Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 16]

2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 16, Тэнгэрийг хорьсон нь

Өвсөн дунд хэвтсэн Линлэй амьсгаагаа түгжин байж харна. “Тэнд тавиас жаран Цэнхэр зүрхэн өвс байна.” Линлэй хүчилж өөрийгөө барьж байлаа. Эс бөгөөс тэрээр галзууртлаа баярласан сэтгэлээ хэрхэн хорих билээ. Гэхдээ Линлэйг хамгийн ихээр гайхшруушлсан зүйл гэвэл…

Бэбэ ханаж цадахгүй, үргэлжлүүлэн Цэнхэр зүрхэн өвс зулгаасаар байла.

“Бэбэ энэ их хэмжээний Цэнхэр зүрхэн өвсийг хоёрхон сарвуугаараа барьж ирж чадах юм байхдаа?” Линлэй төөрөгдөв. Бэбэ уруу оюун бодлоороо хэллээ. “Бэбэ одоо хангалттай хүрээд ир.”

Бэбэ толгойгоо өргөөд Линлэй уруу хялам хийлээ. Тэрээр жижигхэн хамраа ирмээд. “Яарах хэрэг үгүй. Дахиад зөндөө олон байна.”

Энэ энэ үед хажууд ус ууж байсан Хурдны луу энэ чиглэл уруу харлаа. Түүний харц Бэбэ уруу чиглэнэ. Тэрээр Бэбэг гарцаагүй харна. Тэрээр ус ууж байгаа толгойгоо өргөөд жижигхэн Сүүдрийн хулгана уруу хамраараа утаа суунаглуулан хүйтнээр харна.

“Сайнгүй шүү.” Линлэйн зүрх түшглээ.

Хэрвээ Бэбэ бүхнээ дайчилж Хурдны луутай тулалдах юм бол бусад шидэт араатнууд энд анхаарлаа хандуулна. Хэрэв тийм юм болох аваас бүх юм улам дордоно.

Бэбэ Хурдны лууг харлаа. Түүнийг хараад Бэбэ айн сандрав. Тэрээр ойрхон Цэнхэр зүрхэн өвс уруу нуугдан ороод чичирхийлнэ.

“Ааар..” Хурдны луу бах нь ханасан архираад хажуу тийшээ ус уухаар үргэлжлүүлэн хэвтлээ.

“Ямар тэнэг том амьтан бэ? Амархан хууртагдчих юмаа.” Бэбэ баяртайгаар Линлэйд оюун бодлоороо хэлнэ.

Энэ мөчид Линлэй инээх, уйлах яахаа мэдэхгүй харж зогсоно. Тэрээр жижигхэн Бэбэ “сул доро” мэт жүжиглэнэ гэж санасангүй. Линлэй жил хагасын өмнө Хурдны лууг дутаах хүртэл хүчтэйг мэдсэн. Дахин жил хагас өнгөрсөн. Бэбэ түүнээс ч илүү хүчтэй болсон байх ёстой.

Бэбэ Хурдны луунаас айгаад байх зүйлгүй.

Гэхдээ Бэбэ үнэхээр ухаантай. Тэрээр хэрэв асуудал тарьвал Линлэй байгаа нь баригдана.

Хүмүүс!

Шидэт араатнууд хүмүүст дургүй.

Хурдны луугийн нүдэнд, Бэбэ бол жижигхэн сул дорой шидэт араатан. Бэбэ ямар их айсныг хараад  Хурдны луу сүүдрийн хулгана дотор хамгийн хүч дорой нь хар арьстайг санасан.

Гэхдээ Хурдны луу түүний нэгэн төрөл Бэбэд зодуулсанийг мэдэхгүй.

“Гайхалтай” Линлэй Бэбэд эрхий хуруугаа гозойлголоо

Бэбэ инээх нь дамжиггүй. “Мэдээж, Бэбэ миний бие машид ухаантай Сүүдрийн хулгана.” Цэнхэр зүрхэн өвснөөс их хэмжээг аваад Бэбэ бие гэнэтхэн томров. Хорин сантиметрээс хагас метр хүртэл томорно.

