Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 21]

Хуйларч буй луу зохиолын дөрөвдүгээр ном “Луугийн цуст дайчин” үүгээр өндөрлөлөө.

Advertisements
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн

Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 21, Луугийн цуст дайчин

Линлэйн бүх бие өвдөж, дагжин чичирч байлаа. Линлэйн сээр нуруу гарч ирэх гэж буй мэт байлаа. Нэг нэгээр жижигхэн яснууд түүний сээр нуруунаас ургаж гарч ирлээ. Түүний яс болон махыг сүлбээд нуруунаас нь гараад ирэв.

Линлэйд машид өвчин мэдрэгдэж тэрээр орилно. Түүний бүхэл биеэр хүйтэн хөлс цувж, хөлс гарсан ч түүний араас хар хайрс гарч ирсээр байлаа. Энэ хайрс Хуягт Ирт нуруун Луугийнхтай адилхан байлаа. Ганц ялгаа нь энэ илүү жижигхэн хэмжээтэй байсан юм.

Шүдээ зуугаад, түүний хоолой чичирхийлнэ. Тэрээр өвчиндөө баригдсан гаслантайгаар орилов. Линлэй ингэж байхдаа Луугийн цуст нууц гарын авлагын техникийг хэрэгжүүлсэн хэвээр.

Луугийн Кристал Линлэйн биенд байх луугийн цусаар урсагдан, алга болсоор байлаа. Улам бүр жижигрэнэ. Тэр үед Линлэйн биенд байгаа Луугийн цус харанхуйн элементийн эрчимийг машид хурдтайгаар сорж авна. Энэ энерги луугийн кристал дотор хадгалаастай байсна юм. Түүний биеийн хувирал улам хурдлан өөрчлөгдсөөр.

“Аааар” цусанд будагдсан, хар сүүл гэнэтхэн Линлэйн ахар сүүлнээс ургав. Луугийн сүүл ган ташуур мэт хатуу байлаа.

“Юу, юу болоод байна?” Бүхэл бие нь хувирч байгааг хараад, тэр бүү хэл яс цухуйж гарахыг хараад Линлэй цочирдов.

Луугий.н цуст дайчны нууц гарын авлага дээр гурван хувирал байсан.

Гуравдах хувирал дээр “Луугийн хувирал” луугийн цуст дайчны бүхэл бие номин цэнхэр өнгөөр будагдах ёстой, тэгээд түүний толгойноос мөн эвэр цухуйна. Энэ Луугийн цуст дайчны хамгийн хүчтэй хувирал…. Гэхдээ яг одоо Линлэйн бие Луугийн цуст дайчны нууц гарын авлага дээр дүрсэлснээс тэс өөр болсон байлаа.

Линлэйн биеийг бүрхсэн хайрснууд бүгд тас хар байв, тэд номин цэнхэр биш. Түүний нуруунаас яс цухуйн гарна. Линлэй гэнэтхэн Хуягт Ирт Нуруун Лууг эргэн снаалаа

Хоёрдахь хувирал “хагас луу” нь “Луугийн хувирал” аас хүч багатай. Энэ биеийн нэг хэсгийг л луу болгох чадалтай

Эхний хувьд бол эгэл хүний хувилбар. Дийлэнхи тонхиолдолд Луугийн дайчин энэ хэлбэрт байна. Энэ Луугийн цуст дайчны хамгийн сул дорой үе.

Луугийн Цуст Дайчны нууц гарын авлага ёсоор, Луугийн  цуст дайчин болох анхны удаа Луугийн цусны тулааны ки өөрийн эрхгүй гуравдагч хэлбэр “Луугийн хувилбар” уруу ордог. Анхны хувиралт хамгийн их өвдөлттэй. Гэхдээ дараачаар хувирал өвдөхөө больдог.

Линлэйн бие дотор…

Гүн хөх өнгийн шингэн хар өнгөтэй шингэнтэй нэгдэж бүх биеэр нь тархана. Бүх булчин, мөн судас нь энэ шингэний энергийн шингээн авч байлаа. Энэ нь Линлэйн биеийн хүч чадлыг маш өндөр хурдаар нэмнэ. Энэ өндөр хурдны биеийн өсөлт хөгжил нь Линлэйд гэхдээ маш их өвдөлтийг авчирлаа.

“Хараал идмээр луунууд.” Линлэй тэднийг дотроо зүхэж хараана. “Та нараас л болсон байх. Эс бөгөөс манай овгийн хүмүүс луугийн цус уух үр нөлөөг илүү дэлгэрэнгүй тайлбарлах байсан байх.

