Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 18]

2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 18, Хуягт Ирт нуруун луу.

Газар доорх агуй дотор. Линлэй хэсэг зуур хэвтэж амарлаа. Тэрээр сэргэснээ мэдрээд өндийн босов. Дөнгөж сая болсон нөхцөл байдал, тэрээр зуугаад нисдэг луунуудын дайралтанд өртсөн. Энэ Линлэйн орж байсан хамгийн аюултай нөхцөл байдал. Үнэхээр секунд бүр, тэрээр амиа алдахаас айж байсан. Энэ амьдралынх нь гамшигаас салаад Линлэй амьсгаа авах зайтай болов. Гэхдээ дотроо тэрээр нэг л хүслийг тээнэ – Хүчтэй болох хүсэл!

Энэ үлэм том луунуудын дэргэд тэр тоглоомноос өөрцгүй байв. Тэрээр эсэргүүцэх ямар ч хүч үгүй байв.

“Эзэн, эндээс гарах ямар ч гарц алга. Бидэнд байгаа ганц сонголт улам доошоо явах л байна. Бидний өмнө их том зам байна.” Бэбэ оюун бодлоороо Линлэйд хэллээ. Тэрээр Линлэйн мөрөн дээр суув.

Линлэйн хажууханд, маш өргөн, бартаатай зам байлаа. Зүүн зүгийн үл мэдэгдэх газар уруу чиглэнэ. Хэсэг зуур бодож байгаад, Линлэй Бэбэтэй хамтаар тэр сүүмгэр харанхуй уруу орохоор шийдэв.

Гүн уруу нь орох тусам агуйн зам улам харанхуй болсоор. Эцэст нь харанхуйгаас өөр юу ч үл харагдана. Линлэй агуйн замаа ч харч чадахаа болив. Тэрээр ханыг тэмтрэн замаа болгоомжтойхон гаргаж байлаа.

“Эзэн, бид хаана байна. Энэ агуй яагаад тэр тал дунд байсан юм бол?” Бэбэ асууна.

Линлэй толгой сэгсрэв.

“Тэнд зуу гаруй нисдэг луунууд байсан. Бид дээшээ гарвал амиа хорлосноос өөрцгүй. Доошоо явахаас өөр зам алга.” Линлэйд төөрдөг байшин мэт агуйнаас гарч эсэн мэнд гарах чадвар байхгүй. Түүний ганц сонголт бол энэ хаашаа чиглэж байгаа тэр газар.

Линлэйг дагасан Бэбэ сонор сэрэмжээ дээд цэгтээ тулгав. Тэрээр эргэн тойрноо ажина. Шидэт араатан газрын гаваас гараад ирж магад

“Тэнд гэрэл гарч байна.” Харанхуй дундаас Линлэй бүдэгхэн гэрэл өөдөөс нь гарч ирэхийг харав. Тэрээр гэрэл уруу өөрөө ч анзааралгүй хурдлан алхана. Удаанаар Линлэй агуйн гарцыг харав. Энэ гарцанд улаан гэрэл гарч байлаа.

Гэнэтхэн…

“Хаха, Сартус, чи хэтэрхий онгироо байна шүү. Гурван зуун жилийн өмнө надад хийж байсан зүйлсийн чинь хариуг хэд нугалж амсуулнаа.” Маш бүдүүн хоолой аянга мэт хүчтэй гарна.

Линлэй айж байлаа. “Хүн байна.”

“Ямар ч хэцүү байсан ч шидэт араатнаас хүнтэй ярилцах илүү хялбархан. Надад өөр ямар ч зам байхгүй. Гэхдээ энэ хүний хоолой маш чанга юм.”  Гарцны ханыг түшин Линлэй гарцаар гарлаа. Гэхдээ гарцны 20 метрээс л тэр юу болж байгааг мэднэ.

Энэ агуйн төгсгөл. Энд маш том агуй байлаа.

Энэ агуй хэдэн километр өргөн, хэдэн метр өргөн байлаа. Линлэйг цочирдуулсан зүйл юу бэ? гэвэл. Агаар дээр зогссон, арван метр өндөр, бүх бие нь төмрөөр хийсэн мэт нэг зүйл зогсож байв. Энэ хар баавгай нил ягаан шивээстэй ба машид этгээд хээ угалзийг илэрхийлнэ.

Энэ агаар дээр зогсож байгаа хар баавгай түрүүний “хүний” хоолойн эзэн

“Энэ… энэ…” Линлэй амьсгалж чадахгүй нь.

Түүний оюун ухааныг аянга ниргэх шиг болов.

“Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан!” Линлэй даруй ойлгов.

