Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 15]

3 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


 

Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 15, Манантай хөндийд эргэж ирсэн нь 

Түүний дор эргэлдэг цагаан манан байна. Хавцлын ирмэг дээр, эцэс төгсгөлгүй хавцал харагдана.

Шулуун цүүцээ гартаа барин, Линлэй Манантай хөндий уруу буулаа. Энэ шулуун цүүцээ Линлэй гурван мянган алтан зоосоор худалдаж авсан. Ирийнхээ хувьд өмнө хэрэглэж байсан хар чинжаалаас ч илүү иртэй. Эцсийн эцэст Линлэй чинжаалаас илүү шулуун цүүцэнд илүү дассан.

Линлэй Шидэт араатнуудын уулсын хөндийд нэг сар хагасын турш байсан. Тэрээр яг одоо хүчнийхээ оргил, тамир тэнхээтэй байгаа.

Линлэйг тойрон нягт газрын элементийн эрчим бүрхэн авч эргэлдэнэ. Линлэй шидэт шившлэг зөөлнөөр шившнэ. Эцэст нь энгийн хуяг түүнийг бүрхэн авлаа. Хэрэв хуягын бүтцийг ойртож харвал хаш чулуугаар хийсэн мэт харагдана. Хаш чулуунаас ялгагдах ганц зүйл энэ хуяг газрын элементийн эрчмээс бүрдсэнд оршино.

Долдугаар зэрэглэлийн газрын шившлэг – Газрын хуяг (Хаш чулуун зэрэглэлийн)

Долдугаар зэрэглэлийн шидтэн зургадугаар зэрэглэлийн шидтэнгээс хавьгүй хүчтэй. Түүний хүч болон хамгаалалт арав дахин илүү.

“Хэрэв би тэр Луун шонхортой дахин таарвал, хаш чулуун хуягаа ашиглаж болно. Тэдний дайралтыг хөнгөхөн хүлээж авна даа.” Линлэй итгэл дүүрэн байв. Дараагаар Линлэй салхин элементийн шившлэг уншина. Агаар Линлэйг тойрон авч, эцэст нь Линлэй Манант хөндийн дээгүүр агаарт өргөгдлөө.

Линлэй Манант хөндийг туршуулдахад өөртөө итгэлтэй байлаа.

“Надад хаш чулуун хуяг, дүүлэх техник байгаа. Нэмж хэлэхэд миний бие дөрөвдүгээр зэрэглэлийн дайчны биетэй. Хэрэв би Сүперсоник шившлэг ашиглавал…. амьд үлдэнэ гэдэг асуудалгүй.” Линлэй аажмаар Манант хөндий уруу орлоо. Түүнд яараад байх зүйл үгүй билээ.

Учир нь…..

Цэнхэр зүрхэн өвс!

Линлэйд Цэнхэр зүрхэн өвс машид цухал. Цэнхэр зүрхэн өвс авахаас гадна тэрээр ямар шидэт араатнууд энд амьдардаг болох талаар гайхан сониучирхаж байлаа. Өөр өөр төрлийн шидэт араатнууд энд амьдарч байсан.

“Эзэн, та болгоомжтой байгаарай. Өмнө энд яаж хөөгдүүлж, мөшгүүлж байснаа санаарай.” Бэбэ оюун бодлоороо түүнд сануулав.

“Битгий санаа зов”

Линлэй дахин доошоо нислээ. Ангалын хоёр хананы хоорондох зай илүү томров. Энэ ангал, хөндий үнэхээр том. Нууцлаг манан дотор эргэн тойрноо ажин Линлэй болгоомжтойхон нисч байлаа. Бэбэ ч мөн машид болгоомжлон эргэн тойрноо ажина. Тэр хоёр хоёул Цэнхэр зүрхэн өвс хайж байлаа.

Линлэйн эхний бай бол өмнө харж байсан Цэнхэр зүрхэн өвс. Тэрээр өмнө авч чадаагүй.

Хавцлын хананыг тэврээд, Линлэй доош болгоомжтой бууна.

“Эзэн, би Цэнхэр зүрхэн өвс харж байна. Яг тэнд байна.” Бэбэ нүд машид хурц. Линлэй ч өвсийг харвал нүд нь сэргэнэ.

Өвсний ир нь ногоон, гэхдээ хөнгөхөн цэнхэр өнгийн гэрэл цацруулна.

“Энд Ногоон шивээст могой байхгүй байгаа биз дээ?” Линлэй хуумгай хандаж зүрхлэхгүй.  Тэрээр ногоон шивээст могойноос айхаа больсон ч, тэрээр түүнтэй тулалдах аваас бусад шидэт араатнууд тэднийг анзаарна. Тэгвэл хуаран шидэт араатнуудтай тэрээр тулалдах хүчгүй.

