг хүсээ юу?” Не Хай Не Ли гаран дээрх хуучирсан хос катар илдийг харлаа. Тэр хэсэг зуур сониучирхан зогсч байгаад асуусан юм.

“Тийм.” Не Ли толгой дохив.

Не Хай энэ хос Катар сэлмийн учрыг аль эртнээс олохыг хүсч байсан. Гэхдээ хуучирч элэгдсэн учраас тэр энэ сэлмийн хүч чадлыг нь мэдэхгүй. Мөн хуучирсан учраас тэр энэ хос илдийг зарж чадалгүй энд нь орхисон юм. Тэнгэрийн хээ овгийн эрдэнэс хоосорч байхад энэ сэлэм ядаж зай бөглөөд сууж байг гээд үлдээсэн.

Не Хай бодлоор эрдэнэсийн санд үнэд хүрэхээр ганц хоёр л эд хогшил байхад Не Ли яагаад энэ хос илдийг сонгосон юм бэ?

Не Ли хос катар илдийг дотоод орон зайт бөгжиндөө хийгээд овгийн эрдэнэсийн сангаар үргэлжлүүлэн сэлгүүцнэ. Энд муугүй зүйлс ганц хоёр байсан хэдий ч Не Ли тэднийг авсангүй. Не Ли хүчийг өсгөх зүйл энд байхгүй байв. Үнэн хэрэг дээр тэрээр хос катар сэлэмтэй болно гэдэг аль хэдийн түүний энд ирсэн зорилгыг биелүүлж өгөв. Түүний харц эцсийн хоёр эд хогшилд тусав.

Эхнийх нь загвар цаас байв. Энэ цаасан дээр төрөл бүрийн хээн бичээсүүд бичээстэй байлаа. Энэ ямар нэгэн зүйлийг зурсан мэт харагдана.

Не Ли цаасыг үргэлжлүүлэн ширтэнэ. Энэ мөчид Не Хай тайлбарлав. “Энэ ямар учиртай загвар гэдгийг би мэдэхгүй. Тэнгэрийн хээ овгийн гишүүн энэ загварийг бүтээгээгүй. Энэ загвар дээр шувууны дүрс байгаа.”

Загвар цаасыг хэсэг зуур харж байгаад Не Ли эргэцүүлж бодов. Энэ Харанхуйн боловсруулалтын мастерийн бүтээл байна. Сүнсний хүүхэлдэй байх ёстой. Энэ шувууны дүрстэй Сүнсний хүүхэлдэй байна. Ариун Эзэнт гүрний цагаас Харанхуйн чөтгөрийн сүнстнүүд байдаг байсан. Тэд их нууцлаг хүмүүс байсан ба хорон муу үйлийг ихээр үйлддэг байжээ. Сүнсний хүүхэлдэй бүтээх бол тэдний нэг хийсэн хорон муу үйл. Сүнсний хүүхэлдэй хийснийхээ дараа дотор нь нас барсан хүчтэний сүнсийг тамгалан, хээн бичээсээр Сүнсний хүүхэлдэйг удирддаг байжээ. Ингэснээр хүүхэлдэй тэдний төлөө ажилладаг. Ариун эзэнт гүрэн үүссэн цагаас Харанхуйн чөтгөрийн сүнстнүүдийг үй олноор нь ангуучлах болсон. Сүнсний хүүхэлдэйн загвар гэх мэтийн зүйлсийг эртнээс устгасан юм.

Эдгээр зүйлс өргөн хэрэглэгддэг байсан хэдий ч Ариун эзэнт гүрний дараачаас эдгээр эд хогшлууд ховордож эхэлсэн. Харанхуйн цаг үе ирэхэд Сүнсний хүүхлдэйн загвар улам бүр ховордсон. Энэ сүнсний хүүхэлдэй ийнхүү түүхийн хуудаснаа арчигдсан.

