Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 2]

4 comments

 

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 5, Бурхны илд, Цуст ягаан – Хэсэг 2, Дөрвөн өндөр ертөнц

Линлйэ Делин Кевоте үгэнд цочирдов.

“Делин өвөө Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн байсан. Тэрээр Пуант эзэнт гүрний Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн шүү дээ. Тэрээр өмнө хэзээ ч ийм ээдрээтэй шидэт хээ харж байгаагүй гэнэ. Энэ хориойтой шиднээс ч илүү хүчтэй гэнэ. Тэгэхээр….” Линлэй гайхширна.

Энэ шидэт нууцлаг хээ ямар учиртай юм болоо?

“Линлэй ойртож очиж хараад, энэ хээ ямар учиртайг нэг мэдэр. Тэгээд ягаан урт сэлэм бас юу гэдгийг ойртож хар.” Делин Кевоте Линлэйд хэллээ.

Линлэй толгой дохив. Тэрээр салхин эрчмийг ойртоо ойртуулан, шидэт хээг мөн урт ягаан сэлмийг мэдрэхийг оролдлоо. Нүдээ анин Линлэй хар тавцан дээрх шидэт хээг мэдрэнэ, энэ үнэхээр хүнд бөгөөд хүчтэй байлаа

Тэр үед хар тавцан, эсвэл шидэт хээнээс асар их нягттай элементийн эрчим давалгаалан гарав.

“Энд элементийн эрчим ийм нягттай байх нь аргаггүй байна. Энд гаднах ертөнцөөс зуу дахин их элементийн эрчимтэй юм байна.  Ийм учиртай байсан юм бий.” Линлэй хар тавцанд гарах гэж шууд оролдсонгүй. Линлэй энэ хар тавцангийн үүсэл гарлыг мэдэхгүй. Энэ тавцангаас тасралтгүй элементийн эрчим гарч байлаа.

“Долоон элементийн эрчмээс харанхуйн элемент хамгийн хүчтэй нь.  Хуягт Ирт Нуруун Луу мөн Нил Ягаан Шивээст Баавгай хоёр энэ газарт дуртай нь байсан нь аргаггүй. Тэр хоёр хоёул харанхуйн төрлийн шидэт араатнууд.” Линлэй толгой дохив.

“Энэ урт ягаан сэлэм” Линлэй хар тавцан дээр байгаа урт ягаан сэлмийн бүх нарийн шинжийг сонжлоо. “Харанхуйн төрлийн элемент… гэхдээ дотроо л их сайн хадгалж байна.”

Сахлаа илбээд, Делин Кевоте Линлэй уруу инээмсэглэв. “Линлэй би чамд нэг зүйлийг хэлж чадахаар байна. Энэ урд байгаа урт ягаан сэлэм Гэгээнтэн зэрэглэлийн шидэт цөмөөс дутахааргүй үнэтэй юм байна.”

Линлэй Делин Кевоте уруу гайхшран харлаа.

Линлэй дайчны сэлэм тийм ч үнэтэй биш гэдгийг мэднэ. Хатуу метал, эсвэл өөр металын хэлтэрхий байвал зэлсгийг хийж чадна. Баруч овгийн өвөг дээдсийн сэлэм “Алуурчин” хэдэн арван мянган алтан зоосоор л хийнэ.

Эцсийн эцэст Алуурчин сэлмийг 180,000 алтан зоосоор зарсан. Энэ нь Луугийн цуст дайчинтой холбоотой учраас л ийм өндөр үнэ хүрсэн.

Харамсалтай нь, Луугийн цуст дайчны ул мөр маш олон жилийн эрт дээр үеийнх. Одоо Луугийн цуст дайчны нэр алдар тийм өндөр үнэтэй байхаа больсон. Хэрэв Луугийн цуст дайчид газар дэлхийд дүүлэн нисдэг үе нь хэрэв хэвээр байсан бол үнэ нь илүү өндөр байх байлаа.

Дайчны зэвсэг тийм өндөр үнэтэй биш. Гэхдээ шидтэний таяг бол өөр хэрэг.

Шидтэний таяг өндөр чанартай байх тусам, илүү өндөр үнэтэй материалыг нэхдэг.

Тухайлбал, Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн нарын хэрэглэдэг “тэнгэрлэг эрдэнэс” үүд тухайлбал шидтэний тая, есдүгээр зэрэглэлийн шидэт араатны шидэт цөм, эсвэл Гэгээнтэн зэрэглэлийн шидэт цөмийг энергийн эх үүсгэвэрээрээ ашигладаг. Дараачаар маш хүчтэй шидэт хээнүүд шидэт таяганд сийлээстэй байж шидэт таягын хүчийг дээд цэгт нь гаргаж чадна.