Одоо бие нь томорсон учраас хоёр том сарвуугаараа Цэнхэр зүрхэн өвсийг цээжиндээ наан тэврэв. Хөлөө нэг тийрвэл….

Шүүү.

Бэбэ гэнэтхэн өвсөө Линлэйн яг хажууханд ирээд тавьлаа

“Эзэн, энд нийтдээ 160 атга Цэнхэр зүрхэн өвс байгаа. Бэбэ миний бие байгаа учраас энэ ямар ч өөгүй төгс төлөвлөгөө боллоо.” Бэбэ онгирон жижигхэн цээжээ далдайлгалаа.

Линлэйн хайр хүрч, Бэбэг жижигхэн толгойг илбэв. Тэгээд Цэнхэр зүрхэн өвсөө бүгдийг үүргэвчиндээ хийлээ.

“Үргэлжлүүлж явцгаая. Энэ хөндийн цаана юу байгаа бол гэж сонирхол татаад байна.” Линлэйн харц зүүн зүгт тусна. “ Энэ хөндий ийм олон шидэт араатнуудтай байна. Энд бас машид нягт элементийн эрчим байна… мм, би анх орсон газраас ч илүү элементийн эрчим байгааг мэдэрлээ. Энэ элементийн эрчим гаднах ертөнцөөс арав дахин их байна.”

Линлэйн совин татаад байв…

Ямар сонин хүчин зүйл энэ хөндийн элементийн эрчимийг ийм их хэмжээнд хүргэдэг байна. Энэ хөндийн зүүн зүгт байх нэг зүйлээс гарч байх ёстой.

Линлэй үргэлжлүүлэн зүүн зүг явна. Тэрээр өтгөн өвсөн дунд мөлхсөөр. Сүперсоник шившлэгийн тусламжтайгаар Линлэй их хурдан явж байлаа. Долдугаар зэрэглэлийн шидтэн Суперсоник шидийн тусламжтай гурав дахин хурдалж чадна.

Линлэйн дөрөвдүгээр зэрэглэлийн дайчны хурдыг гурав дахин ихэсгэсэн хурд шүү.

“ШҮүү. Шүү”

Линлэй шалавлан нэг нуувчаас нөгөө нуугдах газраа хурдтай очино. Тэрээр шидэт араатнуудаас нэг нэгээр нь дутаан зайлсхийнэ. Аз болоход зөвхөн ганц газар л нисдэг морьд байлаа. Бусад газруудад өтгөн өвс хангалттай их байсан учраас Линлэй тэр дотор нуугдаж чадна.

“Энэ хавцалд орж ирсэн гарцаас би магадгүй зуун километр аль хэдийн явсан байх.”

Линлэй алмайрав.

Шидэт араатнуудын уулсын хөндий мянган километр өргөнтэй. Зуун километр урт хавцал байна гэдэг гайхалтай хэрэг. Зайгаас нь авч үзвэл Линлэй Шидэт араатнуудын уулсын хөндийн төвд ирсэн болно.

“Хөөе, эзэн, Тэнд маш цөөхөн шидэт араатнууд байна.” Линлэйн мөрөн дээр суугаад Бэбэ орчин тойрноо мөн тасралтгүй ажина.”

Линлэй толгой дохив.

Хэдэн километрийн радиустай газар зөвхөн хоёр шидэт араатан харагдана. Ийм олон шидэт араатантай газар ийм цөөхөн шидэт араатан байна гэдэг нэг сэжигтэй. Энэ хоёр хоёул үлэмж том хурдны луунууд байлаа. Хамгийн чухал нь энэ хоёр хурдны луу газар амарч, унтаж байв.

“Хоёр том Хурдны луу хажуу хажуудаа унтаж байна.” Линлэй дооглонгүй инээлээ.