Гэгээнтэн зэрэглэл хүрсэний дараа Шидэт араатнууд нисч, бас хүний хэлээр ярьж чаддаг болдог. Энэ Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатанг тодорхойлох шинж тэмдгүүд.  Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд хэтэрхий аймшигтай. Гэгээнтэн зэрэглэлийн хүн төрөлт дайчид Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнуудыг дийлэхэд бэрх. Зөвхөн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлийн дайчид л Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнуудыг алах хүчтэй байдаг.

Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан хэмжээгээ өөрчилж чадна. Зуун метр том Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан жижигхэн могой мэт агшиж хүрэтл чадна.

Үнэндээ, Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан хүн төрхөнд хувирч чадахгүй.

Тэнгэрлэг оршихуйтай дүйцэх шидэт араатан л хүн төрхийг олж чадах биз.

“Гэгээнтэн шидэт араатан байн. Би гэгээнтэн шидэт араатантай нүүр тулгарчээ.” Линлэй чанга ч амьсгалж зүрхэлсэнгүй. Тэрээр агуйг болгоомжтой ажина. “Энэ чинь Нил ягаан шивээст баавгай байна. Нил Ягаан Шивээст Баавгай есдүгээр зэрэглэлийн шидэт араатан.”

Нил Ягаан Шивээст Баавгай маш хүчтэй шидэт араатны төрөлт багтдаг. Тэдний зарим нь Гэгээнтэн зэрэглэл хүрч чаддаг.

“Гэхдээ энэ Нил Ягаан Шивээст Баавгайн нэг нүд нь сохор юм байна.” Линлэй агаарт зогсож байх Нил Ягаан Шивээст Баавгайн зүүн нүдэнд шарх байгааг олж харна. Энэ хагас сохор баавгай байлаа.

“Сартиус, энэ олон жил. Би өшөө авах гэж хүлээсэн. хаха, чи өөрийн гэсэн газартай болоод яадаг юм? Энд гадаад ертөнцөөс зуу дахин өндөр элементийн эрчимтэй ч , би түрүүлээд Гэгээнтэн болдог юм байжээ. Хаха.”

Нил Ягаан Шивээст Баавгай үнэхээр баяртай байлаа.

“Энэ яриад байгаа Сартиус нь хаана байгаа юм бол?” Линлэй нуугдан ухарлаа. Тэрээр агуйн нөгөө үзүүрийг харвал үнэхээр өөр нэг Шидэт араатныг харж чадна. Энэ Шидэт араатан бас Линлэйн зүрхийг дагжин чичрүүлнэ.

Арван метр урт, Гурван метр өндөр.

Бүх л бие нь нягт шигүү хав хар хайрстай, бие дээрх хайрс нь маш эмх цэгцтэй байлаа. Хайрс болгон нь хүний алга мэт хэмжээтэй байв.

Гэхдээ энэ эмх цэгцтэй хайрснууд яагаад ч юм харсан хүнийг айлган чичиргэнэ.

Нуруундаа хурц ястай байх бөгөөд гучин сантиметр урт байлаа. Энэ хүзүүнээс нь нуруу хүртэл үргэлжилнэ.

Хамгийн аймшигтай нь түүний нүд…

Нүд нь хар алтлаг өнгөтэй, харсан хэн болгоныг хөшөөж орхим

“Энэ Хуягт Ирт Нуруун луу байна, есдүгээр зэрэглэлийн хамгийн аймшигт луу.” Линлэйн зүрх дагжин чичирхийлж байлаа.Тэрээр Хуягт Ирт Нуруун Лууны талаар бүх мэдээллийг эргэн санана

Хуягт Ирт Нуруун Луу: Есдүгээр зэрэглэлийн шидэт араатан, харанхуйн төрлийнх. Биеэрээ хамгийн жижигхэн луу хэдий ч Хуягт Ирт Нуруун Луу нь өндөр хамгаалалт, хурд, дайралттай.

Эргэлзээгүйгээр өөрийн зэрэглэл дотроо Хуягт Ирт Нуруун луу бол хамгийн хүчтэй нь

“Энэ Хуягт Ирт Нуруун луу байна.” Линлэй одоо л бүгдийг ойлгов.

Нил Ягаан Шивээст баавгай маш хүчтэй. Бусад баавгайтайгаа адилхан хүчирхэг заяатай ч, бас их хамгаалалттай.

Есдүгээр зэрэглэл дундаас Нил Ягаан Шивээст Баавгайг гүйцэх нь ховор… гэхдээ Хуягт Ирт Нуруун луу бол тэдний нэг.

Хуягт Ирт Нуруун Луу Линлэйг хүйтнээр ширтэнэ.

