Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 17]

2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 17, Сүүмгэр ёроол.

Тэрээр толгойгоо өргөлөө. Линлэй өөрийнх нь дээр зуугаас олон луу тойрон эргэлдэхийг харна. Галан луунуудын тургих гал агаарын хэмийг нэмэгдүүлнэ. Харин Маргад Луунууд сүнс хөлдөм эрчимийг өөрөөсөө гаргана.

Эсрэг тэсрэгийн туйлууд, гал болон мөс!

Линлэйн дор хоёр Хурдны луу хүүхдийн парк харж байгаа мэт баярлацгаана. Яг одоо Линлэй газраас дээш 70-80 метрийн өндөрт байлаа. Түүнд зугтаах газар гэж үгүй. Яг энэ мөчид түүний дээр байх луунууд ч гэсэн Линлэйг харан баярлацгаана.

Наймдугаар зэрэглэлийн шидэт араатнуудын оюун ухаан хүнийхээс дутахгүй. Линлэй энэ олон тоо томшгүй нисдэг Луунуудын хажууд шоргоолжноос ялгагдахгүй. Түүний өрсөлдөгчид түүнийг амьд гарах, үхэхийг үл ойшооно. Тэд зөвхөн түүнийг тэднийг хөгжөөж чадах эсэхэд санаа тавина.

Энэ бол тоглоом!

Хүмүүс шоргоолжоор хэрхэн нааддагтай адилхан. Тэд уйдвал түүнийг бяцалж алах болно.

“Бэбэ, би шоргоолж баймааргүй байна.” Линлэй Бэбэ уруу хялам хийв. “Зугтахад бэлдээрэй.”

“Шүү!”

Линлэй доошоо харвасан сум мэт шумбав. Түүний жин, мөн Суперсоник шившлэгийн дэмжлэг нийлээд түүнийг газар уруу шиднэ. Гэхдээ газар буухаас дөнгөж өмнөхөн тэрээр зогслоо. тэрээр өндөрөөс гэнэтхэн доош буусан учраас түүний цусны эргэлтэнд нөлөөлж, тэрээр өвдсөндөө цусаар бөөлжив.

“Азаар би зөвхөн шидтэн биш юмдаа. Би дөрөвдүгээр зэрэглэлийн дайчин учраас ийм зүйлийг тэсээд гарч чадна.”

“Яг одоо түүний ард үлэмж хоёр Хурдны луунууд байлаа, харин дээр нь зуугаас олон үлэмж луунууд ниснэ. Түүнд өөр юманд санаа тавиад байх цаг үгүй. Линлэй даруй хоосон газар уруу ниснэ.

“Ааар..” Хоёр Хурдны луу архирав.

“Аар!” ”Аар!” ”Аар!”

Зуун луунууд тэнгэрээс доошоо шумбана. Галан луунууд, мөн Маргад луунууд архирч, хоёр Хурдны луунууд Линлэйн араас мөшгилөө. Тэдний гишгэлт бүр газрыг чичирхийлүүлнэ. Зуугаас олон луунууд Линлэйн араас элдэж хөөнө, тэнгэрийг харанхуйлж, нарыг халхалсан мэт болно.

Ганц луу дангаараа аварга том. Зууг бол хэлэх шаардлага үгүй биз. Тэд тэнгэрийг их биесээрээ халхална. Тэгээд тэд бүгд аварга амаа ангайлгаад үлэмж галан бөмбөлгөөр Линлэй уруу турхирна.

“Тас!” Тас!” Тас!” Тас!”

Нэгээс нөгөө галан бөмбөлгүүд гарч ирлээ. Тэд бүгд Линлэйгээс хавьгүй том. Тэд тэнгэрээс унаж ирцгээв. Галан луунуудын гаргасан галт бөмбөлгүүд энгийн нэг гал биш. Тэд шид мөн Галан луунуудын төрөлх луугийн галыг өөртөө шингээсэн. Температур нь долдугаар зэрэглэлийн Хурдны луудыг хайрсыг ч өндөр хэмээрээ цуулж чадахаар өндөр хэмтэй.

“Тас”

Нэг том галт бөмбөлөг Линлэйн хажуугаар өнгөрлөө. Линлэйн шатаж түлэгдсэн үсний үнэр ханхлна.

“Эзэн, таны үс шатсан байна.”  Бэбэ дуу хоолой Линлэйн оюунд цуурайтав.

Линлэй тэр галт бөмбөлгөнд хүрээгүй гэдгээ мэднэ. Галт бөмбөлгийн температур нь хэтэрхий өндөр байсанд оршино.