Ногоон шивээст могой ногоон өнгөтэй. Эргэн тойрны ороонго өвснүүдтэй андуурах амархан. Тиймээс Линлэй машид хянуур хандана.

Эргэн тойрноо сайн ажаад, ногоон шивээст могой байхгүйг мэдээд Линлэй ойртов

Цэнхэр зүрхэн өвсөө Линлэй гартаа мэдэрвэл машид хүйтэн жавах хайрна. Линлэйн царайнд инээмсэглэл тодров. Энэ хүйтэн сэргэг мэдрэмж энэ өвсийн Цэнхэр зүрхэн өвс мөн гэдгийг батлана. Линлэй үүргэвчиндээ болгоомжтойхон шиг хадгалаад, дахин илүүг хайхаар явлаа

“Гүүрл…”

“Шрий..”

Шидэт араатнуудын янз бүрийн архирах чимээ дороос сонсдоно. Тэдний зэрлэг архираанууд хоорондоо холилдон Линлэйн зүрхийг сэмрэнэ. Энэ архирах чимээ дороос гарлаа. Архираанаас нь л сонсоход Линлэй энэ үлэмж тооны шидэт араатнууд байгааг мэдэв.

 

Доошоо цагаан мананг харан ширтвэл, Линлэй баялаг өвст тал байгааг анзаарав

“эзэн болгоомжтой. би дайралтанд өртөн тал талруу дутаамааргүй байна шүү.” Бэбэ сануулав.

“Би мэдэж байна.” Линлэй дээд зэргээр соргог байлаа. Түүний нүд эргэн тойрноо ажина. Ангалын хананд ургасан ороонгонуудыг тэр тусам. Линлэй Ногоон өнгийн шивээст могой энэ ороонгонууд дунд байгаа гэхээс ихэд болгоомжилно.Ганц шидэт араатанд баригдах аваас бүгдэнд нь баригдана.

“Луун шонхор.”  Линлэй холгүйхэн үлэмж, том шидэт араатан агаарт залхуутайя дүүлэхийг харав. Шалавлан Линлэй түүнээс холдон нислээ.

Азаар энэ хөндийд цагаан өнгийн манан дүүрсэн. Хүмүүсийн сүүдрийг хальт л харах боломжтой. Харин Луун шонхор үлэмж том учраас анзаарахад их амархан, Линлэй харьцангуй жижигхэн. Тиймээс энэ түүний давуу тал болж байгаа юм.

“Шрий. Шрий.” Гэнэтэхэн этгээд архираанууд сонсогдов. Хамгийн аюултай нь энэ архираанууд Линлэйн зүг ойртож байлаа.

“Сайнгүй шүү.” Линлэйн царай хувьсхийв.

Линлэй, Луун Шонхортой өмнө орооцолдож байсан, тиймээс Луун шонхорын орилоон ямар учиртайг мэднэ. Хоёроос гурван үлэмж Луун шонхорууд түүний зүг ниснэ.

Луун шонхорууд хэлэлтгүй том байлаа. Хориоч гучин луун шонхор нисвэл тэнгэрт байх нарыг халхалж чадна.

Ийм олон луун шонхор байгаа учир Линлэйд нуугдах газар үгүй.

Линлэйд гурван сонголт байв. Нэгдүгээрт луун шонхоруудтай тулалдах, хоёрдугаарт дээшээ амиа бодон нисэн дутаах, гуравдугаарт доошоо ангал уруу улам гүнзгий орох.

“Шүү.”

Эргэлзэлгүйгээр Линлэй доошоо шумбан орлоо. Тэрээр цагаан мананг зүсэн унана. Нэг амьсгал авах хооронд Линлэй сум мэт дүүлэн, өвстэй тал дунд ирлээ. огт хөдлөлгүй тэрээр доош харан өвсөн дунд нуугдана.

Тал дунд болгоомжтой мөлхөнө. Өвснүүдийн ирмэг зах хязгаарт ирээд, тэрээр нууцханаар харан хөндийг ажина.

Энэ үлэмж том ангал, гол мөрөн, өвст талтай байв. Энэ онгон дагшин газар лугаа харагдана. Гэхдээ энэ онгон дагшин газар тоо томшгүй олон мөлхөгч амьтдаар дүүрэн байлаа.