Линлэй өвөл болсон мэт санан, өвлийн дунд түүний толгой дээр хүйтэн ус асгахтай адил. Тэрээр Вушан тосгонд тэр нэгэн жил есдүгээр зэрэглэлийн Хар лууг харж байсан айдсаа мэдэрнэ.

Хуягт Ирт Нуруун Луу түүнийг тоохгүй байлаа. Учир нь Нил Ягаан Шивээст Баавгай бол яг одоо түүний дйасан. Шидэт араатнууд дундаас Хуягт Ирт Нуруун Луу хамгийн догшин хэрцгий. Гэхдээ Гэгээнтэн шидэт араатантай нүүр тулаад…

“Ааар…” Хуягт Ирт Нуруун Луу гүнзгий архирав.

“Сартиус, чи намайг дөнгөж Гэгээнтэн шидэт араатан болсон гэлээ? Надаас айхгүй гэнэ үү? Хаха үнэн, би дөнгөж Гэгээнтэн зэрэглэл болсон. Гэгээнтэн зэрэглэл хүрэнгүүтээ чамайг алахаар ирлээ. Хмм, Би дөнгөж Гэгээнтэн зэрэглэл хүрсэн байлаа гээд яадаг юм? Чи надад одоо юу ч биш.” Гэгээнтэн зэрэглэлийн Нил Ягаан Шивээст Баавгай итгэл дүүрэн байв.

“Хуягт Ирт Нуруун Луу. Та нар үнэхээр удаан хөгжих юм. Энэ гаднах ертөнцөөс зуу дахин илүү элементийн эрчимтэй газар чи машид удаан ноёрхлоо. Гэхдээ ч иодоо хүртэл есдүгээр зэрэглэлийн оргилд байсаар л байна. Сүүлийн алхамаа хийж чадахгүй. Гэхдээ одоо би чамд Гэгээнтэн зэрэглэлийн сүр хүчийг үзүүье.” Нил Ягаан Шивээст Баавгайн хүч огцом өслөө…

Нил Ягаан Шивээст Баавгай даажигнан ярьж байгаа авч Хуягт Ирт Нуруун Луу ямар аймшигтайг тэр мэднэ.

Хуягт Ирт Нуруун Лууны хамгийн сайн чанар нь түүний хамгаалалт. Сартиус есдүгээр зэрэглэлийн оргилд байгаа. Тэрээр ганц алхам хийгээд л Гэгээнтэн зэрэглэл болж чадна. Хамгаалалтаас нь гадна бас түүний дайралтаас сэрэмжлэх хэрэгтэй.

Хуягт Ирт Нуруун Лууны хос сарвуу үгээр хэлэмгүй хурц!

“Би Гэгээнтэн болсоноос хойш доо.” Нил Ягаан Шивээст Баавгай өөртөө ихэд итгэлтэй байв.

“Гэгээнтэн зэрэглэл хүрээд хамгийн том давуу тал бол би нисч чаддаг болсон, хоёрдугаарт би сүнсний хүчээ биенээсээ гаргаж чадна. Дийлэнхи амьтад харж тулалддаг бол Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид сүнсний хүчээрээ эсрэг дайснаа мэдэрч тулалддаг. Энэ тулаанд ихээхэн давуу тал авчирдаг.”

Хамгийн чухал нь Гэгээнтэн зэрэглэлийн дайралт огцом өсдөг.

Амьсгалж үл барам Линлэй хоёр агуйн төгсгөлд байгаа хоёр шидэт араатнууд бие биесээ ямар аймшигтай ширтэж байгааг харна.

Хуягт Ирт Нуруун Луу есдүгээр зэрэглэлийн оргил, түүний эсрэг Гэгээнтэн Нил Ягаан Шивээст Баавгай. Линлэйн цус оргилж буцлах шиг боллоо. Линлэй Хуягт Ирт Нуруун Лууг харвал, яагаад ч юм Баавгайнаас илүү Луунаас аймаар санагдана.

“Эхэллээ.” Линлэйн нүд сэргэв.

Гэгээнтэн зэрэглэлийн Нил Ягаан Шивээст луу газардав, түүний зэрэгцээ тэрээр архирна. Баавгайн бүх л бие хөөж, түүнтэй зэрэгцэн янгинах дуу сонсдоно. Нил Ягаан Баавгай арван метр өндөр байсан бол гэнэтхэн хоёр мэтрээр өслөө. Арван хоёр метр өндөр боллоо. Түүний хөл ч томров.

“Үх. Сартиус!”