Хажуугаар нь л өнгөрөхөд түүний хэм үсийг нь шатаахад хангалттай байв. Шаламгай сармагчин мэт Линлэй таамаглашгүйгээр гүйж байлаа. Тэрээр тасралтгүй галт бөмбөлгүүдээс дутаана.

“Хүчний ялгаа хэтэрхий их байна. Би долдугаар зэрэглэлийн хос элементийн шидтэн ч гэлээ, Би шатах нь гарцаагүй.” Энэ халуун галт бөмбөлгүүд ямар аймшигтайг Линлэй мэдэрнэ, Харин энэ Галан луунууд тэр галт бөмбөлгүүдийг юу ч болоогүй мэт амаараа нэг нэгээр нь гаргаж байв.

Аз болж Галт луунууд түүнийг үтэр түргэн тонилгохыг хүсэхгүй байв.

Гэнэтхэн Линлэй хүйтнийг мэдрэв. Түүний бие халуунд дөнгөж дасч эхэлж байхад тэрээр хүйтнийг мэдэрлээ.

“шүү” тунгалаг, хөнгөхөн ногоон жад Линлэйн хажуугаар өнгөрлөө. Тэгээд тэр хагараад аймшигтай хүйтэн эрчим ялгаруулав. Энэ хүйтнээс линлэй даруй бултан дутаав.

Тэнгэрээс хэдэн Маргад луунууд ч мөн адилаар амаа ангайлган мөсөн сумаар турхирна. Энэ үлэмж Маргад луунуудын хувьд энэ сум мэт боловч, жижигхэн Линлэйтэй харьцуулвал энэ сум биш, харин аймшигт мөсөн жад байлаа.

Галт бөмбөлөг, мөн мөсөн жаднууд тэнгэрээс унана. Линлэй бүхий л хүч чадлаа дайчлан энэ бүгдээс бүх чиглэлд дутаах гэж чармайна.

Тэрээр ядар байлаа.

Линлэй оюун бодлоороо ядарна. Түүний оюуны энерги ядарч туйлдахын ирмэг дээр байв. Богинохон хугацаанд ийм энерги зарцуулах бол зүгээр. Гэхдээ урт хугацаанд ингэх аваас тэрээр оюунаараа ядраад унана. Линлэй мөн үлэмж хэмжээний энергийг биерээ гаргаж байлаа.

“Тас” Галт бөмбөлөг Линлэйн зүүн мөрийг онов

Хагарах чимээ сонсдож, Хаш газрын хуяг нь хагарч бутарч байлаа.  Газрын эрчим түүнийг эргэлдэн, нөхөхийг оролдоно.

“Дайралтийн хүч нь аймшигтай юм. Би нүүр тулж хамгаалсан бол, миний хаш чулуун хуяг намайг нэг л дайралтнаас хамгаалж чадах байсан биз.” Үхэлтэй нүүр тулсан Линлэйн эрч хүч нэмэгдэж, хаашаа ч хамаагүй галзуу мэт гүйнэ.

Линлэй ч мөн өөрийнхөө зугтаах чадварыг хараад гайхаж байлаа.

Энэ Линлэйн хамгийн сайн үзүүлэлт. Гэхдээ азгүй нь өөрийнхөө хамгийн сайн үзүүлэлтээ үзүүлсэн хэдий ч зуу луутай нүүр тулгарсан ч амжилт олох ямар ч боломж үгүй.

“Ааар!” ”Ааар!”

Зуугаас олон луунууд Линлэйг гайхан харж байлаа. Түүнийг бултаж байгааг харан тэдний сонирхол улам бүр нэмэгдэв. Үе үехэн Хурдны луунууд сүүлээ гозойлгон, Линлэйг аюулд унагана.

Энэ мөчид…

Линлэй шоргоолж мэт, нэгэн шоргоолж үлэмж биетнүүдээр тоглуулж байгаа мэт байв.

Хэрэв тэрээр өчүүхэн алдаа гаргах аваас үхэх болно. Энэ олон аварга луунуудад энэ огтхон ч хамаагүй. Линлэй амьд гарна уу, үхнэ үү? Тэд зөвхөн нэг зүйлийг л бодож байгаа. “Энэ жижигхэн хүн хэр удаан тэсэх бол?”

Таван минут.

Линлэй бүхэл бүтэн таван минут энэ луунуудын тоглоом болж зугаа цэнгэл нь болов

Таван минут, өөрөөр хэлбэл 300 секунд.