Хоёр давхар өндөр, гурван метр урт, чулуугархаг мөлхөгч амьтад.  Тэдний мөч бүр тал хүнтэй дүйцэхүйц өргөн байлаа.

Линлэйн толгойнд хэрэгтэй мэдээлэл даруй буув. “Газрын луу. Зургадугаар зэрэглэлийн шидэт араатан. Галын элемент.”

“Ганц Газрын луу байсан бол асуудал биш. Гэхдээ..”“ Линлэй эргэн тойрноо ажив. “Энд зуу гаруй газрын луу байна. хэрэв зуу газрын луу бүгд дайрвал би тэднээс хамгаалах ямар ч арга байхгүй.

“Азаар тэд хангалттай хурдан биш учраас надад тийм ч их аюул учруулахгүй юм даа.” Линлэй бусад шидэт араатнууд уруу харна.

Хөндий дотор Газрын луунууд бүх шидэт араатнуудын өчүүхэн хэсгийг бүрдүүлнэ. Тэнд үлэмж тооны Хурдны луунууд хүртэл байлаа. Хурдны луунууд сүргээр бэлчдэг амьтад биш. Тиймээс тэд хөндий хаа сайгүй байж байгаа. тэнгэрт Луун шонхорууд байна. Маш сайн харвал өвст газрууд үлэмж могойнууд хэлхэлдэн мөлхөцгөөнө.

Линлэй энэ бүгдийг нэг харалтаар харна.

“Ганц харвал энэ хавцал зүүнээс баруун уруу чиглэж. Хойд зүгт байгаа ханыг би арай чадан харж байна.” Линлэй эргэж харна. баруун зүг харвал тэрээр бас ангалын ханыг харж чадна. Харин зүүн зүгт тэрээр хавцлын хана харч чадахгүй байлаа.

Тэр дунтаа гол зүүн зүг уруу урсаж байв.

“Бэбэ, чи ч гэсэн болгоомжтой байгаарай.”  Линлэй салхин шид Суперсоник шившив. Тэрээр болгоомжтойхон өвснөөс гарна. Энд маш их өвстэй газар байлаа, магадгүй энд байгаа шидэт араатнуудын цөөхөн хэд нь өвсөн тэжээлтэн буй заа.

Урагш болгоомжтой алвал Линлэй гэнэтхэн нэг зүйл анзаарав.

“Ямар өндөр нягттай байгалийн эрчим  бэ? Энэ байгалийн элементийн эрчим гаднаас зургаагаас долоо дахин их байна.” Хөндийд орж ирвэл Линлэй анх удаа үүнийг анзаарлаа

“Ийм өндөр байгалийн эрчимтэй болгосон зүйл нь юу юм бол?”

Линлэй зүүн зүг уруу болгоомжтой мөлхсөөр. Газрын луу, Хурдны луу, Ногоон шивээст могой, мөн Луун шонхорууд үлэмж том шидэт араатнууд. Жижигхэн газрын бэтгэ Линлэй огт харагдахгүй байлаа.

“Энэ ангал үнэхээр урт юм.”

20км зүүн зүг мөлхсөн ч Линлэй хавцлын төгсгөлийг харсангүй. Линлэй гэхдээ шинэ сүрэг шидэт араатнуудыг олж харна.

Зургадугаар зэрэглэлийн шидэт араатан, Далавчит морь, Долдугаар зэрэглэлийн шидэт араатан, Аянгат далавчит морь.

Бүхэл төрлийн нисдэг морьд агаарт дүүлнэ. Зарим нь хөндийд аажуухан алхаж өвс идэж байлаа.

“Эзэн, энд өвс татарч эхэлж байна. Бид цааш яаж явах бэ?” Бэбэ санаа зовлоо.

Линлэй мөн санаа зовнино. Цаашлаад явбал хүний шилбэ татахуйц л өндөртэй өвснүүд тааралдацгаана.

“Энэ газар хэтэрхий урт юм. Мөлхөх ямар ч боломж алга. Агаараар л нисье” Линлэй хэдэн зуун метр ухраад нисдэг морьдын сүргээс зайгаа аль болхоор аван Дүүлэх техникээ шившлээ.

“Шүү!”

Агаарт шулуухан нисэн, Линлэй хамгийн өтгөн мананцар уруу давихад орлоо. Хамгийн өтгөн маннд зарим нисдэг морьд ойртоно. Нисдэг морь эцсийн эцэст харьцангуй жижигхэн амьтан. Тэд том зай эзэлдэггүй. Ойртоод ирмэгц Линлэй бултан тэднээс дутаана.

