Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 4]

Энэ долоо хоногын [3/3] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Одоогийн зорилго [0₮ /5000₮] Хэрэв гүйлгээ хийсэн тохиолдолд аль зохиол гэдгийг нь тодруулаарай. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Сурталчилгаа
8 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 5, Бурхны илд, Цустягаан – Хэсэг 4, Их мастер сийлбэрчин?

Эрнст сургуулийн шинэ хичээлийн улирал эхэлсний дараахан Хиллман Эрнст сургуульд Линлэйг хайж ирлээ.

Эрнст сургуулийн төв хаалганы гадна Хиллман хөмсгөө зангидан алхаж байлаа. Мэдээж түүнд олон муу бодол төрнө. Эрнст сургууль хатуу чанга удирдлагатай, хэрэв зэрэг зиндаагүй гадны хүн гарч ирвэл тэрээр орох ч зөвшөөрөл авч чадахгүй.

Иел мөн Рэйнолдс хоёр тэнгэрийн номин цэнхэр өнгийн дээл өмсч түүний зүг алхаж ирж байв.

“Та Линлэйн авга Хиллман мөн үү? Би таньтай өмнө уулзаж байсан.” Иел эелдэг урьхинаар хэллээ.

Хиллман өмнө нь Линлэйн гурван ахан дүүсийг харж байсан. Иел мөн Рэйнолдс хоёрыг хараад тэрээр хурдлан очоод асуув. “Хөөе… та хоёр Линлэйн ангийн хүүхдүүд байх аа? Линлэй яагаад шинэ жилээ тэмдэглэхээр эргэж ирсэнгүй вэ? Тэр уг нь жил бүр энэ үеэр ирдэг байсан даа.”

“Юу…” Иел мөн Рэйнолдс бие биенээ харав.

Линлэй зүрхээрээ шархалсан гэдэг сайхан мэдээ биш. Үүнийг Линлэйн ахмадуудад дуулгаад хэрэггүй биз.

Рэйнолдсийн хариу үйлдэл хамгийн хурдан нь байв. Тэрээр инээмсэглэнгээ хэлэв. “Авга Хиллман, Линлэй бэлтгэл сургуулилалтандаа шаргуу анхаарч байгаа. Жилийн эцсийн шалгалтаас өмнө тэр аль хэдийн зургадугаар зэрэглэлийн шидтэн болсон. Тэгээд, тэр дахин Шидэт араатнуудын уулсийн хөндийд сургуулилалт хийхээр явсан. Юу, тэр их шаргуу хөдөлмөрч юм… тэр энэ жилийн шалгалтанд ч ирсэнгүй шүү. Дикси ч гэсэн зургадугаар зэрэглэл хүрсэн. Зарим хүмүүс Диксиг Линлэйг гүйцэж түрүүлсэн гэж ярьцгаах болсон шүү.”

“Гуравдугаар дүүд ийм өнгөцхөн зүйлс чухал биш байдаг. Өө нээрээ, Хиллман авга, Линлэй өмнө арван хоёрдугаар сард Шидэт араатнуудын уулсын хөндийд явсан юм. Тэр удахгүй ирнэ. Танд дуулгах чухал зүйл байгаа юм уу? Хэрэв байгаа бол бидэнд хэлээч. Бид ирэхээр нь түүнд дуулгая.” Иел машид хүндэтгэлтэйгээр хэлнэ.

Хиллман хэсэг зуур чимээгээ аядлаа. Тэрээр толгойгоо сэгсрээд инээмсэглэн хэлээ. “Үгүй дээ… тийм ч чухал зүйл биш. Линлэй жил бүр ирдэг байсан. Энэ жил ирээгүй болхоор нь гэр бүлийнхэн нь санаа зовоод намайг шалгуулахаар явууллаа. Линлэй Шидэт араатнуудын уулсын хөндий уруу явсан гэдгийг сонсоход л хангалттай байна.”

“Хиллман авга ахаа, битгий санаа зов. Гуравдугаар дүү эргэж ирнэ. Түүнийг ирсэн даруйд нь гэртээ эртхэн харь гэж хэлэх учраас та битгий санаа зовоорой.” Иел хэллээ.

