Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 20]

3 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 20, Луугийн Кристалийн хувирал 

Делин Кевоте хүртэл Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрсэн Их шидтэн байсан хэдий ч, түүний бие уствал амиа аврах ямар ч арга үгүй.

Хүний бие гэмтэж устгал, үхэхээс өөр сонголтгүй.

Зөвхөн бурхны хүчэй хүн л түүний биеийг эмчилж аврах байх

Хүний амь амьдрал хүний биенд байдаг. Гэгээнтэн зэрэглэлийн Нил Ягаан Шивээст байвгайн сүнс Доод ертөнцөд татагдаж байгааг мэдрэнэ. Хэдэн минутын дараа тэрээр Доод ертөнц уруу очино. “Сартиус!” Гэгээнтэн зэрэглэлийн Нил Ягаан Шивээст Баавгайн Юлан Тивд хийх эцсийн үйлдэл бол хоёр том аварга сарвуугаараа Хуягт Ирт Нуруун Луугийн толгойг цохих байв.

Хуягт Ирт Нуруун Луугийн нэг нүд бяцарч, хүзүүн дээрх хайрс нь, мөн дух нь цөмрөв, шинэхэн цус түүнээс гарч байлаа.

Хуягт Ирт Нуруун Луу эсэргүүцсэнгүй. Учир нь тэрээр ч гэсэн замын төгсгөлд ирсэн. Бүх ирт ясаа гаргасны дараа Хуягт Ирт Нуруун Луугийн амьдралын эрчим биенээс нь гарч эхэлсэн.

“Би үхмээргүй байна.”

Ууртай архираа

“Пад” Том, хорин метр урт том бие газар уналаа. Гэгээнтэн зэрэглэлийн Нил Ягаан Шивээст баавгай Доод ертөнцийн дуудлагыг одоо эсрэгүүцсэнгүй. Тэрээр материалын ертөнц Юлан тивийн ингэж үүрд арилан алга болов.

Линлэй унасан Нил Ягаан Шивээст Баавгайг харна, тэгээд Хуягт Ирт нуруун Луу уруу харлаа. Тэрээр Баавгайн гарыг одоо хүртэл хазна. “Бие биенээ алчихвуу?” Хуягт Ирт Нуруун баавгай ч мөн үхлийн хаалган дээр байна. Шинэхэн цус хүзүү болон сүүлнээс нь урсаж байлаа. Нүдээ тэрээр удахгүй анина.

Гэтэл гэнэтхэн.

Хуягт ирт нуруун луу нэг нүдээ нээлээ. Тэрээр хар алтлаг өнгийн нүдээ Линлэй уруу чиглүүлнэ.

“Аа” Хүйтэн харцыг нь харвал Линлэйн зүрх галзуу мэт цохилно.

Хуягт Ирт Нуруун Луу мөн Нил Ягаан Шивээст Баавгай хоёул Линлэйг анзаарсан. Тэд түүнийг анзаарах сөхөөгүй байсан.

Гэхдээ…

Хуягт Ирт Нуруун Луу үхэхдээ биеийг нь хүн аваасай гэж хүсээгүй. Луунууд ихэд бардам овог. Мөн Хуягт Ирт нуруун Луу тэр дундаа хамгийн бардам нь. Үхсэн ч гэсэн өөрийнхөө цогцосоо хүнээр сийчүүлэхгүй.

“Бараг л үхсэн хэрнэ, намайг алахыг хүсч байна.” Линлэй уур нь хүрэв.

Хуягт ирт нуруун луу үхлийн харцаар хар алтлаг нэг нүдээрээ Линлэй уруу харна. Тэгээд тэрээр аймшигтайгаар орилон, гялбаа болон хувираад Линлэйн хажууд бараг тэр даруй ирлээ. Тэрээр өршөөлгүйгээр сарвуугаараа Линлэйг сийчих гэж далайв.

Агаар хажууд нь ирсэнийг мэдрээд, Линлэй зөн совингоороо газар хэвтэхийг оролдов. Хэрэв луугийн сарвуу түүний сийчих аваас, есдүгээр зэрэглэлийн шидэт араатан байсан ч үхнэ. Тэр энэ сарвуунд юу ч болохгүй. Хаш чулуун хуяг нь Хуягт Ирт Нуруун Луугийн сарвуугийн эсрэг юу чболохгүй.