Шидэт таягыг “тэнгэрлэг эрдэнэс” гэж үзсэн бол үнэ нь тэнгэрт хадна. Ядахнаа Гэгээнтэн зэрэглэлийн шидэт цөм л өөрөө үнэлэшгүй эрдэнэс шүү дээ.

Мэдээжийн хэрэг…

Дайчны сэлмийг үнэ цэнэгүй гэлээ. Энэ нь Юлан тивд ямар материалаар урлагдсанаас хамаарна. Хэрэв энэ зэвсэг Юлан тивээс биш өөр ертөнц, тухайлбал Дөрвөн Дээд ертөнцөд урлагдсан бол үнэ нь өөр хэрэг болно.

“Энэ урт ягаан сэлэм их цогц эрчимтэй байна. Хэрэв миний таамаг зов бол энэ Дөрвөн Дээд ертөнцөөс ирсэн байх ёстой. Тэр дотроо, Ад чөтгөрийн орон” Делин  Кевоте бишрэн хэллээ.

Линлэй гайхшран асуув. “Дөрвөн Дээд ертөнц өө?”

Делин Кевотийн цагаан сахал сэвэлцэв. “Юлан тивийг бүхэлдээ авч үзэх юм бол чиний хүч чадал ерөнхийдөө дээд түвшинд байгаа. Тиймээс чамд нэг ганц хоёр юм хэлье. Линлэй энэ ертөнцөөс гадна олон ертөнц оршин тогтнодог.”

Линлэй толгой дохив. “Мэдээж би мэднэ, Тухайлбал, Доод сүнсний ертөнц”

“Чи маш багийг мэднэ.” Делин Кевоте толгой сэгсрэв. “Үнэн хэрэгтээ, энэ ертөнц маш том. Тоо томшгүй ертөнцүүд байдаг, энд тоо томшгүй гаригууд бий. Материаллаг ертөнц бол түүний хамгийн энгийн нь. Элементийн төрлийн гаригууд ч бий. Тухайлбал Доод сүнсний ертөнц байна, Ад чөтгөрийн орон байна, Амьдралын ертөнц, мөн Огторгуйн ертөнц байна.” Делин Кевоте нухацтай тайлбарлав.

Линлэй энэ мэдээлэл зөвхөн Юлан тивийн хамгийн хүчтэй хүмүүс л мэддэг энэ мэдээллийг магад нухацтой сонсч байлаа.

“Линлэй, чи нөгөө “бурхан” гэж сонссон байлгүй дээ? Тийм үү?” Делин Кевоте Линлэй уруу жуумалзан харав.

Линлэй толгой дохив. “Гэгээнтэн зэрэглэлээс өндөрт хүрсэн хүмүүсийг Тэнгэрлэг оршихуй эсвэл Бурхан гэдэг.” олон ном уншсан учраас Гэгээнтэн зэрэглэл давсан хүмүүсийн хүчийг Бурханлиг хүчтэй гэж хэлдэгийг мэднэ. Ийм хүчийг давж гарна гэдэг хэцүү.

“Зөв, Гэхдээ Тэнгэрлэг оршихуйн дээр, Дээд эрхт ноёлогч нар байдаг. Харин Дээд эрхт ноёлогч нарын дээр Дээд бурхад байдаг.” Делин Кевоте санаашрав. “Дөрвөн Дээд бурхад бол юунаас ч илүү хүчтэй, үүрдийн оршихуй нар юм.”

“Дээд бурхад аа? Тэд Гэрлийн Дээд эрхт ноёлогчоос илүү хүчтэй юу?”

“Хаха, Гэрлийн Дээд эрхт ноёлогч оо?” Делин Кевоте хөхрөн инээв. “Бид Гэрлийн сүмийн “Гэрэлт Дээд эрхт ноёлогчийн талаар ярьсан ч бай, Сүүдрийн сүмийн “Сүүдрийн Дээд эрхт ноёлогч” ийг ярьсан ч бай, бидэнд эсвэл Тэнгэрлэг оршихуйн хувьд хүчит оршихуй нар. Гэхдээ тэд өөрсдийн дагагч нарийнхаа итгэлийн хүчийг шаарддаг юм шүү дээ.”

“Гэхдээ дөрвөн Дээд бурхад бол өөр. тэд итгэгч эсвэл дагагч нарын хэрэг байдаггүй. Тэдний хүч үүдрийнх бөгөөд шавхагдашгүй. Гэрлийн сүмийн Дээд эрхт ноёлогч бай, эсвэл Сүүдрийн Дээд эрхт ноёлогч ч бай, тэд хамгийн ихдээ Дөрвөн Дээд бурхдын зарц нь болно. Энэ мэдээжийн хэрэг Дээд бурхад тэднийг өөрт нь хэрэгтэй гэж үзвэл шүү дээ.” Делин Кевоте өөртөө машид итгэлтэй хэлэв.

