Чөтгөр бурхдын домгууд 72

2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн

Хэсэг 72 – Чөтгөрийн сүнс боловсруулсан нь

Маш хурдтайгаар Сяо Мин Фэн олон чөтгөрийн сүнстэй эргэж ирлээ.

Баригдсаныхаа дараа чөтгөрийн сүнснүүдийн чөтгөрийн сүнсний чулуунд тамгалж хадгалдаг.

Эгнүүлэн тавьсан чөтгөрийн сүнсний чулуунууд ширээн дээр өрөөстэй. Үүнийг харах үнэхээр тааламжтай.

“Энд зургаан мөнгөн зэрэглэлийн хар дарсан зүүдний чөтгөрийн сүнснүүд бий. Энэ үнэ нийлээд жаран мянган чөтгөрийн сүнсний зоос болно. Харин энд байгаа Алтан зэрэглэлийн хар дарсан зүүдний чөтгөрийн сүнснүүд. Үнэ нь ойролцоогоор гурван зуун мянган чөтгөрийн сүнсний зооснууд болно!” Сяо Мин Фэн хоёр чөтгөрийн сүнсний хэсэг чулуунууд уруу заан Не Лид тайлбарлав.

Чөтгөрийн сүнсийг чөтгөрийн сүнстэн нэгдэж авахаас гадна хуяг дуулганд шингээн хуяг дуулгыг илүү хүчтэй болгож болдог.

Мөнгөн зэрэглэл ба түүнээс дээш зэрэглэлийн чөтгөрийн сүнснүүд өндөр үнэтэйд тооцогддог. Үнэ нь арван мянгаас хэдэн зуун мянган чөтгөрийн сүнсний зоос хүрэх тохиолдол бий. Энгийн хүмүүс тэднийг худалдан авч дийлэхгүй.

Гэхдээ Не Лид энэ бол асуудал биш.

“Аан, тэгэхээр үнэ нь шудрага юм байна. Би бүгдийг нь авлаа” Не Ли толгой дохив.

Сяо Мин Фэн эргэж хараад Не Хай, Не Эн уруу харлаа. Тэд хоёул гашуунаар инээмсэглэхээс өөр яалтай.  Сяо Мин Фэн тэдний зөвшөөрлийг авахыг хүссэн юм. Гэхдээ тэрээр тэд үнэндээ Не Ли өмнөөс шийдвэр гаргаж чадахгүй гэдгийг яахан мэдэх билээ.

Не Ли гараа савчив. Бага уул мэт хэмжээний чөтгөрийн кристал картууд дотоод-орон зайт бөгжнөөс нь гарлаа. Тэрээр гараа ширээн дээр тавиад хэллээ. “Энэ хэмжээний мөнгө хүрэх байх аа. Алив тоолоод үз”

Не Ли өөрөө төлж байна гэж үү? Энэ бага уул мэт хэмжээний чөтгөрийн кристал картуудыг хараад Сяо Мин Фэн цочирдов. Тэнгэрийн хээ овог үнэхээр баян юм. Тэд ийм хүүхдэд ийм их хэмжээний мөнгө өгч явуулдаг байна шүү! Энэ талаар тэрээр их юм бодсонгүй. Эцсийн эцэст, тэрээр наймаачинаас өөрцгүй. Не Ли өөрийнхөө төлбөр тооцоогоо төлж чадахаас хойш асуудалгүй.

Не Ли дахин гараа савчивал тавин чөтгөрийн сүнсний чулуунууд бүгд дотоод орон зайт бөгжинд нь оров

“Дахин бидэн дээр ирж үйлчлүүлээрэй.” Сяо Мин Фэн чөтгөрийн кристал картаа тоолсныхаа дараа эелдгээр инээмсэглэв. Энэ чөтгөрийн сүнс зарснаас нь хойш хамгийн том наймаа болон өнгөрлөө.

“Эзэн хэтэрхий эелдэг байх юм. Бидэнд худалдаж авах өчнөөн юм бидэнд өнөөдөр байна. Эзэн биднийг ингээд үдэж гаргах гэж байгаа юм биш биз дээ?” Не Ли Сяо Мин Фэн уруу хялам хийв.