Хиллман толгой сэгсрэв. “Хэрэггүй дээ, түүнийг гэрт нь хурдхан хариулж хэрэггүй. Бэлтгэл сургуулилалтандаа анхаараг. Түүнд цаг зав байвал өөрөө эргээд ирнэ биз. Гэрт нь тийм ч онц зүйл болоогүй. Та хоёрт баярлалаа. Би ингээд буцья.”

Хиллман явахыг хараад Иел мөн Рэйнолдс инээмсэглэв. Тэд ч гэсэн явахаар зэхлээ.

Гэнэтхэн…

“Залуу эзэн Иел, залуу эзэн Рэйнолдс!” холоос маш эелдэг чанга хоолой сонсогдлоо.

Иел Рэйнолдс хоёр сургуулийн гадаах уруу ширтэв. Холын тэртээгээс дөрвөн хуягт баатраар хамгаалуулсан сүйх тэрэг ирж байлаа. Хөмсгөө зангидсан Иел гайхшрав. “Миний нэрийг хэн ингэж дууддаг байна? Өө, энэ Аустони байна.” Иел Аустони сүйх тэргээс нүүрээ цухуйлган гаргасан байхыг харлаа.

Аустони сүйх тэргээс хамгийн түрүүнд буув. Ёс төртэйгөөр Иел уруу инээмсэглээд, хажууд нь хүндэтгэлтэйгээр зогсов. Энэ үед сүйх тэргэн доторх торон хөшиг дахин сөхөгдлөө. Халзан, машид содон эрхэм ноёнтон алгуурханаар сүйх тэргээс бууна.

Иел мөн Рэйнолдс хоёр бие биенээ харав.

“Энэ хөгшин эр хэн юм болдоо? Их содон харагдаад байх юм.” Рэйнолдс амьсгаагаа түгжин хэллээ.

Иел бас толгой сэгсрэв. “Энэ хөгшин эрийг би ч бас танихгүй юм байна. Гэхдээ Аустони үйлдлээс харвал их чухал хүн бололтой. Аустони Прулкс галерэйн өндөр зэрэглэлийн менежер хүн. Тэр өөрөө ч их өндөр зэрэг зиндаатай хүн юм шүү.”

Аустони дагаж ирсэн хөгшин эр тэдэн уруу алхаад инээмсэглэв.

“Сайнуу? Жижигхэн Иел” Хөгшин эр Иел уруу харан инээмсэглэв. “Би аавтай чинь саяхан тааралдсан. Аав чинь чамайг ихээр магтаж байна лээ шүү. Хаха, Ноён Давсон Эрнст сургуульд сурдаг хүүтэй учраас ихэд бахархдаг байхдаа.”

Иел гайхан халзан залууг харна.

“Миний аавыг таньдаг юм байна? Бас ойрын хүн нь юм шиг ярьж байна.”

Аустони хажуунаас хэллээ. “Залуу эзэн Иел, энэ хүн манай Прулкс галерейн ерөнхий захирал. Түүнийг Маяа захирал гэж дуудаж болно.”

“Хэрэггүй дээ, намайг зүгээр Маяа авга ах гэж дуудаж бай. Би аавтай чинь олон арван жил нөхөрлөж байна.” Хөгшин эр инээмсэглэн хэллээ.

Иел дотроо цочирдов.

Прулкс галерэй урлагын ариун дагшин газар билээ. Юлан тивийн томоохон хот болгонд Прулкс галерэйн салбар бий. Фэнлай хотод хүртэл салбар Прулкс галерэй олон сийлбэрээр дүүрэн танхимуудтай. Энэ сийлбэрүүдийн үнэ цэнэ тэнгэрт хадсан.

Энэ Прулкс галерэйн зөвхөн нэг давуу тал.

Хамгийн чухал нь зэрэг зиндаа юм. Урлагын ариун дагшин газрын захирал байна гэдэг Маяа захирал Юлан тивийн хамгийн нөлөөтэй хүмүүстэй уулздаг гэсэн үг. Тэр магадгүй Гэгээнтэн зэрэглэлийн дайчидтай ч нөхөрсөг байдаг байх. Ийм хүнийг хэн үл ойшоох билээ.