Не Ли эндээс Сүнсний хүүхэлдэйн загварыг эндээс олно гэж төсөөлөө ч үгүй. Хэрэв Ариун эзэнт гүрний үед эдгээр загварыг гэрээс нь олсон бол бүх овог газрын хөрснөөс арчигдах байсан.

“Би үүнийг ч авлаа шүү.” Не Ли загвар цаасыг орон зайт бөгжиндөө хийлээ. Тэр хүчтэй хүний сүнсийг сүнсний хүүхэлдэйнд тамгалах бодолгүй байгаа. Эцсийн эцэст энэ нь хэтэрхий хорон муу үйл. Гэсэн хэдий ч Не Ли Сүнсний хүүхэлдэйн урлагыг сонирхон судлахаар шийдэв.

Не Хай ч гэсэн загвар цаасыг авсанд дургүйцсэнгүй. Не Ли овогтоо их хэмжээний чөтгөрийн зоос бас тан өгсөн шүү дээ. Тэнгэрийн хээ овог аль хэдийн ихэд хонжоо хүртсэн. Не Лиг дахиж хэдэн зүйлс эрдэнэсийн сангаас аваасай гэж тэрээр хүсч байлаа.

“Энэ загвар цаасыг ирээдүйд судлая.” Не Ли дотроо бодоод дараачийн эд хогшил уруу явав. Энэ дугуй сувд байв. Энэ сувд хар өнгөтэй байсан ба өөрөөсөө хар өнгийн гэрлийг цацруулав. Энэ хар өнгийн гэрлийг харсан хүн бүр манарч уярмаар.

Энэ сувдан энгийн эд хогшил биш. Не Ли ч гэсэн энэ сувдын үүсэл гарлыг нь мэдэхгүй байв.

“Би үүнийг ч гэсэн авлаа.” Не Ли хэллээ.

“Бусад хогшил ч яах вэ? Гэхдээ үүнийг л битгий…” Не Хай эргэлзэв.

“Юу? Асуудал байгаа юмуу?” Не Ли асуув. Тэрээр хөмсгөө зангидан Не Хай уруу харан хэллээ.

“Энэ сувд өндөр үнэтэйдээ биш юм. Энэ сувдыг Анхны Овгийн ахлагч энд үлдээсэн юм. Тийм учраас энэ дараачийн үе хойчид маань их чухал ач холбогдолтой. Тиймээс би үүнийг энд аюулгүй хадгалж байх үүрэгтэй.” Не Хай хэллээ.

“Би ч гэсэн Тэнгэрийн хээ овгийн үр хойч шүү дээ. Би авбал ямар ч асуудалгүй. Би үүнийг хамгаалаад л байж байя. Энд хоёр зуун сая чөтгөрийн зоос байгаа, Овгийн ахлагч магадгүй энэ мөнгөөр хэдэн эрдэнэс худалдаад авчих. Эс бөгөөс манай овгийн эрдэнэсийн сан хэтэрхий хоосон байна.” Не Ли баруун гараа ил гаргалаа. Тэрээр гарнаасаа дотоод оронзайт бөгжөө сугалан аваад Не Хайд өглөө.

Не Ли ингэснээр Не Хай ямар ч эсэргүүцэл үзүүлэх чадалгүй болов. Не Хай хэсэг зуур орон зайт бөгжийг мөн хар үл мэдэгдэх сувдыг харан бодлоо. Гашуунаар инээмсэглээд хэлэв “За тэгэхээс дээ.”

Не Ли-ийн мөнгөөр зодох нь үнэхээр аймшигтай юм!

“За” Не Ли хөнгөхөн инээмсэглэв. Тэрээр ийшээ ирсэн нь сайн хэрэг болжээ. Сувдыг юу гэдгийг нь мэдэхгүй ч энгийн зүйл биш байх ёстой. Сүнсний хүүхэлдэйн загвар ч гэсэн муугүй байна. Түүнчлэн хүн сүнсний зэвсгийг мөнгөөр худалдаж авч болдог эд биш.

