Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 13]

2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 13, Арван өдөр, Арван шөнө. 

Эрнст сургуульд эргэж ирээд Линлэй үүргэвчээ өрөөнөөсөө аван Эрнст сургуулийн хойно байрлах уул уруу зүглэв. Үүргэвчин дотор түүний хувцас, шидэт кристал карт, шулуун цүүц хоёр бий.

“Хоёрдугаар дүү, дөрөвдүгээр дүү, Гуравдугаар дүүг харж байгаарай.” Иел заалаа.

Жорж мөн Рэйнолдс хоёр толгой дохив. Тэд ч гэсэн Линлэйд санаа зовсон.

“Дарга, та хаачих нь бэ?” Рэйнолдс асуув.

Иелийн нүдэнд мөс хуралдсан мэтээр харав. “Би юу?”

“Би тэр сохор охин Алисийг яагаад Гуравдугаар дүүгээс нүүр буруулах болсон шалтгааныг судлаад ирье. Тэр жижигхэн новш хэрхэн яаж миний гуравдугаар дүүгийн эмэгтэйг булаасныг мэдээдэхье.” Иел хэлж байхдаа босов. “Би яг одоо Фэнлай хот орно. Та нар харин Гуравдугаар дүүг харж хандаж байгаарай.”

“Ойлголоо.” Рэйнолдс Жорж нар толгой дохив.

Түүний дараа, Иел явлаа. Тэрээр өөрийн овгийн хамгаалагч нарыг аван Эрнст сургуулиас Фэнлай хот уруу зорив. Рэйнолдс Жорж нарын хувьд өвлийн хүйтэн шөнийн орой Эрнст сургуулийн хойд зүгийн уул уруу яаравчлан гүйв.

……

Өөрийн хурдан хүлэгээ давхин Иел цастай замаар давхиад төд удалгүй Фэнлай хотод эргэж ирлээ. Хотод орохдоо Иел нэн даруй өөрийн овгийн Фэнлай хот дахь толгой пүүс дээрээ ирлээ.

Есөн давхар тансаг барилга байлаа. Энэ Фэнлай хотод алдартай зочид буудал.

Зочид буудлын ард хэсэг жижиг байрууд байх ба энэ нийтийн хэрэгцээнийг биш. Иел нэн даруй жижигхэн байрууд уруу чиглэн ороод хоёр давхар улаан байранд оров. Түүнийг орвол таван тансаг хувцастай дунд орчин насны эрчүүд гараад ирлээ. Иелийг харвал тэд бүгдээр хүндэтгэлтэйгээр дуудна. “Залуу эзэн Иел!”

“Валт, миний хоёрдугаар авга хаана байна?” Иел даруй асуув.

Таван дунд орчин насны залуусаас нэгийг нь Валт гэдэг. Тэрээр урт хар өнгийн дээл ганцаар өмссөн. Валт хүндэтгэлтэйгээр хариулав. “Ноёнтон төв салбар уруу долоо хоногын өмнө явсан. Одоохондоо Ариун Нэгдлийн ажлууд миний удирдлага дор байгаа.”

Энэ залуу эзэнтэн Эрнст сургуулийн сурагч болсноос хойш овгийн доторх байр суурь дээш тэнгэрт дүүлсэнийг мэднэ.

Иел энгийн нэгэн овгийн хүн бишэ. Учир нь Иел шууд угсаа залгамжлах нэгэн. Валт хамгийн том удирдлагын түвшний хүн, тэр бүү хэл Ариун Нэгдлийн бүх асуудлын хариуцдаг Хоёрдугаар авга хүртэл Иелийн өмнө хүндэтгэлгүй аашилж чадахгүй.

“Залуу эзэн Иел, танд хийлгэх даатгах ажил байвал та зүгээр хэлэхгүй юу.”  Валт хүндэтгэлтэйгээр хэлнэ.

Иел хэсэг зуур чимээгүй байснаа, тушаав. “Миний төлөө нэг хэдэн хүмүүсийг судлаадах. Фэнлай хотын Хуурай гудамжинд Алис гэдэг охин байгаа. Тэр арван зургаан настай байх ёстой. Тэр бас Веллен сургуулийн сурагч. Саяхан тэр нэг залуутай нийлсэн. Тэр залуугийн талаар бүх мэдээллийг надад өгөөдөх.”