Прулкс галерэй бас хүчтэй зэвсгийн хүчтэй. Эс бөгөөс тэд яаж өөрсдийн үнэт эрдэнэсээ хамгаалах билээ?

“Маяа авга ахаа.” Иел даруухнаар хэллээ.

Халзан Маяа захирал Рэйнолдс уруу харав “Энэ чинь хэн билээ?”

“Аан энэ миний сайн найз – Рэйнолдс” Иел даруй хэлэв. Машид хээнцэрээр Рэйнолдс хариулав. “Таньтай уулзсандаа таатай байна. Маяа захирал аа.”

Маяа захирал толгой дохив. Рэйнолдс хөдөлгөөнөөс харвал Рэйнолдс залуу ахуйгаасаа сайн хичээл заалгасан бололтой.

“Маяа авга ахаа, та энд юу хийж ирсэн юм бэ? Тодруулж хэлээч” Иел асуув

Тэрээр асууж байгаа мэт боловч, Иел аль хэдийн хариултыг нь мэдэж байгаа. “80%” магадлалаар “Гуравдугаар дүүгийн – Зүүднээс сэрсэн нь сийлбэрээс болж энд ирсэн.” Эрнст сургуулийн сүүлчийн амралтаар Линлэй Прулкс галерэй уруу сийлбэр явуулахаа больсон учир Аустони өөрийн биеэр ирж юу болоод байгааг шалгасан.

Гэхдээ Линлэйн дотуур байранд ороод тохиолдлоор тэрээр сийлбэрийг олоод харчихсан. Тэд дотуур байранд нь энэ сийлбэрийг нь тавьсан билээ.

Аустони энэ сийлбэрийг хараад хөшиж орхисон.

Прулкс галерэйн өндөр зэрэглэлийн менежерийн хувьд, Аустони нүд маш хурц билээ. Хялам хийлтээр л тэрээр Линлэйн сийлбэрийг чулуун сийлбэрийн урлагын оргилд байх уран бүтээл болсныг мэдсэн. Энэ Арван Агуу Сийлбэрийн тоонд ч багтахаар болсон.

Хамгийн чухал нь Линлэйн сийлбэр асар том байлаа, таван тусдаа хүний сийлбэр байсан.

Уран зурагтай адилаар сийлбэрийн хэмжээ мөн үнэ цэнийг нь тодорхойлдог. Ийм том хэмжээтэй сийлбэрт асар их хичээл зүтгэл шингэсэн байгаа. Энэ сийлбэр таван амьд мэт хүнийг илэрхийлэн гаргаж, таван өөр цогц сүнсийг шингээсэн.

Энэ сийлбэрийг хараад таван амьд мэт үзэсгэлэнт эмэгтэйг тэрээр олж харсан

Юлан тивд маш цөөхөн мастер сийлбэрчид байдаг. Гэхдээ Линлэйн сийлбэрээс тэр аль хэдийн мастер сийлбэрчнээс давж гарсан. Түүний уран бүтээл түүхэнд нэрээ дархалсан гайхалтай их мастерууд болох Прулкс, Хуп Женсен, Хувер нартай дүйцэхээр болсон.

Мастерууд маш өндөр чанарын сийлбэр хийдэг учраас энэ цолыг авдаг. Тэд өөрсдийнхөө эрчим мөн чадвараа уран бүтээлдээ шингээн үзэгчдийн сүнсийг хөдөлгөж чаддаг.

Гэхдээ тэдний ажил, Прулкс, Хуп Женсен, Хувер нартай харьцуулвал илүү мөнөс. Тиймээс тэд Их мастер цолыг хүртэх эрхгүй байдаг билээ. Өчүүхэн ялгаа байх ч гэсэн тэд энэ зэрэг зиндаанд хүрч чадахгүй.