“Шүү”

Чих хагалам орилоод, жижигхэн Бэбэ, жижигхэн сул дорой бие нь Хуягт Ирт Нуруун Луугийн хурц сарвууг халхаллаа.

“Бэбэ!” Тэрээр Бэбэтэй оюун бодлоороо холбоотой. Бэбэ хөдөлмөгц, Линлэйн зүрх айж дагжин чичирлээ.

“Тас”

Цохигдох тод томруун чимээ сонсогдов. Бэбэ бие Хуягт Ирт Нуруун Луугийн сарвуугаас гараад холоо шидэгдэв. Тэрээр хэмжээлшгүй хурдаар нисээд, агуйн ханыг мөргөн гүнзгий тойрог нүх үүсгэлээ.

Тойргийн хажууд, тодоос тод цусны мөрүүд харагдана.

“Бэбэгий цус.” Энэ мөчид Линлэй зах хязгааргүй өвдөлт, мянга, үгүй ээ, Алисийг алдсанаас даруй арван мянга даруй их өвдөлт мэдрэнэ.

Түүний оюунд Бэбэтэй хамт байсан бүх дурсамжууд урсан өнгөрлөө

Тэрээр анх яаж, Бэбэ хуучин чулуун байшингийн ард Линлэйг хараад айж байсныг саналаа.

Бэбэ хамраа ирмээд, ямар эгдүүтэй хөөрхөн, өөртөө сэтгэл ханасан бардам болдогыг саналаа.

Тэрээр мөн Бэбэ хувцас дотор нь ороод, унтаад өгөх нь ямар хөөрхөн байдгийг санав.

….

Линлэй 8 настайгаас өдийг хүртэл,

Дэргэд нь үргэлж хамт байсан нь Бэбэ. Үргэлж өөрийгөө дөвийлгөн, үг хаях дуртай байсан хэдий ч, Линлэйн сэтгэл дотор, Бэбэ юугаар ч орлуулашгүй зайг эзлэдэг.

“Грааав…” Хуягт Ирт Нуруун Луу Линлэйг хазлаа

“Аааар!” Линлэй хүчтэй орилов. Нүд нь цусан улаан болсон байв. Хуягт ирт нуруун луугийн том соёо түүн уруу ойртвол, Линлэйн хурд хэмжээлшгүй хурдлан, Хуягт Ирт нуруун Луугийн хүзүүг томоос том ангайн хазлаа.

“Тас” Линлэйн мөрний том хэсэг тас хазагдав.

Гэхдээ Линлэйн шүд ч гэсэн Хуягт Ирт Луугийн хүзүүн шархадсан хэсэгт тас зүүгдээстай.

“Үх, надтай үхээч!”

Галзууран, Линлэй луугийн цусыг галзуу мэтээр ууж байлаа.

“Ааарх.”

Луугийн цус Линлэйн биед хүрвэл Линлэйн бүх бие нь халуун буцлам усанд хүрсэн мэт санагдлаа. Гэхдээ энэ зөвхөн хоёрдугаар асуудал Линлэйн залгисан цус Линлэйн бүх биеийг салагнуулж, чичрүүлнэ.

Өвдөлт! Үнэхээр их өвдөлт.

Луугийн цусны биеийг өвтгөх өвдөлтийг Линлэй тэсч чадахгүй нь. Гэхдээ Луугийн цус ходоодонд нь ороод байна уу? эсвэл биенд нь ород байна уу? Хүний дотор эрхтэн хүний гаднах арьснаас илүү эмзэгхэн. Энэ төрлийн өвдөлт зогслолт үгүй түүнийг сийчих мэт хэцүү байлаа.

Тэрээр зовж шаналж байв. Линлэй ямар их өвдөж байгаагаа мартана

Эцсийн цөхрөнгөө барсан Есдүгээр зэрэглэлийн Хуягт Ирт Нуруун Луугийн цохилт… энэ ямар аймар байх билээ. Хуягт Ирт Нуруун Луугийн хурц, ширүүн зан домог болсон байдаг. Есдүгээр зэрэглэлийн шидэт араатан хүртэл тэсч үлдэхгүй. Бэбэ харин яаж тэсэхэв?

Линлэй одоо хүртэл агуйн ханан дахь цусыг харна.