Энэ богинохон мэт  сонсогдож магадгүй ч, Линлэйн хувьд асар удаан хугацаа.Секунд бүр түүний амь үхэл амьдралын зааг дээр байв

“Энэ новшийн луунууд. Би хурдан зугтаахгүй л бол тэдэнд алуулах нь байна. Тэд харин юу ч болоогүй мэт явцгаана биз. Тэд өөрсдийн амар амгалан амьдралаа үргэлжлүүлээд. “ Линлэй энэ үлэмж луунуудын хувьд онцын ялгаа авчрахгүй.

Үнэн хэрэгтээ Бэбэ энэ луунуудаас хавьгүй хурдан. Тэрээр ганцаараа байсан бол энэ луунуудаас зугтааж чадна. Гэхдээ Бэбэ одоо Линлэйн мөрөн дээр сууж байлаа. Тэрээр галт бөмбөлөг, мөсөн жад хаанаас ирж байгааг хараад Линлэйд хэлж байв.

“Эзэн, болгоомжтой, гурван галт бөмбөлөг” Бэбэ даруй анхааруулав.

Линлэйн царай барайв

“Тас!”

Галт бөмбөлөг Линлэйн нурууг шууд онов. Тэгээд тэсэрлээ. Хаш чулуун хуяг нь гэнэтхэн газрын өнгөөр гэрэлтэн, хагарч үйрч олон элементийн эрчим болоод хувирлаа.

“Хисс.” Линлэйн үс тэр даруй шатаад, Линлэйн нүүр галанд төөнөгдөнө.

Хаш чулуун хамгаалалтгүйгээр Линлэй одоо галт бөмбөлөг байна уу? Эсвэл мөсөн жад байна уу? алин ч хамаагүй тэрээр үхэх болно.

“Би удаан тэсч чадахгүй нь ээ.” Линлэйн бүх булчин дагжин чичирнэ. Тэрээр аль хэдийн өөрийн биеийн хязгаартаа хүрсэн гэдгээ мэднэ. Хэрэв энэ маягаар үргэлжлэх аваас Линлэй газарт сульдаж унах болно.”

“Линлэй, дээшээ 120  метр, тэнд 20 метрт нэгэн нүх байна. Тэнд маш гүнзгий нүх байна. Тэр нүхээр орвол хоёр хүн багтчихаар зай байна. Алив хурдал, тийшээ орж амиа авар.” Делин Кевоте хоолой дуулдав.

Тэрээр луунуудад хөөгдөж байх үед Делин Кевоте нэг ч үг дуугараагүй. Гэхдээ тэрээр үг дуугарвал Линлэйд итгэл найдвар төрнө.

Үнэхээр, итгэмээргүй. Линлэй өөрийн хурдаа улам нэмлээ. Түүний харанхуйн хонгил дахь гэрэл болсон итгэл найдвар шинэ амьдрал бэлэглэх мэт болов.

Энэ зуу гаруй галт луунууд, маргад луунууд эргэлдэж байхдаа Линлэйг харин хачин этгээд харцаар харна.

“Хмм?”

Тэд Линлэйг хаашаа явж байгааг анзаарав. Энэ цэнгэн хөөрч байсан луунууд гэнэтхэн ууртайгаар бүгд архирна. Хаашаа ч хамаагүй тэд галт бөмбөлөг, мөсөн жаднуудаа турхирч байлаа. Тэдний турхирсан галт бөмбөлөг, мөсөн жаднууд 20-30 талбайг хамарна.

“Аа”

Линлэйн хурдаар тэрээр 2-3 секундэнд нүхэнд очино. Энэ хугацаанд галт бөмбөлөг, мөсөн жаднууд ч гэсэн ирнэ.

“Тэнд нүх байна.” Линлэй хоёр метр өргөнтэй агуйн орцыг харлаа. Ямар ч эргэлзээгүйгээр Линлэй доошоо шумбан оров.

Орж амжихаас өмнө нэг үлэмж том галт бөмбөлөг түүн уруу чиглэн ирлээ. Галт бөмбөлгүүд мөсөн жаднаас илүү хурдан. Тэр галт бөмбөлөг Линлэйтэй 20-30 сантиметр ойртоход Линлэйн хувцас шатаж эхэллээ.

“Скрэээ!”

Бэбэ гэнэтхэн томорч, өөрийн биеэрээ галт бөмбөлгийг халхална. Линлэй ингэж байж л аз нь гийж агуйд орж амжив. Гэхдээ Бэбэгийн хувьд тэрээр галт бөмбөлөг, мөсөн жаднуудад оногдов.

“үүф”

Линлэй доошоо далаас наян метр яваад газарт тулав. Энэ газар бүүрсгэр, харанхуй байв. Дээр байгаа нүхнээс л гэрэл цухуйж байлаа. Линлэй машид сайн нүд хараатай. Энэ харанхуйд дээрээс тусах гэрэл л түүнд эргэн тойрноо харах боломжийг өгнө. Яг одоо….