“Мэдлээ, залуу эзэн Иел.” Валт хөнгөхөн инээв. “Залуу эзэн Иел, та энэ Алис гэдэг охиныг таалаа юу? Та хүсвэл…”

“Шаардлаггүй.” Иелийн царай хүйтэн хөндий байв. “Надад хэрэгтэй зүйл бол зөвхөн мэдээлэл. Чи аль болох хурднаараа олоод ир ойлгов уу?”

“Мэдлээ.” Валт залуу эзэн Иел одоо машид хилэгнэсэн байгааг анзаарав.

…..

Тэр орой. Лаа бөхөлзөнө.

Иел ширээний ард сууж, өөртөө хундага дарс аягална. Түүний царай аз жаргалгүй байв. Гэхдээ түүний оюун ухаан дарсанд биш өөр зүйлэнд анхаараастай.

Гэнэтхэн хөлний чимээ дуулдав. Валт гэнэтхэн түүний хажууд ирлээ. Хорь гаруй насны эмэгтэй ч мөн ороод ирэв. Өрөөнд ирсэний дараагаар Валт бөхөсхийгээд “Залуу эзэн Иел, таны хэлсэнчилэн Алис болон түүний эрэгтэй найзыг мэдлээ.”

“Ярь” Иел хүйтнээр хэлэв.

Валт эмэгтэй уруу харна. Эмэгтэй бөхийлөө. “Залуу эзэн Иел минь, тэр Алис хоёр эрэгтэй найзтай. Эхнийх нь Линлэй Баруч, тэрээр Вушан тосгонд төрсөн….”

“Зогс. Хоёрдахь залуугийн талаар ярь.” Иел бухимдав.

“Алисийн одоогийн найз залууг Калан Дебс гэдэг. тэрээр Фэнлай хотод төрсөн. Одоогоор арван долоон настай. Тэрээр Веллен Дайчны академид Дайчны чиглэлээр сурдаг. Тэрээр тавдугаар зэрэглэлийн дайчин. Энэ Дэбс овог Фэнлай хотын үлэмж том овгуудын нэг. Калан Дебс бол Дебс овгийн шууд залгамжлагч.”

“Калан Дэбс… Дэбс овог ий?” Иел бухимдав. “Нэг муу хаант улсын жижигхэн овог уу?”

Валт, Иелийг бухимдахыг хара хэллээ. “Мэдээж Фэнлай хаант улсад Дэбс үлэмж том овог мэт байж болно. Гэхдээ Юлан тивийг бүхэлд нь авч үзэх юм бол Дэбс өчүүхэн жижигхэн овог.”

“Өө, би тэр Дэбс овгийг шийтгэмээр байна. Чамд санал болгох зүйл юу байна?” Иел Валт уруу харав.

“Тэр амархан.”

Валт хөхрөн инээлээ. “Залуу эзэн Иел, та үүнийг мэдэхгүй л дээ. Үнэндээ энэ Дэбс овог манай Давсон худалдааны пүүсийн ажлын хамтрагч. Фэнлай хаант улсад Давсон худалданы пүүс хамгийн их мөнгө олдог, харин Дэбс худалдааны пүүс бидний зарим нэг аалдар ажлыг хийж өгдөг. Энэ аалдар буулдар ажлаараа энэ олон жил Дэбс овог нэлээн хөлжсөн гэж сонссон шүү.”

“Дэбс овог манай худалдааны пүүсийн Фэнлай хаант улс дахь хамтрагч юм биз дээ.” Иелийн царайнд инээмсэглэл тодров.

Валт толгой дохив. “Тиймээ, залуу эзэн Иел. Та манай Давсон худалдааны бүүс худалдан авалт болгоноосоо ашиг хайдаггүй мэднэ. Дөрвөн их эзэнт гүрэн, мөн зарим хаант улсуудад бид ажлын хамтрагчтай. Тэдэнд ч гэсэн зарим ашгийг өгдөг билээ.”

