Чөтгөр бурхдын домгууд 73

3 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 73 – Бурхан зэргийн өсөлтийн хурд

Не Ли Хар дарсан зүүдний чөтгөрийн тогоог гаргаж ирлээ. Хар хашин тогоо нь нууцлаг эрчмийн өнгийн гэрэл явгаруулна.

Энэ эд хогшил бол эртний үнэт эрдэнэ. Тэрээр дуудлага худалдааны байранд гарч ирнэ гэж бодоогүй. Тиймээс Не Ли үүнийг юу ч болж байсан худалдаж авч байгаа. Хэрэв Не Ли энэ Хар Дарсан зүүдний чөтгөрийн тогоог алдсан бол гарцаагүй харамсах байсан.

Не Ли баруун гараараа Хар дарсан зүүдний чөтгөрийн тогоог илбэнэ. Тэрээр багахан сүнсний хүчээ тогоо уруу хийлээ.

Хар дарсан зүүдний чөтгөрийн тогоо гэрэлтэв, Не Ли тэй холбоо тогтоолоо. Хар дарсан зүүдний чөтгөрийн тогооны хэрэглээг Не Ли багахан мэднэ. Не Ли тиймээс илүүтэйгээр судлах хэрэгтэй.

Хар дарсан зүүдний чөтгөрийн тогооны нэг хэрэглээ бол Арван төрлийн чөтгөрийн сүнс хийвэл, илүү хүчтэй чөтгөрийн сүнс гарч ирэх магадлалтай. Мэдээж бүтэлгүйтэх ч гэсэн магадлал бий.

Не Ли маш олон чөтгөрийн сүнс худалдаж авсан шалтгаан нь тэрээр илүү хүчтэй чөтгөрийн сүнс боловсруулж чадах учирт бий.

“Би аль хэдийн нууц алуурчин төрлийн чөтгөрийн сүнстэй. Надад хамгийн их хэрэгтэй чөтгөрийн сүнс бол дайсантайгаа нүүр тулгараад тулалдаж болохуйц төрлийн чөтгөрийн сүнс юм. “ Не Ли хэсэг зуур бодов. Тэгэхээр надад хоёр мянга гаруй тулууны төрлийн чөтгөрийн сүнс байгаа. Тэрээр илүү хүчтэй чөтгөрийн сүнс авч чадах эсэхээ гайхан бодов.

Бүх чөтгөрийн сүнс сүнснийхээ хүчээр ялгаатай. Хүрэл зарэглэл, Мөнгөн, Алтан, Хар алта, Домгийн зэрэглэл гэх мэтийн. Энэ зэрэглэлийг Яруу алдрын хот гаргасан. Энгийн хүмүүс мэддэггүй зүйл гэвэл, чөтгөрийн сүнсийг үнэн хэрэгтээ өсөлтийн хурдаар нь тодорхойлдог. Муу зэрэглэлийн чөтгөрийн сүнс байлаа ч өсөлтийн хурдаар нь тодорхойлох хэрэгтэй. Хэрэв хурдтай өсөлтийн хурдтай бол Домгийн зэрэглэлийн чөтгөрийн сүнсийг ялах хүртлээ өсөж хөгжих боломжтой.

Илүү хурдтай өсдөг чөтгөрийн сүнснүүд бусад сүнснүүдээс илүү хүчтэй байдаг. Тухайлбал  Не Лигийн Сүүдрийн чөтгөрийн сүнс.

Не Ли өсөлтийн хурдын тав ангилдаг. Үүнд: Муу, Энгийн, Сайн, Маш сайн, Онцгой, Бурхны өсөлтийн хурда. Сүүдрийн чөтгөрийн сүнс бол эргэлзээгүй Бурхны өсөлтийн хурдтай сүнс. Тиймээс түүний өсөлт ямар ч хязгаар үгүй гэсэн үг.

Энгийн хүмүүс өсөлтийн хурдыг яаж ялгахаа ч мэддэггүй. Гэхдээ Не Ли бол өөр хүн.  Тэрээр хүнтэй адилхан сүнсний кристал ашиглан чөтгөрийн сүнсний өсөлтийн хурдыг тодорхойлж болно. Хэлж буй арга барил нь өөр болхоос ялгаагүй зүйл.

