Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 19]

2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 19, Харгислал

“Ямар хайран юм бэ? Энэ цус Есдүгээр зэрэглэлийн оргил луугийн цус байна.” Линлэй цус газар унахад дотроо хайрлан нандигнавв. Луугийн цуст нууц гарын авлага ёсоор амьд Гэгээнтэн зэрэглэлийн цус түүний бие дэх Луугийн цусны хэмжээг нэмэгдүүлнэ. Харин есдүгээр зэрэглэлийн луугийн цус арай бага амжилт олох магадлалтай.

Хуягт Ирт нуруун Луу эцсийн эцэст есдүгээр зэрэглэлийн оргил луу, Гэгээнтэн зэрэг хүрэхэд ганц алхам дутуу. Түүнээс гадна Хуягт Ирт нуруун Луу хамгийн хүчирхэг луу тоонд ордог. Адилхан зэрэглэлийн луунууд дундаас Хуягт Ирт нуруун луу илүү хүчтэй байна.

“Энэ Луу есдүгээр зэрэглэлийн оргил луу. Үр нөлөө нь Гэгээнтэн зэрэглэлээс тийм ч муугүй байх ёстой. Харамсалтай нь надад авах боломж алга.” Линлэй агуйнаас гадагш гарч зүрхэлсэнгүй. Хэрэв тэгэх аваас хоёр тулаанчдын ганц цохилт түүнийг махан таташ болгож хувиргах чадалтай.

“Эзэн, энэ Хуягт Ирт нуруун луу үхэх гэж байна уу? Энэ тэнэг том баавгайг ялахгүй бололтой.” Бэбэ оюун бодлоороо Линлэйд хэлнэ.

Линлэй дуу авиа ч гаргахаас түгшинэ. Тэрээр агуй уруу ширтэн, хоёр шидэт араатны тулааныг ажина.

“Хаха…” Гэгээнтэн Нил Ягаан Шивээст Баавгай бах таваа ханган инээлээ, тэрээр үлэмж том хар сарвуугаараа зангидана. Энэ метрийн урттай гар нь 15,000 килограмм хүчтэй. Энэ хүчтэй цохилт газар байгаа Хуягт Ирт Нуруун Лууг цохино.

Шархадсан байхад нь, дуусгахаар дайр!

“Таас!”

Үлэмж хурдан сарвуу нь газар цохив, бүхэл агуйг чичирхийлүүлэн, дээрээс чулуун хэлтэрхийнүүд унаж байлаа.

“Хмм?” Тэр Нил Ягаан Шивээст баавгайн ганц нүд улаан гэрэл цацруулна.

Яг одоо, тэр Хуягт Ирт нуруун Луу газар өт шиг шигдэн орсон байлаа. Тэрээр газрын хорхой мэт газар аянга мэт хурдтай хөдөлнө. Хуягт Ирт нуруун луу хаана явна, тэнд газар дээш чичирхийлж, цуурна.

Гэгээнтэн Нил Ягаан Шивээст Баавгайн цохилт оносонгүй, зөвхөн Луугийн сүүлийг оносон байлаа. Ингэснээр Лууг газар нуугдах боломжийг өгчээ.

“Хаха, Сартиус. Чи газар нуугдаад, дээшээ гарч ирэхгүй юм биз дээ?” Гэгээнтэн зэрэглэлийн Нил Ягаан Шивээст Баавгай газрыг харан хөхрөн инээв.

Нил Ягаан Шивээст Баавгай газар доорх тулаанд Гэгээнтэн зэрэглэл хүрсэн ч Хуягт Ирт Нуруун Луутай эн тэнцэхгүйгээ мэднэ. Ил гарсан яс, хурц сарвуугаараа Луу газар дор тулалдахад болхи Баавгайнаас хамаагүй илүү. Хэрэв Хуягт Ирт нуруун Луу газар дор үлдэхэрэ шийдсэн бол Нил Ягаан Шивээст баавгай хийж чадах зүйл үнэхээр байхгүй.

