Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 3]

Энэ долоо хоногын [2/3] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Одоогийн зорилго [0₮ /5000₮]

Хэрэв гүйлгээ хийсэн тохиолдолд аль зохиол гэдгийг нь тодруулаарай.

Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 5, Бурхны илд, Цуст ягаан – Хэсэг 3, Тэнгэрийг сүлбэсэн нь

Хар тавцан дээр үлэмж гурван үлэмж хагархай үүсэв. Бүхэл шидэт хээ гэрэлтэв. Хэнгэрэг хагарам дуу цохилно. Энэ дуу улам чанга мөн хурдан цохилно.

“ТААС!” ”ТААС!” ”ТААС!” ”ТААС!”

Аянганы нүргээн адил эцсийн ”ТААС!” хийх дуунаар дугариг хар тавцан тэсрэн задраад хэлтэрхийнүүд болон хуваагдав. Энэ тавцан дээр байсан шидэт хээ ч мөн задран идэвхигүй болов. Гэнэтхэн нэгээс нөгөө хагархай нар агаарт гарч ирлээ. Энэ хагархайнуудыг энгийн хүний нүдээр ч харж болно. Хагархай нар бүх зүгт тархан томорно.

……

Манант хөндийн луунууд хүн төрхтэй зүйл юу байсан талаар бодож суух зуур газар чичирхийлэхийг тэд мэдэрлээ. Бүх үлэмж луунууд чичрэв. Тэд даруй далавчаа дэлгэн агаарт хөөрлөө. Хэдхэн мөчийн дараа…

“ТАААС!”

Километр урттай газар гэнэтхэн тэсэрлээ. Бүхэл бүтэн тал байсан агуйтай газар тэр чигтээ нуранга болов.

“Аар…” Хүчтэй архираа газар дороос сонсогдоно.

Хар дугариг тавцан байсан газар орон зай цагаан цаас мэт тайрагдах шиг болж, огт оргүй хоосон нүхийг ил харуулна. Хоосон нүхнээс царайлаг, чөтгөр лугаа залуу эр урт хар алтлаг дээлээ өмсөн гартаа гурван муурийн зулзагаа тэврэн гарч ирлээ.

Энэ мөчид залуу эр их хүндхэн нөхцөлд байгаа мэт харагдана. Түүний бүхэл царай цусанд будагдаастай.

“Шүү”

Нүх гэнэтхэн арилан замхрав. Эргэн тойрондох орон зай нь тогтвор үгүй байлаа. Эргэн тойронд нь аянга цахилж арилна.

“Би… эцэст нь орголоо.” Залуу эр тогтворгүй харагдаж байсан ч гэлээ царайнд нь баяр баясал тодров.

“Хаха… хэдэн жил болсон юм бэ? Би тэр хараал идсэн газраас гараад ирлээ шүү дээ эцэст нь!” Залуугийн духан дээр нэг зураас гарч ирэх харагдлаа. Хутганд зүсүүлсэн мэт сорви нь хаанаас ч юм гараад ирэв. Гэнэтхэн тэр “сорви” нээгдэж, алтан өнгийн гуравдагч нүд болон хувирав.

Алтан өнгийн нүднээс гэрэл бүх зүгт цацарна.

“Энэ чинь… энэ чинь Юлан тив байна шүү дээ.” Хорон санаат залуу эр хөхрөн инээж баярлав. “Энэ үнэхээр гайхалтай.”

“Аав аа, би өлсч байна.” Нэг жижигхэн муужгай залуугийн тэврээс хэллээ.

“Би ч гэсэн өлсч байна.”

Нөгөө хоёр муужгайн хоолой сонсогдов.

Ярьдаг муужгайнууд уу даа?

Тэд арай Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд юм биш биз?

“За. Хаха. энд зуу гаруй нисдэг луунууд байна. Та нар очоод сайхан хооллоорой.” Залуу эр чангаар хөхрөн инээлээ.

“Ооо”

Гурван муужгай баярлан меовлана. Тэд гурван аянга мэт цахилдаг болоод тэнгэрт дүүлэв. Тэд нисч байхдаа бие нь томорч өссөөр байлаа… инээмсэглэсэн залуу эр ганц алхалтаар Манант хөндийн голд ирэв.

…..

Манант хөндий дотор. Зуу гаруй үлэмж луунууд агаарт эргэлдэж байв. Тэд газрыг юу ингэж чичирхийлүүлснийг мэдэхгүй.

“Тэр юу бэ?”

Гурван гялбаа Манант хөндийн дээр гялбалзав. Гурван араатан тус бүрдээ гучин метр өндөр, гурван зуун метр урт байлаа. Тэд арслан шиг харагдана. Үгүй ээ тэд арслангаас даруй хэд дахин сүр жавхаатай. Гэхдээ энэ амьтад үнэндээ арслан биш юм. Энэ амьтад зургаан нүдтэй, хос далавчтай байлаа.