Линлэй зүрх чичрэв.

“Доод сүнсний ертөнц, Ад чөтгөрийн орон, Амьдралын ертөнц, Тэнгэрийн орон. Энэ дөрвөн ертөнцийг дөрвөн Дээд бурхад бий болгосон юм шүү дээ. Надад өмнө нь энэ дөрвөн оронгийн эрчмийг мэдрэх завшаан гарч байсан юм. Тиймээс л би энэ урт ягаан сэлмийг хараад энэ Ад чөтгөрийн орноос ирсэн гэж би хэлж байгаа юм шүү дээ.”

Делин Кевоте сэжигтэйгээр хар тавцан дээрх урт ягаан сэлмийг харан хэлнэ. “Гэхдээ би үнэхээр гайхаж байна. Ад чөтгөрийн орноос яаж юм энд ирсэн байж болох бэ?”

“Линлэй бодоод үз. Энэ шидэт хээ хориотой шиднээс ч хүчтэй. Энэ илдний хүчээр энэ шидэт хээ хүчээ авч байна. Хамгийн багадаа энэ илд энэ шидэт хээтэй дүйцэхүйц хүчтэй. Би чамайг энэ илдэнд цусаа дусаагаад өөртэйгөө холбож болохнуу гэж зөвлөмөөр байна.”

“Холбох оо?” Линлэйн зүрхэнд энэ эрдэнэсийг авах хүслэн төрөв.

“Битгий ай. Энэ шидэт хээ юу ч байсан бай, идэвхжихийн тулд их хугацаа шаардана. Эхлээд цусаа илдэнд дусаагаад өөрийн эзэмшлийнх болгож болох эсэхээ үз. Хэрэв энэ эзэнгүй бол, чи аваад явж болно. Үүнийг шалгаад үзэхэд ямар ч асуудал үүсэхгүй.” Делин Кевоте өөртөө итгэл дүүрэн байлаа.

Цусан холбоогүй тэнгэрлэг илд энгийн нэг зүйл биш.

Бусад хүмүүсийн нүдэнд гартаа зүүсэн Хуйларч буй луугийн бөгж бол энгийн нэг зүйл шиг харагддаг. Гаднаас нь хараад хэн ч юу ч мэдэхгүй.

“Мэдлээ.” Линлэй өөрийн Тулааны ки удирдан түүнийг хүрээлэх луугийн хайрс ариллаа.

Түүний хоёрдугаар хувирал Хагас луугийн хувирал.

Линлэй өөрийнхөө биеийг бүрэн дүүрэн удирдаж хувирч чаддаг боллоо. Түүний бусад бие энгийн хүнийг шиг байла. Тэрээр хуруугаа хазан, цусаа гаргаад өөрийн нэг дусал цусаа Урт ягаан илдэнд дусаав. Энэ сэлэм хэдэн мянган жил байснийг хэн ч мэдэхгүй биз.

Линлэйн дусал цус тоосонд дарагдсан урт ягаан илдэнд тусав. Энд олон мянган жил байсан билээ. Энэ цусыг яг л хөөсөн угаагч мэт сорон авлаа. Тэр мөчид…

“Тин” Урт ягаан сэлэмнээс дуу гаран, тэрээр чичирхийлж эхлэв.

Түүнийг бүрхсэн тоос гэнэтхэн хийсч, сэлмийг цуст эрчим бүрхэн эргэлдэнэ. Түүнийг эргэлдэн шинэхэн цус урсч буй мэт санагдуулна.

“Эзэнгүй илдабйна.” Делин Кевоте үүнийг хараад гайхшран баярлав

Делин Кевоте хэрэв энэ илд эзэнтэй байсан бол Линлэйд боломж байхгүйг мэдэж байсан. Гэхдээ хэрэв энэ эзэнгүй илд байсан бол Линлэй ирээдүйд машид хэрэгтэй илдтэй болно.

“Линлэй, хурдал, сэлмийг аваад даруй энэ газраас гараарай!” Делин Кевоте шавдуулаа.

“Ойлголоо”

Линлэй дахин үсрээд урт ягаан илднээс барин авч хүчтэй татав. “Шрийн” гэх төмрийн туунаар илд гараад ирлээ.

Өмнө нь Линлэйн цус энэ сэлмэнд шингэхэд, Линлэй энэ илд уян илд гэдгийг даруй мэдсэн.

Гэхдээ тулааны ки бай, шидтэний хүч бай, эсвэл ямар ч өөр хүч энэ илдэнд шингээсэн, энэ даруй догширч хатуу болдог. Энэ уян ч болж, хатуурч ч чадна.