Бэбэгийн жижигхэн биеийнх нь арьс үс алга болвол, тэрээр яаж амьд үлдэх билээ? Хамгийн чухал нь Линлэй аль хэдийн бэбэгийн амьдралын эрчим мэдэгдэхэд тун бага болсон байгааг анзаарав.

“Аар” Түүний зүрхэнд харуусал төрнө. Тэрээр Луугийн махыг хазан, луугийн цусыг ууна. Тэрээр цусаа буцлавал буцлаг гэж орхив, хэрэв дотор эрхтнүүд нь өвдөж байвал өвдөж байг гэж орхив. Линлэйд үнэндээ хамаагүй.

“Линлэй, зогс, зогс” Делин Кевоте орилов. “Цэнхэр зүрхэн өвс, хурдал, Цэнхэр зүрхэн өвсөө ид. Хэрэв тэгэхгүй бол чиний бие тэсэлгүй унана шүү.”

Одоо ямар ч нэмэргүй. Линлэй үргэлжлүүлэн луугийн цус уув. Гэнэтхэн маш хүйтэн кристаллаг зүйл Линлэйн хоолойнд ороод ирлээ. Тэгээд түүний ходоодонд оров. Тэр даруй өвдөлт хэд хдахин нэмэгдэж, Линлэйн бие тийчигэж эхэллээ.

Линлэй өвдөлт мэдрэхийг хүссэн. Энэ төрлийн махан биеийн өвдөлт, зүрхэн дэх өвдөлтийг нь бага ч гэсэн суллана.

“Линлэй!” Делин Кевоте аргаа барна.

“Э.. Эзэн” сул хоолой Линлэйн оюунд цуурайтав.

Линлэйн бүх бие чичирхийлэв. Тэрээр зогсов. Дахиж луугийн махыг хазалгүй, цусыг нь уухаа ч болиулав

“Бэбэ?”

Бүх агуй чимээгүй болов. Цочирдсон Линлэй Бэбэ уруу харна. Тэрээр Бэбэгийн амьдралын хүч нэмэгдэхийг мэдрэв. Бэбэ тойрон нүхнээс гарч ирэхийг хараад Линлэй үгээр хэлэмгүй баярлав. Гэхдээ түүний дараа Линлэйн сүнснийг өөр нэгэн өвдөлт бүрхэн авлаа.

“Хурдлаач, Цэнхэр зүрхэн өвсийг ид!” Делин Кевоте хилэгнэн орилов.

Одоо л Линлэй хариу үйлдэл үзүүллээ. Тэрээр урагдсан үүргэвчнээсээ том атга Цэнхэр зүрхэн өвс гаргаж ирээд шууд залгиад орхив. Тэр атганд арав гаруй боодол Цэнхэр зүрхэн өвс байсан байх. Түүнийг идвэл Линлэй сэрүүхэн мэдрэмж биенд нь ороод түлэгдэх өвдөлт нь багасхыг мэдэрлээ.

Гэхдээ Линлэйн ходоодны нэг хэсэгт маш их өвдөлт мэдрэгдэж байв. Түүний биеийн бусад газруудын өвдөлт зогссон хэдий ч, тэр хэсэгт өвдөж буй мэдрэмж илүү ихээр тодорч мэдрэгдэнэ.

Эргэлзэлгүйгээр Линлэй дахин атга дүүрэн Цэнхэр зүрхэн өвс атгаж аваад амандаа хийж хурдхан идлээ.

Түүний яг дараахан Линлэй завилан сууж, Луугийн Цуст дайчны Нууц гарын авлагаар хэрхэн Луугийн Цусаар Луугийн цуст дайчин болох зааварчилгаа Линлэйн толгойнд буув. Тэрээр цусаа номын зааврын дагуу урсгана. Тэрээр нууц техникийг хэрэгжүүлвэл Линлэйн судсанд нуугдах Луугийн цуст дайчны цус сэргэж эхэллээ.

“Амжилт”

Есдүгээр зэрэглэлийн луугийн цус ашиглах нь Гэгээнтэн зэрэглэлийн луугаас арай бага амжилт олох магадлалтай. Гэхдээ Хуягт Ир нуруун Луу есдүгээр зэрэглэлийн оргилд хүрсэн байсан. Энэ үнэхээр хүчтэй луу. Жижигхэн бие нь ч гэсэн цусны чанар нь машид өндөр гэдгийг илэрхийлнэ.

