Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 14]

2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 14, Шингэрсэн нь

Рэйнолдс, Жорж, Иел гурав хөшөөг алмайран харав. Тэд энэ хөшөөг хараад үнэхээр биширнэ, тэдний нүдэнд таван эмэгтэйн хөшөө бүгд сүнстэй мэт харагдав.

Зүүн талын эхний дүр зөөлхөн, аядуухан агаар хүн болгоныг харвал өрөвдүүлнэ.

Хоёрдугаар дүр нь эгдүүтэй, хүн болгоны зүрхийг хөдөлгөх дүр байлаа

Гуравдугаар зураг жинэнэ охин, ичимхийрэн улайрч байгаа мэт харагдана.

…..

Бүх таван дүр өөр өөрийн гэсэн онцгой эрчимтэй.

Линлэй хөшөөг харан ширтэнэ. ингэснээрээ тэрээр уран сэтгэхүйгээ харж байгаа мэт санана. Энэ таван зураг бүгдээрээ зүүднээс нь гараад ирсэн мэт. Гэхдээ одоо, тэр сэрсэн.

“Линлэй.” Делин Кевоте хажууд нь алхаад ирэв. Түүний саран цагаан дээл өө сэвгүй, толгойгүй байлаа.

Линлэй Делин Кевоте уруу харлаа.

Делин Кевоте царайнд баярласан дүр зураг харагдав. “Чиний чулуун сийлэх чадварын хувьд чи аль хэдийн мастер болсон. Мөн чиний саяны сийлсэн чулуун сийлбэр Шулуун цүүц сургуулийн бахархал болсон түүчээ сийлбэр болсон гэж хэлж болно. Энэ бүх туршлагын дараа, чиний чулуун сийлбэрийн талаар мэдлэг чинь улам гүнзгийрсэн гэж би бодож байна.”

Линлэй толгой дохив.

Энэ сийлбэрийг дуусгасны дараа л Линлэй яагаад мастер сийлбэрчидын урлаг зөвхөн цор ганц байж олон үе дамжиж ирдэгийг ойлголоо. Тэдэнд чадвар нь байхгүйдээ биш, харин “тэнгэрлэг” гэх тодотголтой сийлбэрүүд оргүйгээс ургаад гардаг эд биш юм.

Жишээлбэл, Линлэй дөнгөж “Зүүднээс сэрсэн нь” сийлбэрээ дуусгасан ч гэсэн. Хэрэв түүнийг дахиад үүнийг урлаадах гэвэл энэ боломжгүй юм.

Тэнгэрлэг сийлбэр гарч ирвэл уран чадвар, үгээр хэлшгүй сэдэл, гэнэтийн сэтгэл хөдлөл нар шингэсэн байх ёстой. Хүний сэтгэл хөдлөл чин сэтгэлээсээ хөдөлсөн тохиолдолд л тэнгэрлэг сийлбэр урлагдана. Ийм нөхцөл байдалд л хүн өөрийн хүлээсээ тайлж, гайхалтай, хүний сүнсийг хөдөлгөм сийлбэр урлаж чадна.

Линлэй энэ сийлбэрийг урласан. “Зүүднээс сэрсэн нь” Ийм өндөр чадварын сийлбэрийг Линлэй дахин урлатлаа хэр удах билээ?

Гэхдээ…

Арван өдрийн тасралтгүй сийлэх үйл явцаас, дэлхий ертөнцтэй нэгдэх ямар сайхан, гайхалтай болохыг мэдэрсэн. Сийлэх чадварын хувьд ч гэсэн Линлэй огцом өссөн. Линлэй яг одоо дахиж шинээр сийлэх аваас “Зүүднээс сэрсэн нь” дүйцэхгүй ч гэсэн, урьд өмнө 5000 алтан зоосоор үнэлэгддэг сийлбэрээс нь хавь илүү сийлбэрүүд урлагдана.

“Линлэй чи сүнсний эрчимээ өөрчлөгдсөнийг мэдэрч байна уу?” Делин Кевоте догдлонгуй хэллээ.