Гэхдээ Гэгээнтэн Нил Ягаан Шивээст баавгай Сартиусыг айснаасаа газар нуугдаж, тулаанаа дуусгах хүн биш гэдгийг мэдэж байгаа.

Учир нь… Сартиус бол Хуягт Ирт Нуруун Луу.

“Бүгдээрээ чамайг Хуягт Ирт Нуруун Луу гэдэг, ихэд бардам байж бусад хүмүүс чамайг доог тохуу болгож шившигт оруулахыг зөвшөөрдөггүй. Үхэлтэй нүүр тулсан ч, өрсөлдөгчтэйгээ үхэх хүртлээ тулалддаг. Одооноос ийм байхаа больжээ. Сартиус чи үнэхээр хулчгар амьтан юм.” Гэгээнтэн Зэрэглэлийн Нил Ягаан Шивээст Баавгайн тод томруун хоолой сонсогдов. Өрсөлдөгчөө өдөх үгнүүдийг тэрээр ашиглаж байлаа.

Агуйд нуугдаж байхдаа Линлэй болсон үйл явцыг чимээгүйхэн харна.

“Луунууд үнэхээр бардам бас омогтой. Хуягт Ирт Нуруун Луу бол луунууд дундаа хамгийн омогтой нь.” Делин Кевоте хоолой Линлэйн оюунд сонсдоно.

“Делин өвөө, та яагаад гарч ирэхгүй байгаа юм бэ?” Линлэй хүртэл асуун хөхрөн инээв

Түүний толгой ажилсангүй. Делин Кевоте эрчим Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчдад амархан илчлэгдэнэ. тэгээд Нил Ягаан Шивээст баавгай бол мэдээж Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч.

“Гарч ирж чадахгүй, Чи тэдний хувьд зүгээр шоргоолж. тэд хоёул чамайг анзаарсан ч тэд чамайг тоох сөхөөгүй. Гэхдээ би гараад ирэх юм бол, чи асуудалд орно.” Делин Кевоте хуйларч буй луугийн бөгжинд нуугдсан хэвээр байв.

Линлэй толгой дохив, түүний харц одоо хүртэл агуй дотор болж буй тулаанд анхаараастай.

Нил Ягаан шивээст баавгай тасралтгүй өдөж хоргоож үг хаяж байлаа, гэхдээ Хуягт Ирт Нуруун Луу ор сураггүй алга болсон байв. Гарч ирэх ямар ч шинж тэмдэг үгүй байлаа.

“Инээж байна уу даа?” Тулааныг хараад Гэгээнтэн Нил Ягаан Шивээст Баавгай бахаа ханган инээж байгааг харж байлаа. Гэхдээ тэрээр ойлгосонгүй.

Гэнэтхэн Луугийн сүүл газар доороос өндөр хурдаар өрөмдөж гарч ирлээ. Гарч ирэхдээ Нил Ягаан Шивээст Баавгайн гэдсийн сүлбэнэ.

Хурд нь хэтэрхий хурдан байсан учраас хариу үйлдэл үзүүлэх ч цаг үгүй.

“Вап”

Нил Ягаан Шивээст Баавгай энэ дайралтийг урьдчилан мэдсэн юм шиг. Сүүл газраас гарч ирэв үү? Том баавгай хурдан зугтаав. Тэр хоорондоо тэрээр хоёр том хөвсгөр сарвуугаараа сүүлийг бариад авна.

“Хаха…”

Гэгээнтэн Нил ягаан Шивээст баавгай галзуу мэт инээнэ. Гар нь сүүлийг нь хүчтэй гэгч нь барьсан байлаа. Тэрээр ганц хүчтэй таталтаар Хуягт Ирт Нуруун лууг газраас татан, агаарт аваад ирлээ. Тэрээр Лууг газарт хүчтэй гэгч нь савж орхив.

“Тас”

Циркийн үзүүлбэрч ташуураа газар хэрхэн ташуурддагтай адилхан Нил Ягаан Шивээст баавгай Лууг агаарт хөөргөөд, газар дахин дахин савна.

