Чөтгөр бурхдын домгууд 76

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 76 – Өршөөл

Не Ли өөрийнхөө бэлтгэл сургуулилалтандаа орсон байлаа, тэрээр Соёот Хулсны баавгайн тулааны чадварыг илүү судлана. Гэтэл хоёр хүн ой уруу хурдлан гүйж байлаа.

“Хмм?” Не Ли барайв. Тэрээр баттай зогсч, холыг харла

Шү Шү

Хоёр хүн газарзав, Энэ Не Сяо Фэн мөн Не Шиао Ри нар байлаа

“Чи хэн бэ? Тэнгэрийн хээ овгийн эзэмшил газарт юу хийж байна?” Не Сяо Фэн мөн Не Шиао Ри хоёр чөтгөрийн сүнстэйгээ нэгдсэн Не Ли уруу харав. Соёот Хулсны баавгайтайгаа нэгдсэний дараа Не Ли бие ихэд өөр болов. Тэрээр илүү том болж, арьс нь хар цагаан үс ноостой болсон байлаа. Тийм учраас тэр хоёр Не Ли танихгүй нь аргаггүй.

“Тэд нар байна!” Не Ли зогсч байсан газартаа зогсоод, хөнгөхөн муухай харав.

Хоёр ахан дүүс өмнөх амьдралдаа овгийн дотоод зөрчлөөс болоод Не Литэй өс хонзонтой байсан. Гэвч тэр хоёр чөтгөрийн араатнуудтай тулалдан, тэр хоёр баатарлагаар амь эрсдсэн юм. Тиймээс Не Ли тэр хоёрын эсрэг арга хэмжээ аваагүй. Түүнээс гадна тэр хоёрын овог дахь байр суурь одоо Не Литэй өрсөлдөхүйц байхаа больсон. Не Ли Не Сяо Фэн мөн Не Шиао Ри нарыг дотроо аюул гэж үзэхээ больсон.

Не Лигийн бие хурдтай агшаад, өөрийнхөө үнэн төрхөндөө орлоо

“Би байна” Не Ли хөнгөхөн хэллээ

“Не Ли?”

Не Сяо Фэн мөн Не Шиао Ри нар Не Ли уруу гайхширсан харцаар харлаа. Тэдний царайн дахь цочироог үгээр тайлбарлахад хэцүү. Сая Не Лигийн хувилбар өөрийн чөтгөрийн сүнстэйгээ нэгдсэн дүр нь байсан юм гэжүү? Тэдний харц хажууд унасан мод, мөн газар үүссэн тойрог нүх уруу чиглэв. Тэд гэнэтхэн айдаст автав.

Тэд Не Лиг анх 1-одтой Хүрэл зэрэглэл гэж бодож байсан. Тэд хэзээ ч Не Лиг Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн гэж бодоогүй. Тэд Не Лиг хараад, нүдэнд нь биширсэн оч бадрав. Энэ богино хугацаанд Не Вэй аль хэдийн Тэргүүн настаны байр суурийг алдсан, тэдний гэр бүлийн овог дахь байр суурийг доош нь чирсэн. Тэд үнэхээр сэтгэлээр гутарсан. Тэд энэ одоогийн нөхцөл байдалд сэтгэл хангалуун биш байвч, тэд өшөө авах талаар бодоогүй. Тэд зүгээр багахан бухимдсан байлаа. Тэнгэрийн хээ овог үүссэн цагаас Тэнгэрийн хээ овгийн доторх гэр бүлүүдийн хоорондох тэмцэл хатуу хориотой. Хоорондох тэмцэл нь маш хүнд шийтгэлтэй.

Түүнчлэн, Не Лигийн одоогийн овог дахь байр суурь тэдний хүрч, өшөө авч чадахаар зүйл биш. Өнгөрсөнд овгийн ахлагчийн Не Ли хуурч байр шийтгэл амсч чадаагүй гэж бодсон ч. Не Хай энэ бүх танг Не Ли өгсөн гэж зарласан учраас тэд итгэсэн.

Хэн ч байлаа гэсэн өөрийн овогтоо хувь нэмрээ оруулвал хүндлэл амсдаг.

Тэд Не Лиг Мөнгөн зэрэглэл хүрснийг мэдсний дараа тэдэнд зөвхөн бишрэх сэдэл төрнө.

Хоёр ахан дүүс түүнд саад болсон учраас Не Лид үргэлжлүүлэн сургуулилалт, бэлтгэл хийх сонирхол төрсөнгүй. Тэрээр цамцаа засаад, эргэж хараад явах гэж байв.

Не Ли явахыг хараад, Не Сяо Фэн, Не ШиаоРи нар Не Ли тэдэнд дургүйг эдэв. Не Ли овог дахь байр суурь огцом өссөн хэдий ч тэрээр тэднээс өшөө аваагүй. Энэ аль хэдийн сайн хэрэг. Не Ли явахыг хараад, Не ШиаРи урагш алхан,  сандрангуй хэллээ. “Не Ли, хүлээ л дээ!”

“Яасан бэ?” Не Ли эргэж Не Сяо Фэн мөн Не ШиаоРи нарыг харлаа.

Не Шиао Ри царай улайв, тэрээр удаан хугацааны турш зогсч байснаа, амандаа бувтнав. “Не Ли, уучлаарай. Өмнө бидний учруулсан төвөгт бид чамаас уучлалт гуйж байна!”