Сүнсний зэвсэг нь чөтгөрийн сүнсэнд өгвөл маш хэрэгтэй зүйл. Сүүдрийн чөтгөрийн сүнс урт сарвуутай учраас катар илдтэй болох албагүй. Гэхдээ түүний Соёот Хулсны баавгайнд энэ илд тохирно.

“Не Хай овгийн ахлагчаа, би түрүүлээд явж байя.” Не Ли овгийн ахлагч Не Хай уруу харан хэллээ.

“За!” Не Хай Не Ли гаргаж өгөв. Яг одоо Не Ли овгийнхоо хамгийн баян хүн. Тэр мөнгийг овогтоо цацваас гэр бүлийнх нь хүч өснө. Не Лигээс болж Тэнгэрийн Хээ овогт олон өөрчлөлтүүд явагдаж байлаа. Тиймээс Не Лиг бурхан мэт хүндэлж яагаад болохгүй гэж?

Хэрэв өөр овог Не Ли шиг хойч үетэй байсан бол Овгийн ахлагч нь зүүдэндээ ч мишээх байсан биз.

Өөрийнхөө эдлэн газарт ирээд Не Ли хос Катар илдийг гаргаж ирлээ. Хос катар илд бусдад хэрэгцээгүй метал мэт харагдана. Не Ли хөнгөхөн амьсгалаад өөрийн сүнсний тойронгоо идэвхижүүлэв. Сүнсний хүч өөрийнх нь сүнсний тойронгоос гарч аван хос катар илд уруу тэмүүлэв.

Хос катар илдэн дээрх зэв удахгүй арилав. Эцэст нь катар илд гайхалтай сайхан гялтганав. Не Ли катар илдтэй зохилдож эхэллээ. Хос катар илд зогсоо зайгүй чичирхийлж байгаад агаарт хөөрөв. “Тас.” тэд дэлбэрч замхрав.

Не Ли сүнсний тойронд гэрэл болон хос катар илд орж ирэв.

Сүнсний зэвсэг эзнийхээ сүнсний хүчнээс нэг зэрэг илүү байдаг. Тиймээс хүн Не Ли мөнгөн зэрэглэлийн хүчтэй бол зэвсэг Алтан зэрэглэлийн хүчтэй байна гэсэн үг. Алтан зэрэглэлийн дайчид ч гэсэн болгоомжгүй байвал энэ зэвсгэнд хүндээр шархадна.

Не Ли хүч нь нэмэгдэх тоолонд энэ зэвсгийн хүч нь ч нэмэгдэнэ.

“Сүнсний зэвсгүүд бол Салхин цаст эрины Аянгат Чөтгөрийн сүнстний уран бүтээлүүд. Гэхдээ Аянгат чөтгөрийн сүнстнүүд цөөхөн Сүнсний зэвсэг хийх аргыг олсон. Аянгат чөтгөрийн сүнстний гэр бүлүүд л цөөхөн тоогоор сүнсний зэвсэгтэй байдаг. Хүн бүх нандаа ганц сүнсний зэвсэгтэй байж болдог. Хэрэв хүн үхвэл түүний сүнсний зэвсэг ч гэсэн устах болно. Тиймээс тэр үеэс хойш үлдсэн сүнсний зэвсгийг гарын таван хуруунд багтааж болно. Энэ хүмүүс Сүнсний зэвсгийг энгийн хуучирч элэгдсэн зэвсэг мэт үздэг нээрээ хуумгай хүмүүс шүү! Ийм нандин зүйлийг тоолгүй орхиж хог болгох гэж дээ! Аз болж би үүнийг харлаа. Эс бөгөөс энд хэдэн ч жил зэврээд хэвтэж байх байсан юм билээ?” Не Ли хөнгөхөн инээгээд дотроо бодлоо.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s