Түүний хоёр дахь нэгдэх чөтгөрийн сүнс их хүчтэй нөлөөтэй, Тиймээс Не Ли хоёр дахь чөтгөрөө маш болгоомжтой сонгох хэрэгтэй. Тэрээр Бурхны өсөлтийн хурдтай чөтгөртэй нэгдэж чадахгүй байлаа ч ядахнаа онцгой өсөлтийн хурдтай чөтгөртэй нэгдэх хэрэгтэй. Эс бөгөөс ийм өндөр үнээр энэ Хар дарсан зүүдний тогоог авсан нь үр ашгаа өгөхгүй.

Не Ли арван арван чөтгөрийн сүнсний чулуу гаргав, тэрээр сүнсний кристалаар арван сүнсний хурдыг тодорхойлов.

“Хагарч үйрсэн сүнсний үүл, муу өсөлттэй чөтгөрийн сүнс!”

“Хагарч үйрсэн сүнсний үүл, муу өсөлттэй чөтгөрийн сүнс!”

“Хагарч үйрсэн сүнсний үүл, муу өсөлттэй чөтгөрийн сүнс!”

“Хагархай сүнсний үүл, энгийн өсөлттэй чөтгөрийн сүнс!”

……

Не ЛИ хурдтайгаар арван чөтгөрийн сүнснийг тодорхойлов. Долоон муу өсөлттэй, гурван энгийн өсөлттэй сүнс. Не ЛИ урам хугарав.

“Өндөр өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнс сонгох ч үнэхээр хэцүү ажил шүү.” Не Ли бодон сэтгэлээр унав. Сүүдрийн чөтгөрийн сүнс шиг өөр бурхны өсөлтийн хурдтай сүнс олно гэдэг хэцүү. Эс бөгөөс Не Ли Эртний Орчид балгас уруу явахгүй байх байсан.

Энэ хог болсон чөтгөрийн сүнснүүдийг өөр хүн авсан бол эрдэнэс шиг нандигнах байсан биз.

Не Ли арван чөтгөрийн сүнс Хар дарсан зүүдний чөтгөрийн тогоо уруу шидэн, Хар дарсан зүүдний чөтгөрийн тогоог сүнсний хүчээрээ ажиллууллаа.

Хоромхон зуур Хар дарсан зүүдний чөтгөрийн сүнсний тогоо гэрэлтэв. Нүд гялбам гэрэл гаргана. Гэрлийн туяа ч мөн тогоо дотор тойрон эргэлдэн. НЕ Ли арван гэрэл зогсолтгүй эргэлдэн, бие биетэйгээ нэгдэн, нягт мананцар үүсгэж байгааг харлаа.

Арван минутын дараа, Хар Дарсан зүүдний чөтгөрийн гэрэл унтрав. Чөтгөрийн сүнс яг л сүнстэй адилхан. Тогооны ёроолд эргэлдэн хөдөлж байв.

Не Ли чөтгөрийн сүнснийг барьж аваад, энгийн чөтгөрийн сүнсний чулуунд тамгалаад орхив.  Тэрээр дахин чөтгөрийн сүнсний өсөлтийн хурдыг шалгав.!”

“Багахан бүрэн сүнсний үүл, Сайн өсөлтийн хурд! Энэ Хар дарсан зүүдний чөтгөрийн тогоо үнэхээр гайхалтай юм! Гэхдээ сайн өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнс одоо ч хангалттай биш!” Не Ли толгой сэгсэрнэ. Тэрээр Сайн өсөлтийн хурдтай сүнснийг нэг нүдээрээ ч тоож харахгүй.

Не Ли сайн өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнснээ хажуудаа, тавин дахин арван чөтгөрийн сүнсний өсөлтийн хурдийг шалгав.

Арван тулааны чөтгөрийн сүнс, хамгийн сайн нь бухан чөтгөрийн сүнс. Энэ Сайн сүнсний өсөлтийн хурдтай байан.

Не Ли дахин тэднийг Хар дарсан зүүдний  чөтгөрийн тогоонд хийв

Боловсруулалт амжилттай!

Боловсруулалт амжилттай!

Боловсруулалт амжилтгүй!