“Энэ хэсэг магадгүй энд байх хамгийн амархан гарч болох газар байх. Гэхдээ энэ хоёр хурдны луу чиний өмнө таарч байсан энгийн хурдны луунуудаас өөр гэж хэлье.”

Линлэй энэ хоёр Хурдны луу бусад Хурдны луунуудаас даруй том гэдгийг анзаарлаа. Тэр хоёр хэвтэж байгаа хэдий ч зогссон байгаа хурдны луунуудаас ч илүү том байлаа. Тэдний урт нь ч гэсэн энгийн Хурдны луунуудаас хоёр дахин урт байв.

Унтаж байгаа хоёр Хурдны луу хоёр жижигхэн уул мэт харагдана.

Сэрэмж дутахгүйн үүднээс, Линлэй тэр хоёр хурдны луунаас хорин метрийн зайд орших өвсөнд нуугдав. Гэхдээ Линлэй өвсний хажуугаар өнгөрөх намуухан дуунаар хоёр Хурдны луугийн чих нь хөдөлж, нүд нь аниастай байна.

Мэдээж өвсөн дунд алхвал ямар нэгэн дуу гарч л таараа.

Гэхдээ Линлэй үүнд анхаарлаа хандуулж чадахгүй. Учир нь салхи өвсөн дунд хүрвэл мөн дуу гаргадаг. Энэ хүн өнгөрөх чимээнээс арай л сулхан. Линлэй энэ урт замыг ямар ч асуудалгүй туулаад л ирсэн.

“Шүү.”

Гэнэтхэн гялбаа Линлэйн дөнгөж урдуур ирээд зогсов. Линлэй Суперсоник техникийнхээ тусламжтай арай чүү амжиж зогсов.

“Тас”

Урт луугийн суул, ташуур мэт уян хатан. Энэ сүүл яг Линлэйн урт ирээд газрыг цохив. Энэ түүнээс хагас метрийн зайд л байна. Газар хагарч, метрийн урт ангал үүслээ. Линлэй даруй хөлөндөө бүх хүчээ өгч гүйлээ.

“Би илчлэгдчихлээ.” Линлэйн зүрх дэлсэнэ.

“Аар!” “Аар!..”

Хоёр архираа дуулдлаа. Унтаж буй хоёр Хурдны луу гэнэтхэн зогсов. Тэд хоёул дөрвөн давхар байшны өндөртэй. Тэдний урт нь дөчин метр урт. Тэдний сүүл мөн дөчин метр урт байлаа. Тэдний бие үлэмж том байлаа.

“Тэд үнэхээр том юм! Тэд Хурдны луу төрлийн хүчтэнгүүд байх. Тэд дор хаяж наймдугаар зэрэглэл хүрсэн байх ёстой.” Линлэйн зүрх сэмрэнэ.

Линлэйн энэ хөндийд таарсан анхны наймдугаар зэрэглэлийн шидэт араатнууд энэ байлаа. Тэрээр одоо долдугаар зэрэглэлийн шидэт дайчин. Түүнд долдугаар зэрэглэлийн шидэт араатантай тулалдах итгэл бий. Гэхдээ наймдугаар зэрэглэлийн шидэт араатантай бол тэрээр тулалдахаас эмээнэ. Учир нь зэрэглэл өсөх тусам тэдний хүчний ялгаа улам ихэсдэг.

Шидэт араатны цөмийн үнээс л хүн мэдэж болно.

Зургадугаар зэрэглэлийн шидэт араатны цөм 1000 алтан зоос.

Гэхдээ долдугаар зэрэглэлийн шидэт араатны цөм 50,000 алтан зоосны үнэтэй! Зургаа болон долдугаар зэрэглэлийн шидэт араатны цөмийн үнийн ялгаа аймшигтай.

Наймдугаар зэрэглэлийн шидэт араатны үнэ үү? Үнэ нь 500,000 алтан зоос хүрдэг!

Харин ёсдүгээр зэрэглэлийн шидэт араатны цөмийн үнэ 5,000,000 алтан зоосны үнэтэй.!

