Чөтгөр бурхдын домгууд 77

Энэ долоо хоногын [1/3] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна.
Одоогийн зорилго
[0₮ /5000₮]

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 77 – Tэмцээн

Настангууд бие биенээ харна. Не Ли Овгийн ахлагчийн өөдөөс бөх зүрх гаргахыг тэд харлаа. Гэхдээ Не Хай мөн Тэргүүн настан Не Эн нар юу ч болоогүй мэт зогсоцгооно. Түүнчлэн, Овгийн ахлагч энэ өдрөөс хойш Не Ли Тэнгэрийн Хээ овогт өөртэй нь адилхан байр сууртай хэмээн зарлав.

Настангууд Не Хай үгийг ойлгосонгүй. Гэхдээ Овгийн ахлагч болгоосон учраас тэд дагахаас өөр сонголт үгүй.

“Надад Ариун Гэр бүл хүчирхэг гэр бүлийн залуусыг урьж, хооронд нь тулалдуулах тэмцээн зарлаж байгаа гэсэн мэдээ байна. Тэд бидэнд ч гэсэн урилга өгсөн. Бид энэ тэмцээнд орох хэрэгтэй юу?” Не Хай бодлогоширон Не Лигээс асуулаа. Залуусын тэмцээнийг Үндсэн гэр бүлийн аль нэг нь хэдэн жилдээ нэг зохиодог. Энд уригдсан гэр бүлүүдийн тоо хамгийн багадаа Яруу алдрын хотын хүчирхэг гэр бүлийн гуравны нэг нь байдаг.

Энэ хэрэв энгийн нэг тэмцээн байсан бол тоохгүй өнгөрч болно. Гэхдээ Не Хай Ариун Гэр бүлийг тэдний эсрэг нууц хуйвалдаан сэдэж байгаа гэдгээс эмээнэ.

“Мэдээж хэрэг. Бид оролцоно. Яагаад оролцохгүй гэж? Алхимийн холбоонд захиа хүргүүлээд энэ тэмцээнийг үз гэж хэл. Тэгээд бүх асуудал шийдэгдэнэ.” Не Ли тайвнаар хэллээ. Ариун гэр бүл нэгэнт Тэнгэрийн Хээ овогт урилга өгсөн учир тэдэнд оролцохгүй байх шалтгаан үгүй.

Не Ли хэлсэн үгийг сонсоод настангууд Не Лиг гайхшран харав. Алхимийн Холбоог хэн дуртай нь дуудаад байж болдог юм байхдаа? Гэхдээ Не Хай мөн Не Эн нар Алхимийн Холбоог дуудах нь зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байв.

“Би тэгвэл чамайг Ян захирал уруу захиа бичнэ үү хэмээн төвөг удья.” Не Хай хэллээ. Тэрээр хөнгөхөн инээмсэглэж байв. Не Ли амнаас Алхимийн Холбоог дуудах талаар биечлэн сонсохыг тэрээр хүсч байсан. Хэрэв Алхимийн Холбоо залагдан ирж тулааныг сонирхвол Ариун гэр бүл булчимгүй явдал гаргаж чадахгүй.

“Не Ли энэ тэмцээнд гурван хүн орж болно. Чи оролцохыг хүсч байна уу?” Не Эн Не Ли уруу хараад асуув. Не Ли аль хэзээний Мөнгөн зэрэглэл хүрч чөтгөрийн сүнстэй нэгдсэнийг тэр мэднэ.

“Мэдээж хэрэг. Би оролцолгүй яахав!” Не Ли тайвнаар хэлээд, толгой дохив. Тэр түрүүхэн Соёот Хулсны баавгайтай нэгдсэн. Энэ тэмцээнд орвол Соёот Хулсны баавгайн хүчийг сорих сайхан завшаан тохионо. Нэмж хэлэхэд, Шэн Фэйтэй хийсэн Не Ли-ийн тохиролцоо бий. Тиймээс Не Ли оролцохоос яахан татгалзах билээ?

Не Хай мөн Не Эн хоёр Не Литэй ярилцаж байхад тэд хүндэтгэлтэй аястай байв. Энэ хүндэтгэлийн хоолойн өнгийг настангууд сонсоод дасч өгөхгүй байлаа. Гэхдээ Не Ли авчирсан тангуудийн талаар дахин эргэцүүлж бодох аваас тэд даруй нэг зүйлийг ойлгох учиртай. Өнөөдрөөс эхлэн Не Ли-ийн овог дахь байр суурь өмнөх шигээ байхаа больсон.