Линлэй гайхав.

Сүнсний эрчим ээ?

Сийлбэр өөрийнх нь ердийн үеэс илүү сүнсний эрчим гаргахыг шарадсан, одоо түүний сүнсний эрчим урьд өмнөхөөс хавь илүү байлаа. Хэрэв арван өдрийн өмнө Линлэйн сүнсний эрчим жижигхэн мод шиг байсан бол, одоо түүний сүнсний эрчим олон зуун жил насалсан үлэмж том модтой адил байв.

“Яаж ингэж их өссөж байж болдог байна аа?” Линлэй алмайрав.

Делин Кевоте инээмсэглэв. Цагаан сахал нь намирна, тэрээр хэлэв. “Арав дахин! Чиний сүнсний эрчим арав дахин нэмэгдлээ.Үнэхээр ихээр өссөн байна. Аравхан өдөрт арав дахин ихэслээ шүү дээ. Бусад хүмүүсийн арван жилийн үр өгөөжийг чи аравхан өдөрт авсан байна. Чиний сүнсний эрчим зургадугаар зэрэглэлийн шидтэнээс шууд долдугаар зэрэглэлийн шидтэний түвшинд хүрсэн байна.”

Линлэйд ч итгэмээргүй санагдана.

Өсөлт нь хэтэрхий их юм. Арав дахин шүү.

“Нөлөө нь сайн байгаа биз? Тийм үү? Хмм, Делин Кевотийн Шулуун цүүцийн сургууль хэлүүлэлтгүй гайхалтай юм. Гэхдээ… Чамд би атаархаж байна.” Делин Кевоте Линлэй уруу харна. “Линлэй, чи мэдэх ёстой. сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрвэл чиний сүнс чинь байгальтайгаа нэг болдог. Энэ хүрэхэд үнэхээр хэцүү бэрх зүйл.”

Линлэй толгой дохин зөвшөөрөв.

Ийм нөхцөлд амархан ордог байсан бол “тэнгэрлэг” сийлбэрүүд ердийн бараа болох биз.

“1300 жилийн амьдралынхаа туршлагад би зөвхөн гурван удаа, гурван удаа шүү энэ нөхцөлд орж байсан. Энэ гурван удаа би өөрийнхөө хамгийн бахархаж явдаг гурван бүтээлээ туурвисан. “ Делин Кевотед бардамнал төрлөө. Тэрээр үргэлжлүүлэв. “Миний хийж байсан бүтээлүүд хоёр, гурав, дөрвөн өдөр болж байсан. Нийлээд би энэ нөхцөлд есөн өдөр болсон. Энэ чинийхээс нэг өдрөөр дутуу.”

Делин Кевоте үгийг сонсоод тэрээр арван өдөр, арван шөнө чулуун сийлбэр хийснээ ойлгосон.

“Энэ төрлийн нөхцөл бол Шулуун цүүц сургуулийн хамгийн хурданаар өөрийн сүнсний хүчээ өсгөх арга. Ийм нөхцөл бусад энгийн хүнийхээс мянга дахин хурдан байдагт оршдог. Ийм зүйлийг бид мөрөөддөг. Энэ нөхцөлд чи илүү удах тусам, илүү сайн. Тиймээс чиний сийлэхийг хүссэн сийлбэр том байх тусмаа сайн.”

Линлэй дотроо хүлээн зөвшөөрлөө.

“Зүүднээс сэрсэн нь” бол үлэмж том урлагын бүтээл, таван өөр хүнийг урласан. Ийм том хэмжээний бүтээлийг барагтай бол хардаггүй.

Делин Кевоте уртаар санаашрав. “Гэхдээ чиний сүнс ямар уран бүтээл туурвахыг хүссэнийг чи удирдаж чадахгүй.”

Линлэй ойлгов.

 

Тэрээр том хад дээр зураас, хээнүүд гарч байгааг харсан. Түүний оюун бодолд гэнэтхэн таван хүний дүр урган гарч ирсэн. Энэ их догдлол өөрийг нь ертөнц, тэр бүү хэл өөрийгөө мартахад хүргэсэн. Сэрээд харахад зөвхөн сийлбэр л үлдсэн.

