Чөтгөр бурхдын домгууд 74

One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 74 – Соёот хулсны баавгай

Хэдэн өдрийн турш, Не Ли чөтгөрийн сүнс боловсруулахад анхаарна.

Не ЛИ жаран Онцгой өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнс боловсруулсан.

“Жаран Онцгой өсөлтийн хурдтай тулааны төрлийн чөтгөрийн сүнс. Тэд, надад илүү ч үгүй, дутуу ч үгүй нэг Бурхны өсөлтийн хурдтай Тулааны төрлийн чөтгөрийн сүнс өгнө байгаа?” Не Ли дотроо бодов. Тэрээр үргэлжлүүлэн боловсруулаа..

Не Ли арван Онцгой өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнс тогоонд хийн Хар дарсан зүүдний чөтгөрийн тогоог ажиллууллна.

Хурц гэрэл гарлаа. Не Ли тогоон дотроос өнгөлөг гэрэл гарч байгааг харна. Чөтгөрийн сүнс бүр өөр өөрийн гэсэн арай өөр өнгөтэй. Энэ өнгөнүүд аажим аажмаар хоорондоо холилдов.

“Би хамгийн эхний тулааны төрлийн чөтгөрийн сүнс юу байх бол гэж гайхаж банйа?” Не Ли бодлоо. Түүний харц Хар дарсан зүүдний чөтгөрийн тогооноос үл сална.

Цаг хугаца өнгөрөх тусам, бүлэг чөтгөрийн сүнснүүд Хар дарсан зүүдний тогоон дотор устаж, сарнив.

“Бүтэлгүйтлээ..” Не Ли ам ангайв. Энэ бүтэлгүйтэлдээ зүрх нь өвдөж байлаа. Ганц энэ бүтэлгүйтэл хэдэн арван сая чөтгөрийн зоосны хохирол учруулж байгаа. Не Ли баян хэдий ч, үүний бүтэх магадлал тун бага.

Зургааан боломж байна, нэг нь аль хэдийнээ бүтэлгүйтчихлээ.

Не Ли гүнзгий амьсгаа авна, тэгээд дахин арван Онцгой өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнс Хар дарсан зүүдний чөтгөрийн тогоо уруу хийлээ, дахн, чөтгөрийн тогоог боловсруулахад ашиглана

Арван минут орчмын дараа, “Таас” хэмээх дуу Хар дарсан зүүдний чөтгөрийн тогооноос гарлаа.Дахин бүтэлгүйтэв.

“Дахин бүтэлгүйтлээ….” Не Ли цусаар бөөлжмөөр санагдана. Хэдхэн хормын дотор дахин хэдэн арван сая чөтгөрийн зоос үгүй боллоо.

Бурхны өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнс боловсруулах тийм хэцүү юм гэжүү? Не Ли урмаар хугарсан ч бууж өгсөнгүй. Хэдэн зоос алдана гэдэг юу ч биш. Учир нь тэр одоо мөнгөөр дутаагүй.

Не Ли дахин арван Онцгой өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнс хийлээ. Гурав дахь удаа боловсруулна.

Хар дарсан зүүдний чөтгөрийн тогооны ёроолд байгаа арван чөтгөрийн сүнс тогтмол өөрчлөгдөн аажмаар нэгдэнэ. Гэрэл цацруулан, сүнсний эрчим давалгаалан, давалгаалан Хар дарсан зүүдний чөтгөрийн тогооноос гарна.

Арван онцгой өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнснүүд нэгдэв. Эцэст нь, шинэ чөтрөрийн сүнс бүрдлээ.

“Амжилт!”  Хар дарсан зүүдний чөтгөрийн тогооны ёроолд байх чөтгөрийн хараад Не Ли баярлав. Тэрээр удаанаар чөтгөрийн сүнсээ чөтгөрийн сүнсний чулуунд тамгалаад түүнийгээ ажив.

Бурхны өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнс!

Сүнсний кристалаар өсөлтийн хурдыг нь шалгасны дараа Не Ли догдлов. Хоёр дараалж бүтэлгүйтсэний дараа Не Ли одоо л Бурхны өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнстэй боллоо.

Энэ чөтгөрийн сүнс Хавцлын бар байлаа. Энэ тулааны төрлийн чөтгөрийн сүнс. Эрч хүчээр дүүрэн байлаа. Энэ Хавцлын бард байх бүх шинж чанарыг агуулсан. Ганц ялгаа нь түүний эргэн тойронд метал хальж байв. Толгойндоо хос маш ирт үзүүрт эвэртэй, мөн бие нь зарааны өргөс мэт жадаар хучигдсан байв.

Энэ Хавцлын бар одоо ч  мөн үү?

Не Ли цочирдов. Энэ бүтээгдэхүүн арван өөр чөтгөрийн сүнс нэгдүүлж гарч ирсэн. Тиймээс энгийн чөтгөрийн сүнснээс шинж чанарууд нь өөр байж, улам хүчтэй байх ёстой.

Хавцлын бар Тулааны төрлийн чөтгөрүүдээс хүчтэйд тооцогддог. Өөрт нь маш олон өөрчлөлт орсон учраас Не Ли ямар онцгой чадвартайг нь таамаглашгүй.

Не Ли Хавцлын бараа хажуудаа тавин бусад чөтгөрийн сүнснүүдээ боловсруулна. Түүнд дахиад гурван боломж бий.

Дараачийн гурван боловсруулалтаас Не Ли аз нь цойлж, гурван оролдлогоос хоёрт нь амжилт олсон. Эхнийх нь давалчит улаан чөтгөрийн ирвэс. Харин нөгөөх нь, Соёот хулсны баавгай?