“Тас” ”Тас” ”Тас” ”Тас” ”Тас”

Гэгээтэн зэрэглэлийн Нил Ягаан Шивээст баавгай Хуягт Ирт Нуруун лууг газар тасралтгүй савж байлаа. Хуягт Ирт Нуруун Луу яг л гялбаа болсон мэт хурданаар савагдана. Гэгээнтэн зэрэглэлийн Нил Ягаан Шивээст Баавгай ганц амьсгаанд зуугаад удаа түүнийг газар савсан болно.

Ийм өндөр хурдтай савалтууд Линлэйн зүрхийг үхүүлнэ.

“Үхээгүй байгаа юм байхдаа?” Линлэй санаа зовно

“Хаха, Сартиус энэ чиний онгироо занд чинь, энэ миний нэг нүдний төлөөс. Хаха….” Гэгээнтэн Нил Ягаан Шивээст баавгай үргэлжлүүлэн Хуягт Ирт Нуруун Лууг газар савсаар.

Газар улам олон цуурхайнууд үүсч, гурван метр гүн ангархай үүслээ.

Дээрээс унах чулуунууд ч олширно. Гэхдээ энэ унах чулуунууд Гэгээнтэн зэрэглэлийн Нил Ягаан Шивээст баавгайд огт төвөг удахгүй байв.

“Би энэ агуй битгий нураасай л гэж найдья.” Линлэйн толгойнд чулуунууд унаж, чимээгүйхэн дотроо Гэгээнтэн Нил Ягаан баавгайг зүхэхэд хүргэлээ. Түүний ганц боломж нь Хаш чулуун хуягыг шившин дуудаж, биеэ хамгаалах байлаа. Тэгж байж тэрээр биеэ хамгаалж чадна.

”Аар…” “Аар…”

Хуягт Ирт нуруун Луу ууртайгаар, мөн гаслантайяа архирна. Тэрээр ийм өндөр хамгаалалттай учраас газар түүнд нөлөөлөх ёсгүй. ГЭхдээ ийм өндөр хурдаар савуулж байгаа учраас өөр хэрэг.

Чулуу тийм ч хүчтэй биш. Гэхдээ чулууг хангалттай хурдтай явуулах аваас ган хавтанг ч нэвтэлж чадна.

Хурд ч гэсэн нэгэн төрлийн дайралтийн хэлбэр.

 

Баавгайн төрлийн шидэт араатнууд аймшигт хүчтэй байдаг, Гэгээнтэн зэрэглэлийн Нил Ягаан Баавгай яг үүнтэй адилаар хүчтэй байх ёстой. Гэгээнтэн зэрэглэлийн Нил Ягаан Баавгайн шууны хүчээр өндөр хурдаар Лууг савах боломжтой. Энэ өндөр хурдаар Хуягт Ирт Нуруун Луу газар савуулаастай.

Энэ төрлийн дайралт үнэхээр аймшигтай.

Хуягт Ирт Нуруун луу яг л могой мэт хуйлралдан, өөрийн нөлөөгөө бүхэл биедээ хуваарилна.

“Луугийн цус, луугийн цус хаа сайгүй байна.” Линлэй Хуягт Ирт Нуруун Луу хэрхэн бүх газраар цус алдаж байгааг харна.

Хуягт Ирт Нуруун Луу биеийн шарх бол жижигхэн асуудал. Хамгийн чухал нь түүний толгой эргэж эхэлж байв.

Газар ийм хүчтэй савуулж байгаа Хуягт Ирт нуруун луугийн толгойд юу ч орж ирсэнгүй. Энэ маягаар удах аваас, бие нь тэсч үлдлээ ч, бодол оюун нь тэсч үлдэхгүй.