Түүний бүх хүч чадал, сэтгэл хөдлөл бүгд сийлбэрт шингэсэн.

Ийм нөхцөлд ороод, өөр юм бодох тэнхэлгүй “Би энэ том хөшөөг урламаар байна” тэрээр өөр юунд ч анхаатлаа хандуулаагүй. Хэрэв тэр өөр зүйлд анхаарлаа хандуулсан бол энэ төгс нөхцөлийг үгүй хийх байсан.

“Линлэй чамаас асуух асуулт байна. Чамд энэ сийлбэрт өгсөн нэр бий юу?” Делин Кевоте асуулаа.

 

 

“Зүүднээс сэрсэн нь” Линлэй хариулав.

Делин Кевоте хэсэг зуур бодов. Тэрээр толгой дохив. “Сайн байна. Гоё нэр байна.”

Ховорхон тохиох цасан шуурга зогсов. Ертөнц бүхэлдээ цагаан өнгөнд хучаастай. Ууланд бүрхсэн цас хүний өвдөг хүртэл татахуйц өндөр байв. Ийм цасан шуурга ховорхон тохиодог. Цас зогссоны дараа улам хүйтэрлээ.

Иел, Жорж, Рэйнолдс хүйтэн цаг агаарын эсрэг майхан босгож тэмцэж байсан. Иел зарц нараа хоол авчрахыг тушаад эндээ хүлээсэн. Тэрээр Линлэйг харсан.

Энэ мөчид Иел болон нөгөө хоёр Линлэйн сийлбэрт нүд салгалгүй харж байлаа.

“Иел дарга, Гуравдугаар дүү сийлбэрээ дуусгажээ. Тэр тэндээ яагаад зогсоод байна?” Рэйнолдс санаа зовнингуй байлаа. Тэрээр Линлэйн оюун бодол ямар байгааг мэдэхгүй, тэрээр мөн Делин Кевотетэй оюун бодлоороо ярьж байгааг ч мөн түүний сүнснийг ч харж чадахгүй

Иел толгой сэгсрэв. “Би ч гэсэн мэдэхгүй байна. Энэ гуравдугаар дүүгийн сийлбэр Их мастер Прулксийн сийлбэрүүдтэй дүйцэхээр байна.”

Иелийн нүдэнд Линлэйн сийлбэр гайхлтай төгс, гэрэлтэй байлаа. Энэ эрчүүдийн сүнснийг хөдөлгөхөөр чухам сайхан болжээ.

“Иел дарга. Хоёрдугаар дүү, дөрөвдүгээр дүү.”

Линлэйн хоолой гэнэтхэн сонсогдов. Энэ Иел, Жорж, Рэйнолдс нарыг цухалдуулав. Рэйнолдс даруй хариу дуугарлаа. Догдлонгуйгаар “Линлэй чи одоо л ярьж байна. Арван нэгэн өдөр, бүхэл бүтэн арван нэгэн өдөр боллоо. Чи юу ч идэж уусангүй шүү дээ энэ бүх хугацаанд.”

Линлэй эхлээд хадны дэргэд бүхэл өдөр зогссон. Тэгээд арван өдөр дараалан сийлсэн. Энэ арван нэгдэх өдөр нь.

 

Энгийн хүн арван нэгэн өдөр юу ч идэхгүй бол өдийд үхсэн байгаа. Ердийн дөрөв тавдугаар зэрэгллэийн шидтэнгүүд удаан хугацаанд идэхгүй бол машид сульдана. Линлэй харин одоо багахан цангасан байлаа. Түүнд сөрөг нөлөөлөл огт үүссэнгүй.

Ийм чухал нөхцөлд орсоны дараа ертөнц, дэлхийн салхи болон газрын эрчим түүний биенд шингэж, түүнийг тэтгэсэн. Түүний хэрэгтэй газруудад эрч хүч Линлэйд өгч байсан.

