Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 1]

Уншчихаад нэг сэтгэгдлээ үлдээж байя. Ганцаараа орчуулаад л байхаар уйдаад байх юм.. Та нар юу бодож байна гээд уншаад хөгжин баясъя. Бас алдаа юу байна. Бичвэл би засна шүү дээ уншаад.

Advertisements
8 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хуйларч буй луу Ном 5, Хэсэг 1 – Нууцлаг шидийн хээ.

Линлэй ч гэсэн өөрийнхөө биеэ өмнө байснаасаа илүү хүчтэй болсоныг мэдрэв. Өмнө нь түүний бие дөрөвдүгээр зэрэглэлийн дайчинтай дүйцэх байсан. Гэхдээ одоо тэр гэнэт зургадугаар зэрэглэлийн дайчин боллоо. Энэ бол Луугийн цуст дайчдын төрөлхийн чадвар. Өмнө мэдэрсэн өвдөлтөө бодохоос ч Линлэйн дотор арзайна.

“Линлэй Луугийн хувирал аа нэг шалгаадах” Делин Кевоте сониучирхан хэллээ.

“Эзэн, та нэг шалгаад үзээдэх ээ.” Бэбэ ч гэсэн догдолсон байв.

Линлэй толгой дохив. Тэрээр ч гэсэн Луугийн хувирал дээрх үеийн хүч нь ямар байгааг мэдрэхийг хүслээ. Тэрээр Луугийн цуст тулааны ки гээ удирдан, хагас кристал өрцнийхөө дор байх хэсэгтээ чиглүүлэн орууллаа. Гэнэтхэн….

Нэгээс нөгөө хар өнгийн шингэн өрцний дороос гарч бүх бие, януудад нь орлоо.

“Рррха.” Гүнзгий архиран Линлэй давхаргаас давхарга хар хайрстай боллоо. Эгнээ яснууд нуруунаас нь цухуйн, урт сүүл ахар сүүлнээс нь ургалаа.

Хуягт Ирт нуруун луугийн нуруун дээрх ястай харьцуулахад Линлэйх илүү жижигхэн, бас цөөн тоотой.

“Миний бие хязгааргүй хүчтэй болсон мэт санагдаж байна.” Линлэй догдолж эхлэв. Тэрээр машид хүчтэй санагдана. Луугийн цуст дайчин, Дөрвөн Хүчит дайчингуудын нэг. Энэ аргаар тэр сургуулилаад дөнгөж эхэлсэн, гэхдээ тэрээр аймшигт хүчтэй санагдана.

Дөрвөн хүчит дайчингууд үнэхээр алдар нэртэйгээ дүйцэх хүчтэй юм.

“Одоогийн хүчээрээ би хүч төрхөндөө байснаас хэдэн арав дахин илүү хүчтэй болжээ.” Линлэй баруун гаргаа гаргав, түүний хайрстай гарных нь үзүүр хутга мэт хурц байв.

Линлэй агаар дээр үсрэн хүчтэй өшиглөв….

Дүрэлзсэн гал мэт хурднаар, Линлэй агуйн голд ирэн, хүчтэй цохилтыг агуйн хананд өглөө. Газар чичирхийлэх дуунаар агуйн хананаас чулуунууд унана. Түүний гар чулуун хананд орж, Линлэй зөөлхөн шавранд гараа хийж буй мэт амархан санагдана.

Ямар их хүч бэ?

“Харх” Хүчтэй догдлонгуй инээгээд Линлэй ханыг хоёр хөлөөрөө ээлжлэн өшиглөв. Тэнд том нүх үүсч, таазнаас олон чулуу унана

Хүчтэй хөлөөрөө Линлэй дээш агаарт хөөрөн ниснэ…

Тэгээд, хоёр хөлөөрөө, Линлэй таазыг мөн өшиглав.

“Таас” тааз яст мэлхийн хуяг мэт цуурч, үлэмж чулуунууд таазнаас унаж байлаа. Линлэй энэ чулуунуудаас огтхон ч айсангүй. Энэ үлэмж чулуунууд биеийг нь цохисон ч ямар ч нөлөгүй. Хар хайрснууд нь түүнийг Хаш Чулуун Хуягаас илүү сайн хамгаалж байлаа.

“Шүү” “Шүү” “Шүү”

Линлэйн бие хар гялбаа болон хувирав. Заримдаа газар газардаж, заримдаа агаарт тэрээр хөөрнө. Заримдаа тэр бүх хүчээрээ ханыг өшиглөж, зарим үед таазнаас ухан чулуунуудыг тэрээр цохиж бутлана.