“Яалаа гэж дээ? Залуу эзэн дахиад чөтгөрийн сүнс худалдаж авах гэж байгаа юмуу?” Сяо Мин Фэн асуулаа. Не Ли тайван зан түүнд хөнгөхөн дарамт учруулав. Тэрээр дотроо гашуунаар инээмсэглэв. Энэ үнэхээр арван гурван настай хүүхэд мөн юм гэжүү? Учир нь хэтэрхий аймшигтай хүүхэд юм.

“Мэдээж шүү дээ. Хар дарсан зүүдний чөтгөрийн сүнс худалдаж авах миний энд авья гэсэн зүйлсийн нэгээхэн хэсэг.” Не Ли тайвнаар хэллээ.

Сяо Мин Фэн үнэхээр цочирдов. Не Ли хэдэн ширхэг чөтгөрийн сүнс худалдаж авахыг хүссэн юм бол? Гэхдээ, түүний дэлгүүр мэдээж наймаа хийх гэж нээлттэй байдаг учраас тэрээр аль болох олон чөтгөрийн сүнс зарахыг зорилгүй яахав.

“Би бас маш өндөр хортой чөтгөрийн сүнснүүд, цасан салхин чөтгөрийн сүнснүүд, тулаанч чөтгөрийн сүнснүүд….. Эзэн энэ бүх чөтгөрийн сүнснүүдийг байгаагаа бүгдийн аваад ирэхгүй юу?”

Байгаа бүх чөтгөрийн сүннүүдийг дахиад уу? Өө бурхан тэнгэр минь!

Гэхдээ яаравчлан, Сяо Мин Фэн байгаа бүх дурдсан чөтгөрийн сүнснүүдийг аваад ирлээ. Хар Дарсан чөтгөрийн сүнснүүд энэ олон чөтгөрийн сүнснүүдтэй харьцуулвал цөөхөн. Не Ли мянга,хэдэн арван мянган тооны чөтгөрийн сүнс асуусан ч гэлээ Хар Дарсан чөтгөрийн сүнснүүдтэй харьцуулвал үнэ нь арай хямд.

“Эцсийн цэцэст жаран таван сая чөтгөрийн сүнсний зоос болж байна!” Сяо Мин Фэн хурдхан үнийг бодлоо. Үнийг нь бодох төдийд л толгойнд нь хүйтэн хөлс цувна.

“Жаран таван сая чөтгөрийн зоос. Тоолоод аваарай.” Не Ли зургаан мянга таван зуун чөтгөрийн кристал карт гарган ирлээ. Тэднийг ширээн дээр тавина.

Сяо Мин Фэн гүнээ цочирдов. Тэрээр наймаа хийснээсээ хойш анх удаа ийм их мөнгө харж байна. Гэхдээ энэ чухал асуудал нь биш. Чухал зүйл нь юу гэвэл энэ хүүхдийн дотоод орон зайт бөгжнөөс гарч ирж буй мөнгө шүү дээ.

“ Эзэн, надад дахиад хэдэн чөтгөрийн сүнснүүд хэрэг болно!” Не Ли Сяо Мин Фэн уруу харан хэллээ.

“Залуу эзэн надад тушаахад л хангалттай, Миний бие, Сяо Мин Фэн, бүхнийг хийх болно. Та мэдээ дуулгахад л хангалттай. Би бүх чөтгөрийн сүнсийг Тэнгэрийн хээ овог уруу хүргэнэ.” Сяо Мин Фэн хүндэтгэлтэйгээр хэллээ. Тэрээр дахин Не Лиг хүүхэд гэж бодохгүй. Энэ түүний хамгийн том үйлчлүүлэгч. Ганц худалдан авалт нь л хэдэн жилийнх нь орлогыг авчирлаа. Тэрээр Не Лиг сайнаар хандаж байх хэрэгтэй. Эс бөгөөс энэ үйлчлүүлэгч яваад өгвөл уйлахад ч хожимдоно.

“Мэдлээ, овгийн ахлагч, тэргүүн настан, буцацгаая.” Не ли Не хай Не Эн уруу харан хэллээ.

“Тэгье.” Не Хай мөн Не Эн хоёул толгой дохив. Үнэндээ тэд Не Лид том үзүүлбэр үзүүлбэр үзүүлнэ гэж бодож байсан. Гэтэл үнэндээ Не Ли тэдэнд том үзүүлбэр үзүүлээд өглөө. Тэдний зүрх одоо хүртэл хүчтэй цохилсоор байлаа.