Зүүн зүг болгоомжтой нисэн, Линлэй өмнө зүгийн ханатай ойртон, хадан хананд Цэнхэр зүрхэн өвс байгаа эсэхийг ажиж харна. Үргэлжлүүлэн явах бүрт Линлэйн царай барайсхийж байв.

“Анх олсон Цэнхэр зүрхэн өвснөөс гадна, дахиж би олсонгүй.” Линлэй тэсгэл алдаж байлаа.

Гэхдээ Линлэй үргэлжлүүлэн зүүн зүг уруу ниснэ. Тэрээ рарван километр ниссэний дараа дахин тэнгэрт нисдэг морь байхгүй байгааг хараад газар буулаа.

“Линлэй энд бүх төрлийн шидэт араатнууд байна. Энд байгаа шидэт араатнуудын дийлэнхи нь сүргээрээ бэлчдэггүй, тухайлбал Хурдны луу, Хр баавгай, эсвэл хурдан Луун муур байна. Делин Кевоте бөгнөөс гарч ирэн, Линлэйн хажууд зогслоо.

Линлэй болгоомжтойхон урагшилна. Харин Делин Кевоте зугалж буй мэт алхална.

“Өө.”

Аянганд цохиулсан мэтээр Линлэй гэнэтхэн байгаа газраа зогсоно. Тавин метрийн урд долоогоон найман метрийн диаметртэй ногоон өнгийн өвс нэг нэгээрээ байлаа.

Энд өвс байгаа нь сонин биш. Хамгийн гол нь… энд байгаа бүх өвс цэнхэр өнгийн туяатай байлаа.

“Цэнхэр зүрхэн өвс. Энд байгаа бүгд цэнхэр зүрхэн өвс байна.”

Энэ мөчид Линлэйн зүрх цохилохоо болих шахав. Тэнгэр минь. Ганц цэнхэр зүрхэн өвс хэдэн арван мянган алтан зоостой. Зах дээр үнэлэшгүй эрдэнэ байдаг. Гэхдээ түүний урд байгаа тавин метрийн зайд, зуун боодол Цэнхэр зүрхэн өвс байна.

“Ямар их юм бэ? Би долоогоос найман боодолыг энэ удаа авна.” Линлэй уртаар амьсгаа авлаа.

Делин Кевоте нүд сэргэв. “Линлэй луугийн цус уухад дөрвөөс таван боодол Цэнхэр зүрхэн өвс хангалттай. Ийм их Цэнхэр зүрхэн өвс нэг газар байна гэдэг итгэмээргүй. Гэхдээ… Цэнхэр зүрхэн өвс байгаа газрын эргэн тойронд юу ч ургаагүй байна. Чи тийшээ яаж очих гэж байна?”

Цэнхэр зүрхэн өвс энгийн өвстэй цуг ургадаггүй байх

Цэнхэр зүрхэн өвсний гучин метрийн зайд нэг ч өвс ургаагүй байв

“Энд олон тооны шидэт араатнууд байхгүй байна. Бас сүргээрээ бэлчдэггүй учраас бүгд тархай бутархай байгаа.” Линлэй Цэнхэр зүрхэн өвснүүдийн эргэн тойрондохыг няхуур ажина. “ Тэнд долоон шидэт араатан байна. Би хурдан байж чадах аваас амьд мултарах асуудал биш байх.”

Линлэй өөрийгөө хүчилж тайвшруулна. Тэрээр бэлэн байдалд шилжлээ.

“Эзэн та тэнэгтээ юу? Намайг мартаа юу? Бэбэг?” Бэбэ гэнэтхэн бодлоороо Линлэйд хэллээ.

Линлэй гайхав. Бэбэ уруу харвал, Бэбэ инээмсэглэн нүдээ ирмэв. “Миний хурд таныхаас хурдан, бас би таниас ч жижигхэн. Би очиж авбал яасан юм бэ? Ямар ч асуудалгүй шүү дээ. Та үүргэвчээ онгойлгоод цэнхэр зүрхэн өвсөө авахдаа л бэлдээд байж бай.”

“Шүү!”

Хар гялбаа болоод нэг мэдэхэд Бэбэ цэнхэр зүрхэн өвснүүдийн дунд орчихлоо. Хурц сарвуугаараа Бэбэ шалавлан Цэнхэр зүрхэн өвсийг үндсээр нь авна. Жижигхэн сарвуу нь бүжиглэх мэт болвол удалгүй хэсэг газар хоосорч, Бэбэгийн толгой мэт том боодол Цэнхэр зүрхэн өвс хажууд нь өрөөстэй байна.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Сурталчилгаа

3 comments on “Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 15]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.