Чөтгөр бурхдын домгууд 75

Өнөөдөр Чөтгөр бурхдын домгуудын дахиж нэг хэсэг гарна.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 75 – Тулааны чадвар

Соёот Хулсны баавгай Не Ли-ийн сүнсний тойронд орсныхоо дараа, тэндээ тодорхой зай эзлээд үлдлээ. Тэрээр Сүүдрийн чөтгөрийн сүнснээс тодорхой зайгаа барина.

Сүүдрийн чөтгөрийн сүнс Соёот Хулсны баавгайнаас айсан харагдаад хөдлөхгүй байв. Соёот Хулсны баавгай ч гэсэн Сүүдрийн чөтгөрийн сүнсийг анзаарсан ч ойртсонгүй.

Тэр хоёр хоёул бие биенээсээ сэрэмжилнэ.

Соёот Хулсны баавгай Не Ли сүнсний тойронд орсноос хойш тэр хоёрын хоорондох хана нурлаа. Не Ли жижигхэн булцагар амьтны дүр зураг нүдэнд нь харагдана. Энэ залуу үнэхээр эгдүүтэй юм. Соёот Хулсны баавгай залхуутайгаар хулс модонд авирна. “Плоп” гэдэг дуунаар Соёот Хулсны баавгай газар уналаа.

Энэ Соёот Хулсны баавгайн өмнөх амьдрал. Не Ли инээмсэглэнэ. Энэ амьтан үнэхээр эгдүүтэй юм.

Хоёр цагын дараа Не Ли Соёот Хулсны баавгайтай бүрэн нэгдэж дууслаа. Соёот Хулсны баавгайтай нэгдсэний дараа хоёр чөтгөрийн сүнс бие биедээ нөлөөлж, Не Ли сүнсний тойронг үлэмж хэмжээгээр томруулав. Не Ли сүнсний тойрон галзуу мэт томорч, дахин хоёр дахин томорлоо. Түүний сүнсний тойрон нэмэгдэх үед сүнсний хүч оргилно.

Не Ли сүнсний хүч хоёр урсгалтай боллоо. Энэ хоёр сүнсний хүчний урсгалыг удирдаж болохгүй. Гэхдээ энэ хоёр урсгал бие биенээ дэмжинэ. Эрхэмсэг сүнсний хүч гарч ирнэ.

Таас!

Не Ли сүнсний хүчээ үлэмж хэмжээгээр өссөнийг анзаарав

Сүнсний кристал ашиглан Не Ли өөрийнх нь сүнсний хүч 2000 хүрсэн гэдгийг анзаарав. Не Ли 2-одтой Мөнгөн зэрэглэл хүрчээ. Соёот Хулсны баавгайтай нэгдээд, Не Ли хүч дахин нэг шатаар өгсөв.

Энэ бүхэн Не Ли өмнө хүлээж байсан үр дүн. Тэрээр өөрийнхөө хөгжлийнхөө хурданд биш, харин Соёот Хулсны баавгайн чадваруудад санаа тавина.

Соёот Хулсны баавгайн чадваруудыг хараад Не Ли нүд нь сэргэв. Тэрээр өрөөнөөсөө гарч, арын уул уруу шулуухан гүйнэ.

Арын ууланд.

Жижигхэн ой арын ууланд байлаа. Энд намуухан, хүн амьтангуй. Энд ихэвчлэн хэнч ирдэггүй. Тиймээс Не Ли Соёот Хулсны баавгайн тулааны урлагуудыг гүйцэтгэв.

“Аар!”

Не Ли аймшигтайгаар архираад бие нь томров. Тэрээр Соёот Хулсны баавгайтай нэгдлээ. Түүний булчин хөөж, бүхэл бие нь хар цагаан үс ноосонд баригдлаа. Түүний шуу хатуурч, хуруунаас нь сарвуу ургаж эхлэв.

Аянганы цохилт!

Не Ли асар их хүчтэй байлаа. Тэрээр алгаараа том модыг цохив.