Иел толгой дохив.

Би үүнийг мэдэхээр барахав. Давсон овог Давсон худалдааны пүүсийг эзэмшдэг. Энэ Юлан тивийн гурван аварга худалдааны нэгдлүүдийн нэг. Дөрвөн хаант улс ч гэсэн тэднийг басч чаддаггүй. Энэ учраас Иел Эрнст сургуульд тэнцэж чадсан юм шүү дээ.

Эрнст сургуулийн ард Гэрэлт сүм бий. Өнгөн хэсэг дээрээ тэд шударгаар элсэлтээ авсан.

Гэхдээ энгийн овгууд Гэрэлт сүмийн аргаар яахан орж чадах билээ?

Давсон худалданы пүүсийн зарчим ийм. “Мөнгө олж болж л байвал, бүгд хувь хүртэх ёстой.”

Дөрвөн эзэнт гүрэн, хоёр холбоотон, бусад олон хаант улсууд, вант улсуудад Вавсон худалдааны пүүс өөрийн гэсэн түнш, хамтрагчуудтай. Тэднийг ч гэсэн багахан хэмжээний ашиг олохыг зөвшөөрдөг.

Давсонтой хамтран ажиллана гэдэг үлэмж мөнгө хүүлэгч машинтай хамтран ажиллана гэсэн үг. Фэнлай хаант улсад Дэбс овог Давсон худалдааны пүүсийн олсны өчүүхэн хэсгийг олдог ч гэсэн, энэ Фэнлай хаант улсад хэмжээлшгүй баянд тооцуулдаг байна.

“Залуу эзэн Иел, Фэнлай хаант улсад маш олон овгууд Дэбс овгийн орыг авч, манай эндэх улсын түнш болхыг хүсдэг. Бид Дэбс овогтой одоо хүртэл хамтран ажилладаг шалтгаан гэвэл тэд давгүй сайн хамтрагч нар. Тиймээс бид энэ боломжийг өөр хүмүүст өгөөгүй байна.” Валт инээмсэглэв.

Иел Валтын санааг ойлгов.

“Даруй Фэнлай хаант улсад байгаа манай хамтрагчаа соль. Дэбс овгийн хувьд уу? Тэдний хандыг нь дар.” Иелийн хоолой мөс мэт хүйтэн байв.

“Мэдлээ, залуу эзэн.” Валт хүндэтгэлтэйгээр хариуллаа.

Жижигхэн хаант улсад худалдааны түншээ солих шиг амархан зүйл байхгүй. Валт хүртэл Фэнлай хотын Давсон пүүсийн хоёрт бичигддэг ч энэ шийдвэрийг гаргаж чадна. Иел, төв гэр бүлийн шууд залгамжлагч учир Валтаас ч илүү эрх мэдэлтэй.

“Өрөвдөлтэй Дэбс овог.” Валт дотроо хэллээ.

…..

Эрнст сургуулийн арын ууланд, цас давхарга давхаргаар бүгдийг мөнгөлөг цагаанаар хучжээ. Нягаршил ихтэй модон дунд зарим үлэм том хаднууд байлаа. Уулны хоосон нэгэн хэсэгт, Линлэй чимээгүйхэн зогсоно, нүдээ анин, тэр үлэмж хадны хажууд сууж байлаа.

Хажууд нь Сүүдрийн хулгана Бэбэ, зогсч цасан дээр Линлэйг чимээгүйхнээр хмгаална.

Жорж мөн Рэйнолдс нар бие биерүүгээ санаа зовнингуй харна.

“Жорж, Линлэй юу хийж байна? Тэр энэ хадан дээр бүхэл өдөр, бүхэл шөнө зогслоо. Бид түүнийг дуудсан ч хариу ирэхгүй юм. Тэр юу ч идэж уусангүй. Ингэж үргэлжлээд байх юм бол..” Рэйнолдс сандарч эхэллээ.