Зургаан нүдтэй хос далавчтай. Эдгээр амьтад домгын Бегемот амьтадтай зүйрлэм том байв.

Бегемот амьтад хүртэл энэ гурван амьтан шиг сүр жавхаатай биш билээ.

“РАР” Гурван хачин амьтад цуст амаа ангайлган хүчтэй архирав. Даруй тэдний ам хуйлрах хуй салхи мэт болж, нисч буй луу нарыг татна.

Зуун луу айсандаа зугтахыг оролдов. Гэхдээ энэ сорох хүч хэтэрхий хүчтэй байлаа. Хамгийн хачирхалтай нь энэ сорох хүч нь зөвхөн тэдэнд нөлөөлж, хажуу дахь хад чулуунд огтхон ч нөлөөлөхгүй байв.

“Ааар”

Зуун луу айсандаа мөн уурласандаа архирцгаана. Гэхдээ энэ аймшигт татах хүчинд тэд яах ч аргаггүй сорогдон орлоо. Нэг нэгээрээ үлэмж луунууд зургаан нүдэт мангасуудын ангайх аманд унан орно.

Луунуудыг айлгасан хамгийн аюултай зүйл нь гэвэл…

Энэ мангаснуудын ходоод хязгааргүй орон зайтай мэт харагдана. Луунууд энэ мангаснуудаас багахан жижигхэн хэдий ч, нэг луу л энэ мангаснуудын ходоодыг дүүргэлтэй. Гэтэл нэг луу мангасан аманд орсны дараа нөгөө луу араас нь орсоор байлаа.

Нэг луугийн дараа.. дахин нэг луу…

Энэ гурван мангасын сорох хүч үнэхээр аймшигтай юм. Наймдугаар зэрэглэлийн луунууд үүнийг огтхон ч эсэргүүцэж чадахгүй байна. Нэг нэгээрээ луунууд зургаан нүдтэй мангасуудын ходоодонд сорогдон орж байлаа. Богинохон хугацаанд бүх Луунууд тэр гурван мангасанд идүүлэв.

“Үнэхээр сайхан байлаа.” Нэг мангас хөхрөн инээв. “Ингэж хоол идээгүй ямар олон жил болоо вэ?”

“Тэр хараал идсэн газар үхэж, дахиж гарч ирэхгүй нь гэж бодлоо. Харамсалтай нь… дөрөвдүгээрх бас тавдугаарх…” Өөр нэг мангас санаашран хэлэв.

Гурван мангас гурвуул чимээгээ аядав.

Тэд мянган жил тэр хараал идсэн газар байснаа эргэн санав. Тэдний зүрхээр хүйтэн дагаж хайрна. Ирээдүй үгүй. Найдвар үгүй байжээ. Тэд тэр газар хэзээ ч үхэж болох байсан. Аавынх нь эцэс төгсгөл үгүй хичээл зүтгэлийн дараа ч гэсэн дөрөвдүгээр дүү бас тавдугаар дүү нь амиа алдсан.

“Аав ирж байна.”

Гурван зулзага залуу эрийг тэд уруу ирж байгааг харав. Тэдний бие эргэж агшаад буцаад жижигхэн муужгай нар болоод хувирав. Тэдний арьс солонго мэт өнгөтэй үзэсгэлэн төгс байв. Тэдгээр муужгай нарын далавч луугийн далавчаас ч үзэсгэлэнтэй ажээ.

Гэхдээ тэднийг харсан хүн бүр гурван хос нүдийг нь хараад цочирдоно.

“Ааваа.” Гурван муужгай аав уруугаа баярлан нисэв. Тэд дахин аавынхаа цуст царайг харсангүй. Хар алтан дээлэн дээр нь байсан тоос гөвөгдөн арилжээ. Түүний царайнд инээмсэглэл л тодорно.

“Та нар сайхан хооллов уу?” Залуу эр хөхрөн инээв. “Өө, тэнд наймдугаар зэрэглэлийн бас хоёр шидэт араатан байна.”

Манант хөндийн баруун зүгт залуу эр харлаа. Түүнийг харвал өнгө өнгийн энерги баруун зүгт гэрэлтлээ. Богинохон хугацаанд энэ энерги хоёр үлэмж Хурдны лууг тойрон аваад өөр уруу нь татан нисгэв.

Хоёр Хурдны луу өөрсдийнх нь төгсгөл ирж байгааг мэдэж байлаа. Тэд намуухнаар гаслантаяа амь хэлтрүүлэхийг гуйна.