“Энэ номын санд байсан номнуудын барагцаа үнэ. Үнэндээ том, хүчирхэг шидэт араатнуудын цөм илүү ховор байдаг учраас илүү үнэтэй байдаг. Тэднийг зах дээр байнга хараад байх боломжгүй.

Наймдугаар зэрэглэлийн шидэт араатан долдугаар зэрэглэлээс хавь илүү хүчтэй.

“Ааар.” “Аар!”

Хоёр наймдугаар зэрэглэлийн шидэт араатан бие биесээ ширтэнэ. Тэдний нүдэнд баяр хөөр харагдав. Тэд Линлэй уруу өндөр хурдаар давшив.

Наймдугаар зэрэглэлийн шидэт араатны оюун ухаан хүнийхээс дутахгүй.

“Шүүү!” Хамаг хурдаараа, Линлэй зүүн зүг бүх хурдаараа гүйлээ. Тэрээр салхин шид Дүүлэх техникийг мөн шившив. Гэхдээ энэ долдугаар зэрэглэлийн шид учраас шившлэг нь машид ээдрээтэй. Үүнийг дуусгахад багахан цаг орно.

Энэ мөчид Бэбэ ч гэсэн удаж болохгүй.

Долдугаар зэрэглэлийн Хурдны лууг тэрээр дийлж чадах ч, Наймдугаар зэрэглэлийн шидэт араатанг уу? Биеийн хэмжээнээс нь л харахад, энэ энгийн Хурдны луудаас илүү том. Бэбэгийн шүд хайрсийг нь нэвтлэн махыг нь сийчиж ч чадахгүй.

Тэдний аварга бие зузаан хайрстайг нь илэрхийлнэ. Энэ хурдны луудын хайрс гэхэд л хагас метр зузаан. Тэдний дор хүчтэй булчингууд бий.

Тэднийг шархдуулна гэдэг тун ч хэцүү зүйл.

Дөрөвдүгээр зэрэглэлийн дайчны хурдтай, Суперсоник шившлэгийн дэмжлэгтэй учраас Линлэй хурдны луудаас илүү хурдан байлаа. Энэ өвөргө том биетэй амьтад удаан, болхи. Гэхдээ тэдний алхам тутам их зайг туулна. Нэг алхаа нь Линлэйн арван алхамийн зайтай тэнцэнэ.

Хамгийн чухал нь…

Хурдны луугийн төмөр ташуур мэт сүүл нь. Тэд аянга мэт хурдан байлаа. Энэ долдугаар зэрэглэлийн Хурдны луугийн сүүлнээс даруй хурдан. Тэдний сүүл гялбаа мэт хурдан байх нь Бэбэгийн хурдтай дүйцнэ.

Газар чичирхийлж, хоёр үлэмж биетэй амьтад Линлэйн араас нэхнэ. Тэд нэхэхдээ бие биесээ харж гайхан харна.

“Шүүү.”

Линлэй гэнэтхэн тэнгэр уруу дүүллээ. Тэрээр Дүүлэх техникийн шившлэгийг одоо л дуусгав.

“Би одоо аюулгүй.” Линлэй дээшээ ниссээр байлаа. Энэ хоёр аварга Хурдны луу дор байгааг хараад Линлэй тайвшран санаа амрав. “Энэ хоёр наймдугаар зэрэглэлийн Хурдны луунууд үнэхээр аймшигтай юм. Тэд намайг өөрсдөдөө авчрах гэж унтсан дүр үзүүлжээ.”

Линлэй ойлгоогүй зүйл гэвэл энэ Хурдны луунууд Линлэйг нааш авчрах гэж өгөөш өгсөн нь аль эртнээс юм.

Энэ хоёр Хурдны луу орчин тойрондоо их мэдрэв. Тэд салхины өвсөнд нөлөөлөх чимээг, мөн хүний чимээг ялгадаг. Тиймээс тэд сэжиг авсан байна.