 

“Арван нэгэн өдөр өө? Өө тийм би жаахан өлсөж байна.” Линлэй хөхрөн инээв.

“Өлсөх өө?”

Жорж хамгын түрүүнд майханд орж, хоёр арьсанд ороосон зүйл гаргаад ирлээ. Энэ арьснууд нь дулаан хадгалах зориулалттай. Дотор нь хоёр төмөр хайрцагтай хоол байлаа.

“Хүлээ, бид уух дарсгүйгээр идэж болохгүй биз дээ?” Иел хөхрөн инээв.

Ахан дүүсээ хоол яаравчлан хийж байгааг хараад, нөгөөх нь будаа бэлтгэж байгааг хараад, нэг нь дарс хундаглахыг хараад Линлэйд машид дулаан мэдрэмж төрлөө

Тэд түүнтэй хамт 11 өдөр байлаа. Линлэйн сэтгэл хөдлөлгүй яахав.

 

Линлэй гэхдээ энэ сэтгэлээ дотроо нуув.

“Дарга, Хоёрдугаар дүү, Дөрөвдүгээр дүү. Бид насан туршдаа ахан дүүс байна” Линлэй тууштай хэллээ.

“Гуравдугаар дүү, алив, юм ид.” Жорж аядуухнаар хэллээ.

“За тэгье!”

Эрнст сургуулийн арын цасанд хучигдсан ууланд, Линлэй гурван ахан дүүс идэ ууж, хөхрөн инээлдэнэ. Түүний хажууд Сүүдрийн хулгана Бэбэ мөн аз жаргалтай идэж ууна.

ИДсэний дараа.

“Иел Дарга, энэ сийлбэрийг хадгалахад надад туслаач. “Линлэй босов. Тэрээр цасаа гөвлөө. “Би арван тавтай байхдаа Шидэт араатнуудын уулсын хөндийд очиж сургуулиллт хийсэн. Би 16 насныхаа Долдугаар сар, Наймдугаар сард бэлтгэл хийх ёстой байсан. Гэхдээ Алисаас болж би яваагүй. Яг одоо би ганцаараа дахин бэлтгэл хийхээр шийдлээ.”

Жорж, Иел, Рэйнолдс бүгд хөшив.

“Гуравдугаар дүү, чи Шидэт араатнуудын уулсын хөндий явах гэж байгаа юмуу?” Иел санаа зовнив. Жорж, Рэйнолдс мөн ялгаагүй.

Тэдэнд, Линлэй сэтгэлзүйн зовонгоосоо сая ангижирсан. Арван нэгэн өдөр хоол усгүй явсан. Сэтгэл санаа нь дөнгөж дээрдэвүү гүй юу Шидэт араатнуудын уулсын хөндий явна гэлээ. Энэ Юлан тивийн хамгийн аюултай газар. Тэд санаа зовнихгүй байж яахан чадах билээ?

 

Линлэй хөхрөн инээв. “За, битгий санаа зов. Миний ухаан маш сэгэг байна. Би өнгөрсөн дэх зүйлсээ мартаж чадаагүй бол, би аль хэдийн “Зүүднээс сэрсэн нь” сийлбэрээ устгаад хаях байсан”

Тэрээр хэлэхдээ “Зүүднээс сэрсэн нь” сийлбэр уруу харна.

Сийлбэрээ харвал, Линлэй өнгөрсөн дахь үдэж хоцорсон цагаа саналаа. Түүний зүрх амар амгалан, тайван байв.

“Одоо дурсамжаас өөрцгүй зүйл. Миний амьдралд учирсан нэг саад тотгор. Алисаас болж би сургуулилалтаа удаашруулсан. Би дахин цаг үрж болохгүй.” Линлэй гурван найз нөхөд уруугаа харна. Тэгээд үүргэвчээ авлаа. “Би одоо шууд явлаа. Сургууль буцаж явахгүй.”

“Дарга, Хоёрдугаар дүү, Дөрөвдүгээр дүү.”