Тэднийг хэн зэмлэх билээ? Тэнгэрийн хээ овог хэдэн сая чөтгөрийн зоос л жилдээ олдог. не Ли зуун сая чөтгөрийн зоосны үнэтэй тогоо худалдаад авлаа. Энэ аялалаар Не Ли жаран таван сая чөтгөрийн зоос үрлээ.

Сяо Мин ФЭнтэй салах ёс гүйцэтгээд Не Ли, Не Хай, Не Энтэй хамт Тэнгэрийн хээ овог уруу буцлаа.

Энэ аяллаар Не Ли, Не Хай, Мөн Не Эн бүгд өөрсдийн зүйлс хожсон. Не Хай, Не Эн хоёр бүх Тэнгэрийн хээ овгийн гишүүдийг цуглуулан тангууд, үрлэн эмүүдийг хуваан өгч, хүчээ өсгөх боломжийг гарга жирэв.

Не Ли эргэж ирээд, Не Хай зохион байгуулснаар Не Ли мөн түүний гэр бүл хувийн орон сууцанд орлоо. Тэдний орон сууц овгийн алагчийнхаас алхмын зайдл байдаг. Тэд Тэнгэрийн Хээ овгийн хамгийн аюулгүй газар ирсэн гэсэн үг. Не Хай энэ зохион байгуулсан ажилд Не Ли сэтгэл ханамжтай байлаа.

Не Ли олон тангууд, чөтгөрийн кристал карт, зарим зүйлсийг гэр бүлийнхэндээ үлдээлээ. Ингэснийхаа дараагаар Не Ли өрөөндөө орж бэлтгэл сургуулилт хийхэд анхаарав.

Энэ орой Алхимийн Холбооны Ян Синээс мэдээ ирлээ. Энд Ян Синийг бүлэг алуурчид дээрэмдэх гэж оролдсон талаар дурдсан байсан. Тэд Хар Дарсан чөтгөрийн Тогоог авах гэсэн боловч тэд бүгд түүний бие хамгаалагчдад алуулсан.

Не Ли хөмсөг зангирав. Яруу Алдрын хотод ийм зүйл хийдэг хүн байдаг аа? Тэд үнэхээр бөх зүрхтэй юм. Хэрэв тэд Хар Дарсан чөтгөрийн тогооны хэрэглээг мэддэг бол яах бэ? Тэд мэддэггүй байсан бол ийм аюултай зүйл хийхгүй байсан. Ийм зүйл хийхийг зүрхлэх ганц төрлийн хүмүүс л байгаа. Не ли харанхуйн Бүлгэм л үүнийг хийсэн гэж таамаглав. Ариун Гэр бүл үү? Харанхуйн бүлгэм үү? Алин ч байсан асуудлыг эртхэн шийдэх ёстой.

Не Ли хөгжил өссөн хэдий ч тэрээр одоо ердөө Мөнгөн зэрэглэлийнх, тэднийг дийлэхэд тун хол байна.

Сүүдрийн Чөтгөрийн сүнс аллага хийхэд хүчтэй ч гэсэн, энгийн үед хүмүүст харуулж болохгүй.

Не Ли олон чөтгөрийн сүнстэй нэгдэхийг хүсч байгаа ч. Түүний [Тэнгэрийн бурхан] хөгжүүлэх техник зөвхөн түүнийг долоон чөтгөрийн сүнстэй нэгдэхийг зөвшөөрдөг. Нэгдэх бүрт Не Ли хүч, бас хөгжих хурд хурдтай өснө.

Мэдээж Не Ли чөтгөрийн сүнсийг маш нухацтай харж байж нийлнэ. Дахиж төрсний дараа дахиж энгийн хогийн чөтгөрийн сүнстэй тэрээр нийлэхгүй. Сүүдрийн Чөтгөрийн сүнстэй болсноос хойш, Не Ли зарим тусгай чөтгөрийн сүнс судлахад бэлтгэж байсан. Гэхдээ одоо Хар дарсан зүүдний чөтгөрийн тогоотой учраас Не Ли цоо шинэ боломж үүсч байгаа юм.

Энэ нь Хар Дарсан зүүдний чөтгөрийн тогоо нь шинэ чөтгөрийн сүнсийг боловсруулж чаддагт байгаа юм.


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

2 comments on “Чөтгөр бурхдын домгууд 72”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.