Түүний гурав дахь Бурхны өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнс Соёот Хулсны баавгай байх юм гэжүү. Не Ли гайхан харна. Соёот хулсны баавгай бүдүүн, болхи харагдана. Цагаан хар өнгийн арьстай билээ. Түүнийг харвал ямар ч гэм зэмгүй харагдана. Энэ үнэхээр Бурхны өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнс юм гэжүү?

Не Ли итгэж чадсангүй. Не Ли өсөлтийн хурдыг нь дахин дахин шалгана. Энэ үнэхээр Бурхны өсөлтийн хурдтай байлаа.

Соёот хулсны баавгай бол маш доод зэрэглэлийн чөтгөрийн сүнс. Үүнд ямар ч дайрах чадвар байдаггүй. Тиймээс энэ чөтгөрийн сүнстэй нэгдэх хүн тун ховор. Не Ли гайхшруулах зүйл гэвэл Хар дарсан зүүдний чөтгөрийн тогоонд орсон чөтгөрийн сүнснүүдийн хүчтэй нь хүчгүйгээ сорж авдагт байгаа юм. Тиймээс илүү хүчтэй чөтгөрийн сүнснүүд тухайлбал Хавцлын бар, эсвэл Далавчит улаан ирвэс үлдэж тэснэ. Энэ хоёр машид хүчтэй. Энэ Соёот хулсны баавгай бусад чөтгөрийн сүнснүүдээ сорон яаж тэсч үлдсэн юм бол?

“Хачин юм.” Не Ли бодном. Тэрээр Соёот Хулсны баавгайг нухацтай ажина. Хавцлын бар, эсвэл Улаан чөтгөрийн ирвэс хоёр хоёул бусад чөтгөрүүдээ сорвол биенд нь өөрчлөлт орсон байсан. Хавцлын бард эвэр ургаж, Улаан чөтгөрийн ирвэст далавч ургасан байна. Гэхдээ энэ Соёот хулсны баавгай яг л энгийн Соёот хулсны баавгай шиг харагдаад байх юм.

Хэсэг зуур чимээгүй зогссоноо Не Ли нэг юм бодов. Хар дарсан зүүдний чөтгөрийн тогоо ашиглавал Чөтгөрийн сүнс үргэлж илүү хүчтэй болдог. Хавцлын бар, мөн Улаан чөтгөрийн ирвэс хоёул хувирсан. Гэхдээ энэ Соёот хулсны баавгай огт хувираагүй байна. Энэ Соёот хулсны баавгай аль хэдийн хамгийн хүчтэй төрхөндөө байгаа гэсэн үг үү?

Не Ли дийлэнхи чөтгөрийн сүнсний шинж чанаруудыг мэднэ. Гэхдээ энэ Соёот баавгай Не Ли толгойг эргүүлнэ. Хулсны баавгайн төрлийн чөтгөрийн сүнснүүд маш сул дорой байдаг. Хэн ч Соёот баавгайтай нэгдэхийг хүсэхгүй.

Энэ Соёот хулсны баавгай харагдаж байгаа шигээ энгийн биш юм болвуу? НЕ Ли дотроо бодон чимээгүй зогсоно. Соёот хулсны баавгайг сайн ажиглавал дотор нь хоёр өөр төрлийн эрчим байгаа нь мэдрэгдэнэ. Энэ хоёр төрлийн эрчим хоорондоо эрс тэрс хэрнэ, бие биетэйгээ үл зөрчилдөх тэнцвэрийг олсон байлаа.

Ин-Ян тэнцвэр! Энэ байгаль дээрх хамгийн төгс хэлбэр.

Соёот Баавгайн нүдэнд гэрэл нуугдаастай. Өөрийнх нь ухаан үлдсэн гэдэг нь анзаарагдана. Энэ Соёот хулсны баавгай бусдаасаа өөр гэдэг нь илт. Учир нь чөтгөрийн сүнс алагдахаараа ухаан нь устдаг.

“Үнэхээр хачин юм. Би шийдлээ. Энэ миний хоёр дахь чөтгөрийн сүнс болно.” Не Ли инээмсэглэв. Тэрээр Хавцлын бар, Улаан чөтгөрийн ирвэсээ хадгаллаа. Нэг Тулааны төрлийн чөтгөрийн сүнстэй байна гэдэг нэг хүнд хангалттай. Дахиж нэгийг хэрэглэнэ гэдэг хайран юм болно.

“Дү Зэ, Лү Пиао хоёр хоёул Тулааны төрлийн чөтгөрийн сүнснүүд тохирно. Би тэр хоёрт энэ Бурхны өсөлтийн хурдтай сүнснүүдийг бэлэг болгон өгье.” Не Ли дотроо бодов. Е Зиюун, Сяо Нин Арь хоёрын хувьд Не ли өөр зүйлийг олно. Тэдний шинж чанарт тааруулсан чөтгөрийн сүнснийг Не Ли бэлдэнэ. З Зиюун Цаст салхин төрлийн чөтгөрийн Сүнстэй нэгдэх тохиромжтой бол, Сяо Нин Арь Аянганы төрлийн сүнстэй нэгдвэл илүү тохиромжтой.

Цаст Салхин чөтгөрийн сүнс, мөн Аянган төрлийн чөтгөрийн сүнс тулааны төрлийн чөтгөрийн сүнснүүдээс олоход илүү хэцүү. Гэхдээ Не Лид мөнгөнөөс их юм байхгүй. Тиймээс тэрээр аажмаар тэднийг олж чадна.

Завилж суугаад, Не Ли соёот хулсны баавгайтай нэгдэнэ.

Сүнсний тойрондоо чөтгөрийн сүнсийг чиглэж оруулаад, Не Ли түүнтэй нэгдлээ.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Advertisements

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд 74”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s