Хар тавцангаас илдийг сугалж аваад, Линлэй газардав. Тэрээр газардаад өөрийнхөө шууны хүчээр урт уян илдээ өөрийнхөө бүсэлхийгээр тойруулан авч бүс мэт зүүлээ.

“Бэбэ. Явцгаая.”

Үүргэвчээ нэг гараараа аваад Линлэй даруй агуйн төгсгөл уруу гүйнэ. Тэр мөчид түүний бүх бие дахин хар хайрсаар хучигдав. Бэбэ ч гэсэн Линлэйн мөрөн дээр үсрэн суулаа.

Луугийн хувиралаараа Линлэй Суперсоник салхин дэмжлэгийн шидийг шивнэв.

Долдугаар зэрэглэлийн Суперсоник шид дөрөвдүгээр зэрэглэлийн тулаанчийн хурдыг гурав дахин нэмдэг. Гэхдээ Линлэйн үндсэн хурд машид хурдтай байсан учраас түүний суперсоник шид өөрийнх нь хурдыг 50% нэмнэ.

Гэхдээ нэмэлт 50% аймшигтай хурдан байв.

……

Цагаан манан Манант хөндийд үргэлжлэн агаарт хөөрнө. Энэ үлэмж луунууд өмнө тэнгэрт дүүлж байсан бол, одоо зөвхөн тэнгэрт хэдхэн луунууд дүүлж байлаа. Олонхи луунууд газар хэвтэнэ. Мэдээжийн хэрэг тэд агуйнаас хол хэвтэж амарч байв.

Тэд одоо ч гэсэн хэдэн өдрийн өмнө нэг өрөвдөлтэй хүн хориотой газар уруу нь орсныг харсан. Гарцаагүй энэ хүн үхээд удаж байгаа биз

“Шүү”

Хар гялбаа гэнэтхэн агуйнаас гарч тэнгэр уруу харван шалавлана.

“Тэр юу байсан бэ?” Зуугаад луунууд хүний хэмжээтэй гялбаа харав.

Наймдугаар зэрэглэлийн дайчин наймдугаар зэрэглэлийн луугийн хурдтай дүйцнэ. Линлэй Суперсоник шивэг хэрэглэсэн учраас тэрээр 50% илүү хурдан байв. Яг одоо Линлэй есдүгээр зэрэглэлийн дайчны хурдтай байлаа. Бэбэтэй харьцуулвал тэрээр түүнээс тийм ч удаан биш.

“Аар”

Зуу гаруй луу уурсан архирав.

Хүн луугийн нутаг дэвсгэрт орж ирнэ гэнээ? Луунууд нэг нэгээрээ далавчаа дэвэн Линлэйн араас хөөнө. Гэхдээ Линлэйн хурд тэндээс хамаагүй хурдан байлаа. Хамгийн том Галт луу хүртэл Линлэйг холдон холдсоор байгааг харахаас өөр юу ч хийж чадсангүй. Богинохон хугацаанд тэдний харах зайнаас Линлэй арилан дутаав.

“Энэ хүн биш бололтой” Хамгийн том Галт луу агаарт хөөрөн, гайхшран бодов.

Энэ хүн төрхтэй байсан ч, хайрстай байгааг харлаа.

“Хүн дүрст шидэт араатан уу?” Галт луу дотроо бодов.

…..

Газар доорх агуйнд олон тооны шидэт хээ, угалзууд гэрэлтэж эхлэв. Тэндээс мөнгөлөг өнгийн гэрэл гарч байлаа. Удалгүй… бүхэл шидэт хээ хүний нүдийг өвтгөм гэрэлтэнэ.

“Таас”

Хүчтэй чичирхийлэх чимээ сонсч, шидэт хээ улам бүр гэрэлтэн бадарна. Энэ дуунууд илүү хүчтэй соносогдож “Тас” “Тас” “Тас” “Тас” хийн дуугарна. Хэнгэрэг хагалам дуунууд үргэлж шидэт хээ улам бүр тодров

“ХААГ” үл мэдэгдэм материалаар хийсэн хар тавцан гэнэтхэн цуурч, хагархай үүсэв.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Сурталчилгаа

4 comments on “Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 2]”

      1. За маш их баяралаа. Үргэлжлүүлэн орчуулж байгаа гэдгийг нь мэдээд өдөртөө л уншаад гүйцээд ирлээ. Зөвхөн гэгээнтэн зэрэглэлийн хүчтэнг л оргил гэж бодож байсан буруу байжээ. Тэрнээс дээшээ хэдэн ч зэрэглэл байгаа юм. Манай хүн дайчин ч болоод шидтэн ч болоод луу ч болоод хослуулаад алж өгж байнаа. Хурдхан л үргэлжлүүлээд унших юмсан.

        Таалагдсан

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.