Тэд Хурдны луу учраас нисч чаддаггүй луун төрөл. Тиймээс тэд наймдугаар зэрэглэл ч гэлээ Маргад мөн Галт Луунуудаас хол байдаг байлаа.

Гурван муужгай нисдэг луунуудыг баяртайгаар сорж байсан учраас хол байсан Хурдны луунуудад анхаарлаа хандуулаагүй.

“Зуу гаруй нисдэг луунуудыг хэдхэн хормын дотор идсэн шүү дээ.” Хоёр Хурдны луугийн зүрх дэлсэлж байв.

Тэдний дайсан хэтэрхий хүчтэй. Гурван муужгай энгийн үедээ ч хүний хэлээр ярьж чадаж байлаа.

“Та нар зугтмаар байна уу?” Залуу эр хоёр Хурдны луу уруу харав.

Хоёр хурдны луу биеэрээ том. Тэр залуу эр тэдний хажууд өчүүхэн цэг мэт харагдана. Гэсэн хэдий ч, хоёр Хурдны луугийн зүрх дэлсэлсээр. Луугийн хэлээр тэд хэллээ. “Ноёнтон. Бид яаж зүрхлэх билээ?”

Залуу эр луугийн хэл ойлгосон бололтой. Тэрээр инээмсэглээд толгой дохив. “Сайн байна. Би энэ ертөнцөд дөнгөж сая хүрч ирлээ. Би үнэхээр сайхан ааштай байгаа учраас та хоёрыг өршөөе. Та хоёр… одоо надад үйлчилнэ.”

Хурдны луу нарыг хүлж байсан энергийн хүлээс сарнив. Газар унаад, тэд бие биенээ харлаа. Түүний дараа тэд газар толгойгоо гудайлгав. Тэд хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрснөө үүгээр илтгэв.

Луунууд үнэхээр бардам амьтад. Гэхдээ энэ хүчний өмнө тэд бууж өгөхөөс аргаггүй.

Залуу эрийн өмнө нүүр тулсан Хурдны луунууд чигчий хурууных нь савчаанд үхэхээ мэдэрч байлаа.

“Юлан тив.” Залуу эр эргэн тойрноо ажин харна. “Ямар сайхан газар бэ? Би таван мянган жилийн өмнөх шиг азгүйтэхгүй гэж найдья.”

……….

Шидэт араатнуудын уулсын хөндий

Линлэй эргээд хүн төрхөндөө орлоо. Тэрээр хос гутал, мөн дотуур өмдтэйгээ явж байлаа. Хоёрдугаар сарын эхлэл учраас гаднах агаарын хэм маш хүйтэн байгаа. Гэхдээ Линлэй ягаан сэлмээ нарийвчлан судлана.

Яг одоо Линлэй ягаан урт сэлмийг сугалснаас болж гамшиг дэлхийд тохиосныг мэдэхгүй.

Тэнэг хүмүүс айхаа мэддэггүй!

Делин Кевоте юу болох талаар таамаглаж байлаа. Делин Кевоте хувьд гамшиг ямар ч байлаа гэсэн Линлэйд нөлөөлөхгүй гэж бодож байв. Тэнгэр нурсан ч бай, Юлан тивийн хүчтэнгүүд гамшгийг зайлуулна. Тиймээс айх зүйл үгүй.

Тэнэг хүн л амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэж гаргадаг.

“Делин өвөө, та энэ хоёр үгийг юу гэж бодож байна?” Линлэй Делин Кевоте-оос асуув.

Ягаан урт сэлмэнд хоёр ханз сийлээстэй.

“Энэ…” Делин Кевоте энэ хоёр үгийг харвал нүд нь сэргэлээ. “Энэ Ад чөтгөрийн оронд хэрэглэдэг түгээмэл хэл байна. Олон жилийн өмнө би Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн болохдоо энэ хэлийг сурсан юм. Энэ хоёр үг ‘Цус’ бас ‘Ягаан’ гэж байна.”

“Цуст ягаан?” Линлэй амандаа бувтнав. “Энэ урт сэлмийн нэр Цустягаан юм биш биз?

Линлэй туян сэлмийг нухацтай судлана. Цустягаан. Цустягаан царцааны далавч мэт нимгэн байлаа. Ийм нимгэн болохын тулд маш үнэтэй материалаар урласан байх ёстой. Энэ мөн маш хөнгөхөн байна. Тав гаруй паунд жинтэй байв. Линлэйн хувьд таван паунд жин бол юу ч биш.

Тэрээр Луугийн цус тулааны-ки сэлмэндээ шингээв. Цустягаан даруй хатуурч шулуухан боллоо.