Жорж толгой сэгсрэв. “Битгий тавьтаргүйт. Гуравдугаар дүү зургадугаар зэрэглэлийн шидтэн, бас дайчин. Түүний бие хэмжээлшгүй хүчтэй. Түүний биеийг байгалийн эрчим тэтгэдэг. Тэрээр хэдэн өдөр хоол усгүй байсан ч асуудал биш. түүнийг харах л үлдлээ. Гуравдугаар дүү ийм зүйлээс эргэж сэргэхгүй байх хүн биш.”

Рэйнолдс толгой дохив.

Тэдний алин ч Линлэй ямар нөхцөл байдалтай байгааг мэдэхгүй.

Үнэндээ, Делин Кевоте, Линлэйн хажууд ч мөн байлаа. зөвхөн Рэйнолдс, Жорж хоёр л түүнийг харж чадахгүй д байгаа юм. Делин Кевоте Линлэйг чимээгүйхэн ажина. Дотроо тэрээр гайхав. “Линлэй оюуны өндөр түвшинд хүрсэн бололтой.” Их мастер сийлбэрчны хувьд, Делин Кевоте Линлэй ямар оюуны түвшинд хүрснийг ойлгоно.

Линлэй хадыг харан ширтэнэ. Хад хоёр метр өндөр, гурван метр урт байлаа.

Тэрээр хадны дээр байгаа зурааснуудыг ширтэн. Энэ хадархан, эрээ замбараагүй зураасууд хадыг бүрхэн авсан байлаа. Гэхдээ Линлэй энэ зураасуудыг харвал хаднаас Линлэйн оюун бодолд урган гарч ирэхтэй адил боллоо.

Энэ зурааснууд таван хүний дүр төрх болон хувирах шиг болов.

Гэнэтхэн энэ таван дүр өөрсдөө Алис болон хувирла. Линлэйн оюун бодолд олон дүр зураг урсан өнгөрнө. Түүний оюуны мэлмийд энэ хаднууд гэнэтхэн өөрсдөө сийлбэр болон хувирлаа. Эцэцст нь тэд таван эмэгтэй хөшөө болов.

“Жорж хардаа! Гуравдугаар дүү хөдөлж байна!” Рэйнолдс гайхан хэллээ.

Гэнэтхэн үүргэвчнээсээ Линлэй шулуун цүүц гарган ирлээ. Шулуун цүүцээ гарандаа барин, хадыг ширтсэн Линлэй гэнэтхэн хөдөлж эхэллээ. Шулуун цүүц гялбаа болон хувирч үлэж том чулуун хэлтэрхий хаднаас унах нь тэр.

Түүний сүнс газартай нэгдэж, мөн салхитай нэг боллоо.

Линлэйн сүнс хадан дээр өчүүхэн хэлтэрхий, цуурхайг ч анзаарав. Тэрээр шулуун цүүцээ салхи лугаа адил барин, илүүдэл чулууг хаднаас зайлуулсан хэвээр. Бүхэл цүүцний хөдөлгөөн төгс, ямар ч өө сэвгүй хөдөлнө.

Заримдаа шулуун цүүц удаан хөдөлж, заримдаа машид хурдан хөдөлнө. Заримдаа тэрээр шугаман зурвас үлдээж байсан бол, заримдаа томоо хэсгийг хаднаас унагаан зайлуулна.

“Би одоо хүртэл чамайг Цусан Бодон гахайнд дайруулсныг санаж байна. Тэр үед чиний өрөвчхөн харцыг санаж байна.”

Линлэйн оюун бодолд Алисийн дүр төрх тодоос тод буулаа. Түүний бүх сэтгэл хөдлөл шулуун цүүцэнд нь төвлөрөв. Цас Линлэйн эргэн тойронд эргэлдэв. Ингэснээр Линлэйн сүнс газар болон салхитай урьд өмнө байгаагүйгээрээ нэгдэж, салхины эрчим, газрын эрчим Линлэйн биед өндөр хурдтайгаар орж эхэллээ.

Линлэй дахиж юу ч бодсонгүй. Яг одоо өнгөрсөн мэдрэмжүүддээ төвлөрч байлаа.