Не Ли-ээс гадна Не Сяо Фэн мөн Не Ю нэртэй Тэнгэрийн Хээ овгийн гишүүн тэмцээнд оролцоно. Тэр хоёр хоёул 2-одтой Мөнгөн зэрэглэлийнх.

[Орчуулагчийн тэмдэглэл : Энэ Не Ю жижигхэн охин Не Ю биш. Зарим Хятад ханзнууд адилхан дуудагддаг.]

Хорин настай 2-одтой Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстнүүд авьяастайд тооцогддог. Тэд овгийн суут ухаантнууд билээ. Гэхдээ тэдний чөтгөрийн сүнснүүд дундаж зэрэглэлийнх. Не Ли харамч биш учраас Не Хай-аар дамжуулан Онцгой өсөлтийн хурдтай Мөнгөн зэрэглэлийн чөтгөрийн сүнснүүдийг тэдэнд өгсөн.

“Энэ тэмцээн хагас сарын дараа эхлэнэ. Не Ли, чи бэлтгэлээ эхлүүл дээ. Надад Ариун гэр бүлээс орж байгаа оролцогчид хамгийн багадаа 5-одтой Мөнгөн зэрэглэл гэсэн мэдээ байна.” Не Хай хэллээ. Не Хай тэмцээний өмнө Ариун гэр бүл юу сэдэж байгаа талаар тандан судласан байв.

“Өө тиймүү.” Не Ли хариулав. Тэрээр ихэд тайван харагдана.

Ариун гэр бүл юу сэдэж бол гэж үү? Не Ли огтхон ч санаа зовохгүй байлаа. Түүний нүднээс далдуур сэдсэн зүйл огтоосоо дутааж чадахгүй.

Удаачаар Не Хай мөн Не Эн Тэнгэрийн хээ овгийн ирээдүйг Не Литэй ярилцав. Тэд их хэмжээний мөнгөөр хүчтэнгүүдийг элсүүлэн авч, Тэнгэрийн Хээ овгийн хүчийг өсгөх талаар ярилцав.

“Битгий санаа зов. Надад мөнгө бий. Би эхлээд зуун сая алтан зоосыг овогтоо өгье. Та нар өдөр тутмын асуудлуудаа үүгээр шийд. Гэхдээ шинэ хүмүүс элсүүлэхэд та нар маш нарийн нухацтай хандах хэрэгтэй шүү. Ариун гэр бүл эсвэл Харанхуйн бүлгэмийн хүмүүсийг санамсар болгоомжгүйгээсээ битгий элсүүлчихээрэй!” Не Ли хэсэг зуур бодон хэлэв.

Зуун сая чөтгөрийн зоосыг овогтоо нэмэрлэнэ гэнээ? Не Мин, Не Хай мөн бусад настангууд нүднийхээ алимыг газар унах шахам нүдээ бүлтэлцүүллээ. Не Ли зуун сая чөтгөрийн зоосыг юман чинээ тоохгүй байна!

Зуун сая зоосоор овог олон зүйлийг хийж чадна, зуун Алтан зэрэглэлийн дайчдыг ч элсүүлэх асуудал биш!

Не Хай мөн Не Эн харин энэ удаа тайван байв. Тэд Не Ли ямар баян гэдгийг мэднэ. Зуун сая зоосийг түүний нийт хөрөнгөтэй харьцуулсаныг энгийн үгээр хэлвэл нэг үхрийн ширийг есөн бүтэн бухтай харьцуулсантай агаар нэг юм. Зуун сая чөтгөрийн зоосоор Тэнгэрийн Хээ овгийн нэр нөлөө асар их хэмжээгээр нэмэгдэж болно.

Настангууд яагаад овгийн ахлагчийг Не Лиг өндрөөр үнэлдгийг ойлголоо. Не Лид дургүйцэх дургүйцэл нь ингээд дороо арилав. Овогт юу сайнаар нөлөөлж байна, тэд үүнийг дэмжих ёстой. Харин овогт хэн хувь нэмрээ оруулж байна, тэр хүн бүх хүний хүндлэлийг хүлээнэ.

Овогт хэн нэгэн бага байр суурьтай байлаа ч. Тэрээр овогтоо зуун сая чөтгөрийн зоос өгөх аваас, түүнийг өөд татах учиртай.

Хэдэн цаг ярилцсаны эцэст Не Хай мөн бусад нөхдүүд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр хөдөлцгөөнө. Тэрээр Чөтгөрийн сүнстний холбоо мөн Тулаанчдын Холбооноос тулаанчид элсүүлэхээр хүмүүс явуулав.