Энэ талаар бодох бүрт Линлэйн уур улам бүр хүрнэ.

Өөрийнх нь Луугийн цуст дайчны нууц гарын авлага алдаатай банйа. Хэрэв хүн өмнө нь луугийн цус уугаад өөрийнхөө судсан дахь луугийн цусаа өдөөж байгаагүй бол тэд яагаад ийм итгэлтэйгээр амжилттай болно гэж итгэдэг байна? Энд алдаа байж л байна.

Өөрийнх нь овог 4000-5000 жилийн тэртээд ямар нөхцөл байдалд байсныг Линлэй яаж мэдэх билээ?

“Бүхэл луугийн төрөл манай Луугийн цусыг хэрхэн луугийн цус уугаад сэргээдэг талаар шахаж шаардан арилгасан байх.” Гэхдээ яг одоо Линлэй юу хийх ёстойгоо үл мэднэ.

Түүний “Луугийн хувирал” Луугийн цуст дайчны гарын авлага дээр байсан жинхэнэ “Луугийн хувирал” аас өөр байна.

“Би үнэхээр гүргэр юмаа. Удахгүй ухаан алдаасай гэж найдья.” Линлэй үнэндээ өөрийгөө ухаан алдаасай гэж хүсч байв. Хэрэв тэр ухаан алдвал өвчнөө мэдрэхгүй.

“Аааар…”

Линлэйн бүхэл бие дахин чичирхийлэв. Арван хуруунаас арван хөлийн хуруу хүртэл бүгд ясанд нь тултал өвдөлтийг мэдрүүлнэ. Түүний хурууны хумс, хөлний хумс хурц болон ургаж, жижигхэн луугийн сарвуу мэт боллоо. Хурууны хумс нь ургах хүчтэй өвдөлт, эцэст нь Линлэйг бүх ухаанаа алдахад хүргэлээ

Түүний ухаан балартаж, Линлэй нүдээ анин ухаан алдав.

“Түд”

Линлэй газарт ойчиж унав.

“Тэр ухан алджээ.” Делин Кевоте Линлэйн хажууд зогсч түүнийг харна. Тэрээр хөнгөхөн санаашрав. “Хачин юм. Линлэйн өвөг дээдэс Баруч, яаж ийм этгээд аргаар Луугийн хувирал хийхийг сэдсэн юм бол?”

Делин Кевоте амандаа бувтнав. “Үнэнийг хэлэхэд, энэ үнэхээр хачин юм. Луугийн цуст дайчнаас гадна өөр гурван Хүчит дайчдын удам бий. Намайг амьд байхад Хүчит дайчид гэж байгаагүй. Намайг үхээд удаагүй байхад дөрвөн дайчдын удам гарч ирсэн.”

Мянган жилийн ухаан, туршлагаараа Делин Кевоте юу болсон талаар нууцыг тайлж үл чадна.

“Хэрэв тэр Есөн толгойт могойн хааныг алсан бол намайг амьд ахуй цагтай дүйцэхүйц хүчтэй байх ёстой. Надаас магад илүү хүчтэй ч байж мэднэ.” Делин Кевоте есөн толгойт могойн хаан ямар хүчтэй г мэднэ. Есөн толгойт могойн хаан машид хүчтэй шидэт араатны нэгэн төрөл. Есөн толгойт могой “могойн хаан” гэж цол авахыг бодвол тэр Гэгээнтэн зэрэглэлийн оргилд байсан байж таарна.

“Жижигхэн Сүүдрийн хулгана ч гэсэн энгийн амьтан биш.” Делин Кевоте жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ уруу харав. Тэрээр хананд үүссэн нүхэнд хэвтэн амарч байлаа. “Хуягт Ирт нуруун Луу есдүгээр зэрэглэлийн луугийн төрлөөс хамгийн хүчтэй нь. Энэ Сартиус есдүгээр зэрэглэлийн оргилд байсан. Түүний үхлийн цохил есдүгээр зэрэглэлийн шидэт араатныг сийчин ална. Гэхдээ энэ сүүдрийн хулгана амьд үлдчихлээ.”

Делин Кевоте гайхан харна

Үнэндээ түүнд нэг сэжүүр байлаа.

“Энэ арай Сүүдрийн хулгана биш Чулуу идэгч харх юм биш биз дээ?”

