Чөтгөр бурхдын домгууд 78

Энэ долоо хоногын [2/3] + Bonus [0/4] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Одоогийн зорилго [5000₮ /5000₮] Хэрэв гүйлгээ хийсэн тохиолдолд аль зохиол гэдгийг нь тодруулаарай. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 78 – Эрдэнэс 

Шэн Мин толгой дохив. Не Ли Ариун Гэр бүлийн [Улаан наран тэсрэлт] хээн бичээсийн хэргийг илчлэн, Ариун гэр бүлийн нэр хүндийг ихээр унагаасан. Тиймээс түүнд сургамж өгөх нь зүй ёсны хэрэг. Тулааны урлагийн тэмцээн Ариун гэр бүлийн нутагт зохион байгуулагдаж буй. Тэнгэрлэг гэр бүл мөн Цаст салхин гэр бүлүүд тэнд байхгүй. Шэн Нин бас Шэн Сяо хоёр байхад ялалт найдвартай бидний гарт. Шэн Фэйг нэмвэл тэдэнд төвөг удахгүй.

“Тулааны урлагийн тэмцээн манай Ариун Гэр бүлийн нэр хүндийг өсгөх учиртай. Тиймээс бид бооцоо мөрий тавих боломжоор бусдыг хангана. Бусад овгийн ахлагч нар ч мөрий тавьж болно.” Шэн Мин хэллээ. “Энэ их чухал асуудал. Тиймээс бид өө гаргаж болохгүй. Эс бөгөөс тусгаарлагдсан сургуулилалтаасаа Овгийн ахлагч ирвэл та хоёрт юу тохиолдохыг мэднэ биз дээ!”

Шэн Мин харцаа Шэн Нин болоод Шэн Сяо хоёр уруу чиглүүлэв. Шэн Фэй төвөг тарихад тэрээр тоохгүй. Гэхдээ Шэн Мин мөн Шэн Сяо хоёр асуудал тарьвал тэдний шийтгэл их хүнд байна.

Шэн Нин мөн Шэн Сяо хоёр бага зэрэг сандарч байлаа. Тэд бөхийгөөд даруй хэлэв “Мэдлээ Үйл ажиллагаа хариуцсан настан. Бид чадах бүхнээ хийх болно!”

Шэн Фэй-н бардам харц Шэн Нин болоод Шэн Сяо хоёр дээр тусав. Тэд Шэн Фэйд дургүй ч гэсэн салбар гэр бүлийн гишүүд учраас тэд чанга дуугарч үзэл бодлоо илэрхийлж чадахгүй. Тэд Шэн Фэйтэй харьцуулвал илүү өндөр сүнсний хөгжилтэй. Хэдий ч тэдэнтэй шудрага харьцахгүй байна. Тэд дотроо яаж амар амгалан байж чадах билээ?

“Саяхнаас Алхимийн Холбооны ард нуугдаад Тэнгэрийн Хээ овог биднийг юман чинээ үзэхээ больсон байна. Овгийн ахлагч эргэж ирвэл тэдэнд үзүүлээд өгнө өө!” Шэн Мин бодлоо. Ариун Гэр бүлийн Овгийн ахлагч Шэн Хон аль хэдийн Хар алтан зэрэглэлийн оргилд хүрсэн. Тэр Домгийн зэрэглэл уруу даван гарч чадах эсэхийг бодон суулаа.

Шэн Хон Домгийн зэрэглэл уруу даван гарч чадах аваас, Ариун Гэр бүл урьд өмнөх шигээ байхаа болино. Тэд Яруу Алдрын хотын шийдвэр гаргалтанд нөлөөлж чадна. Хотын Захирагч хүртэл Ариун Гэр бүлийн нухацтай хүлээж авна. Тэр үед Тэнгэрийн Хээ овог ямар асуудал л тарив гэж?