Хэсэг хормын дараа…

Линлэй газардав. Тэрээр агуйн орц уруу үсэрлээ.

“Делин өвөө та юу бодож байна?” Тэрээр асуув.

Олон хүмүүс дайчны хүчийг дүгнэхэд хэцүү байдаг. Линлэй өөрийгөө дүгнэж чадахгүй байлаа. Гэхдээ өндөр туршлагатай Делин Кевоте түүнийг хараад, ямар хүчтэйг нь тодорхойлж чадна.

“Хүчний дагуу… чи дөнгөж наймдугаар зэрэглэлийн дайчин болсон байна.” Делин Кевоте сайн мэдэхгүй байлаа. “Гэхдээ чиний хурд их хурдан байна. Чи Хуягт Ирт Нуруун Луугийн хурдыг авсан байна. Чи өндөр хурдтай наймдугаар зэрэглэлийн дайчидтай адил хурдтай байна. Харин хамгаалалтын чинь хувьд яг одоо зүгнээд хэлэх зүйл надад алга даа.”

Линлэй толгой дохив.

Түүний Луугийн Хувирал Хуягт Ирт Нуруун Луутай холбоотой. Түүний Луугийн хувирал олон талаараа Хуягт Ирт Нуруун луутай төстэй байв.

“Луугийн цуст дайчны овгийн хувьд, гурвөн төрлийн хувирал байдаг. Яг одоо би зургадугаар зэрэглэлийн дайчин. Харин би Лууд хувирвал наймдугаар зэрэглэлийн хүчтэй болж байна. Миний уншиж байсан номнуудаар бол хүн төрхөндөө есдүгээр зэрэглэлийн дайчин болох юм бол Луун хувирал дээрээ эхэн үеийн Гэгээнтэн зэрэглэлийн дайчин болж чадна гэсэн байдаг. Түүний тулааны чадвар ихэснэ.”

Линлэй өөрийнхөө Луугийн хувиралынхаа чадварыг мэднэ.

Луугийн хувиралын гол зорилго бол хүн эхэн үедээ өөрийн цусан дахь Луугийн цусаа өдөөгөөд өөрт нуугдсан бүх хүчээ ашиглахад оршдог. Луугийн хувиралын дараа л хүн өөрт байгаа хүн чадлаа ашиглаж чаддаг.

Гэхдээ тэд Гэгээнтэн зэрэглэл хүрвэл, тэд өөрсдийнхөө бүх хүч чадлаа дайчилж сурах учраас Луугийн хувиралын үр ашиг багасна. Луугийн хувиралтай үедээ хүч нь багахан өсдөг.

“Линлэй, хурдал. Тэр хоёр шидэт араатнуудын цогцосыг ав. Энд Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатны цөм, бас Есдүгээр зэрэглэлийн луугийн цөм байгаа.” Делин Кевоте яаравчлуулав.

Линлэйн зүрх цохилтоо алгасав.

Есдүгээр зэрэглэл бас Гэгээнтэн зэрэглэлийн цөмүүд ээ?

Линлэй есдүгээр зэрэглэлийн шидэт араатны цөм 5 сая алтан зоос хүрдэгийг мэднэ. Энэ маш их хэмжээний мөнгө. Фэнлай хотод, үлэмж том овгууд ч ийм их мөнгийг хуумгай үрж чадахгүй

Харин гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатны цөм үү? Энэ үнэлэшгүй үнэт эрдэнэ.

“Нээрээ тийм” Луугийн хувиралаа хадгалан Линлэй Гэгээнтэн Нил Ягаан Шивээст Баавгайн цогцос уруу ойртов. Линлэй маш их гэмтлийг хананд учруулсан учраас баавгайн цогцос нурангад дарагдсан байв.

Хар хайрстай гараараа, Линлэй арван том чулууг зайлуулаад, Нил Ягаан Шивээст баавгайн дээд биеийг ил гаргав

Тэрээр хурц хоёр сарвуугаараа, Гэгээнтэн Нил Ягаан шивээст баавгайн арьсыг зүслээ.

“Оооф” Линлэй маш их хүч гаргасан ч , Гэгээнтэн Нил Ягаан Шивээст баавгайн арьс огт гэмтсэнгүй.

“Линлэй, энэ Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан. Луугийн хувиралтайгаараа ч чи наймдугаар зэрэглэлийн дайчин. Чи баавгайн арьсыг нээмээр байвал ганцаараа чадахгүй ээ.” Делин Кевоте инээв.