Удалгүй 20% хүрмэгч нэгэн эмэгтэй хүний царай бууна. Энэ сийлбэр өөрийн гэсэн дүрээ олж эхэлж байлаа. Линлэй идэж, ууж, амралгүйгээр үргэлжлүүлнэ. Тэрээр заримдаа цүүцээрээ олон цавчилт, зүсэлтийг хийж байсан бол, заримдаа тэрээр нэг төгс шугамыг гаргах гэж хэдэн минут зарцуулна.

…..

Линлэй өөрийн Алисийг гэх сэтгэлээ шулуун цүүцэндээ шингээлээ. Тэрээр сийлж сурсан цагаасаа хойш анх удаа ийм оюуны байдалд хүрч байна.

Өнгөрсөнд тэрээр юу ч тохиолдсон бай 100 хувь сийлбэрт хэзээ ч анхаарлаа хандуулдаггүй байсан.

Тэрээр хэдэн өдөр нэг сийлбэрийг сийлдэг ба, тэрээр амрахдаа больж, үргэлжлүүлэхдээ үргэлжлүүлдэг байсан.

Гэхдээ энэ удаа бүх юм өөр. Линлэй өөрийн өнгөрсөн мэдрэмжиндээ уусан орж, өөрийн эрч хүчтэй сийлбэртээ уусан шингэсэн байлаа. Тэрээр бодохоо ч болж чадахгүй, юу ч идэлгүй, уух ч сөхөөгүй байв. Линлэйн ийм өндөр төвлөрөл байгалтай нь түүнийг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр холболоо.

Энэ нэгдэл Линлэйн сүнсний эрчмийг урьд өмнө үзэгдэж байгаагүйгээр өсгөнө.

Яг одоо, энгийн хүнийхээс мянга даруй хурднаар Линлэйн сүнсний эрчим өсч байв.

“тэр өөрийгөө хүртэл мартаж, байгалтай нэгдсэн байна. Ямар гайхалтай хэрэг бэ?” Делин Кевоте нүд сэргэв.

Өдрөөс өдөр өнгөрнө. Линлэй одоо хүртэл ажилдаа уусан шингэсэн хэвээр. Газрын эрчим, салхины эрчим биенд нь орсон хэвээр

Нүд ирмэх зуур, энэ маягаар арван өдөр өнгөрлөө. Линлэй энэ бүхэл хугацаанд сийлбэртээ анхаарсан хэвээр.

“Пүү.”

Линлэй төвд нь, цас гадагшаа гэнэт хуйлран гадагшлав. Линлэйн гарт шулуун цүүц, өмнө нь үлэмж сийлбэр байна. Линлэй бүх хүчээ зарцуулан энэ сийлбэрийг хийсэн. Энэ түүний хийсэн хамгийн том, бас амжилттай сийлбэр.

Энэ сийлбэр таван эмэгтэйн дүрээс бүтсэн. Таван дүрд эмэгтэй бүхэн адилхан Алис байлаа.

Нэг нь аюулд өртөж, өрөвдөлтэй харцтай байлаа

Дараачийнх нь нууцаар тагтан дээр ярилцаж байх үеийн эгдүүтэй харцтай байлаа.

Тэнд анх удаа болзож байх үеийн ичимхийрсэн царай байлаа.

Бие биедээ хайртай байх үеийн оюун бодол гайхшруулам түүний дүр төрх

Мөн салж байх үеийн зүрх үгүй тэр царай нь байлаа!

“Жилийн туршид бүх зүйл болоод өнгөрсөн. Энэ зүүднээс өөрцгүй байлаа. Гэхдээ одоо, зүүд дуусах ёстой. Энэ сийлбэрийг, одоо ‘Зүүднээс сэрсэн нь’ хэмээн нэрлэе. Тэрээр өөрийн сийлбэрээ харвал урьд өмнө байгаагүйгээрээ амгалан болов. Түүний бүх сэтгэл хөдлөл энэ сийлбэрт шингэсэн байлаа.

‘Зүүднээс сэрсэн нь’ Сийлбэр энэ дэлхийд мэндэллээ!


Өмнөх хэсэг

Дараагийн

Advertisements

2 comments on “Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 13]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s