Таас!

Том эрэгтэй хүний өргөнтэй том мод хугарч, газар унана. Унахдаа тэр мод их хэмжээний тоос агаарт бужигнуулав.

“Ямар их хүч бэ?” Не Ли хөмсөг өргөгдөв. Соёот Хулсны баавгайн хүч санаанаас нь гарамгүй их юм. Нэмж хэлэхэд Не Ли тулааныг ойлгох мэдлэгтэй нэмвэл Мөнгөн зэрэглэл бүү хэл Не Ли Алтан зэрэглэлийн тулаанчтай тулалдаж чадна.

Энэ алганы цохилтоос гадна Не Ли өөр тулааны урлаг энэ Соёот Хулсны баавгайд байгаа эсэхийг шалгав.

Не Ли ууртайгаар амьсгаагаа гарган, Соёот Хулсны баавгайн энергийг гадагшлуулав. “Таас” гэсэн дуунаар хүчтэй талбай түүнийг бүрхэн авлаа. Энэ ойролцоогоор таван метрийн тойргийн урттай. Не Ли энэ таван метрт газрын татах хүчийг удирдаж чадна.

Татах хүчний талбай!

Ямар ховор тулааны чадвар бэ?

Не Ли догдлон баярлана. Тэрээр Соёот Хулсны баавгайг ийм чухал тулааны чадвартай байна гэж төсөөлөөгүй. Татах хүчний талбай бол тулаанд хамгаалахад тун хэцүү чадвар. Не Ли өөрийгөө Соёот Хулсны Баавгайтай нэгдэх нь зөв шийдвэр гэдэгтээ итгэв.

Тэрээр Соёот Хулсны баавгайгаа дахин дахин шалгана. Не Лигийн Соёот Хулсны баавгайг ойлгох ойлголт муу учраас, тэрээр хийж чадахгүй олон тулааны урлаг байв. Гэхдээ Соёот Хулсны баавгайтай нэгдсэний дараа түүний дурсамж орж ирсэн учраас, шинэ тулааны чадваруудаа ашиглахад саад тогтгор багасна.

“Гуравдах тулааны чадвар байна!” Не Ли араатан мэт орилоод, амаа онгойлгов. Хоёр хар цагаан бөмбөлгүүд түүний амнаас гарлаа. Хоёр бөмбөлөг агаарт муруйж, хоёр өөр газар унав.

Таас!

Хоёр бөмбөлөг дэлбэрлээ, аймшигтай их энерги гадагшилж, арван метрийн ойролцоо байх бүх зүйлсийг сийчин эвдлэв, хоёр том дугуй нүх газар үлдээж, тэнд байсан газрын чулуунууд хүртэл үйрч унасан байв.

Энэ мөчид Не Ли энэ аймшигт хүчний өмнө гайхшрав.

Ин Ян дэлбэрэлт!

Не Ли өмнө нь ийм тулааны чадварыг сонссон. Биенээсээ энерги гаргаж, дайснаа дэлбэлдэг. Гэхдээ энгийн энергийн бөмбөг зөвхөн ганц бөмбөгтэй байдаг. Не Ли харин хоёр бөмбөгтэй айна.

“Үүнийг Ин Ян бөмбөг гэж нэрлэе” Не Ли хэсэг зуур бодлоо. Энэ хоёр хар бас цагаан бөмбөлгүүд үнэхээр аймшигтай байлаа. Не Ли өөрийнхөө биеэ хэсэг зуур шалгав. Энэ Ин Ян бөмбөгийг тогтмол ашиглаж чадахгүй юм байна. Таван удаа өдөрт хэрэглээд биеэ би ядрах юм байна.

Татах хүчний талбай болоод Ин Ян бөмбөг бол түүний ардаа нуусан хамгийн том хөзрүүд.