Линлэйн үс шатсан, түүний царайны хоёроос гурван газар хар болж түлэгдсэн байлаа.

Түүний нүүр царай авах зүйлгүй болсон байв. Тэрээр шарагджээ.

Гэхдээ яг одоо Линлэй өөр юманд анхаарлаа хандуулах цаг нь биш. Тэрээр зөвхөн Бэбэд санаа зовно.

“Шүүү” хар гялбаа доош буулаа. Линлэйн яг өмнөхөн буув. “Ёохх. Ямар гоё юм бэ? эхлээд хүйтэн, дараа нь халуун. Үнэхээр сайхан байлаа шүү.” Бэбэ хоолой Линлэйн оюунд сонсогдоно.

Линлэй аз жаргалтайгаар Бэбэг тэвэрнэ. “Бэбэ чи зүгээр үү?”

Бэбэ царай машид халтар болсон байв. Тэрээр хамраа баяр хөөртэйгөөр илбэнэ. “Мэдээж хэрэг, Бэбэ миний бие өмнө жил байснаасаа ч илүү хүчтэй байсан. Би одоо наймдугаар зэрэглэлийн шидэт араатантай нүүр тулан тулалдах аваас би айж хулчийхгүй. Ганц муу галт бөмбөлөг, мөсөн жад юу юм бэ?”

Линлэй хөхрөн инээв. Тэрээр Бэбэг зүгээр гэдгийг мэдсэн учраас дахиж санаа зовсонгүй.

“Тэгвэл яагаад чи тэр гараад тэр хэдэн том луунуудтай нэгийгээ үзээд ирж болохгүй гэж?” Линлэй даажигнав.

Бэбэ хариулна. “Би, Бэбэ миний бие тэднээс яаж айх билээ? Гэхдээ тэдний хайрс хэтэрхий зузаан юм. Миний бие хэтэрхий жижигхэн. Ам маань ч гэсэн жижигхэн. Би тэр хайрснуудыг нэвтэлж хазаж чадахгүй. Тэднийг алах хэцүү, гэхдээ тэд намайг ална гэдэг бас үлгэр”

Линлэй цухалзав

“Эзэн, таны царай… таны царай дуусчээ!” Бэбэ оюун бодлоороо Линлэй уруу орилов.

Царайгаа хувьсхийх Линлэйд өвдөлт авчирна. Тэрээр өөрийрөө тохуурхлаа. “Бэбэ, би биеийн хүчээ нэмсэн ч, хичнээн их сургуулилалсан ч би царайныхаа булчингуудаа хөгжүүлж чадахгүй шүү дээ. Миний хамгаалалт энд хүчтэй биш.”

“Өө, Бэбэ, би жаахан амраадахья. Би үнэхээр туйлдсан байна.”

Линлэй Бэбэг газар тавиад, өөрөө доошоо налайж хэвтлээ

Линлэй өөрийнхөө биеийн хязгаарт сая хүрсэн, биеийн хүч болоод оюуны хүч. Тэрээр аюулд учирсан байсан. Гэхдээ одоо тэрээр аюулгүй. Линлэйг ядралт эзлэн авлаа. Линлэй амрахыг л хүснэ.

Зуун үлэмж луунууд, бас хоёр Хурдны луунууд тэр агуй уруу ширтэн харна.

“Ааар..”“ гэнэтхэн хамгийн том Галт луу архирав.

Бүх үлэмж луунууд болон хоёр Хурдны луу ухарлаа. Гагцхүү зөвхөн тэр  Галт луу л ганцаар тэр агуй уруу харна. Түүний нүдэнд айдас, мөн сэрэмжилсэн байдал хурсан ажээ.

Газар доорх орц маш том учраас Луунууд орж чадна. Гэтэл Галт луунууд, Маргад луунудуад энэ агуйг халхалж бай гэсэн тушаал ирсэн.

Энэ луунуудад хоёр метр агуй бол тун өчүүхэн. Хоёр метр агуй уруу Луунууд хичнээн хүчилсэн ч орж чадахгүй.

Гэхдээ Линлэйн хувьд ийшээ орох тун амархан.

“Хориотой бүс уруу орсон л бол тэр хүн үхэхээс өөр сонголтгүй.” Тэр үлэмж том Галт луу дээшээ дүүлэн нисч арилан одов.

Энэ бол Манант хөндийн хориотой бүс. Хүмүүсийг мартацгаая, Галт луунууд, Маргад луунууд хүртэл ийшээ орохоос зүрх нь хүрдэггүй.


Өмнөх хэсэг

Дараагийн

Advertisements

2 comments on “Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 17]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s