“Ааар..”“

Хоёр наймдугаар зэрэглэлийн Хурдны луунууд Линлэйг нисч одохыг харлаа. Тэд гэхдээ уурссангүй харагдахгүй байв. Харин ч, тэд толгойгоо өргөн архирав. Тэд харин бараг л… баяртай харагдана.

Линлэй уурсан архирах, баярлан архирах дууг мэднэ.

“Ааар….” ”Ааар….” ”Ааар….” ”Ааар….”

Гэнэтхэн дээрээс Линлэй луудын архирааг мөн сонсно. Нэг луугийн архираа, залгаж ирэх нөгөө луугийн архираа. Архирааны тооноос дээр нь машид олон тооны шидэт араатнууд байгаа нь сонсдоно.

“Тэд миний дээр байна.” Агаарт зогссон Линлэй, дээшээ харан сандарлаа. ЦАгаан манан дундаас луун төрлийн араатнууд нэг нэгээрээ гарч ирцгэээнэ. Тэдүбгдээрээ далаас наян метр урт байлаа. Тэдний далавж тавиас жаран метр урт байв.

Ийм олон луунууд цагаан манан дотор нисч байгааг Линлэй харав

“Хэдэн арваараа байна шүү.” ЛИнлэй амьсгалж ч чадахгүй байв

Нэгээс нөгөө том луун төрлийн араатнууд тэнгэрээс бууцгаав. Тэдний галан өнгөтэй арьс нь бүхэл биесийг нь бүрхэнэ.

“Галан Луунууд!” Линлэй энэ нөхцөл байдал гамшигт хүрснийг мэдлээ.

Галан луунууд дунд зэрэглэлийн луунууд. Дийлэнхи Галан луунууд наймдугаар зэрэглэлийн араатнууд байдаг. Зарим нь есдүгээр зэрэглэл ч хүрч чаддаг.

“Хоёр наймдугаар зэрэглэлийн шидэт араатнууд том асуудал тарьсан. Одоо би нисч чаддаг аравтай нүүр тулахнээ!” Линлэй үнэхээр цөхрөнгөө барлаа.

Яг тэр мөчид ….

“Ааар…” “Ааар”

Өөр зүгээс нэг нэгээрээ дахин үлэмж том биетэй араатнууд энэ зүгт чиглэн ирж байла. Тэд ч мөн Галан луустай адилхан хэмжээтэй. Тэд үлэмж далавчуудаа дэлгэн энд нисч ирцгээнэ. Тэд хар ногоон хайрстай байлаа

Энэ нисдэг луун амьтадын тоо Галан луунуудаас дутахааргүй байв.

Линлэйн дор байх хоёр Хурдны луу баярлөн хөөрч, нүд нь хорон санаагаар дүүрсэн байлаа.

“Би энд ирээд хоёр Хурдны луунаас өөр амьтан хараагүй шалтгаан нь энэ байж” Линлэй цөхрөнгөө барна. “Наймдугаар зэрэглэл ба түүнээс дээш шидэт араатнууд л энд ирэх зөвшөөрдөг юм байна. Долдугаар зэрэглэлийн шидэт араатнууд энд ирэхээс эмээдэг байх. Галан луунууд, Маргад луунууд бүгд сүргээрээ бэлчдэг амьтад. Энэ хоёр Хурдны луу надаар даажигнаж байсан нь гарцаагүй. Би нисч зугтаахыг оролдсоныг хараад тэд даруй Галан луу бас Маргад луунуудыг дуудсан нь дамжиггүй.”

Зуу гаруй үлэмж исдэг луунууд тэнгэрийг бүрхэн авлаа. Тэд тэнгэрийг тойрон эргэлдэнэ. Одоо л Линлэй юу болоод байгааг ойлгов. Дээшээ гарах ганц гарц болох тэнгэрээр гарах одоо хориотой.

“Эзэн одоо бид яах уу?” Бэбэгийн өрөвдөлтэй хоолой Линлэйн оюунд сонсдоно.


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

2 comments on “Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 16]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.