Чөтгөрийн сүнстний холбоо мөн Тулаанчдын Холбоо нь Алхимийн холбооноос тэс хөндлөн учраас хүчин мөхөс. Тэд зөвхөн энгийн ардаас төрсөн Чөтгөрийн сүнстэнгүүд мөн Тулаанчдыг бүртгэх л үүрэгтэй. Ерөнхийдөө, энгийн ардаас төрсөн Чөтгөрийн сүнстнүүд мөн Тулаанчид хүчирхэг гэр бүлүүдэд элсэн ордог. Үүгээрээ тэд илүү өндөр орлого, мөн сүнсээ хөгжүүлэх материалыг авах боломжтой болно. Харин хүчирхэг гэр бүлүүд энгийн ард Чөтгөрийн сүнстэн мөн тулаанчдыг элсүүлснээрээ өөрсдийн хүчээ нэмэгдүүлдэг.

Бүхий л овог өөрсдийгөө хамгаалдаг. Тэнгэрийн Хээ овог санхүү дулимаг учраас аль хэдийн хамгаалалтын алба татан буулгасан. Одоо л тэд дахин хамгаалалтын албандаа хүмүүс элсүүлж болох нь.

Зуун сая чөтгөрийн зоосноос гадна Не Ли мөн хэдэн хүчирхэг хөгжүүлэх техникийг овогтоо хандивласан. Овгийн хэн дуртай нь энэ хөгжүүлэх техникийг ашиглан өөрсдийгөө мөн овгоо илүү хүчирхэгжүүлэх эрхтэй.

Энэ мөчид, Ариун гэр бүлд

Ариун Гэр бүлийн Үйл ажиллагаа хариуцсан настан, Шэн Мин яг одоо гэр бүлийн олон асуудлыг хариуцаж байлаа. Энэ мөчид гурван залуухан эрчүүд орж ирэв. Тэдний өмнө Шэн Фэй, араас нь хорь орчим насны хоёр залуу дагалдав.

“Үйл ажиллагаа хариуцсан Настан!” Шэн Фэй гараараа ёслов.

“Үйл ажиллагаа хариуцсан Настан!” Шэн Фэй ард байсан хоёр залуу ч мөн Ариун Гэр бүлийн гишүүд. Тэдний зэрэг зиндаа Шэн Фэй хамаагүй дор. Тэдний сүнсний хөгжил Шэн Фэй-ээс өндөр хэдий ч тэд илүү даруухан, хүлцэнгүй байлаа.

“Аан зөв” Шэн Мин толгой дохив. Тэрээр дотроо санаашрав. Шэн Фэй авьяас муу биш. Тэрээр 3 одтой Мөнгөн зэрэглэл хүрсэн. Гэхдээ Шэн Фэй-ийг салбар удмын гишүүд Шэн Нин мөн Шэн Сяо нартай харьцуулвал ялгаа нь асар их. Хорин настай Шэн Нин аль хэдийн 5-одтой Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн. Харин хорин гурван настай Шэн Сяо аль хэдийн Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн болсон.

Гол гэр бүлийн залуу эзний авьяас чадвар салбар гэр бүлийн залуустай эн тэнцэхгүй байх гэж. Энэ хэдэн үе удамд тохиож байгаагүй үзэгдэл.

“Залуу эзэн Шэн Фэй, чи энэ тэмцээнд орохдоо итгэлтэй байна уу?” Шэн Мин эелдэгээр асуув.

“Тэнгэрийн Хээ овгийн Не Ли гэгч энэ тэмцээнд орно гэдэгт итгэлтэй байна уу?” Шэн Фэй Шэн Мин уруу харан асуув. Түүний хөмсөг хөнгөхөн зангирсан байв. Сяо Нин Арь асуудлаас болоод тэрээр дотроо Не Лиг асар ихээр үзэн ядаж байв. Тэнгэрийн Хээ овог энэ тэмцээнд орно гэдгийг дуулаад түүний хүч дулимаг ч гэлээ энэ тэмцээнд орох зөвшөөрөл авахаар тэр ирсэн.

“Би Тэнгэрийн хээ овгоос хариуг нь аль хэдийн авсан. Тэнгэрийн Хээ овог энэ тэмцээнд орох нь баттай болсон! Тэр Не Ли гэгч бас орох ёстой!” Шэн Мин хөнгөхөн толгой дохив.

“Ийм учиртай бол, Би энэ тэмцээнд орно. Тэр хүүхэд дээр гутлын улаараа дэвсэж түүнийг гутаах болно” Шэн Фэй хэллээ. Түүний харц мөс мэт хүйтэн болов. Сяо Нин Арийг бодох аваас Шэн Фэй Не Лиг улам бүр ихээр үзэн ядна.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s