Хүчтэй архиран, Нил Ягаан Шивээст Баавгай Сартиус уруу гялбаа мэт давшив. Тэрээр шуудхан Хуягт Ирт Нуруун Лууны өмнө хүрч ирлээ. Луу үргэлжийн бэлэн байдалд байсан. Гэнэтхэн Луу газар уруу сүүлээрээ хүчтэй цохив.  Тэр эсрэг үйлчлэх хүчээрээ холоо нисч одлоо

Хуягт Ирт Нуруун Луу дөнгөж саяхан байсан газар метр урт сарвуу газардав. “Тааас!” Линлэй газар хоёроос гурван метрт гүн шигдэж, тойрог үүссэн байгааг банзаарлаа. Баавгайн сарвууны эргэн тойронд чулуу хумхын тоос болон үсчиж хагас метр өргөгдлөө. Долоогоос найман гүн хагархайнууд газарт үүслээ.

“Ямар аймшигтай юм бэ?” Линлэйн зүрх амаар нь гарчих шахав

Нил Ягаан Шивээст Баавгай улангассан харц гэнэтхэн эргэн, Хуягт Ирт Нуруун Луун дээр туслаа.

Хуягт Ирт Нуруун Луу ч гэсэн хүйтэн, бараан алтлаг нүдээрээ зөрүүлж ширтэв. Тэрээр хариу дайрсангүй.

“Сартиус. Чи айсан байна” Нил Ягаан Шивээст баавгай хөхрөн инээв. Тэгээд бүхэл бие нь хар өнгөөр бүрхэгдэв. “ШҮүү” хүчтэй өшиглөлтөөр Баавгай гэнэтхэн агаар дээр хөөрч, этгээд хээ үүсгэн Хуягт Ирт Нуруун Луу уруу нисэн давшив.

Хуягт Ирт Нуруун Луу хүйтэн харцаараа Нил Ягаан Шивээст Баавгайг ширтэнэ. Тэгээд төмөр ташуур мэт луун сүүл нь гэнэтхэн агаарыг цавчин гараад ирлээ…

“Шүү.” Агаарыг цавчин, Линлэйн чихийг өвтгөм чархирах чимээ сонсдоно. “Энэ Луугийн сүүл Хурдны Луунаас хавь илүү хүчтэй байна. Би Бэбэг хүртэл энэ сүүлнээс нэг ч цохилт дааж чадахгүй гэж бодож байна.” Энэ үед Бэбэгийн нүд байж болох хамгийн бөөрөнхийгөөрөө байлаа.

Нил Ягаан Шивээст баавгайн зүүн сарвуу, хачин хар энергиээр гэрэлтэж, Луугийн сүүлийг бариад авлаа. Гэгээнтэн Нил Ягаан Шивээст баавгайн сарвуу маш хүчтэй дайралттай, мөн хамгаалалттай.

“ТҮҮД!”

Луугийн сүүл том сарвуутай нь мөргөлдөв. Маш хүчтэй цохих чимээ сонсдов. Нил Ягаан Шивээст баавгайн зүүн сарвуу багахан чичрэв. Луугийн сүүл ч ухарлаа.

Тэд сая цохилт зөрүүлэлцэж байхад, Нил Ягаан Шивээст Баавгайн баруун сарвуу аль хэдийн Хуягт Ирт Нуруун Луугийн бие дээр ирсэн байв. Хуягт Ирт нуруун Луу бултсагүй. Харин ч өөрийн ил гарсан ясаа сарвуу дээр нь тааруулан өглөө.

Энэ Хуягт Ирт Нуруун Луу бол Нил Ягаан Шивээст Баавгайн эртний дайсан. Мэдээж, энэ Луу ямар санаатай байгааг тэрээр мэднэ.

Хуягт Ирт Нуруун Луу өндөр хамгаалалттай. Хэрэв тэр сарвуугаараа бие уруу нь цохих аваас Хуягт Ирт Нуруун луу энэ хүчийг нь амархан биеэрээ сарниулж чадна.

“Сариус. Би хуучны есдүгээр зэрэглэлийн шидэт араатан байхаа больсон.” Хэрцгий харцаар Гэгээнтэн Нил Ягаан Шивээст Баавгай харна. Гэнэтхэн хар өнгийн гэрэл Нил Ягаан Шивээст Баавгайн гарнаас цацарч, сарвуу нь илүү хурдан болж, Хуягт Ирт Нуруун Луугийн ясыг улам хүчтэй цохив.

“Таас” Хуягт Ирт нуруун Луу бүхэл бие газар гүнээ шидэгдэв. Зуу метр орчимд газар цуурч, хагарна. Хуягт Ирт нуруун луугийн ард ил цухуйсан олон нягт яснаас ганц яс л хугарлаа. Мөн Хуягт Ирт Нуруун Луу амнаасаа дүүрэн цус гарган хаяв.


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

2 comments on “Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 18]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s