 

Линлэй гурван сайн найз уруу харна. “Би та нартаа үнэхээр баярлалаа. Би, Линлэй та гурав шиг ахан дүүстэйдээ үнэхээр азтай хүн.”

Хэлж дуусаад Линлэй үүргэвч, Бэбэг аваад зүүн зүг уруу явна.

Иел, Рэйнолдс, мөн жорж Линлэйн ар нурууг харан, холын хол алга болохыг харлаа.

…..

Шидэт араатнуудын уулсын хөндий.

Өндөр сүрлэг моднууд, нягт модны үндэс ороонгонууд. Зэрлэг өвс ургамлууд. Хатсан навчис. Шидэт араатнуудын уулсын хөндий яг байгалаараа. Линлэй бясалгаж байлаа. Салхи болон газрын эрчим дэлхийгээс сорон авч шидийн хүч болгоно.

Линлэйн сүнсний эрчим аль хэдийн долдугар зэрэлгэл хүрсэн. Гэхдээ түүний шидийн хүч зөвхөн зургадугаар зэрэглэлийнх.

Линлэй Шидэт араатнуудын уулсын хөндийд бүтэн сар байлаа

Сүүлийн сар. Линлэй шидэт араатан алж, заримдаа долдугаар зэрэглэлийн шид, Дүүлэх техникийг сурна. Үлдсэн хугацаандаа шидийн хүч цуглуулна.

 

Эрнст сургууль нэг ч хүнд долдугаар зэрэглэлийн шид заадаггүй. Дүүлэх техник, хөвөх техниктэй адил учраас Линлэй номын сангаас уншсан онолын шидийн номын дагуу Линлэй дүүлэх техникийг судлана. Тэрээр янз бүрийн шивлэг хэрэглэнэ.

Линлэй сарын турш судалгаа хийсний дараа тэнгэрт нисч чаддаг болсон.

Линлэй бусад хүмүүсийн шившлэгтэй адилхан байгаа эсэхийг мэдэхгүй ч, өөрийнхөө нисэх хурдандаа сэтгэл ханасан.

Зургадугаар зэрэглэлийн шидтэн, долдугаар зэрэглэлийн шидтэн хоёрын хооронд асар том ялгаа бий. хамгийн том ялгаа нь хүний сүнсний эрчим. Линлэй сүнсний эрчимтэй учраас илүү цагыг шидийн хүч цуглуулахад зарцуулж байгаа.

Линлэйн элементийн хандлага сайн учраас, шидийн хүч боловсруулах хурд нь хурдан.

Сүүдрийн хулгана Бэбэ Линлэйн хажууд алхана. Тэрээр шидийн хүч цуглуулах үеийг нь бусад араатан амьтнаас хамгаалж буй хэрэг.

Линлэйн цээжний төв хэсэгт

Газрын өнгөтэй элементийн эрчим мөн цэнхэр өнгөтэй эрчим хоёр машид нягт болов. одоо хүртэл хий хэлбэртэй байгаа. Гэхдээ нягт нь ихэсч ихэссээр…. Гэнэтхэн нягтаршсан тэр хэмжээ нь үлэмж ихэсэв.

Дусал газрын эрчим, мөн дусал цэнхэр өнгөтэй эрчим хоёр Линлэйн төвд үүслээ.

Энэ нь ихэсэн ихэссэр, дусал нь арав болж, арван дусал нь зуу, зуу нь мянга….

Зургадугаар зэрэглэлийн шидтэн, Долдугаар зэрэглэлийн шидтэн хоёрын хамгийн том ялгаа нь түүний шидийн хүч шингэн хэлбэрт байдагт бий.

 


Өмнөх хэсэг

Дараагийн

Advertisements

2 comments on “Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 14]”

  1. За ингээд зам мөр шулуудаж байгаа юм байна даа. Одоо зөвхөн бэлтгэл биз. Энэ номыг уншхаар фитнесс дээрээ илүү цагыг өнгөрүүлдэг шүү хаха.

    Like

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s