Линлэй үүнд итгэхийг хүсэхгүй ч итгэлээ

“Гэхдээ Линлэй хараа, тэр Гэгээнтэн Нил Ягаан Шивээст Баавгайн биенд олон яс зоогдсон байна. Тэр яснууд маш хурц. Чи энэ яснуудыг ашиглаад арьсыг нь онгойлгож бол чадахгүй. Гэхдээ тэр Нил Ягаан Шивээст Баавгайн нүдний тус хэсэгт нэг яс зоолттой байна. Чи тэр ясыг сугалж гаргаад, сарвуугаараа ухаад Шидэт араатны цөмийг нь авч болох юм шиг байна.” Делин Кевоте зааварчлав.

Үлэмж Хуягт Ирт Нуруун Луунд энэ яснууд бол юу ч биш.

Гэхдээ жижигхэн Линлэйд энэ яснууд том өрөм шиг байлаа. Хорин сантиметр урттай. Тэр Ясыг сугалж аваад, Линлэй нүднийх нь ойрхон байх шархыг харав. Нил Ягаан Шивээст баавгайн шархнаас шидэт цөмийг нь авах амархан ажил.

Эцсийн эцэст Гэгээнтэн шидэт араатны арьс нь хатуу байлаа ч, дотор эрхтэн, тархи нь тийм хатуу биш.

Бүх хүчээрээ, Линлэй том өрөм шиг хар сарвуугаараа шидэт цөмийг ухан авна. Энэ Гэгээнтэн зэрэглэлийн Нил Ягаан Шивээст баавгайн толгой их том байлаа. Метрийн урттай байв. Линлэй тохойноосоо илүү гүн гараа шургуулан байж Гэгээнтэн шидэт цөмийг олон татлаа.

Гэгээнтэн шидэт цөм цус нөжинд бүрхээстэй

Хар өнгийн, атга мэт шидэт цөм байв.

“Энд харанхуйн эрчим огтхон ч байхгүй байна шүү.” Линлэй гайхав. Тэрээр энэ Гэгээнтэн Нил Ягаан Шивээст баавгайн цөм гэж анхнаасаа мэдээгүйсэн бол тэрээр үүнийг мэдэх боломжгүй байв

“Гэгээнтэн шидэт цөмийн эрчим маш нягт байдаг. Тийм учраас эрчим нь сайн хадгалагддаг юм шүү дээ. Есдүгээр зэрэглэлийн шидэт аратаных ч гэсэн адилхан бий.” Делин Кевоте тайлбарлав..

Линлэй толгой дохив.

“Гэгээнтэн шидэт араатны бүхэл бие эрдэнэс. Тухайлбал энэ дунд чөмөгний яс нь маш бат бөх.” Делин Кевоте санаашрав. “Гэхдээ чамд энэ арьсыг нь нэвтлэх хүч байхгүй л дээ.”

Линлэй ч гэсэн хүчин мөхөсдөв.

Гэгээнтэн Нил Ягаан Шивээст баавгай үнэхээр үлэмж том. Тэрэнд ийм том Гэгээнтэн Нил Ягаан Шивээст баавгайг буцаж авч явах боломж ч байхгүй.

“Хайран юм.” Бэбэ хажуунаас хэлнэ

Линлэй жуумалзав. “Бид их олз омогтой явна. Шидэт араатны хамгийн үнэтэй хэсэг нь шидэт цөм. Гэгээнтэн шидэт араатны цөм маш үнэтэй эрдэнэс. Үүнийг авсан болхоор сэгэл ханалаа. Нэмж хэлэхэд надад бас есдүгээр зэрэглэлийн луугийн болор байгаа шүү дээ.” Линлэй хөхрөн инээгээд Хуягт Ирт Нуруун Луугийн цогцсонд ойртов.

Хуягт Ирт Нуруун Луугийн толгойнд онгорхой шарх байлаа. Луугийн Кристалыг нь олох амархан

Линлэй хурц сарвуугаа Хуягт Ирт Нуруун Луугийн толгойнд хийлээ.

“Юу?”

Луугийн гавлын ясанд гараа сайн хийсэн ч гэсэн, Линлэй юу ч олсонгүй. Линлэйд энэ сэжигтэй санагдав.

“Луугийн кристал байхгүй байна? Энэ ямар хачин хэрэг бэ?” Линлэй гайхшрав.

“Байж боломгүй юм. Шидэт араатан шидэт цөмгүй байна гэж байхгүй, луу чинь Луугийн кристалтай байх ёстой.” Делин Кевоте итгэж чадсангүй.