“Тэнгэрийн Хээ овог олон тооны хүчтэнгүүдийг элсүүлж байгаа гэж би сонссон. Тэд элсүүлэх явцдаа олон арван сая чөтгөрийн зоос зарцуулж байна шүү. Тэд ийм их мөнгийг хаанаас олсон юм бол? Энэ бүгд Алхимийн Холбоотой ямар нэгэн байдлаар холбоотой байх нь гарцаагүй! Алхимийн Холбоо Тэнгэрийн Хээ овгийг өсгөхөөр шийдсэн юм байхдаа?” Шэн Мин дотроо бодов. Алхимийн Холбоо Ариун Гэр бүлийн өөдөөс Тэнгэрийн Хээ овгийг удаа дараа хамгаалсан. Түүнчлэн тэд Ариун Гэр бүлийг нууцаар шалгаж байна. Алхимын Холбоо ямар нэгэн зүйлийг олж мэдсэн юм байхдаа?

Ариун Гэр бүл болоод Харанхуйн бүлгэмийн хуйвалдааныг илчилж болохгүй! Шэн Мин энэ асуудлыг маш нарийвчлан авч үздэг. Тэр Алхимийн Холбоог өөрсдийнх нь сүүлнээс атгаж авахыг зөвшөөрөхгүй. Овгийн ахлагч тусгаарлагдсан бэлтгэлээсээ ирвэл энэ талаар түүнд заавал мэдэгдэх хэрэгтэй.

Алхимийн Холбоо Тэнгэрийн Хээ овгийг хамгаалах нь одоо үүнд хамаагүй. Энэ удаа Тэнгэрийн Хээ Овогт өөрсдийнхөө хүчийг харуулах ёстой. Эс бөгөөс Ариун Гэр бүлийн нэр алдар яахан тогтвортой байх билээ?

Тэнгэрийн Хээ овгийн эзэмшил нутаг.

Не Ли өөрийгөө цочлов. Тэрээр чөтгөрийн сүнс хийж байхдаа шаргуу сургуулилна. Тэрээр Е Зиюун зориулж Бурхны өсөлтийн хурдтай Цаст салхин чөтгөрийн сүнс, мөн Сяо Нин Арь зориулж Аянган чөтгөрийн сүнс боловсруулж байлаа. Түүнээс гадна Не Лид гурван өөр Бурхны өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнснүүд бий. Энэ нь Бурхан шинэ чанар, Ариун гал шинж чанар, мөн Гэгээлэг шинж чанаруудтай. Тэднийг Вэй Нан, Зү Шианжүн, Зан Мин нарт хадгалсан.

Не Ли сүүлийн үед Соёот Хулсны баавгайтайгаа нэгдэж сүнсний өсөлтөө нэмэхдээ их анхаарсан. Тэр Тэнгэрийн Хээ овгийн эрдэнэсийн сан орох ямар ч боломж тохиосонгүй. Не Хай удирдлага дор, Овгийн ахлагчийн эдлэнгийн арын нууц хаалгаар орлоо. Тэд их зузаан хамгаалалт нэвтрэн Тэнгэрийн Хээ овгийн эрдэнэсийн санд ирлээ.

Не Хай ичиж байлаа. Тэрээр чулуун өрөө уруу заагаад хэллээ. “Энэ Тэнгэрийн Хээ овгийн эрдэнэсийн сан!”

Не Хай үгийг сонсоод Не Ли чулуун өрөөг нэгжлээ. Чулуун өрөөнд олон өлгүүр байлаа. Гэхдээ энд зуугаас хоёр зуун л эд хогшил байв. Не Ли хурцаар Не Хай уруу харан асуув. Тэрээр ууртайгаар “Овгийн ахлагчаа, энэ Тэнгэрийн Хээ овгийн эрдэнэсийн сан гэдэгт та үнэхээр итгэлтэй байна уу?”

“Мэдээж” Не Хай хацар халуу төөнөж, тэрээр толгой дохив.