“Сартиус, чи тэнэг юм, намайг газар дороос гэтэж дайрвал би анзаарч чадахгүй гэж бодоо юу? Хаха, чи мартаа юу? Гэгээнтэн дайчид өөрийн сүнсний хүчээрээ эргэн тойрноо ажиж чаддаг гэж. Чамайг газар хийж байсан бүх зүйлийг чинь би харж чадсан. Тэгээд чи намайг гэтэж дайрж чадна гэж бодно гэнээ? Хаха…”

Гэгээнтэн зэрэглэлийн Нил Ягаан Шивээст баавгай бахаа ханган хэллээ

Гурван зуун жил, тэрээр энэ үзэн ядалтыг тээсэн. Усанд өөрийнхөө эрэмдэг болсон царайгаа харвал, зүрх нь уур хилэнгээр оволздог байжээ. Тэрээр үнэ үзэн ядалтаа гурван зуун жил тээж Гэгээнтэн зэрэглэл хүрсэн.

“Краак”

Хачин дуу сонсдож, гэнэтхэн Хуягт Ирт Нуруун Луугийн бие агаарт хөөрөөд, хэдэн зуун метрийн цаана хана мөргөөд, үлэмж тойрог нүх үүсгэнэ.

Гэгээнтэн Нил Ягаан шивээст Баавгай гарандаа байх луугийн сүүлийг харна.

“Чи… Чи өөрийнхөө сүүлээ тайраа юу? “ Гэгээнтэн Зэрэглэлийн Нил Ягаан Шивээст Баавгай үнэхээр гайхсан байлаа. Гэхдээ гайхшралаасаа сэргээд тэрээр хөхрөн инээнэ. “Хаха, Сартиус, чи өөрийнхөө сүүлээ тайрах хүртлээ үнэхээр өрөвдөлтэй болжээ. Гайхалтай. Гайхалтай.” Нил Ягаан Шивээст Баавгай энэ лууг ийм нөхцөлд хүчилж аваачсандаа үнэхээр сэтгэл ханана.

Линлэй ч мөн ялгагүй, Өөрийн сүүлээ таслах Хуягт Ирт Нуруун Лууг харж байлаа. Гэгээнтэн Нил Ягаан Шивээст баавгай өөрийн луугийн сүүл ямар ач холбогдолтойг мэднэ. Хүн өөрийн гараа тайрахтай адилхан зоригийг гаргах хэрэгтэй болно.

Өмнө байсан Хуягт Ирт нуруун Луугийн сүүлний оронд, нэг метр урт шарх байлаа. Сүүл нь өмнө холбогдож байсан хэсэг нь энэ. Энэ том шарх их хэмжээний цус асгаруулж байлаа. Гэхдээ Хуягт Ирт Нуруун луугийн хар алтлаг нүдэн Гэгээнтэн Нил Ягаан Шивээст Баавгай уруу хүйтнээр ширтээстэй.

“Ямар хэрцгий байна. Гэхдээ чи үхэхээс хойш.” Гэгээнтэн зэрэглэлийн Нил Ягаан Шивээст Баавгай сүүлийг нь хажуудаа шидэн, өөртөө итгэлтэйгээр харна

Сүүлгүй, бас цус алдаж байна

Хуягт Ирт Нуруун Луу тулалдах хүчээ ихэд алдлаа. Ийм нөхцөлд Гэгээнтэн Нил Ягаан Шивээст Баавгай лууг алж чадахгүй аваас үнэхээр доог тохуу болох биз.

“Аар!” Хүчтэй архиран Хуягт Ирт Нуруун Луу хэрцгий гялбаа болон хувиран Гэгээнтэн Зэрэглэлийн Нил Ягаан Шивээст Баавгай уруу давшив. Гэгээнтэн зэрэглэлийн Нил Ягаан Шивээст Баавгайн сарвуу дахин хар өнгийн эрчимээр гэрэлтэн Баавгай машид хүчтэйгээр Хуягт Ирт Нуруун Луу уруу хүчтэй цохино.

Ийм хүчээр дайрсан учраас Гэгээнтэн зэрэглэлийн Нил Ягаан Шивээст баавгайн сарвуу Лууг тэнгэр дүүлж нисэх хүртэл нь цохих учиртай.