 

……

Бүтэлгүйтэх магадлал бага, арваас нэг удаа. Гэхдээ жар дахин боловсруулахад хамгийн сайндаа Маш сайн өсөлтийн хурдтай тулааны төрлийн чөтгөрийн сүнс гарч ирсэн. Бусад нь сайн өсөлтийн хуртай чөтгөрийн сүнснүүд байлаа.

“Хангалттай биш.” Не Ли дахин толгой сэгсрэв. Чөтгөрийн сүнсний өсөлтийн хурд нэмэгдэх тусам боловсруулахад улам хэцүү болж байлаа.

Гэхдээ, түүнд маш олон чөтгөрийн сүнс бий. Тиймээс Не Ли боловсруулалтаа дуусгахгүй. Хоёр мянган чөтгөрийн сүнснээс жар гаруй нь боловсруулалт шаардлагаггүй аль хэдийн Маш сайн өсөлтийн хурдтай, Хоёр зуу нь сайн өсөлтийн хурдтай байлаа. Энэ муу хэрэг биш. Энэ төрлийн сүнснүүд байгалаасаа хүчтэй байдаг.

Дараагийн хоёр өдөр Не Ли тасралтгүй боловсруулалтаа хийнэ. Нэг нэгээрээ Муу өсөлтийн хурдтайг энгийн, энгийн өсөлтийн хурдтайг сайн өсөлтийн хурдтай болгоно.  Сайн өсөлтийн хурдтайг маш сайн өсөлтийн хурдтай болголоо. Эцэст нь маш сайн өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнснүүдээ Онцгой өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнс болгоно.

Өсөлтийн хурд нэмэгдэх тусам бүтэлгүйтэх магадлал өссөөр байлаа. Эцэст нь таван Онцгой чөтгөрийн сүнсийг амжилттай боловсрууллаа.

Таван Онцгой чөтгөрийн сүнсээ хараад Не Ли сэтгэл ханасангүй. Тэрээр  арван онцгой чөтгөрийн сүнстэй байсан бол тэрээр ганц Бурхны өсөлтийн хурдтай сүнстэй болох магадлалтай болох байсан. Онцгой өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнс гаргаж авах магадлал 50%. Бурхны өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнс гаргаж авахад Таваас нэг нь бүтвэл энэ аль хэдийнээ дээдийн заяа.

Алхимийн Холбоо Не Лид тангуудын ашгаас ногдол ашиг болгон нэг тербумыг өгсөн.

Үүнийг бодон, Не Ли Не Хай болон Не Энтэй уулзана. Не Хай болон Не Эн нар Не Лид үлэмж тооны Тулааны зэрэглэлийн чөтгөрийн сүнс авахад нь туслана. Тулааны төрлийн чөтгөрийн сүнс авчрах тутамд нь тэрээр багахан хэмжээний шагнал өгч байв.

Не Ли шагнал арвин учраас тэд чөтгөрийн сүнс авчрахад хамаг хүчээ дайчлана. Не Хай болон Не Ли хаа газрын худалдаачдаас Тулааны төрлийн чөтгөрийн сүнс аль болох олноор нь авна. Хэдэн саяыг өгсөний дараа, тэрээр хэдэн арван мянган Тулааны төрлийн чөтгөрийн сүнстэй боллоо. Тиймээс тэрээр үргэлжлүүлэн Хар дарсан зүүдний чөтгөрийн тогоогоо үргэлжлүүлэн ажиллуулна.

Боловсруулах тусам, Не Ли Хар дарсан зүүдний чөтгөрийн тогоонд өөрчлөлт орж байгааг анзаарав. Эхний гундайсан чөтгөрийн тогоо илүү гял цал болж, Тэр бүү хэл дотор нь болж буй нэгдэх үйл явцыг харж болохоор болж эхлэнэ.

НЕ Ли Хар дарсан зүүдний чөтгөрийн тогоо нэгдүүлсэн сүнс болгоныхоо зарим эрчмыг өөртөө шингээдэг болохыг мэдрэв. Цаг хугацаа өнгөрөх тусам Хар дарсан зүүдний чөтгөрийн тогоо илүү хүчирхэг болж байлаа.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Advertisements

3 comments on “Чөтгөр бурхдын домгууд 73”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s