Делин Кевоте хоёр мэрэгч шидэт араатан мэднэ. Чулуу идэгч харх Сүүдрийн хулганаас илүү алдартай. Чулуу идэгч хархууд хамгийн сул доройдоо нэгдүгээр зэрэглэл, хамгийн хүчтэйдээ долоо эсвэл наймдугаар зэрэглэл байдаг. Сүүдрийн хулгана харин гуравдугаар зэрэглэлээс долдугаар зэрэглэл эсвэл наймдугаар зэрэглэл байдаг.

Сүүдрийн хулганы давуу тал нь гэвэл хурд болон түүний хурц сарвуу байдаг, харин Чулуу идэгч хархны давуу тал нь түүний хамгаалалт болоод хурц сарвуу юм.

“Чулуу идэгч хархны бие жижигхэн ч гэсэн хамгаалалт нь илүү. Наймдугаар зэрэглэлийн чулуу идэгч хархны хамгаалалт Хуягт Ирт Нуруун Луугийн хамгаалалттай дүйцнэ. “ Делин Кевоте Чулуу идэгч харх ямар аюултайг мэднэ.

Жижигхэн биетэй ч гэсэн хамгаалалт нь үнэхээр аймр.

Бүх төрлийн шидэт араатнуудаас луу ч бай, баавгай ч бай, мөлхөгч амьтан ч бай,ямар ч шидэт араатан бай Чулуу идэгч харх хамгийн хүчтэй хамгаалалттай.

“Бэбэ хүч нь наймдугаар зэрэглэл байх ёстой. Тэр наймдугаар зэрэглэлийн чулуу идэгч харх байсан бол тэр үхэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ тэр Чулуу идэгч харх биш шүү дээ. Наймдугаар зэрэглэлийн чулуу идэгч харх алтан арьстай байдаг.” Делин Кевоте оюунд олон юм эргэлдэнэ.

“Хар арьс, аймшигт хурд, бас ийм өндөр хамгаалалт? Хачин юм.”

Гэнэтхэн Делин Кевоте нүдэнд гэрлийн оч бадрав.

Аюулт нэр толгойд нь буулаа!

“Энэ жижигхэн Сүүдрийнхулгана арай… арай Юлан тивийн хойд зүгт байрлах Сүүдрийн ойн “тэр нэгэн”-тэй холбоотой юм биш биз” Делин Кевоте дагжин чичирнэ. Юлан тивд Делин Кевоте амьд ахуй байхад, хоёр хүнтэй тэр хэзээ ч тулалдахыг хүсэхгүй байсан.

Тэр олон жилийн турш Делин Кевоте Юлан тивийн хамгийн хүчирхэг таван хүний тоонд багтдаг байсан. Нэг ба хоёрдугаар хүчтэнгээс гадна бусад гурван хүний хувьд хүчний ялгаа бараг байхгүй.

Гэхдээ нэгдүгээр ба хоёрдугаар хүчтэнгүүд Юлан тивийн хамгийн хүчирхэг хүмүүс

Аль нь илүү хүчтэйг хэн ч мэдэхгүй. Гэхдээ тэр хоёр Юлан тивийн уг үндэс. Тэр хоёр л амьд байхад Юлан тив хүчин мөхөсдсөн ч хэзээ унаж сүйрэхгүй.

Харин тэр хоёрын нэг нь Сүүдрийн ойд амьдардаг.

Юлан эзэнт гүрэн бүхэл бүтэн Юлан тивийг нэгтгэж, Юлан он тооллыг санаачлан, нэгтгэсэн жилээс нэгдүгээр жил эхэлсэн. Арван мянган жил өнгөрч хоёр үндсэн холбоотнууд, дөрвөн их гүрэн мөн зарим улсууд бий болсон. Харин тэртээ арван мянган жилийн өмнө Юлан тивийг нэгдтгэсэн хүний нэр одоо хүртэл цуурайтдаг.

“Сүүдрийн ойд байгаа тэр нэгэн маш хүчтэй шидэт араатан. Тэр мэрэгч төрлийн амьтдад маш дуртай. тэр арай энэ хачин Сүүдрийн хулганыг авчирсан юм биш биз?” Делин Кевоте дотроо бодно.

Гэхдээ Делин Кевоте мэдэж буй хүчтэнгүүдийн мэдээлэл таван мянган жилийн өмнөх мэдээлэл.

Таван мянган жилийн өмнө хоёр хүчтэн байсан. Нэг нь хүн, нөгөөх нь шидэт араатан. Бусад Гэгээнтэн зэрэглэлийн дайчид тэдний холоос шүтэн биширч л чаддаг байлаа.

Гэхдээ таван мянган жилийн дараа?