Гэхдээ…

Ирж байгаа цохилтийг хараад Хуягт Ирт Нуруун луу амаа ангайлган Гэгээнтэн Нил Ягаан Баавгайн сарвууг зууна. Гэгээнтэн Нил Яган Шивээст баавгайн гар үнэхээр бат бөх, Хуягт Ирт нуруун луу зууж чадсан хэдий ч, тас хазаж чадахгүй.

“Ааа” Нил Ягаан Шивээст баавгай гаслантаяа орилов. Хуягт Ирт Нуруун лууг ингэнэ гэж төсөөлөөгүй. Учир нь ингэснээрээ толгойгоо өөрт нь мэдүүлж байгаагаас ялгаагүй. “Чи үхмээр байгаа юм биз дээ?” Гэгээнтэн Нил Ягаан Шивээст баавгай уурсан орилж, нөгөө сарвуугаа Хуягт Ирт Нуруун Луу уруу чиглүүлэн далайв.

Метр уртгай хуруунууд Хуягт Ирт Нуруун Луугийн нүдрүү орж, тархийг нь сэндийчин, түүнийг дуусгах болно.

Гэхдээ энэ мөчид…

“Шүү” “Шүү” “Шүү”

Хуягт Ирт Нуруун Луугийн бүх бие чичирхийлээд, уснаас гарсан мэт, бүх гарч ирсэн байсан яснууд нь гэгээнтэн Нил Ягаан Баавгай уруу аянга мэт харвагдана.

Гэгээнтэн Нил Ягаан Шивээст баавгайн бүх бие ясан жадаар сүлбүүлсэн, нүүрэнд нь хүртэл ясан жад зоолттой.

“Өө, Сартиус чи…” Гэгээнтэн Нил Ягаан Шивээст баавгай нүдэндээ ч итгэсэнгүй.

Хуягт Ирт нуруун Луугийн хоёр гайхалтай зүйлс бол “хуяг” бас “Ирт нуруу”. Түүний “хуяг” гэдэг нь тэр ямар их хамгаалалттайг хэлдэг. “Ирт нуруу” гэдэг нь түүний нурууны ард байх нягт шигүү биенээс нь гарч ирсэн яснуудыг нь хэлж байгаа. Энэ яснуудыг хэрхэн яаж ашигладгыг дийлэнхи хүмүүс мэдэхгүй.

Хамгаалах хэрэгтэй болвол яах вэ гэжүү? Энэ нягт шигүү учраас бусад хүмүүс дайрахад бэрх?

Дайрах хэрэгтэй болвол яах вэ гэжүү?

Ирт нуруугаараа тэрээр дайрч чадахгүй. Дайрахыг хүссэн ч бусад хүн өөр уруу нь дайрч шархадхыг л хүлээх хэрэгтэй.

Гэхдээ маш цөөхөн Шидэт араатнууд Хуягт Ирт Нуруун Луугийн ирт нуруу амьдралдаа ганц удаа сум мэт харван одож чаддагыг мэднэ. Энэ бол дайсантайгаа хамт үхэхийг хүсэх луугийн эцсийн дайралт. Энэ ясан жаднуудын сүлбэх хүч нь түүний сарвуунаас ч илүү хүчтэй.

Гэгээнтэн зэрэглэлийн Нил Ягаан Шивээст Баавгай энэ Хуягт Ирт Нуруун Лууг ийм техниктэйг мэдэхгүй. Тэр хоёр маш ойрхон байсан учраас яснууд түүнийг сүлбэв. Тэрээр зугтах ямар ч боломж байсангүй.

“Гүүү.” Бүх бие нь ясанд сүлбүүлээд, Гэгээнтэн Нил Ягаан Шивээст Баавгайн бүх амь амьдралын эрч хүч биенээс нь урсаж гарч байгааг тэрээр мэдэж байлаа. Тэрээр үхэхийх хүсэхгүй авч, толгойгоо өргөн уур хилэндээ архирахаас өөр яалтай?


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Сурталчилгаа

2 comments on “Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 19]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s