Зуун мянган жилийн туршид чулуун сийлбэрийг хөгжүүлж ирсэн байдаг. Энэ олон түүхийн цаг хугацаанд олон сийлбэр цагын эрхээр устаж байсан. Цөөхөн хэдэн тусгай материалаар хийсэн чулуун сийлбэрүүд үлджээ. Тиймээс арван Их мастеруудын ес нь өмнөх зуун мянган жилд амьдарч байсан.

Юлан тивийг нэгдтгэж Юлан эзэнт гүрэн нэгдсэнээс хойш хоёрхон Их мастер сийлбэрч төрж гарсан. Прулкс мөн Хуп Женсен.

Хувер өмнөх зуун мянган жилийн алдартай сийлбэрч байсан. Түүний алдартай бүтээл Цуст нүдэн арслан сийлбэр нь онцгой материалтай байсан учраас цагын эрхийг тэсч үлдэн Хуверийн суу алдрыг мандуулсан.

Сүүлийн арван мянган жил хоёрхон Их мастер сийлбэрч байсан. Одоо мэдээж Прулкс түүхийн шилдэг сийлбэрч. Арван Агуу Сийлбэрийн гурав нь түүний бүтээлүүд.

Мэдээж энэ шинэ үеийн залуусын дүгнэлт. Үнэн хэрэгтээ Арван Их мастерууд чадварын хувьд бүгдээр ойролцоо.

Харин шинэ Их мастер төржээ… тэрээр 17 настай залуу хөвгүүн байна!

Энэ ямар гайхалтай мэдээ бэ? Харанхуйн нэгдлийн Прулкс галерэйгаас өөрийн биеэр Прулкс Галерэйн захирал яаравчлан ирсэн шалтгаан энэ.

“Яараад хэрэггүй дээ. Тусгай зочид буудлын өрөөнд орж байгаад ярилцая.” Маяа захирал яараагүй байлаа.

Их мастер сийлбэрч ээ?

Энэ доог тохуу биш байгаа?

Аустони нүд гярхай хэдий ч олон жилийн туршлага, шүүмж хэрэгтэй. Их мастер сийлбэрчны сийлбэрийн өөрийн онцлог эрчим сүнсэнд оршдог.

Их Мастерийн сийлбэр мөн эсэхийг шийдэх нь маш гүнзгий нарийн ухагдахуун.

…..

Зочид буудлын тансаг өрөөнд

Дөрвөн хүн, данхтай цай ууж байлаа. Хөхрөн инээгээд Маяа захирал хэлнэ. “Энэ хүү, Аустони. Линлэйн сийлбэрийг хараад Арван Агуу Сийлбэрийн тоонд багтана гэж зөрүүдлэх юм. Хаха, арван долоо настай Их мастер байна гэсэн үг биш үү?”

“Их мастер” цол бол үнэхээр том зэрэг зиндаа. Энэ урлагын оргилыг хэлж байгаа юм.

Энгийн харилцан ярианд Мастерийг ихэвчлэн мастер гэж дууддаг. Жишээлбэл “Прулкс мастер”

“Их мастер сийлбэрчин?” Иел гайхшрав. “Би Линлэйн сийлбэрийг шаардлага хангах эсэхийг мэдэхгүй байна. Миний туршлага үнэхээр хязгаарлагдмал. Гэхдээ би ядахнаа Линлэйн сийлбэр танай мастерийн танхимд байгаа сийлбэртэй эн дүйцнэ гэж хэлж чадна.

“Өө?” Маяа захирал хөхрөн инээв. “Сайхан хэллээ. Хов базахаа дуусгаад би харсан нь дээр бололтой. Сийлбэр нь хаана байгааг би мэдэхгүй байна. Харж болох уу?”

“Мэдээж.” Иел инээв.

“Жижигхэн Иел. Энэ Арван Агуу Сийлбэрийн тоонд багтахгүй юмаа гэхэд холгүй байгаа гэж би итгэж байна. Чи хулгайд алдахгүй сайн хадгалах хэрэгтэй шүү.” Маяа Захирал сануулав.