“Магадгүй мэрэгч амьтдад хувьсал үүссэн байх. Энэ ч бас нэг боломж” Делин Кевоте өөрийгөө аргадав.

Делин Кевоте дахин Бэбэ болон Линлэйг харлаа. “Луугийн цуст дайчны үр сад, мөн хувьссан Сүүдрийн хулгана. Энэ хоёр хамтдаа юуг бүтээж чадах бол?” Делин Кевоте догдлон харна. Магадгүй Линлэйн хажууд ирээдүйн өдрүүд тийм ч гунигтай биш байна.

Бүх агуйд нам гүм үргэлжилнэ.

Линлэйн ухаангүйд бие нь хувьссан хэвээр. Луугийн цуст тулааны ки үргэлжлүүлэн түүний өрцний дор хэсэгт цуглана. Энэ хүч нь Луугийн кристалтай адилаар талсжина. Бэбэ шарх харин удаанаар эдгэрч байв.

….

Гурван өдрийн дараа

Линлэй нүдээ нээгээд хөл дээрээ зогслоо.

Яг одоо, Линлэй нүв нүцгэн зогсоно. Түүний өмнө өмсч байсан бүх хувцас анхны Луугийн хувиралаар эвдэн сүйдсэн.Гэдхээ одоо тэрээр хүн буцаж болсон. Түүний бие бусад хүмүүсээс ямар ч ялгаагүй.

“Би ашгүй эргээд хувирлаа.”

Луугийн цуст дайчны нууц гарын авлага ёсоор Луугийн цуст дайчин эргээд хүн төрхөндөө орж чадна. Линлэй үүнийг санаад санаа амрав. Линлэйн Луугийн хувирал гарын авлага дээрх Луугийн хувиралаас өөр байлаа.

“Эзэн, та сэргэлээ.” Хөгжөөнт хоолой Линлэйн оюунд цуурайтав.

Баясан хараад, Линлэй Бэбэ уруу ширтэв. Бэбэг тэврээд Линлэй одоо л дотроо амирлангуй болов. Бэбэ Хуягт Ирт Нуруун луугийн үхлийн цохилтыг авсан. Тэр үед Линлэй үнэхээр ихээр айсан.

Түүний хамт өссөн Сүүдрийн хулгана үхэхээс айсан.

“Бэбэ, чи зүгээр үү?” Линлэй Бэбэ биеийг сайтар харав. Бэбэ цээжинд сорви байгааг тэрээр харлаа… Гэхдээ энэ сорвины дийлэнхи хэсгийг Бэбэ үс ноос халхалж байв.

Бэбэ жуумалзав. “Би зүгээрээ. Бэбэ миний бие тэр муу өтнөөс яаж айх билээ?”

“Эзэн, хөөе. Таны биенд ямар ч сорви алга. Таны нүүр ч гэсэн. Та ямар ч сорвигүй болсон байна.” Бэбэ гайхан хэллээ.

Линлэй одоо л өөрийнхөө биенд анхаарал хандууллаа.

“Өө, үнэхээр Луугийн цуст дайчны нууц гарын авлага дагуу байна. Хүн анх удаа Луугийн хувиралд орвол бүхэл арьс нь солигддог гэсэн” Яг одоо Линлэйд ямар ч сорви үлдээгүй байв. Тэрээр төгс биетэй болсон байв.

Биенд нь байх оргилох хүчийг мэдрээд Линлэй баясав.

“Ямар их хүч бэ?” Линлэй өөрийн хүчээ өмнө байснаас хэдэн дахин ихэссэнийг мэдэрлээ. Луугийн цусаа сэргээж өдөөснийхөө дараа  түүний биеийн бүхэл шинж чанарууд өссөн байна. Түүний хүний төрх ч гэсэн урьд өмнө байснаасаа машид илүү хүчтэй болсон байна.

Тэрээр гараа атгаад, хэсэг Луугийн цуст тулааны ки гарган ойр байх чулуун ханыг цохив.

“Таас” ган алхаар цохилсон мэт, том нүх үүсч, чулуун агуйн чулуунууд хааш хаашаагаа нисцгээнэ.

“Зургадугаар зэрэг. Линлэй, чиний хүний төрх чинь аль хэдийн зургадугаар зэрэглэлийн дайчны хүчтэй тэнцэхүйц болсон байна!” Делин Кевоте Хуйларч буй луугийн бөгжнөөс гарч ирлээ. Тэрээр хөхрөн инээж Линлэйтэй ярилцана.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

 

1 comments on “Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 21]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s