“Тэнгэрийн хээ овгийн эрдэнэсийн санд яагаад ийм цөөхөн эд хогшил байдаг билээ?” Не Ли Не Хай уруу хялам хийн дээрээш нь доош нь харан хэллээ. “Овгийн Ахлагч аа, та энэ эрдэнэсийн санг хоослосон юм биш биз дээ?”

“Тийм юм байхгүй ээ.” Не Хай царай улайв. “Эрдэнэсийн сангийн бүх эд хогшлийг бүртгэсэн. Хэн нэгэн эд хогшлийг гаргахыг хүсвэл бүх настангуудын зөвшөөрлийг авсан байх ёстой. Энэ олн жил Тэнгэрийн хээ овог мөнгөөр ихэд гачигдсан. Бидэнд зарим эрдэнэсээ мөнгөөр зарахаас өөр арга байгаагүй юм. Тэгж байж л бид одоогийн Тэнгэрийн Хээ овгийг хадгалж авч үлдсэн юм шүү дээ.”

“Би зүгээр л асуусан шүү дээ. Овгийн ахлагч юундаа ихэд сандрана вэ?” Не Ли мөрөө хавчин урагш алхав.

Не Ли ар талыг хараад Не Хай толгой эргэв. Не Ли тархи яаж хөгжсөн юм бэ? Тэр том хүнээс ямар ч ялгаагүй юм. Тэр үнэхээр сая өөрөөр нь наадан тоглолоо, Не Хай түүний өмнө хүчин мөхөсдлөө.

“Бидний зарсан эрдэнэсүүдийг бүгдийг захаас худалдаж авч болдог. Харин зарим хэрэглээг нь мэдэхгүй, эсвэл сайн эрдэнэсүүдээ бид хамаагүй зараагүй.” Не Хай үргэлжлүүлэв.

“Магадгүй хэрэглээг нь мэдэхгүй эд хогшил өндөр үнэ хүрээгүй биз, зөв үү?” Не Ли хөнгөхөн Не Хай уруу харан хэллээ.

“Чи…. Сяо Ли, Чи надад нүүр өгч болох уу? Энд чи бид хоёр л байна. Ийм үед ч яахав, харин өөр хүмүүс байхад…. би чинь эцсийн эцэст Овгийн ахлагч шүү дээ” Не Хай сэтгэлээр унав. Овгийн ахлагч хэдий ч Не Ли түүний амийг хамхиулж чадаж байв. Не Лид тэрээр хэрхэвч уурлаж чадахгүй байлаа. Учир нь Тэнгэрийн Хээ овгийн сэргэн мандалт Не Лигээс үлэмж хамааралтай.

“Мэдээж. Бид гадуур явбал танд би нүүр өгч болно” Не Ли толгой дохин хэллээ.

Тэнгэрийн хээ овгийн эрдэнэсийн сангийн ханан дээр өлгөөстэй олон эрдэнэсийг Не Ли харла. Тэнгэрийн хээ овог сульдсан ч гэсэн, энэ Цаст Салхин эзэнт гүрний үеэс залгамжлан ирсэн томоохон овог. Тэд сайн эрдэнэсүүдтэй байх нь гарцаагүй. Не Ли мэдэж байсан бүх эрдэнэсүүдийг зарчихсан байна. Гэхдээ энд үлдсэн эрдэнэсүүд нь жинхэнэ эрдэнэс.

“Сүүлийн хэдэн зуун эрдэнэсийн, аль ч хэрэглээ, эсвэл хүчин чадлыг нь би мэдэхгүй.” Не Хай гашуунаар инээмсэглэн энд байгаа бүх эрдэнэсийг харан хэллээ

Не Хай энэ эрдэнэсүүдийг мэдэхгүй байх нь аргаггүй. Энд байгаа эрдэнэсүүдийн дийлэнхи нь Ариун эзэнт гүрний үеэс улбаатай. Не Ли 90% тэдний хэрэглээг нь мэдэж байлаа. Үлдсэн 10% эрдэнэсийг Не Ли хүртэл мэдэхгүй байв.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.