Иел итгэлтэйгээр хэллээ. “Маяа авга ахаа. Та санаагаа бүү чилээ. Яг одоо бид Хуадели зочид буудлын нууц газар доорх өрөөнд орох гэж байна. Би Давсон Худалдааны Пүүсийн хүчтэнгүүдээр хамгаалуулж байгаа. Түүнээс гадна энэ газар болоод сийлбэрийг маш цөөхөн хүн мэдэж байгаа.”

“Түүнийг зочид буудал уруу нүүлгээ юу?” Аустони гайхшрав. Тэрээр хамгийн сүүлд үүнийг дотуур байранд харсан.

Иел уруугаа зуув. “Би ахан дүүстээ итгэдэг, гэхдээ танд бол итгээгүй юм.”

Аустони эвгүй байдалд орон жуумалзав.

“Маяа авга ахаа, явцгаая. Танд газарчлая.” Иел урин дулаахнаар хэлэв.

Хуадели зочид буудал үнэн хэрэг дээрээ Давсон Худалдааны Пүүсийн мэдлийн хөрөнгө. Тийм учраас Хуадели зочид буудлын өндөр албан хаагчид Иелийн зэрэг зиндааг мэдэж байгаа юм.”

Хуадели зочид буудлын ганц том өрөөнд, хэдэн суудал бэлтгэсэн байлаа. Өдөр бүр олон хамгаалагчид үүний хажууд зогсож хамгаалдаг.

“Залуу эзэн Иел.” Гурван долдугаар зэрэглэлийн дайчид хүндэтгэлтэйгээр бөхийн ёслов.

Иел хөнгөхөн толгой дохив. “Маяа авга ахаа. Та таалалдаа болгооно уу.” Иел сийлбэрийг халхалж байсан даавууг унагаалаа. Үлэмж урлагийн бүтээл даавууны цаанаас гарч ирэв. Таван үзэсгэлэнт эмэгтэй юугаар ч зүйрлэшгүй сайхан харагдав. Хайр сэтгэл, энхрийлэл, ичимхий бүрэг, эрч хүчтэй, хамгийн сүүлд нь …. зүрхгүй эмэгтэйн дүр.

Энэ жинхэнэ хүн мэт харагдаж байлаа.

Таван хүний дүрсийг хараад Маяа захиралын ам ангайв. Тэрээр хөшиж маш удаанаар зогслоо.

Удаан хугацаны дараа…

“Гайхалтай. Гайхалтай.” Маяа захирал одоо л цочиролоосоо гарлаа. “Энэ сийлбэр хамгийн багадаа мастер зэрэглэлийнх байна. Таван амьд мэт хүний сийлбэр байна. Энэ ямар их хичээл зүтгэл орсон бол? Сийлэх хугацаа нь л гэхэд нэг жил болсон байх ёстой доо.”

Энэ сийлбэр ямар их хичээл зүтгэл хэрэгтэйг мэдэж байв

Сийлбэр сийлж байх хугацаанд сийлбэрчид цусаар бөөлжиж ухаан алдах тохиолдлууд их байдаг. Түүхэнд сийлж байх явцдаа нас барж байсан хүмүүс ч бий. Сийлбэрчид хичээл зүтгэл бас цусаараа сийлбэрээ тамгалдаг.

“Арван долоон настан ийм сийлбэр урлах ч гэж үнэхээр… үнэхээр….” Маяа захирал хэлэх үгээ олсонгүй. Тэрээр сийлбэрийг ойрхноос харлаа. “Арван Агуу Сийлбэртэй дүйцэх эсэхийг олон талаас нь харж судлая.”

Маяа захирал хөшөөн хажууд зогсч урласан зураас бүрийг нь ажлаа.


Өмнөх хэсэг

Дараагийн

8 comments on “Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 4]”

          1. Уг нь ганцаараа биш байсан бол 5000 төг хийгээд уншмаар л байна гэхдээ байнга тэгж хийнэ гэхээр бүтэхгүй юм шиг ээ. 1 хэсэг нь 5000, хэдхэн өгүүлбэр 5000-р уншаад байна гэхээр овоо үнэтэй эд юмаа.

            Таалагдсан

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.