Гараа савчив…

“Шүү”  Нимгэн Цустягаан гурван насанд эрсэн хүн гараа хөтлөн тэврэх бүдүүн модыг машид хялбараар зүслээ. Зүсүүлсэн хэдий ч мод огтхон ч хөдөлсөнгүй. Гэхдээ Линлэй энэ модыг хоёр хувааснаа маш сайн мэдэж байгаа.

Цустягаан тун хурдан, тун ч хурц байсан учраас мод огтхон ч хөдлөөгүй.

Хүчтэй үсрээд Линлэй агаарт хөөрлөө. Агаарт байх зуураа тэрээр модны нэг мөчрийг өшиглөв. Тэр даруй мод чичирхийлэв. Хэдэн мөчир нь газар тайрагдан унаад, модны дээд хэсэг биенээсээ гулган газар уналаа.

Линлэй Цустягаан зүссэн хэсгийг харлаа. “Ямар толигор юм бэ?” Зүссэн хэсэгт ямар ч өө сэв байхгүй байв.

“Энэ сэлэм үнэхээр гайхалтай юм.” Амандаа шарсан нугас зуусан Бэбэ нүдээ бүлтийлгэн харав.

Линлэй жуумалзав. Уян сэлэм Цустягааныг харангаа тэрээр дотроо бодно “ийм хурдтай, хурц зэвсэгтэй байхад мянга эсвэл арван мянган дайсантай нүүр тулсан ч бий айх зүйлгүй боллоо.” Линлэй өөрийнхөө уян сэлмээ бодно.

Өндөр хурдаар Линлэй ой модон дунд бүжиглэх мэт хурдаар аялна. Тэрээр Цустягаанаа савчин нэг модноос нөгөө модыг тайрч байв.

Хурц! Хурдан!

Шавжны далавч мэт нимгэн илд билээ! Энэ Цустягааныг агаараас эсэргүүцэх эсэргүүцэлгүй болгож өгч өндөр хурдаар цавчих боломжийг өгч байв. Их хөнгөхөн учраас Линлэй их хүчээрээ улам хурдан цавчина.

“Линлэй энэ уян сэлэм Цустягаан маш хурц ч гэсэн энэ хамгийн гайхмаар  авууштай зүйл нь биш.” Делин Кевоте барааг таних чадвар Линлэйгээс өндөр. Ганц харалтаараа Делин Кевоте Цустягааны жинхэнэ хүчийг олж харлаа.

Линлэй сэжигтэйгээр Делин Кевоте-ийг харан бишрэв.

Делин Кевоте инээв. “Чи энэ Цустягаан сэлмээр энгийн модыг тайрмаар байвал, үнэхээр энэ сэлмийг зогсоож үл чадна. Гэхдээ чи долдугаар зэрэглэлийн тулааны-ки ашиглаж байгаа дайчныг энэ сэлмээр амархан зүсч чадахгүй болвуу.”

Линлэй цухалзав.

“Цустягаан сэлмийн жинхэнэ үнэт чадвар хоёр өөр зүйлд байгаа юм. Хамгийн эхнийх нь энэ уян хатан. Энэ уян сэлмийн өөдөөс дайснууд хамгаалахад тун бэрх. Хоёрдугаарт… энэ маш бат бөх! Олон сэлмүүд тулааны ки тэсвэрлэж чадалгүй үйрч бутардаг. Гэхдээ чиний илд тэгэхгүй бололтой” Делин Кевоте тайлбарлана.

Линлэй толгой дохив.

Хэтэрхий хурц бас хэтэрхий хатуу сэлэм хүч дааж чадалгүй үйрч унадаг. Гэхдээ энэ Цустягаан маш хурц, гэхдээ тийм ч айхтар хурц биш. Бүх давуу тал, хүч чадал нь энэ сэлэм уян хатан ч гэсэн өндөр бат бөхтэйгээс харагдаж байгаа юм. Энэ сэлмэнд хурд бас бөх чанар хоёул байна.

“Хурд? Уян хатан чанар?”

Линлэйн сэтгэл хөдлөв. Тэрээр Тулааны Ки дахин сэлмэнд хийсэнгүй. Харин салхин шидийн хүчээ шингээлээ.

Эхнээсээ өндөр хурдтай байсан Цустягаан илд салхин элементийн шидийн хүч шингээж аваад улам хурдан болсон мэт байлаа . Түүний далайсан чиглэл, хурдыг нь таамаглах ямар ч боломж үгүй байв. Энэ сэлэм заримдаа эгц шулуун, заримдаа муруйж гартаа атгасан эзнээ төөрөгдүүлнэ

Линлэй даруй ойлгов.

“Одоо л ойлголоо, энэ магадгүй уян сэлэм Цустягааныг ашиглах хамгийн зөв арга байх”


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.