Не Ли энэ Соёот Хулсны баавгайн тулааны чадваруудаа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй мэт санагдана. Хэрэв тэрээр өөрийнхөө болон Соёот Хулсны баавгайн чадвараа нэмэгдүүлэх аваас, тэрээр илүү олон тулааны чадваруудыг нь ашиглах мэт мэдрэмж төрнө.

Муугүй шүү.

Не Ли олон чөтгөрийн сүнс харсан боловч Соёот Хулсны баавгай харсны дараа сэтгэл нь ханалаа. Сүүдрийн чөтгөрийн сүнс, Соёот Хулсны баавгай хоёул Бурхны өсөлтийн хурдтай. Хэрэв хэн нэгэн энэ талаар мэдэх бол тэд аль нэгийг нь авахыг тулд бүхнээ өгнө.

Не Ли хувиралаа зогсоогоод, Соёот Хулсны баавгайг сүнсний тойрондоо буцааж дуудлаа. Түүний Соёот Хулсны баавгай ердөө 1-одтой Хүрэл зэрэглэлийн чөтгөрийн сүнс. Не Ли ашигласан сүнсний хүчээ нөхөхийн тулд тангуудыг галзуу мэт уулаа. Энэ мөчид Не Ли-ийн сүнсний тойронд байх Соёот Хулсны баавгай ч гэсэн амаа ангайн сүнсний хүч сорж авна.

Ерөнхийдөө, сүнсээ хөгжүүлэгчид их хэмжээний сүнсний хүчийг чөтгөрийн сүнсэнд өгдөггүй. Тэд өөрсдийнх нь хүчний нэг хэсэг ч гэсэн, чөтгөрийн сүнс өөрчлөгддөг. Чөтгөрийн сүнсээ хооллож байснаас өөрийнхөө хүчээ нэмсэн дээр. Тэд өөрсдийнхөө хүчээ нэмснээр илүү хүчтэй чөтгөрийн сүнстэй нэгдэх боломжтой болно.

Гэхдээ Не Ли өөр бодолтой байлаа. Соёот Хулсны баавгай ч бай, Сүүдрийн чөтгөрийн сүнс ч бай, тэр хоёрыг тэрээр тэжээж хөгжүүлнэ.

Тасралтгүй сүнсний хүч сорж авсаны дараа, Соёот Хулсны баавгайн хүч тасралтгүй өгсөж эцэст нь Мөнгөн зэрэглэл хүрлээ.

Мөнгөн зэрэглэл хүрснний дараа Соёот Хулсны баавгайн сорох хурд удаашрав. Бараг л тогтворжлоо. Чөтгөрийн сүнс болон Чөтгөрийн сүнстэн хоёрын хооронд хүчний холбоо байдаг. Чөтгөрийн сүнс эзнийхээ хэмжээний хүчтэй болвол өсөлтийн хурд нь удааширдаг. Цөөхөн чөтгөрийн сүнснүүд л эзнийхээ хүчийг дарж гардаг.

Соёот Хулсны Баавгай Бурхан өсөлтийн хурдтай учраас ирээдүйн хүч нь Не Лиг давч  гарна. Иймээс Не Ли түүнийг удаан хөгжүүлэх хэрэгтэй. “Чи хоолноос хоолны хооронд ховдоглоод бүдүүн болж болохгүй ээ.” Ийм хурдан Мөнгөн зэрэглэл хүрнэ гэдэг амаргүй.

Мөнгөн зэрэглэл хүрсэний дараа Не Ли дахин Соёот Хулсны баавгайг дуудан нэгдлээ. Соёот Хулсны баавгайг Не Литэй нэгдлээ. Не Ли сүнс оргилж, өмнөхөөсөө илүү хүчтэй болов.

“Би Мөнгөн зэрэглэл хэдий ч, энгийн Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн надад асуудал биш.” Не Ли хөнгөхөн инээмсэглэв. Бурхан өсөлтийн хурдтай Чөтгөрийн сүнсний хүчийг энгийн хүмүүс төсөөлөхийн аргаггүй.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s