“Шүү.” “Шүү.” Линлэйн судсан доторх Луугийн цус мөн хувирч эхэллээ, Луугийн цусны Тулааны Ки уруу давалгаалан хувирч байлаа.

Гэхдээ тэрээр ходоодныхоо тухайн хэсэгт өвдөж байгаа газартаа хүрвэл өвдөлт өөрчлөгдөхгүй байла. Хичнээн их Цэнхэр зүрхэн өвс идсэн ч өөрчлөгдөхгүй байв. Линлэй Хуягт Ирт Нуруун луугийн цусыг ууж байхдаа, цуснаас гадна луугийн кристал идсэнээ ойлгов.

Шудрагаар хэлвэл, Луугийн кристал нь луугийн цуснаас арван мянга дахин аюултай. Хичэнээн их Цэнхэр зүрхэн өвс идсэн ч, ямар ч өөрчлөлт гарсангүй. Өвдөлтийг нь багаар ч болов дээрдүүлсэнгүй. Өвдөлт нь үнэхээр үгээр хэлэмгүй байлаа.

Гэхдээ Луугийн цуст дайчны цус энгийн нэг удам биш!

Луугийн цуст дайчны удам анхны Луугийн Цуст дайчин Баручаас гаралтай. Баруч өөрийн оргилд байхдаа Гэгээнтэн есөн толгойт Могойн хааныг алж байсан. Ийм хүч Юлан тивд хэлүүлэлт үгүй гайхалтай.

Хүчтэй Луугийн овог хүртэл Баручтай шууд тулалдаж зүрхэлдэггүй байсан. Баруч хэдэн Гэгээнтэн зэрэглэлийн луу хүртэл олзлон авч, овгийнхондоо уулгадаг байлаа.

Энэ луугийн цуст дайчдын аюултай үнэн хүч чадал билээ!

Баруч овгийн нууц гарын авлага өвлөгдөн залгамжлагддаг байсан. Тэнд Луугийн цусыг ууж хэрхэн амьд үлдэх талаар дардаагүй. Учир нь энэ аргыг Луугийн төрөл албаар нууцласан. Баруч энэ аргаар хэтэрхий олон Луугйин цуст дайчдыг төрүүлсэн.

Луугийн цуст дайчдын цусан дахь Луугийн цус, Язгууртан Луудаас ч илүү язгуур байв.

Луугийн цус биенд нь өчүүхэн байлаа ч гэсэн тэр хүнийг Гэгээнтэн зэрэглэлд хүрэх агуу боломж бололцоотой. Үүнээс л Луугийн цуст дайчны цус ямар хүчтэй нь харагдана.

Луугийн цуст дайчны цус харин одоо өдөөгдөн сэргэв. Луугийн цуст дайчны цус Хуягт Ирт Нуруун Луугийн кристалтай уулзвал хачин хувирал явагдлаа! Луугийн кристал урвалд орж задран, хамгийн цэвэр ариун Хуягт Ирт Нуруун Луугийн есдүгээр зэрэглэлийн эрчим болоод хувирав… Харин Линлэйн цусан дахь Луугийн цусны хэмжээ маш бага байлаа…

“Аах, аах.”

Линлэйн биеийн хэсэг бүрт хэрцгий тамлуулж буй мэт өвдөлт мэдрэгдэнэ. Тэрээр толгойгоо өргөн улив. Линлэйн арьс дээр хачин хар өнгийн хайрс гарч эхлэв, харин Линлэйн арьснаас урган гарсан жижигхэн хар хайрснууд түүний хувцасыг урлаа.

Линлэйн шуу, гарнаас мөн хайрс аажмаар гарч ирлээ. Энэ төрлийн өвдөлт Линлэйн биеийг сийчин урсан мэт өвтгөнө, түүний царайны хувирал хамгийн аймшигт өвдөлтийг тэсвэрлэж буй мэт харагдана.

Гэнэтхэн Линлэйн биеийг дахин хэдэн давалгаа өвдөлт бүрхэн авна, түүнтэй зэрэгцэн хурц ясан толгой Линлэйн духнаас цухуйлаа…


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Сурталчилгаа

3 comments on “Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 20]”

  1. Wow ингээд манай Линлей утгаараа луу болж байгаа юм байхдаа ?? Сонирхолтой зохиол шүү үргэлжлүүлээд байгаарай.

    Like

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s