Гэхдээ Линлэй нэг зүйлийг саналаа…

Өмнө нь тэрээр Хуягт ирт нуруун луугийн цусыг ууж байхад тэрээр нэг мс шиг хүйтэн хатуу зүйлийг залгисан. Тэрээр уурлаж, харууссандаа анзаараагүй. Тэр үед тэрээр Цэнхэр зүрхэн өвс идсэн ч, ганц газар түүний өвчин арилаагүй.

“Арай… тэр луугийн кристал байсан юм биш биз?” Линлэй дотроо бодов

Линлэй тэр хатуу хүйтэн зүйл ходоодонд орох мэдрэмжээ эргэн саналаа

“Би луугийн кристал идсэн гэжүү? Энэ… энэ яаж байж болох юм бэ? Луугийн цуст дайчны нууц гарын авлага дээр зөвхөн луугийн цус уух талаар байлаа. Луугийн кристал бас идэж бас болох байсан юм байхдаа?” Линлэй юу болоод байгааг мэдэхгүй байлаа. Юу ч болсон байлаа гэсэн тэрээр энэ цөмийг идсэнээр ямар нэгэн муу сөрөг үр нөлөө гарсангүй.

Линлэй жуумалзав.

“Би зүгээр нэг луугийн кристал ч идээгүй юм байна. Би таван сая алтан зоос идсэн байна шүү дээ.” Линлэй санаашрав.

“Эзэн, тэр, тэрийг хараа.” Бэбэ догдолсон хоолой гарав.

Линлэй Бэбэ уруу харлаа, тэрээр жижигхэн нуранга дээр суугаад, агуйн ханыг харна. Линлэй агуй уруу ороод ханыг харлаа.

“…энэ юу бэ?”

Агуйн ханан дээр, хар өнгийн үлэмж тавцан байлаа. Энэ тойрог хар тавцан ханатай холбоотой байсан. Дийлэнхи хэсэг нь чулуунд дарагдсан байлаа. Линлэйн өмнөх дайралт л сая энэ таазнаас чулуу унагаж энэ хар тавцанг ил болгосон бололтой

Линлэй тийм ч их гайхширсангүй. Гэхдээ түүнийг гайхшруулсан зүйл гэвэл…

Хар тавцан дээр, машид ээдрээтэй шидэт хээнүүд байлаа. Энэ төрлийн шидэт хээнүүд тавцан дээр байсан ба, маш ээдрээтэй байсан юм. Энэ хар тавцан нэгэн төрлийн шидэт хээ байна, гэхдээ Линлэй өмнө хэзээ ч ийм ээдгээртэй шидэт хээн дүрс харж байгаагүй.

Хэрэв Эрнст сургуулийн өмнөх шидэт хээг “салхин ир” гэж зүйрлэх юм бол, энэ шидэт хээ хориотой шивлэг “Сүйрүүлэгч” гэж хэлж болно.

Энэ хар хээн төв цэгт, тэнд Нил ягаан сэлэм тавцанд байлаа.

“Энэ шидэт хээ… яаж байж болох юм бэ?” Делин Кевоте Линлэйн хажууд гарч ирээд, толгойгоо өргөн хэллээ. “Байж боломгүй юм. Ийм шидэт хээ яаж энэ сэлэм дээр төвлөрч болох юм бэ?”

Делин Кевоте үргэлж тайван, уужим хүн байдаг. Гэхдээ тэрээр одоо цочирдов. Мянган жил амьдрахдаа тэрээр ийм аймшигт шидэт хээ харж байгаагүй. Энэ шидэт хээ одоо унтаа байдалтай байгаа хэдий ч тэрээр энэ шидэт хээ ямар их хүчийг агуулж байгааг ойлгож байлаа.

“Делин өвөө, энэ шидэт хээ тийм хүчтэй юмуу?” Линлэй асуув.

Делин Линлэй уруу харлаа. “Хүчтэй юу? Би хүчтэй ч гэж хэлж чадахгүй. Энэ шидэт хээ ямар ч хориотой шившлэгээс илүү хүчтэй байна. Чи надад “хүчтэй юу” гэж асуулаа. Би бүхэл амьдралдаа хэзээ ч ийм хүчтэй ээдрээтэй шидэт хээ харж байгаа, ийм хүчтэй шидэт хээ. Хамгийн чухал нь энэ шидэт хээ энэ хачин сэлэмнээс эрч хүчээ авж байна. Энэ шидэт хээг хийсэн хүн энэ шидэт хээг хангалттай гэж бодоогүй юм байхдаа?”


Өмнөх хэсэг

Дараагийн

 

8 comments on “Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 1]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s