Не Сяо Фэн мөн толгойгоо гудайлгэн хэллээ. “Чи биднээс ямар ч хариу авахыг хүссэн ч бид зөвшөөрнө”

Не Сяо Фэн мөн Не Шиао Ри нар өмнөх амьдралдаа дарангуйлагчид байсан ч гэсэн тэд сайн хүмүүс. Тэнгэрийн хээ овог асуудалд унахад тэд сайн дураараа тусласан. Тиймээс Не Ли тэдэнд хүндрэл учруулаагүй. Гэхдээ тэдний уучлалт гуйхыг сонсоод Не Ли гайхшрав. Тэрээр инээмсэглээд, гараа савчаад, “Би та хоёрыг хоёуланг уучилж байна”

Не Ли үгийг сонсоод Не Сяо Фэн мөн Не ШиаоРи хоёр хэсэг зуур хөшив. Тэд хэзээ ч Не Лиг өөрсдийг нь ийм амархан уучилна гэж бодоогүй. Энэ хариуг нь сонсоод тэд яаж хариу үйлдэл үзүүлэхээ ч мэдэхгүй байлаа.

Не Ли хэлнэ. “ Би уужуу сэтгэлтэй хүн. Та хоёр надаас болоод Овгийн ахлагч та хоёрт тан өгөөгүй гэж сонссон” Не Ли дотоод орон зайт бөгнөөсөө хэдэн тан авч гаргалаа. Баруун гараа хөдөлгөөд, Не Сяо Фэн мөн Не ШиаоРи нарт тангууд өгөөд. “Энэ та хоёрын хувь, миний бэлэг гээд бодчих”

Не Ли хэлсний дараа тэрээр эргэж хараад удалгүй арилан алга болов.

Не Сяо Фэн мөн Не Шиао Ри нар гартаа байх танг хараад, Не Ли явахыг харна. Тэдний хацар улайж эхлэв.

“Не Лид өмнө нь асуудал төвөг уддаг байсан ч гэсэн, би хэзээ ч Не Лиг ийм уужим сэтгэлтэй хүн гэж бодоогүй. Бид өмнө нь тийм зүйлсийг хийдэггүй байжээ” Не Сяо Фэн өөрийгөө зэмлэв. Не Лиг явахыг хараад түүнд гэмшил төрөв.

“Тиймээ, Не Литэй харьцуулвал бид үнэхээр ичгүүргүй хүмүүс юм.” Не Шиао Ри толгойгоо гудайлган хэллээ. “Ахаа, Не Ли үнэхээр уужим сэтгэлтэй юм. Биднээс өшөө аваагүй, тэр бүр бидэнд тангууд өглөө шүү дээ. Гэхдээ одоо хүртэл өмнө хийсэн зүйлстээ гэмших юм.”

Не Сяо Фэн мөн Не ШиаоРи хоёр залуухан хөвгүүд. Тэд дотроо бага зэрэг онгироо хэдий ч тийм муу хүмүүс биш. Тэд энэ удаа Не Лигээс уучлалт гуйхаар шулуухан шийдсэн. Гэхдээ тэд хэзээ ч Не Лиг өөрсдөд нь ийм энэрэнгүй хандана гэж бодоогүй. Тэд Не Лид улам бүр гэмшинэ. Хэрэв Не Ли ирээдүйд тэднээр ямар нэгэн зүйл хийлгэх шаардлагатай бол, тэд хэзээ ч түүнээс татгалзахгүй!

Наран жаргаж шөнө айсуй. Не Ли гадаах хашаандаа сургуулилалт хийнэ. Цэвэр сүнсний хүч Хар Дарсан зүүдний чөтгөрийн тогооноос гарна, Не Ли сүнсний хүчийг тасралтгүй сорон авч өөрийнхөө болгов.

Миний сүнсний хүч дахиад өссөн юм шиг байна.

Не Ли сургуулилалт хийвэл, хэн нэгэн түүний хашааны хаалгыг тогшив

“Ороод ир.” Не Ли чангаар хэлсэн ч боссонгүй.

Хэсэг хугацаааны дараа хашааны хаалга онгойв. Хэдэн хүн яаравчлан орж ирлээ. Нэн тэргүүнд нь Не хай байлаа. Түүний араас Не Эн болон бусад настангууд, түүний аав Не мин, мөн Не Кай нар дагалдана.

Не Ли энэ олон хүнийг хараад сониучирхан асуув. “Юу болсон бэ? Яагаад ийм олон хүн ирэв?”

Не Мин мөн Не Кай нар  Не Лиг босч Овгийн ахлагчтай мэндлэхгүй байгааг хараад сандарлаа. Тэд Не Хай нүдийг харвал түүнд уурласан ямар ч шинж алга. Тэд дотроо бодно. ‘Гэртээ хариад, би Не Лиг нэг сургаад өгнө.’ Не Ли одоогийн Тэнгэрийн Хээ овгийн байр суурь өндөр ч, энэ хүүхдийг хэт эрхлүүлж болохгүй. Тэр хүлцэнгүй даруухан байх хэрэгтэй.

Энэ Не Хай овгийн ахлагчийг харж хүндэлдэг хүүхэд мөн үү? Одоогийн Не Ли  Домгийн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн урд нь зогссон ч хүндлэл үзүүлэхгүй. Энэ амьдралдаа хүн төрөлхтний эзэн хаан болох хэрэгтэй. Тэрээр Гэгээнтэн хаантай тулалдаж, Яруу алдрын хотыг гамшгаас аврана. Өнөөдөр тэрээр зөвхөн эхний алмхаа л хийсэн.

Не Ли Яруу алдрын хотыг бүхэлд нь захирах туршлагага мэдлэгтэй.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s